| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2020/03692/И |
| Дугаар | 184/ШШ2021/00339 |
| Огноо | 2021-02-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2021/00339
| 2021 02 05 | 184/ШШ2021/00339 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ХХК/РД-/-ийн,
Хариуцагч: Сонгинохайрхан ******* овогт *******ын *******/РД:/,
Хариуцагч: Сонгинохайрхан ******* овогт *******гийн /РД-/ нарт холбогдох
Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.452.119,05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2020 оны 09 дүгээр 18-ны өдөр хүлээн авч, мөн сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч *** овогтой *******, **** овогтой нарт холбогдуулан 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Голомт ******* ХХК нь хариуцагч Д.*******тэй 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тоот дугаартай Цалингийн зээлийн гэрээ байгуулж, 18.000.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай олгосон байдаг. Хариуцагч талаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар цалингийн зээлийн үндсэн төлбөрт 17.152.492,18 төгрөг, зээлийн хүүд 4.215.565,35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 84.061,52 төгрөг, нийт 21.452.119.05 төгрөгийг 492 хоногийн хугацаа хэтрэлттэйгээр төлөөгүй байна. Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгч ******* ******* ХХК нь өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч талаас 1.000.000 төгрөгийн төлөлт хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагаас тухайн үнийн дүнг хасаж 20.452.119,05 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Иймд хариуцагч П.*******, М. нараас зээлийн гэрээний үүрэг 20.452.119,5 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч П.*******, М. нарт холбогдуулан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний үүрэгт 21.452.119,05 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд 20.452.119,05 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК болон үндсэн зээлдэгч П.*******, хамтран зээлдэгч М. нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дугаартай 3ээл болон барьцааны гэрээ байгуулагдаж, гэрээгээр 18.000.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар олгохоор тохиролцжээ.
Нэхэмжлэгч хариуцагч нараас зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүрэгт үндсэн зээл үндсэн төлбөрт 17.152.492,18 төгрөг, зээлийн хүүд 3.215.565,35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 84.061,52 төгрөг, нийт 20.452.119.05 төгрөгийг гаргуулахаар шаарддаг.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 10 дугаар сарын 20, мөн оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гардан авсан боловч хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх талаар хариу тайлбар, татгалзлаа бичгээр гаргаагүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар тэдний эзгүйд шийдвэрлэхээр заажээ.
Нэхэмжлэгч зээлийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр олгосон, хариуцагч нар нь сар бүрийн 10, 25-ны өдрүүдэд 228,016,39 төгрөгөөр 2 удаагийн төлөлтийг төлөх үүргээ 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлээд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 2019 оны 10 дугаар сард л тухайн сарын төлөлтийг бүрэн төлсөн, бусад саруудад зээл эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн байна.
Зээлдэгч нар нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 10.212.973,23 төгрөгийн үлдэгдэлтэй байхаар атал нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 4 удаагийн гүйлгээгээр 847.507,82 төгрөгийн, нэхэмжлэл гаргаснаас хойш 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөгийн, нийт 1.847.507.82 төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн үндсэн зээлийн үлдэгдэл 17.152.492,18 төгрөгийн үлдэгдэлтэй, хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг 626 хоногоор хэтрүүлэн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн болох нь нэхэмжлэгч талаас гарган өгсөн зээл хүү тооцооллын хүснэгтээр тогтоогддог.
Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан байх ба уг зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нь зээлдэж авсан мөнгөн хөрөнгийг, хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусахаар тохиролцсон боловч тэдний хооронд байгуулагдсан Зээл болон барьцааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.4-т зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тохиолдолд ******* өөрийн санаачлагаар гэрээг цуцлах, мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1-д зааснаар нэмэгдүүлсэн хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон байх тул тэдний тохиролцоогоор гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн байна.
Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч нар үндсэн зээлийн үлдэгдлээс гадна зээлээ хугацаанд нь төлөөгүйгээс үүсэх хариуцлагад хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.
Иймд шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ нэг талын санаачлагаар гэрээ цуцлагдсан гэж үзэж 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч П.*******, М. нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 17.152.492,18 төгрөг, зээлийн хүүд 3.215.565,35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 84.061,52 төгрөг, нийт 20.452.119.05 төгрөгийн нэхэмжлэгч талын тооцоолол хууль зөрчөөгүй, зөв байх тул гаргуулан ******* ******* ХХК-д олгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тамдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265.210,60 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 260.210 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэв..
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.*******, М. нараас *******наас олгох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.452.119.05 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт ******* ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тамдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265.210,60 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.*******, М. нараас 260.210 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***