Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-05-30
Дугаар 691
Хэргийн индекс 106/2014/0691/Э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Лхамхүүгийн Баатар
Шүүгдэгч Б.Ууганбат, Л.Сүх-Эрдэнэ, Ц.Цогтбаатар, Б.Ганбаяр
Зүйл хэсэг 181.2.5. - бүлэглэж үйлдсэн;
Улсын яллагч Н.Эрдэмбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4-т заасан гэмт хэрэгт Б.Ууганбатыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Дууч овогт Батсайханы Ууганбатыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн,

бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Бэйсийнхэн овогт Цогнэмэхийн Цогтбаатар, Хавчиг овогт Борхүүгийн Ганбаяр, Буурлууд овогт Лхагвасүрэнгийн Сүх-Эрдэнэ нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Б.Ууганбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ял, 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Ц.Цогтбаатар, Б.Ганбаяр, Л.Сүх-Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар тус бүр 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан Б.Ууганбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар оногдуулсан 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг багтааж, биечлэн эдлэх хорих ялыг 7 /долоо/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5-д зааснаар Б.Ууганбатад оногдуулсан 7 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Ц.Цогтбаатар, Б.Ганбаяр, Л.Сүх-Эрдэнэ тус бүрт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Ууганбат, Ц.Цогтбаатар, Б.Ганбаяр, Л.Сүх-Эрдэнэ нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй, Ц.Цогтбаатар, Б.Ганбаяр, Л.Сүх-Эрдэнэ нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч У.Отгонбат гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Ц.Цогтбаатар, Б.Ганбаяр, Л.Сүх-Эрдэнэ тус бүрт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус бүр 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтнуудад хяналт тавихыг Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Б.Ууганбатаас 751 600 /долоон зуун тавин нэг мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж хохирогч Д.Пүрэвцэрэн /РД-НМ93080510/-д олгож, нэхэмжлэлийн үнийн дүнгээс 250 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

9. Хохирогч Д.Пүрэвцэрэн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Ууганбатад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолж, Ц.Цогтбаатар, Б.Ганбаяр, Л.Сүх-Эрдэнэ нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Ууганбат, Ц.Цогтбаатар, Б.Ганбаяр, Л.Сүх-Эрдэнэ нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2014.10.01 331 Улсын дээд шүүх Баттогоогийн Цогт Б.Ууганбат, Л.Сүх-Эрдэнэ, Ц.Цогтбаатар, Б.Ганбаяр 096.2.1, 181.2.5.