Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-05-12
Дугаар 222
Хэргийн индекс 131/2015/0186/И
Шүүх Сум дундын 3 дугаар шүүх
Шүүгч Батмөнхийн Болор-Эрдэнэ
Нэхэмжлэгч Цэрэнгийн Дарьсүрэн
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажилласан жил тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Их загал овогт Цэрэнгийн Дарьсүрэнгийн  1981 оны 06 дугаар сарын 15 ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын “Хөгжлийн зам” нэгдлийн 2 дугаар бригадад болон “Хөгжлийн зам” ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д  тус тус зааснаар Ц.Дарьсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70200  төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.