Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-05-07
Дугаар 30
Хэргийн индекс 153/2014/0028/Э
Шүүх Сум дундын 25 дугаар шүүх
Шүүгч Дүйсенбекийн Көбеш
Шүүгдэгч Б.Батцэнгэл
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Д.Дуламжав
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Наймынхан овогт Бямбадоржийн Батцэнгэлийг бусдын эд хөрөнгийг орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэнгэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Наймынхан овогт Бямбадоржийн Батцэнгэлийг эд хөрөнгийг хураахгүйгээр 4 / дөрвөн/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Б.Батцэнгэлд оногдуулсан 4 /зургаан/  сарын баривчлах ялыг нийгмээс  тусгаарлан тодорхой  дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй. 

4. Шүүгдэгч Б.Батцэнгэл нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн “Номин” худалдааны төвийн 2014 оны 03 сарын 27-ны өдрийн орлогын тайлан, Номин төвийн схем зургийг хэрэгт хадгалсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар Шүүгдэгч Б.Батцэнгэлийн HP маркийн хөлдөөгч, HP маркийн зөөврийн компьютер  зэргийг битүүмжилсэн тогтоолыг  хүчингүй болгосугай.  

7. Шүүгдэгч Б.Батцэнгэлд урьд батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 6 дугаар шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2014.06.11 55 Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх Дагвын Жамбалсүрэн Б.Батцэнгэл 145.2.