Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-01-07
Дугаар 10
Хэргийн индекс 145/2014/0010/Э
Шүүх Сум дундын 17 дугаар шүүх
Шүүгч Мягмарсүрэнгийн Мандахбаяр
Шүүгдэгч Э.Ваангилцэрэн
Зүйл хэсэг 215.2. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Б.Энхмэнд
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр  зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                  

ТОГТООХ нь:

1. Боржигон овгийн  Эрдэнэчимэгийн Ваангилцэрэнг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Эрдэнэчимэгийн Ваангилцэрэнг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Ваангилцэрэнд оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.   

4. Шүүгдэгч В.Ваагилцэрэн нь цагдан хоригдсон хоноггүйг  дурьдсугай.

5. Хохирогч Ю.Энхтөр нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох  баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Ерөөл” гэсэн шошготой 1 ширхэг архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт  зааснаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч Э.Ваангилцэрэнгийн эзэмшлийн  89-42 УНЦ улсын дугаартай “Киа пронтер” маркийн автомашиныг битүүмжилсэн 2014 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

          7. Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Э.Ваангилцэрэнд оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

          8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Э.Ваангилцэрэнгийн цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

          9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1,  304 дүгээр 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Ваангилцэрэнд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.