Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
---|---|
Шүүгч | Б.Гэршихбөртэ |
Хэргийн индекс | 166/2024/0088/Э |
Дугаар | 2024/ШЦТ/123 |
Огноо | 2024-03-21 |
Зүйл хэсэг | 11.7.1., |
Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0*******8/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,
Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга,
Хохирогч *******,
Хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ******* овогт ******* *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2418000000077 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын 18-ны өдөр ******* аймгийн Сүмбэр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, 1 дүгээр баг, ******* 3 дугаар гудамж, ******* тоотод оршин суух хаягтай,
Урьд:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 250 цагийн албадан ажил хийлгэх ялаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож” 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгийн торгох ялаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийтгзх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож” 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биөд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож” 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн,
******* овогт ******* ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь урьд өмнө *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2 дугаартай тогтоол Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар тус тус ял шийтгүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялаа эдэлж байхдаа 2023 оны ******* дугаар сарын сүүлээр, 2023 оны 10 дугаар сарын дундуур гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч *******ийг зодсон, мөн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, *******ын 3 дугаар гудамж ******* тоотод гэртээ 16 цагийн орчимд гаднаас орж ирэхэд эхнэр болох *******ээс “...мөнгөө хадгалж байгаад маргааш мах авчихгүй...” гэж хэлснийх нь төлөө хэрүүл маргаан хийж, галын дэгээ төмрөөр нүүр лүү нь гэмтэл учруулахгүйгээр цохиж хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 8, 9 дүгээр тал/, хохирогч *******ийн мэдүүлэг /хх-ийн 16, 18, 20, 176 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч А.Оюунтуяагийн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/, гэрч ын мэдүүлэг,/хх-ийн 27 дугаар тал/, гэрч гийн мэдүүлэг,/хх-ийн 29 дүгээр тал/, гэрч ын мэдүүлэг,/хх-ийн 31 дүгээр тал/, шинжээч эмч Г.Ганпүрэвийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 149 дугаартай дүгнэлт, /хх-ийн 36, 37 дугаар тал/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 109, 110 дугаар тал/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 1-р багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 112-118 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 73-105 дугаар тал/, Дархан-Уул аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-5 дугаар нээлттэй хорих ангийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01/193 дугаартай албан бичиг /хх-ийн 1******* дугаар тал/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
1. Үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг өгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр сууринаас оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд “шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч *******ийг 2023 оны ******* дугаар сарын сүүлээр, 2023 оны 10 дугаар сарын дундуур, мөн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, *******ын 3 дугаар гудамж ******* тоотод гэртээ 16 цагийн орчимд хэрүүл маргаан хийж, галын дэгээ төмрөөр нүүр рүү нь гэмтэл учруулахгүйгээр цохисон” гэх үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт цугларсан:
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8, 9 дүгээр тал/,
- Хохирогч *******ийн "...Өчигдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн үед би гэртээ амраад байж байхад манай нөхөр ******* гаднаас орж ирээд "Буян зах дээр мах алга” гээд хүүхдүүдэд чихэр жимс авчихсан гэртээ ирэхээр нь “Мөнгөө хадгалж байгаад маргааш мах авчихгүй дээ” гэж хэлэхэд ******* нь "Чамд ямар хамаатай юм, янхан минь" гээд галын ойролцоо байх дэгээ төмрөөр миний нүүрний зүүн хэсэг рүү нэг удаа цохисон. Энэ үед манай эгч гэрт орж ирсэн юм. Тухайн үедээ би цагдаад хандаагүй юм, ингээд өнөөдөр өглөө ажил дээрээ очиход захирал нь "Чи цагдаад өгөхгүй бол болохгүй” гэхээр нь ******* намайг урьд өмнө нь олон удаа цохиж зодож байсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна... ******* нь 2021 оноос хойш жилдээ 1-2 удаа миний биед халдаж, гараараа миний нүүр гар хэсэг рүү цохидог юм. Миний санаж байгаагаар 2021 онд нүүр, толгой руу 2 удаа гараараа цохиж шүүхээр зорчих эрх хязгаарлах ял аваад нийтэд тустай ажил хийлгэх ялаар солигдож байсан, үүний дараа 2022 онд намайг хардаад нүүр толгой руу цохиод торгуулийн ял авч байсан, үүний дараа торгуулийн ял нь дуусангуут "Чи цагдаад хандаж намайг ял авхуулдаг” гэх шалтгаанаар мөн нүүр толгой руу гараараа цохиж шүүхээс зорчих эрх хязгаарлах ял авч байсан, хамгийн сүүлд 2023 оны 03 дугаар сард гэж санаж байна, намайг хардаад нүүр рүү хөлөөрөө жийгээд миний биед гэмтэл учраад ******* нь шүүхээс ял авсан, одоогийн байдлаар ******* нь зорчих эрх хязгаарлах ялтай байгаа. ...Би орой ажлаас тараад орох болгонд "Амьдарвал амьдар, амьдарч чадахгүй бол боль, янхан минь” гэх зэргээр хэл амаар доромжилж байгаа, мөн ******* нь надад хандаад цагдаад хандах юм бол “гэр бүлээр чинь хүйс тэмтрэн шүү, намайг хараарай, чамайг ч гэсэн шоронд хатаана шүү, чи цагдаад өгч чадах уу? гэж хэлж айлгаад байна, гэхдээ дахиж цохиж зодоогүй. ...миний 4 хүүхэд гэртээ ******* бид хоёрын хажууд байдаг, болсон бүх процессыг хардаг, сонсдог, гэхдээ дуугүй л сууж байдаг юм. ...ихэвчлэн хардалтаас болж үүсдэг, ******* намайг хардаж эхэлж хэрүүл маргааныг үүсгэдэг, намайг янз бүрээр хараагаад байхаар нь би түүний өөдөөс дуугүй байхгүй янз бүрээр хэлдэг асуудал бий. Би учирсан гэмтэлдээ эмчилгээ хийлгээгүй учир хохирол төлбөр нэхэмжлэхгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй, дахин түүнтэй хамт баймааргүй байна. хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байна. 2023 оны ******* дугаар сарын сүүлээр ...би гутлаа олохгүй хайгаад *******зэс асуухад ******* нь “би хаячихсан" гэж хэлээд бид хоёр хэрүүл маргаан хийгээд байж байхад ******* нь миний нүүрний зүүн хэсэг рүү гараараа нэг удаа цохисон, ...би ажилдаа очоогүй ээ, мөн цагдаагийн байгууллагад хандаагүй. Үүний дараа 2023 оны 10 дугаар сарын дундуур гэж санаж байна, учир нь би шинэ цамц өөрөө худалдан аваад өмсөх гэж байхад миний цамц олдохгүй байсан учраас *******ээс асуухад дахиад өмнө нь болсон шиг хэрүүл маргаан үүсээд ******* миний гар луу 2 удаа, нүүрний баруун хэсэгт 1 удаа цохиод миний баруун нүд хавдаад хөх туяа үүссэн байсан, энэ үед би ажилдаа очсон, харин цагдаагийн байгууллагад хандаагүй ээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 18, 20, 176 дугаар тал/,
- Иргэний нэхэмжпэгч А.Оюунтуяагийн “... /РД:/-д 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр S00,1 /зовхи нүд орчмын няцрал/ оношоор Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг тусламж үйлчилгээ үзүүлж эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 31,500 төгрөгийн төлбөр гарсан байна. Уг төлбөрийг төрийн сан дахь 100900020*******0 дугаарын дансанд гүйлгээний утга дээр хохирсон хүний овог, нэр, регистрийг бичин төвлөрүүлэх шаардлагатай гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/,
- Гэрч ын “...Миний бие цагаан сарынхаа буузыг хийж байсан ба цагийг нь тодорхой мэдэхгүй байна , ******* хоёрын гэр рүү ороход нь толь руу харчихсан, юм дуугарахгүй байсан, ******* нь орон дээрээ хэвтэж байсан. Ингээд түүний 5 настай хүүхэд нь дохио зангаараа дэгээ төмөр рүү заагаад цохих үйлдэл хийгээд байхаар нь би гэр рүүгээ орчихоод ийг утсаар дуудахад манай гэрт орж ирэхэд түүний нүднээс нь нулимс урсаад зүүн нүд нь хавдсан байдалтай байсан, юу болсон тухай асуухад “******* дэгээ төмрөөр цохичихлоо” гэж хэлсэн. Ингээд цагдаа дуудъя гэхэд нь дуудаагүй юм, тухайн үедээ нь *******ээс айсан, мөн надад төвөг болчихно гэж бодсон юм байна лээ...” гэх мэдүүлэг,/хх-ийн 27 дугаар тал/,
- Гэрч гийн “... нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 09 цаг 30 минутад ажил цуглаад ажилдаа ирэхдээ зүүн нүд орчимд хөхөрч хавдсан байдалтай ирсэн. Ингээд юу болсон талаар түүнээс асуухад “Өчигдөр нөхөр намайг зодчихлоо” гэж хэлсэн, юунаас болж маргалдсан талаар асуухад “Нөхөр гэртээ ирэхдээ мах авалгүйгээр чихэр жимс авч ирээд үл ойлголцол үүсээд хэрүүл маргаан болчихлоо” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/,
- Гэрч ын “...Миний санаж байгаагаар 2023 оны 10 дугаар сард гэж байна, нь нөхөртөө цохиулсан гээд баруун нүд нь гэж санаж байна бага зэрэг хөхөрсөн байдалтай байсан, үүний дараа нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө ажилдаа ирэхдээ зүүн нүд нь хавдсан, хөхөрсөн, шалбарсан байдалтай ирсэн, юу болсон талаар асуухад нь "Мах худалдаж аваагүйгээс болоод хэрүүл маргаан үүсээд дэгээ төмрөөр миний нүүр рүү цохисон" гэх яриа өгүүлэмжтэй байсан. Ингээд цагдаад хандах хэрэгтэй талаар түүнд хэлсэн юмаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/,
- Шинжээч эмч Г.Ганпүрэвийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 149 дугаартай *******ийн биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт. зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг учрап болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна, дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 36, 37 дугаар тал/,
- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 109, 110 дугаар тал/,
- Дархан-Уул аймгийн Дархан сумын 1-р багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 112-118 дугаар тал/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дугаартай, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2 дугаартай тогтоол”-ын хуулбар, /хх-ийн 73-105 дугаар тал/,
- Дархан-Уул аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-5 дугаар нээлттэй хорих ангийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01/193 дугаартай “Тус газрын хяналтад зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа ******* овогт ******* ******* /РД:/ нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 01 жил 1 сарын хугацааны зорчих эрхийг хязгаарлах ялаас биеэр 9 сар 17 хоног эдэлж, 03 сар 13 хоногийн ялын үлдэгдэлтэй байна.” 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг бүрэн хэрэгжүүлж дууссан байна.” гэх албан бичиг /хх-ийн 1******* дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
2. Эрх зүйн дүгнэлт:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж,
мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан үйлдлийг махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хамаарч байх бөгөөд хэргийн үйл баримтаар тогтоогдсон шүүгдэгчийн дээрх үргэлжилсэн үйлдэл нь 11.7 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.
Хэдийгээр ******* нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар өмнөх үйлдлүүддээ ял шийтгүүлсэн хэдий ч
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2 дугаартай тогтоолоор тогтоогдсон үйл баримт болох “2023 оны 03 дугаар сарын 05-06-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч *******ийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж баруун хөмсөг, дээд, доод зовхи, хацар, хамар, зүүн дээд, доод зовхины ирмэг дагуу цус хуралт, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан”,
- мөн энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон үйл баримт болох “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч *******ийг 2023 оны ******* дугаар сарын сүүлээр, 2023 оны 10 дугаар сарын дундуур, мөн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, *******ын 3 дугаар гудамж ******* тоотод гэртээ 16 цагийн орчимд хэрүүл маргаан хийж, галын дэгээ төмрөөр нүүр рүү нь гэмтэл учруулахгүйгээр цохисон” гэх үйлдлүүд нь дангаар уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, өмнөх шийтгэх тогтоолын ялын хугацаа дуусаагүй байгаа тул 2024 оны 02 сарын 07-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авснаар зорчих эрх хязгаарлах ялын хугацааг хүчингүй болгож цагдан хорьсон. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхээс 2022 оны 10 сарын 22-ны өдрийн 825 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 1 сарын зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулсан бөгөөд уг ялын хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн. Зорчих эрх хязгаарлах ялаас 2 сар 28 хоногийн ял үлдсэн байсан. 2024 оны 01 сарын 22-ны өдрийн үйлдсэн гэмт хэргийн 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолын эдлээгүй үлдсэн 2 сар 28 хоногийг нэмж нэгтгэн 8 сар 28 хоногоор эдлэх ялыг тооцуулах” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч ******* нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байсан гэж хувийн байдалд хамааруулж байгаа хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэж эрх зүйн байдлыг дордуулж болохгүй гэж заасан байгаа.
Хохирогч нь цаашид шүүгдэгчтэй хамт амьдрахгүй гэж байгаа тул шүүгдэгчийн төрсөн эгч Болормаа нь Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны хаягийг өгч цаашид хамт амьдрах боломжтой гэж тодорхойлолт өгсөн байгаа. Иймээс шүүгдэгч *******т зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолын зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэх” саналыг тус тус гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 60/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 73/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 9 сарын хугацаатай хорих ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж,
2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******* нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийтгзх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн байх бөгөөд уг ялын 11 сар 02 хоногийг биелүүлсэн, үлдэгдэл 02 сар 29 хоногийн ялын тооцооны үлдэгдэлтэй болох нь ялын тооцооны лавлагаа /хх-ийн 160 дугаар тал/-р тогтоогдож байна.
Шүүхээс Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 02 сар 29 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 9 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 сар 29 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 43 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зөв байна.
2.Хохирол, хор уршиг:
Хохирогч ******* нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн, шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын санд 31,500 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
3.Бусад асуудал:
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн галын дэгээ төмөр болох 52 см урттай төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 9 /ес/ сарын хугацаатай хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 9 сарын хугацаагаар хорих ял дээр, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 02 сар 29 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 сар 29 хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 11 сар 29 хоногийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон нийт 43 /дөчин гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн галын дэгээ төмөр болох 52 см урттай төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ