Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2014-10-01
Тогтоолын дугаар 331
Хэргийн индекс 106/2014/0691/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч Б.Ууганбат, Л.Сүх-Эрдэнэ, Ц.Цогтбаатар, Б.Ганбаяр
Зүйл заалт 096.2.1 - танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
181.2.5. - бүлэглэж үйлдсэн;
Улсын яллагч Ш.Оюунбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан Шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаах
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 691 дүгээр шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 671 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Ууганбат, Л.Сүх-Эрдэнэ, Ц.Цогтбаатар, Б.Ганбаяр нарт холбогдох хэргийг өөр бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн хэлэлцүүлэхээр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол Б.Ууганбат, Л.Сүх-Эрдэнэ, Ц.Цогтбаатар, Б.Ганбаяр нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Ялтны өмгөөлөгч Ч.Нямын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэлэлцээгүй болохыг дурьдсугай.

                                               ДАРГАЛАГЧ,

                                               ТАНХИМЫНТЭРГҮҮН                                           С.НЯМЖАВ

                                               ШҮҮГЧ                                                                 Б.ЦОГТ

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.