Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-09-12
Дугаар 1135
Хэргийн индекс 106/2014/1255/Э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Бадамрагчаагийн Батболор
Шүүгдэгч А.Лхагэрэл, Б.Баянбаатар, П.Эрдэнэболд
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Д.Туяана
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Уваандаг овогт Авирмэдийн Лхагэрэл, Хиад овогт Батбаярын Баянбаатар, Халиугчин овогт Пүрэв-Очирын Эрдэнэболд нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Уваандаг овогт Авирмэдийн Лхагэрэл, Хиад овогт Батбаярын Баянбаатар, Халиугчин овогт Пүрэв-Очирын Эрдэнэболд нарыг эд хөрөнгийг хураахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар А.Лхагэрэл, Б.Баянбаатар, П.Эрдэнэболд нарын эдлэх 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг  жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. А.Лхагэрэл, Б.Баянбаатар, П.Эрдэнэболд нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан А.Лхагэрэл, Б.Баянбаатар, П.Эрдэнэболд нарт 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, тэдгээрт хяналт тавихыг Булган аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Р.Оюун-Ундрахын эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох 31-73 УНЯ улсын дугаартай “Тоёота Королла Спасио” маркийн суудлын автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Р.Оюун-Ундрахад буцаан олгосугай.

7. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Лхагэрэл, Б.Баянбаатар, П.Эрдэнэболд нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                   Б.БАТБОЛОР

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.