Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                         Хэргийн индекс: 166/2024/0052/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,,, тоотод оршин суух хаягтай, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 11- ний өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар засарч хүмүүжихийг даалгасан,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 11- ний өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ял,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960,000 төгрөгөөр торгох ял,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 2023 оны 9 дүгээр сарын 21- ний өдрийн 1/23284 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан,

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны сарын 15-ны өдрөөс 2023 оны сарын 16-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” зочид буудлын өрөөнд хөзөр ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан тооцоолох боломжгүй мөрийтэй тоглоом зохион байгуулж, дахь өөрийн эзэмшлийн дугаарын харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт 3,500,000 төгрөгийн ашиг олсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

Дархан-Уул аймгийн Дархан сумын баг “” зочид буудлын од 2023 оны сарын 16-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-11-р хуудас/, 5000 төгрөгийн дэвсгэрт 15 ширхэг, нийт 75,000 төгрөг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 15-р хуудас/, *******оос 20,000 төгрөгийн дэвсгэрт 42 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 7 ширхэг, нийт 840,550 төгрөгийг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 16-р хуудас/, 20,000 төгрөгийн дэвсгэрт 7 ширхэг, нийт 140,000 төгрөг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 17-р хуудас/, гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 24-р хуудас/,           банкин дахь эзэмшлийн дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 25-26-р хуудас/, гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 29-р хуудас/, дахь эзэмшлийн дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 30-31-р хуудас/, гэрч   мэдүүлэг /хавтаст хэргийн 38-р хуудас/, гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 42-р хуудас/,      банкин дахь Б.ы эзэмшлийн дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 43-р хуудас/, гэрч  мэдүүлэг/хавтаст хэргийн 47-р хуудас/, дахь эзэмшлийн дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 48-р хуудас/, гэрч          мэдүүлэг/хавтаст хэргийн 54-р хуудас/, гэрч     мэдүүлэг/хавтаст хэргийн 57-р хуудас/,        банкин дахь эзэмшлийн дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 58-р хуудас/, гэрч            мэдүүлэг/хавтаст хэргийн 62-р хуудас/, гэрч гарган өгсөн “” зочид буудлын бүртгэлийн дэвтрийн хуулбар /хавтаст хэргийн 74-р хуудас/,             банкин дахь *******ийн эзэмшлийн дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 52-р хуудас/гэх нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хавтаст хэргийн 14 дүгээр хуудас *******оос эд зүйл хураан авсан тэмдэглэл, 29-р хуудаст мэдүүлэг, 52 дугаар хуудаст *******ийн дансны хуулга, 48-р хуудаст данс руу 3,100,000 төгрөг, данснаас данс руу 200,000  төгрөг шилжүүлсэн дансны хуулга, гар утасны билл, гэдэг хүн дуудсан байна. Хүүхдийн төрсний гэрчилгээ, эд хөрөнгийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

 

1. Үйл баримт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн “2023 оны 11 сарын 15-ны өдөр зочид буудалд мөрийтэй тоглоом тоглож болохгүй гэдгийг мэдсээр байж тоглосон нь үнэн. Харин хүмүүс дуудаж, ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоомыг зохион байгуулаагүй. Намайг дуудсан хүмүүс цагдаа нар ирэхээс өмнө түрүүлээд явсан. бид хоёрыг буудлын гадаа очиход , хоёр ирчихсэн байсан. Буудлын өрөөний тооцоог хийх үед бичиг баримттай хүн байхгүй байсан тул буудлын ресипшн заавал бичиг баримт хэрэгтэй гэхээр  би надад байна гэхэд намайг нэг мөсөн буудлыг тооцоог хийчих дээшээ өрөөнд ороод дундаа хуваагаад төлье гэсэн. Тэгээд би буудлыг тооцоог хийсэн. Буудлын өрөөнд орох үед , , ,, бид 6 байсан. Намайг хөзөр гаргаж өгч тоглосон гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй,, ахын 1 нь гаргаж өгсөн. Буудал, ус ундааны мөнгө гэж хүн хүнээс 10,000 төгрөг авч буудлын мөнгийг өгсөн. 2-3 цаг болоод ах яваад өгсөн. Бид үргэлжлүүлээд тоглож байхад үүрээр 5-6 цагийн үед гаднаас цагдаа нар орж ирж, биднийг шалгаад цагдаагийн газар луу явсан. Байцаагчид мэдүүлэг өгөх үедээ бүх зүйлийг хэлээд би зохион байгуулаагүй гэхэд намайг өмнө нь байцааж байсан байцаагч намайг “чи л зохион байгуулсан биз өмнө нь бас ийм хэрэгт холбогдож байсан” гэж хэлээд намайг бүх зүйлийн буруутан болгосон. Хамт байж байсан ах намайг бид байцаагч нарыг аргална. Чи хэргээ хүлээчих, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ. Торгуулийн мөнгийг дундаасаа хуваагаад төлнө гэж хэлээд, гялс хэргийг шийдвэрлүүлье гээд гялс хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргуулсан. Яллах дүгнэлтийг гардаж авах үед прокурортой очиж уулзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийвэрлүүлэх хүсэлтээ татаж авсан.” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд шүүгдэгч

******* нь 2023 оны сарын 15-ны өдрөөс 2023 оны сарын 16-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” зочид буудлын өрөөнд хөзөр ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулж, дахь өөрийн эзэмшлийн дугаарын харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт 3,500,000 төгрөгийн ашиг олсон үйл баримт тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:

 

- Дархан-Уул аймгийн Дархан сумын баг “” зочид буудлын од 2023 оны сарын 16-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-11-р хуудас/,

 

- 5000 төгрөгийн дэвсгэрт 15 ширхэг, нийт 75,000 төгрөг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 15-р хуудас/,

 

- *******оос 20,000 төгрөгийн дэвсгэрт 42 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 7 ширхэг, нийт 840,550 төгрөгийг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 16-р хуудас/,

 

- 20,000 төгрөгийн дэвсгэрт 7 ширхэг, нийт 140,000 төгрөг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 17-р хуудас/,

 

- Гэрч  : “...Би шөнө гэрээсээ 01 цагийн орчим найзуудыгаа хүргэж өгөөд харих замаараа Дархан сумын багт үйл ажиллагаа явуулдаг “” зочид буудлын гадаа миний таньдаг ах машин нь зогсож байхаар нь би буудлын үйлчлэгч эгчээс энэ машины жолооч танай буудалд байна уу? гэж асуухад манайд байрлаж байгаа өрөөнд байгаа гэсэн. Тэгээд би өрөө рүү нь орсон. Намайг ороход 4 хүн нь хөзөр тоглоод 3 хүн нь орон дээр хэвтэж байсан. Би тоглоом тоглодоггүй болохоор ахын хөзрийг хараад сууж байсан. Тэд нар бэлэн мөнгөөр 13 модны хясаа бас техас покер тоглоод байсан. Хэдэн төгрөгөөр тоглож байгааг би сайн мэдэхгүй байна. Тэгээд өглөө 07 цагийн орчим цагдаа нар буудалд ирсэн.” гэсэн мэдүүлэг/хавтаст хэргийн 24-р хуудас/,

 

- дахь эзэмшлийн дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 25-26-р хуудас/,

 

- Гэрч  : “...Би 2023 оны сарын 15-ны өдөр 16 цаг өнгөрч байхад таксигаар Дархан-Уул аймагт ирж найз уулзаад тэдний гэрт байж байхад хүмүүс яриад байна, бэлэн мөнгөөр тоглох юм уу гэж асуугаад байна хамт очих юм уу? гэж надаас асуухаар нь би тэгвэл очъё гэж зөвшөөрөөд 19 цаг өнгөрч байхад "" нэртэй зочид буудалд очоод бид хоёр үүдний хэсэгт сууж байхад 3 хүн ирсэн. Тэгээд манай найз буудлын ресейпшнтэй уулзаад өрөө авч дээшээ өрөөнд ороод бид хоёр дээр ирсэн. 3 хүнээс 2 хүнтэй бид хоёр 13 модны покер тоглоод сууж байхад гаднаас 3 хүн орж ирээд бид нар техас покер тоглохоор ярилцаж байгаад манай найз бид хоёр танихгүй 4 хүнтэй хамт хүн тус бүрийн 200,000 төгрөгийн бооцоо тавиад техас покер тоглож эхэлсэн. Тэгээд тоглолтын явцад миний танихгүй зөндөө хүмүүс орж гараад тоглоод байж байхад цагдаа нар орж ирсэн. Би эхлээд 600,000 төгрөг бооцоонд тавьж алдаад, дахиж 80,000 төгрөг бооцоонд оруулаад хожиж эхлээд өөрийн дугаарын данс руу 400,000 төгрөг хожоод шилжүүлж авсан. Ширээнд миний 200,000 төгрөг байсан. Бэлнээр өөрт 75,000 төгрөг байгаа. Би ямар нэг хүн дуудаагүй, харин манай найз нэг хүнтэй ярьж дуудсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-р хуудас/,

 

- дахь эзэмшлийн дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 30-31-р хуудас/,

 

- Гэрч : “...Би 2023 оны сарын 16-ны шөнө гэртээ унтаж байхад манай найз над руу утсаар залгаад намайг ” нэртэй зочид буудлаас ирээд авчих, би архи уучихсан даралт ихсээд байна гэж хэлэхээр нь би “” зочид буудал дээр ирэхэд өрөөнд манай найз Б. хэдэн хүмүүстэй хамт ширээ тойроод суучихсан 13 модны покер тоглож байсан. Тэгээд би явъя гэхэд одоохон дуусах гэж байна гэж хэлэхээр нь би хүлээгээд хэвтэж байгаад унтсан байхад гаднаас цагдаа нар орж ирээд сэрээсэн." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-р хуудас/,

 

- Гэрч : “...Өчигдөр өдөр 16 цагийн орчимд гэх найзтайгаа таараад гэх найз руугаа утсаар залгаад ярихад найз маань “” зочид буудлын 2 давхарт байдаг биллиардад байна хүрээд ир гээд би хамтаар очсон 2 цаг орчим цугтаа тоглож байгаад хэдэн цагт яг дээшээ буудлын өрөөнд орсноо санахгүй байна, ямар ч байсан гадаа тас харанхуй болчихсон нэлээн орой болсон байсан. Тэгээд буудлын өрөөнд ороод хоёр найз болон бид дөрөв нэг тоглоход 30 оноонд уралдаж нэг хүний 50,000 төгрөгийн бооцоотой тоглосон. Бид нар 4-үүлээ байсан. Бид дөрөв 3 удаа тоглож, найз гэх нэг залуу 3 удаа хожиж тэр залуу 450,000 төгрөг хожсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-р хуудас/,

 

-. дахь Б.ы эзэмшлийн дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 43-р хуудас/,

 

- Гэрч : “...Би найз нарынхаа хамт Дархан сум багт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй зочид буудлын 2 давхарт байрлах биллиард дээр 17 цаг 30 минутын үед ороод тоглож байгаад халуун юм уух гэж ресейпшнийг хайгаад 3 давхарт гарахад зүс таних нэрийг нь мэдэхгүй нэг залуу таараад танай найз нар дээр өрөөнд байна гэж хэлэхээр нь би хаалгаар нь шагайж харахад таньдаг 3 хүн миний өмнө харж байгаагүй 3 хүнтэй хөзөр тоглоод сууж байсан. Тэгээд би өрөөнд нь ороод тэр хүмүүстэй 13 модны покер тоглоод сууж байхад цагдаа нар орж ирсэн. Надтай хамт тоглож байсан хүмүүсээс гэдэг хүний нэрийг мэднэ, бусад хүмүүсийг сайн мэдэхгүй. гэдэг залуу надад эм авч өгчхөөд унтаж байсан. Би дансаар 2,800,000 төгрөгийг нийт 3 хүний данс руу шилжүүлж тоглосон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-р хуудас/,

 

- дахь эзэмшлийн дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 48-р хуудас/,

 

- Гэрч  : “...Би 2023 оны сарын 15-ны орой 19 цагийн орчимд өөрийн найз ийн хамт Дархан сумын багт байрлах Дархан зах дотор байхад ийн утас руу залгаад “РоуаГ буудал дээр та хоёр хүрээд ир гэж хэлсэн болохоор би ийн хамт уг буудал дээр очиход хүн байхгүй байсан бөгөөд гаднаасгийн хамт орж ирсэн. Тэгтэл дээрээс доошоо бууж ирээд ,, бид нарт хандан “одоо удахгүй тоглож эхлэх гэж байна, та нар түр хүлээж бай” гэж хэлсэн. Ингээд хэсэг хугацааны дараа ,, бид нар өрөө рүү ороход гэх залуу нь гэх найзтайгаа хамт сууж байсан. Тэгтэл бид нарт хандан "одоо бүгдээрээ тоглоод эхэлж байя гэж хэлээд өөрийнхөө халааснаас бор өнгийн хөзөр гаргаж ирээд , , бид нар шууд техас покер тоглож эхэлсэн. Ингээд тухайн үед болон гэх хүмүүс тоглохгүй хараад сууж байсан юм. Бид нар тоглоод сууж байтал гаднаас гэх нэртэй залуу , нар орж ирээд бид нартай хамт суугаад тоглож эхэлсэн юм. Би тухайн үед 2,750,000 төгрөг алдсан бөгөөд манай найз нь 5,000,000 төгрөг алдаад ямар ч мөнгөгүй болчихоор нь 2023 оны сарын 15-аас 16-нд шилжих шөнө 05 цагийн орчимд бид хоёр буудлаас гарч явсан. Бид нарыг тоглож байх хугацаанд , гэх залуучууд орж ирээд би нарыг тоглож байгааг харж байгаад унтчихсан юм. Манай найз бид хоёрыг очих үед уг буудлын өрөөг авчихсан байсан бөгөөд хөзрийг бас өөрөө гаргаж ирсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-р хуудас/,

 

- Гэрч  : “...Би 2023 оны сарын 14-ний өдөр гэх газар байрлах хөдөө гэрээсээ 6 шүдлэн эр үхэр Дархан- Уул аймагт оруулж ирээд "зүс таних гэх ахад 5,000,000 төгрөгөөр зарсан юм. Ингээд надад 2023 оны сарын 15-ны өдөр уг 5,000,000 -өгрөгөөс 3,000,000 төгрөгийг бэлнээр, 800,000 төгрөгийг миний банкны дугаарын данс руу шилжүүлсэн юм. Ингээд миний үлдэгдэл 1,200,000 төгрөгийг өгөхөөр болсон юм. Би 2023 оны сарын 15-ны орой 19 цагийн орчимд өөрийн найз хамт байхад над руу залгаад "Дархан сумын багт байрлах “КоуаГ буудалд хүрээд ир гэж хэлсэн болохоор би хамт уг буудал дээр очиход хүн байхгүй байсан оөгөөд гаднаасгийн хамт орж ирсэн. Тэгтэл дээрээс доошоо бууж ирээд ,, бид нарт хандан “одоо удахгүй тоглож эхлэх гэж байна, та нар түр хүлээж бай” гэж хэлсэн. Ингээд хэсэг хугацааны дараа ,, бид нар өрөө рүү ороход гэх залуу нь гэх найзтайгаа хамт сууж байсан. Ингээд нь бид нарт хандан “одоо бүгдээрээ тоглоод эхэлж байя” гэж хэлээд өөрийнхөө халааснаас бор өнгийн хөзөр гаргаж ирээд , , бид нар шууд техас покер тоглож эхэлсэн. Ингээд тухайн үед болон гэх хүмүүс тоглохгүй хараад сууж байсан юм. Ингээд би нар тоглоод сууж байтал гаднаас гэх нэртэй залуу , нар орж ирээд бид нартай хамт суугаад тоглож эхэлсэн юм. Би тухайн үед 5,000,000 төгрөг алдсан бөгөөд манай найз 2,700,000 төгрөг алдаад ямар ч мөнгөгүй болчихоор нь 2023 оны сарын 15-аас 16-нд шилжих шөнө 05 цагийн орчимд буудлаас гарч явсан. Бид нарыг тоглож байх хугацаанд , гэх залуучууд орж ирээд бид нарыг тоглож байгааг харж байгаад унтчихсан юм. Манай найз бид хоёрыг очих үед нь уг буудлын өрөөг авчихсан байсан бөгөөд хөзрийг бас гаргаж ирсэн. Тоглоомын явцад би ерөөсөө хожоогүй бөгөөд 5,000,000 төгрөг алдсан. Тухайн мөнгийг гэх залуу хожиж авсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-р хуудас/,

 

- дахь эзэмшлийн дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 58-р хуудас/,

 

- Гэрч  : “...Орой 22 цаг өнгөрч байхад өмнө харж байгаагүй хоёр залуу орж ирээд манай найз хотоос ирж байгаа, би өрөө аваад хоол унд идээд ярилцаж суух гэсэн юм аа гэж хэлсэн. Тэгээд гайгүй өрөө ямар өрөө байна гэж асуухаар нь өрөө хагас люкс өрөө байгаа гэж хэлсэн. Тэгээд өрөөнд орохоор болж гэдэг нэрээр бүртгүүлээд тооцоогоо хийгээд өрөөнд орсон. Араас нь тэр өрөөнд яг хэдэн хүн орсон талаар мэдсэн зүйл надад байхгүй. Манай өрөө 90,000 төгрөгийн төлбөртэй өрөө бөгөөд төлбөрийг анх бүртгүүлж орохдоо гэдэг хүн бэлэн мөнгөөр тооцоо хийсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 62-р хуудас/,

 

- Гэрч  гарган өгсөн “” зочид буудлын бүртгэлийн дэвтрийн хуулбар /хавтаст хэргийн 74-р хуудас/,

 

- дахь *******ийн эзэмшлийн дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 52-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

2. Эрх зүйн дүгнэлт:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “олон нийтийн газар мөрийтэй тоглоом зохион байгуулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “Шүүгдэгч ******* нь 2023 оны сарын 15-ны өдрөөс 2023 оны сарын 16-ны өдрийг шилжих шөнө хүртэл Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” зочид буудлын өрөөнд хөзөр ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан тооцоолох боломжгүй мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр мэдүүлэг өгсөн мэдүүлгээр шүүгдэгч *******, гэрч н.ийн мэдүүлэг зэргээр уг гэмт үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотолбол зохих байдал бүрэн дүүрэн тогтоогдохгүй байгаа тул шүүгдэгч *******ийг цагаатгаж өгнө үү” гэж мэтгэлцсэн.

 

Хууль тогтоогч 2020 оны 1-р сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Шүүгдэгч ******* нь хөзөр ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан тооцоолох боломжгүй мөрийтэй тоглоомыг тоглох орон байр, хөзөр, бэлэн мөнгөн дэвсгэрт зэргээр хангаж зохион байгуулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын дүгнэлт үгүйсгэгдэж байна.

 

Үүнд:

 

- Гэрч  : “...Орой 22 цаг өнгөрч байхад өмнө харж байгаагүй хоёр залуу орж ирээд манай найз хотоос ирж байгаа, би өрөө аваад хоол унд идээд ярилцаж суух гэсэн юм аа гэж хэлсэн. Тэгээд гайгүй өрөө ямар өрөө байна гэж асуухаар нь өрөө хагас люкс өрөө байгаа гэж хэлсэн. Тэгээд өрөөнд орохоор болж гэдэг нэрээр бүртгүүлээд тооцоогоо хийгээд өрөөнд орсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 62-р хуудас/,

 

- Гэрч  гарган өгсөн “” зочид буудлын бүртгэлийн дэвтрийн хуулбар /хавтаст хэргийн 74-р хуудас/,

 

- Гэрч  : “...Тэгтэл дээрээс доошоо бууж ирээд ,, бид нарт хандан “одоо удахгүй тоглож эхлэх гэж байна, та нар түр хүлээж бай” гэж хэлсэн. Ингээд хэсэг хугацааны дараа ,, бид нар өрөө рүү ороход гэх залуу нь гэх найзтайгаа хамт сууж байсан. Ингээд нь бид нарт хандан “одоо бүгдээрээ тоглоод эхэлж байя” гэж хэлээд өөрийнхөө халааснаас бор өнгийн хөзөр гаргаж ирээд , , бид нар шууд техас покер тоглож эхэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-р хуудас/

 

- Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Би анх 1 сая гаран төгрөгтэй очсон. Тоглож байсан хүмүүс над руу мөнгө шилжүүлээд бэлэн мөнгө авч байсан” гэсэн мэдүүлэг зэрэг болно.

 

Харин гэрч Н., шүүгдэгч ******* нарын “, гэх хүмүүс уг тоглоомыг зохион байгуулсан” гэх мэдүүлэг нь бусад байдлаар тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч *******ийг олон нийтийн газар ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  1. Эрүүгийн хариуцлага:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл хүлээж байсан болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 93/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 97/ зэргээр тогтоогдож байх бөгөөд эдгээрийг түүний хувийн байдалд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өдөрт наймаас дээшгүй цагаар Дархан-Уул аймгийн Тохьжилт үйлчилгээний газарт эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3,500,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 

  1. Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэл:

 

Олон нийтийн газар мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн улмаас мөнгөн дүнгээр илэрхийлэх хохирол учирсан байхыг шаарддаггүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Бусад асуудал:

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Poker stars гэх улаан өнгийн хөзөр 52 ширхэг, хар өнгийн хөзөр 52 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, нийт 1,545,550 төгрөгийг улсын орлого болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ийг “олон нийтийн газар, ашиг олох зорилгоор, хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******ид оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Дархан-Уул аймгийн Тохижилт үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3,500,000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 1,545,550 төгрөгийг улсын орлого болгож, Poker stars гэх бичиглэлтэй улаан өнгийн хөзөр 52 ширхэг, хар өнгийн хөзөр 52 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ГЭРШИХБӨРТЭ