| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2020/03959/И |
| Дугаар | 102/шш2021/00626 |
| Огноо | 2021-03-12 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 102/шш2021/00626
| 2021 оны 03 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2021/00626 | ******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: *******,*******,,,, /РД: 5328551/-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: НэхэмжлэгчАмгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
НэхэмжлэгчАмгалангийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний биеАмгалан нь-нд 2020 оны 08 дугаар 22-ны өдөр 3 шатны болзлыг хангаж захирлын туслах ажлын байранд орсон. Тухайн үед ажиллаж байсан Наранжаргал бид хоёрын хооронд үл ойлголцох асуудал байсан боловч түүнээс хойш бид ойлголцоод найзууд болсон. Гэрээсээ надад хоол, айраг авчирдаг, хоорондоо чихэр, печень хуваагаад иддэг болсон. Тэрнээс хойш 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө ажилдаа ирэхэд дэд захирал дотоод сүлжээнээс намайг хассан байсан. Яасын бол гээд асуухад чамайг ажлаас халсан гэж хэлсэн. Яагаад халж байгаа юм бэ? хэрвээ зөрчил гаргасан бол Хөдөлмөрийн тухай хуулиар миний цалингаас суутгал хийх ч юм уу, ажлаас халахаас өөр төрлийн шийтгэх ногдуулж болно, намайг шууд халж болохгүй, би ажлын байр болон ажлынхандаа дассан, ажлынхаа арга барилыг олсон гэхэд манай захирал ... би чамайг гар гэдгээ хэлчихлээ, одоо болно гэсэн юм ярьж байсан. Тэр үгэнд би их гомдсон. Ажлын байрны шаардлагыг би хангаад орж ирсэн. Ажлын байрны шаардлагад дээд сургууль төгссөн, албан бичиг боловсруулах чадвартай гэдэг шаардлага тавьсан байсан. Миний хувьд өөр компанид хоёр жил гаран ажилласан туршлагатай. Манай компаний үйл ажиллагаа цар хүрээ томтой, намайг ажиллаж байх үед шинэ үйлдвэрээ барьж байсан. Би бүх ажлаас нь эхэлж явсан болохоор юм сурах юм байна, дээрээс нь манай захирлууд зөв хүмүүс байсан болохоор би баярлаж байсан. Би аав, ээждээ хүртэл Сайн захирал дээр ирчихлээ, их юм сурах юм байна гэж хэлэхэд аав, ээж маань баярлаж байсан.
Би харилцааны доголдолтой хүн биш, миний ажлын гараа өмгөөлөгчийн туслахаас эхэлсэн. Би өмгөөлөгчийнхөө бүх юманд явдаг байсан болохоор ийм зан суртахуун надад суугаагүй. Би захирах, захирагдах ёсыг мэднэ. Нарантуяатай муудалцсанаа хэлсэн, дараа нь бид хоёр эвлэрсэн. Би захиралтайгаа муудалцсан зүйл байхгүй. Хэрвээ миний харилцаа доголдолтой байсан бол ямар нэгэн нотолгоо болох зураг, бичлэг байна уу? ямар харилцааг сайн, ямар харилцааг муу гээд байгааг ойлгохгүй байна. Би юманд дутуу ханддаг хүн биш, би ажлынхаа байрны бүхэл юмыг хайрладаг. Хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулаад гарын үсэг зуруулсан гэж байна. Тухайн үед хөдөлмөрийн дотоод журмыг хуулбарлаад авч болох уу? гэж асуусан, яагаад гэвэл би өөрөө эрх зүйч мэргэжилтэй болохоор дараа нь асуудал гарч магадгүй гэсэн үүднээс асуусан. Тэгэхэд ямар дураараа юм бэ? гэхээр нь дахиж асуугаагүй. Хөдөлмөрийн гэрээ хийгээгүй энэ хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байна. Энэ байгууллага өөрөө хэл ам ихтэй. С.Цэцэгсүрэн захирал хүртэл та нар ажил хийхгүй хэрүүл ам хийгээд байх юм гэж хэлдэг байсан. Өөрсдөө дотроо их хагаралтай байгууллага, би энэ байгуулагаас гараад үүнийг орхиод явж болно. Гэхдээ хувийн байгууллага ажилтанг их хохироодог. Намайг зан харилцааны догдолтой байсныг нотлох бичлэг болон нотлох зүйл байхгүй байгаа. Ядаж миний цалингаас суутгаад ийм зөрчил гаргаж байна, ийм байна тийм байна гээд хэлсэн, нотлох баримт байсан бол өөр ш дээ. Зүгээр ингээд яриад явж байгаад гомдолтой байна. Манай гүйцэтгэх захирал юмыг томоор хардаг хүн гэдгийг мэдэрсэн болохоор захирлын туслах нарийн бичгийн ажлаа хийх сонирхолтой байгаа.
Иймд нэхэмжлэгчАмгалан намайг-ийн нарийн бичгийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байх хугацааны буюу 2020 оны 09 дүгээр сарын 21-нээс 2020 оны 10 дугаар сарын 21-ны өдрийг хүртэлх хугацааны цалинд 1,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Харин ажиллаж байх үеийн дутуу авсан цалинд158,455 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сарантуяагийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.Амгалан нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж захирлын туслах нарийн бичгээр томилогдож ажилласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дүгээр зүйлд зааснаар туршилтын 30 хоногийн хугацаатай ажилд орсон байгаа. Манай компани их олон охин компанитай байдаг учраас нарийн бичгийн ажил бол өдөр тутам хүмүүстэй харилцдаг компаний нүүр царай байх ёстой байталАмгалан нь өрөөнийхөө хүмүүстэй муудалцдаг. Энэ нь нэг удаагийн явдал биш удаа дараа ийм үйлдэл гаргадаг. Ерөнхий захирлын өрөөнд байдаг болохоор муудалцахаар сонсогддог. Компаний нарийн мэдээллүүд нарийн бичиг дээр байдаг болохоор бичиг баримт авах гэхээр өгөхгүй асуудал үүсгэдэг. Надтай бас муудалцаж байсан. Гэрээ хийгээд бичиг баримт шилжүүлэх талаар асуудал үүсэхэд өрөөнд орж ирээд муудалдаж байсан. Дөнгөж орж ирсэн шинэ ажилтан ийм байж болохгүй. Зан харилцааны хувьд бусад ажилчид болон хүний нөөцийн ажилтан, Хятад хэлний орчуулагч, нягтлан зэрэг өдөр тутамдаа харилцдаг хүмүүстэйгээ муудалцдаг. Ерөнхий нягтлан хүртэл зан харилцаа муу гэдгийг нь хэлж байсан. С.Цэцэгсүрэн захирал, ерөнхий захирал н.Нямсүрэн хоёр удаа дарааАмгаланд сануулга өгч байсан. Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамдаа зааснаар туршилтын хугацаанд байхад ажил олгогчийн санаачлагчаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар дотоод журмыг үндэслэж ажлаас халсан. Гүйцэтгэх захирал, хуулийн зөвлөх, хүний нөөцийн ажилтан, ерөнхий нягтлан зэрэг удирдлагын зүгээс тавьсан шаардлагын дагуу ажиллах ёстой, би бас тэгж л ажилладаг.Амгалагийн талаар над дээр хүртэл хүмүүс орж ирээд нарийн бичиг юм гаргаж өгөхгүй байна гэдэг асуудал гарч байсан. Надтай бас эвгүй харьцдаг. Шинээр орсон ажилтан ингэж болохгүй. Нэг л хүний харилцаа хандлага муу болоод ирвэл бусад ажилчдын нөхцөл байдал ямар болох билээ. Ийм үндэслэлээрАмгаланг зөрчил гаргасан учраас ажлаас халсан. Манай талаас ажилд нь эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
НэхэмжлэгчАмгалан нь хариуцагч-д холбогдуулан тус компанийн нарийн бичгийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байх хугацааны буюу 2020 оны 09 дүгээр сарын 21-нээс 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны цалинд 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасныг хариуцагч ... нэхэмжлэгчАмгалан нь зан харилцааны доголдолтой ажилтан. Хамт ажилладаг хүмүүстэйгээ муухай харилцдаг, нарийн бичиг ажилтан гэдэг бол тухайн компанийн нүүр царай болж ажиллах ёстой. Гэтэл тэрээр компанийн бичиг баримтыг бусад ажилтнуудад гаргаж өгөхгүй байх зэргээр ажилд саад учруулдаг. Түүнд захирал, хуулийн зөвлөх, нягтлан гээд удирдлагууд удаа дараа сануулж байсан гэж маргажээ.
Хариуцагч-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2001/084 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Компанийн хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7-д зааснаарАмгалан нь компанийн нарийн бичиг албан тушаалд томилогдсон. Мөн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2002/024-1 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.12, 8 дугаар зүйлийн 8.5.12-т зааснаарАмгаланг 2020 оны 09 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь зохигчдын тайлбар, ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдож байна.
Хариуцагч-ийнАмгаланг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2001/84 тоот тушаалын хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйл ийн 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно., 40 дүгээр зүйлийн 40.1-д Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, мөн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан; гэж, мөн-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.12-т Компанийн ажилчдын санал хүсэлтээр ажилтны хөдөлмөрийн гэрээг компанийн удирдах зөвлөлийн хурлаар оруулан үндэслэлтэй гэж үзвэл цуцалж болно, 8 дугаар зүйлийн 8.5.12-т Туршилтын хугацаанд ажиллаж байгаа ажилтан байгууллагын соёлд сөргөөр нөлөөлсөн үйлдэл гаргасан бусадтай зүй бус харьцсан нь нотлогдсон 3 ба түүнээс дээр ажилтны гомдол тухайн ажилтанд ирсэн тохиолдолд удирдлагын шийдвэрээр ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэж тайлбарласан баАмгалангийн зан харилцааны доголдлын талаар тус компанийн орчуулагч Т.Оюунчимэг, нарийн бичиг Э.Халиунаа, С.Наранжаргал нараас Хүний нөөцийн албанд гомдол гаргасны дагуу 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөрАмгалангийн зан харилцааг хурлаар хэлэлцэж, хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар түүнийг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.
Гэвч хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 20/31 дүгээр хурлын тэмдэглэлээс харахад тус хуралд гүйцэтгэх захирал С.Цэцэгсүрэн, ерөнхий нягтлан бодогч Э.Дуламжав, хуулийн зөвлөх Г.Сарантуяа, хүний нөөцийн менежерСүрэн нар оролцсон ба нарийн бичигАмгалангийн зан харилцаа, цаашид ажиллуулах эсэх талаар хэлэлцэхдээ зөрчил гаргасан гэх ажилтныг тухайн хуралд оролцуулаагүй, Хүний нөөцийн албанд ирсэн 3 ажилтны гомдол гэх баримтууд нь ажил олгогчоос гаргаж өгсөн зөвхөн нэг талын баримт тул эдгээр хурлын тэмдэглэл, гомдлоор нэхэмжлэгчАмгалан нь тус компанийн хөдөлмөрийн дотоод журмын 2.12, 8.5.12-т заасан зөрчлийг гаргасан болох нь хангалттай тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь ажилтанАмгаланг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчиж, тус компанийн нарийн бичигАмгаланг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байна.
НэхэмжлэгчАмгалан нь ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 09 дүгээр сарын 21-нээс мөн оны 10 дугаар сарын 21-ны өдрийг хүртэлх хугацааны 1 сарын цалинд 1,200,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба гүйцэтгэх захирлын 2020 оны 2001/084 дүгээр тушаалын 2-т Албан тушаалын туршилтын хугацааны үндсэн цалинг 900,000 төгрөг, Хөдөлмөрийн гэрээний 1.4-т үндсэн цалин 900,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 09 дүгээр сарын 21-нээс мөн оны 10 дугаар сарын 21-ны өдрийг хүртэлх хугацааны 1 сарын цалинд 900,000 төгрөгийг гаргуулж, үлдэх 300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
ИймдАмгаланг урьд эрхэлж байсан нарийн бичгийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинд 900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээс 300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгчАмгаланг-ийн нарийн бичгийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 09 дүгээр сарын 21-нээс 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны цалинд 900,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээс үлдэх 300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР