Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/879

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваадорж даргалж, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Б.Бат-Эрдэнэ, шүүгдэгч Б.*****, Ч.***** нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *****, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** нарт холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. ***************

2. ***************

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.***** нь Ч.*****тай бүлэглэн, шунахайн сэдлээр 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” нэртэй зочид буудлаар үйлчлүүлж байсан хохирогч Б.*****ыг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байхад нь түүний “Хаан” банкны виза картыг авч Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны “АТМ-745”-ээс бэлнээр 1,500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

Мөн тэрээр шунахайн сэдлээр, ганцаараа 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 04 цаг 42 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” нэртэй зочид буудлаар үйлчлүүлж байсан хохирогч Б.*****ыг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байхад нь түүний “Хаан” банкны виза картыг авч Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны “АТМ-444”-ээс бэлнээр 400,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, нийт 1,900,000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр хулгайлан авсан гэх хэрэгт,

Шүүгдэгч Ч.***** нь Б.*****тэй бүлэглэн, шунахайн сэдлээр 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” нэртэй зочид буудлаар үйлчлүүлж байсан хохирогч Б.*****ыг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байхад нь түүний “Хаан” банкны виза картыг авч Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны “АТМ-745”-ээс бэлнээр 1,500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэх хэрэгт тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.*****, Ч.***** нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул тэдний өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

Үүнд:

1. Шүүгдэгч Б.*****гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэх мэдүүлэг,

2. Шүүгдэгч Ч.*****гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн ........... дугаартай хэргээс:

3. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас/,

4. Хохирогч Б.*****ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 20 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотод ирээд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” худалдааны орчимд буугаад замын хажуу талаас такси бариад Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппоро орчимд ирсэн. Тухайн үед биеэ үнэлэгч авахаар болоод үл таних 2-3 эмэгтэй хүнтэй уулзчихаад халмиган /богино/ үстэй 1 эмэгтэй дагуулаад 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шөнийн 00 цаг 30 минутын орчим Саппорогийн баруун талын “АТМ”-ээс өөрийн “Хаан” банкны ***** тоот данснаас 1,000,000 төгрөгийг бэлнээр гарган авсан ба ойролцоох дэлгүүрээс 0.70 литрийн “Эдэн” нэртэй архи, хэдэн лааз пиво аваад “*****” нэртэй зочид буудалд орсон. Тэгээд бид хоёр архиа хуваан ууж байхдаа тухайн эмэгтэйд бэлнээр 250,000 төгрөг өгсөн ба хэсэг хугацааны дараа тэр эмэгтэй дахин ***** гэх найзаа дуудаад хамт архи, пиво хувааж уусан. Удалгүй анх танилцсан халимган үстэй эмэгтэй дахин нэг хүн дуудаад дөрвүүлээ болсон. Тухайн үед сүүлд орж ирсэн махлаг биетэй эмэгтэй нь “надад мөнгө өгөхгүй юм уу” гэхээр нь би дахин 250,000 төгрөг өгсөн. Тухайн үед би холоос ирсэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас амархан согтоод унтчихсан байсан ба 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 09 цагийн үед сэрээд утсаа үзтэл 1,500,000 төгрөгөөр, 400,000 төгрөгөөр 1 удаагийн гүйлгээ хийгдэж, нийт 1,900,000 төгрөгийн зарлага гарчихсан байсан. Урьд өмнө нь тухайн хүмүүстэй огт уулзаж байгаагүй. Миний хамгийн анх уулзсан буудалд орсон эмэгтэйг ***** гэсэн санагдаж байна. 160-165 см өндөртэй, шар царайтай, 45-50 орчим насны, халимган үстэй эмэгтэй байсан. Түүний дараа орж ирсэн эмэгтэйг ***** гэсэн. Богинохон үстэй, 160-165см өндөртэй, хар бордуу царайтай. Хамгийн сүүлд орж ирсэн хүнийг ***** гэсэн тэр хоёрыг бодоход арай насаар залуу 25-30 орчим насны, 170-175 см өндөртэй, махлаг бүлцгэрдүү нүдтэй хүн байсан. Би ***** гэх эмэгтэйд огт мөнгө өгөөгүй. Надад нийт 1,900,000 төгрөгийн хохирол учирсан. Миний сэтгэцэд ямар нэгэн хохирол учраагүй тул сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгох шаардлагагүй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн Б.*****гийн гэрчээр өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, ***** дугаар байрны ***** тоотоос гараад 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саппоро” худалдааны төвийн орчимд ирсэн ба “*****” нэртэй дэлгүүрийн урд талд зогсож байхад 50 орчим насны, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн ирээд, надад “1 сая төгрөг өгье, хоногоор явчих” гээд байсан. Тухайн хүнийг согтуу байсан учраас би “биеэ үнэлэхгүй” гээд дэргэд байсан ***** эгч “*****” нэртэй зочид буудал руу дагуулаад явсан. Түүнээс хойш 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01 цагийн үед “Саппоро” орчимд зогсож байгаад ***** эгчийн ***** дугаарт залгахад “*****” зочид буудалд уугаад сууж байна гэхээр нь яваад очсон. Тэгээд ороод үзэхэд намайг 1 сая төгрөгөөр явах гээд байсан үл таних, 50 гаран насны ах болон ***** эгч нар 0.70 литрийн “Эдэн” нэртэй архи, пиво уугаад сууж байсан. Би тухайн авсан пивоноос нь 2 лаазыг уугаад сууж байхад тухайн эрэгтэй хүн тасраад унтсан ба ***** эгч тэр эрэгтэй хүний виза картыг нь гар утасны араас нь хулгайлан аваад *****, ***** нар буудлаас гарсан. Тэр хооронд надтай үлдсэн хохирогч ахын гар утсанд хэсэг хугацааны дараа 1,500,000 төгрөгийн зарлага гарсан мессеж ирсэн. Тэгтэл удалгүй *****, ***** нар эргээд орж ирээд архи, пиво ууж байгаад би гараад явчихсан. *****, ***** нар нь *****ын виза картны нууц үгийг мэдэж байсан. Тэр өдөр хохирогч *****, ***** нар хамт явж виза картнаас 1,000,000 төгрөг бэлнээр авсан юм. Тэгээд ***** эгч нууц кодыг нь харсан байх. Намайг буудлаас гарахад *****, ***** нар үргэлжлүүлэн архи уугаад сууж байсан ба хохирогч ах унтаж байсан. Би тухайн үед болсон асуудлыг тод санаж байна. Би хоёр лааз пиво л уусан. Тэрнээс хойш би *****, ***** нартай уулзаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,

6. Хохирогч Б.*****ыг оролцуулан гэрэл зургийн аргаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-15 дугаар хуудас/,

7. Бадамжавын *****ын “Хаан” банкинд эзэмшдэг ***** тоот дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

8. “Хаан” банкны 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 29/4967 дугаартай албан бичгээр ирүүлсэн, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон “АТМ”-ийн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг “Си Ди” /хавтаст хэргийн арын хавтсанд үдсэн/,

9. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 21-25 дугаар хуудас/,

10. Шүүгдэгч Ч.*****гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 36-44, 147-191 дүгээр хуудас/,

11. Шүүгдэгч Б.*****гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 46-55, 118-144 дүгээр хуудас/,

12. Хохирогч Б.*****ын “...Хохирол болох 1,900,000 төгрөгийг Цагдаагийн байгууллагаар дамжуулахгүйгээр бэлнээр авсан болно. Надад ямар нэгэн хохирол, нөхөн төлбөр байхгүй...” гэх тайлбар /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/,

13. Шүүгдэгч Ч.*****гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз *****гийн хамтаар явж байгаад ахимаг насны, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай эрэгтэй хүн ирээд намайг “дагаад яв, хамт буудал орж архи ууя” гэхээр нь би дагаж яваад тэр ах “АТМ” ороод 1,000,000 төгрөг аваад тэр мөнгөнөөсөө буудлын мөнгө аваад Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*****” зочид буудалд би ганцаараа тэр хүний хамтаар орсон. Буудал орсны дараа танил *****г болон ***** нарыг дуудаж буудалд орж хамт архи, согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд би тэр эрэгтэй хүний утасны виза картыг утасных нь араас нь аваад *****г дагуулж гараад картыг нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “АТМ”-ээс 1,500,000 төгрөгийг уншуулж бэлнээр аваад *****д өгч хадгалуулсан. Үүний дараа дахиж буудал ороод үлдсэн архиа ууж байхад *****тай ярилцаж байгаад хохирогчийн данснаас дахиж “АТМ” орж 400,000 төгрөг уншуулж авсан. Тэгээд хохирогчийн картыг утасных нь ард хийж үлдээгээд яваад өгсөн. Тухайн үед мөнгөний хэрэг гараад картыг нь авсан юм. Би 1,500,000 төгрөгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан. Харин сүүлд ***** 400.000 төгрөгийг өөрөө авсан. ***** ямар нэгэн байдлаар мөнгө, төгрөг аваагүй. ***** намайг карт хулгайлсан талаар мэдэхгүй байгаа байх гэж бодож байна. Өмнө нь хохирогч картнаасаа 1,000,000 төгрөг авахдаа надад кодыг нь хэлж өгөөд авхуулсан. Тэр үед би картны нууц үгийг нь мэдэж авсан бөгөөд одоо нууц үгийг нь мартчихсан байна. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна...”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-68 дугаар хуудас/,

14. Шүүгдэгч Б.*****гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз *****гийн явж байгаад дэлгүүр орчхоод гараад иртэл ***** байхгүй байсан. Тэгээд *****г хүлээгээд “*****” нэртэй дэлгүүр орчимд зогсож байтал ***** залгаад “*****” буудлын 2 дугаар давхарт ороод ир гэхээр нь би тэр орой буудлын хоёр давхарт гарч *****гийн байрлаж байгаа өрөө рүү ортол ***** үл таних эрэгтэйтэй хамт байсан. Тэгээд бид гурав 1 шил архи, хүний 1 лааз пиво уугаад байж байтал ***** *****г дуудаад ***** ирсний дараа дахиад нэг шил архи уусан. Ингээд үл таних эрэгтэй хүн согтсон бөгөөд тэр үед ***** утасных нь араас “Хаан” банкны виза картыг авч, улмаар намайг дагуулж “АТМ” ороод 1,500,000 төгрөг авсан. Тэгээд надад хадгалуулахаар өгсөн. Ингээд бид хоёр буцаж буудал ороод үлдэгдэл архиа ууж байгаад *****тай ярилцаж байгаад би тэр хүний картыг нь авч гараад “АТМ” ороод 400,000 төгрөг уншуулж авсан. Ингээд ***** 1,500,000 төгрөг аваад би 400,000 төгрөгийг аваад тэндээсээ салцгаасан. Тухайн үед мөнгөний хэрэг гараад картыг нь авсан юм. Би 450,000 төгрөгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан. Харин сүүлд ***** 1,500,000 төгрөгийг авсан. ***** ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг аваагүй. ***** намайг карт хулгайлсан талаар мэдэхгүй байгаа байх гэж бодож байна. Надад тухайн картны нууц үгийг ***** хэлж өгсөн. Тэр үед би картны нууц үгийг нь мэдэж авсан бөгөөд одоо нууц үгийг нь мартчихсан байна. Картыг нь сүүлд 400,000 төгрөг аваад хохирогчийн гар утасны ард нь хийгээд үлдээсэн. Хохирогчид 1,500,000 төгрөг өгсөн. ...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-79 дүгээр хуудас/,

            15. Шүүгдэгч нарын урьд шүүхээр ял шийтгүүлж байсан талаар баримтууд /хавтаст хэргийн 82-113 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх эдгээр нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*****, Ч.***** нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Мөрдөх байгууллагаас Б.*****, Ч.***** нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг хуулиар баталгаажуулсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол, мөн бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулан өөрт тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн” хэмээн гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлж, улмаар хохирогчийн эд зүйлийг авснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.***** нь Ч.*****тай бүлэглэн, шунахайн сэдлээр 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” нэртэй зочид буудлаар үйлчлүүлж байсан хохирогч Б.*****ыг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байхад нь түүний “Хаан” банкны виза картыг авч Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны “АТМ-745”-ээс бэлнээр 1,500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар,

Мөн тэрээр шунахайн сэдлээр, ганцаараа 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 04 цаг 42 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” нэртэй зочид буудлаар үйлчлүүлж байсан хохирогч Б.*****ыг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байхад нь түүний “Хаан” банкны виза картыг авч Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны “АТМ-444”-ээс бэлнээр 400,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, нийт 1,900,000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр хулгайлан авсан болох нь,

Шүүгдэгч Ч.***** нь Б.*****тэй бүлэглэн, шунахайн сэдлээр 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” нэртэй зочид буудлаар үйлчлүүлж байсан хохирогч Б.*****ыг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байхад нь түүний “Хаан” банкны виза картыг авч Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны “АТМ-745”-ээс бэлнээр 1,500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.

Үүнд:

1. Шүүгдэгч Б.*****гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэх мэдүүлэг,

2. Шүүгдэгч Ч.*****гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэх мэдүүлэг,

3. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас/,

4. Хохирогч Б.*****ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 20 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотод ирээд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” худалдааны орчимд буугаад замын хажуу талаас такси бариад Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппоро орчимд ирсэн. Тухайн үед биеэ үнэлэгч авахаар болоод үл таних 2-3 эмэгтэй хүнтэй уулзчихаад халмиган /богино/ үстэй 1 эмэгтэй дагуулаад 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шөнийн 00 цаг 30 минутын орчим Саппорогийн баруун талын “АТМ”-ээс өөрийн “Хаан” банкны ***** тоот данснаас 1,000,000 төгрөгийг бэлнээр гарган авсан ба ойролцоох дэлгүүрээс 0.70 литрийн “Эдэн” нэртэй архи, хэдэн лааз пиво аваад “*****” нэртэй зочид буудалд орсон. Тэгээд бид хоёр архиа хуваан ууж байхдаа тухайн эмэгтэйд бэлнээр 250,000 төгрөг өгсөн ба хэсэг хугацааны дараа тэр эмэгтэй дахин ***** гэх найзаа дуудаад хамт архи, пиво хувааж уусан. Удалгүй анх танилцсан халимган үстэй эмэгтэй дахин нэг хүн дуудаад дөрвүүлээ болсон. Тухайн үед сүүлд орж ирсэн махлаг биетэй эмэгтэй нь “надад мөнгө өгөхгүй юм уу” гэхээр нь би дахин 250,000 төгрөг өгсөн. Тухайн үед би холоос ирсэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас амархан согтоод унтчихсан байсан ба 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 09 цагийн үед сэрээд утсаа үзтэл 1,500,000 төгрөгөөр, 400,000 төгрөгөөр 1 удаагийн гүйлгээ хийгдэж, нийт 1,900,000 төгрөгийн зарлага гарчихсан байсан. Урьд өмнө нь тухайн хүмүүстэй огт уулзаж байгаагүй. Миний хамгийн анх уулзсан буудалд орсон эмэгтэйг ***** гэсэн санагдаж байна. 160-165 см өндөртэй, шар царайтай, 45-50 орчим насны, халимган үстэй эмэгтэй байсан. Түүний дараа орж ирсэн эмэгтэйг ***** гэсэн. Богинохон үстэй, 160-165см өндөртэй, хар бордуу царайтай. Хамгийн сүүлд орж ирсэн хүнийг ***** гэсэн тэр хоёрыг бодоход арай насаар залуу 25-30 орчим насны, 170-175 см өндөртэй, махлаг бүлцгэрдүү нүдтэй хүн байсан. Би ***** гэх эмэгтэйд огт мөнгө өгөөгүй. Надад нийт 1,900,000 төгрөгийн хохирол учирсан. Миний сэтгэцэд ямар нэгэн хохирол учраагүй тул сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгох шаардлагагүй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн Б.*****гийн гэрчээр өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, ***** дугаар байрны ***** тоотоос гараад 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саппоро” худалдааны төвийн орчимд ирсэн ба “*****” нэртэй дэлгүүрийн урд талд зогсож байхад 50 орчим насны, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн ирээд, надад “1 сая төгрөг өгье, хоногоор явчих” гээд байсан. Тухайн хүнийг согтуу байсан учраас би “биеэ үнэлэхгүй” гээд дэргэд байсан ***** эгч “*****” нэртэй зочид буудал руу дагуулаад явсан. Түүнээс хойш 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01 цагийн үед “Саппоро” орчимд зогсож байгаад ***** эгчийн ***** дугаарт залгахад “*****” зочид буудалд уугаад сууж байна гэхээр нь яваад очсон. Тэгээд ороод үзэхэд намайг 1 сая төгрөгөөр явах гээд байсан үл таних, 50 гаран насны ах болон ***** эгч нар 0.70 литрийн “Эдэн” нэртэй архи, пиво уугаад сууж байсан. Би тухайн авсан пивоноос нь 2 лаазыг уугаад сууж байхад тухайн эрэгтэй хүн тасраад унтсан ба ***** эгч тэр эрэгтэй хүний виза картыг нь гар утасны араас нь хулгайлан аваад *****, ***** нар буудлаас гарсан. Тэр хооронд надтай үлдсэн хохирогч ахын гар утсанд хэсэг хугацааны дараа 1,500,000 төгрөгийн зарлага гарсан мессеж ирсэн. Тэгтэл удалгүй *****, ***** нар эргээд орж ирээд архи, пиво ууж байгаад би гараад явчихсан. *****, ***** нар нь *****ын виза картны нууц үгийг мэдэж байсан. Тэр өдөр хохирогч *****, ***** нар хамт явж виза картнаас 1,000,000 төгрөг бэлнээр авсан юм. Тэгээд ***** эгч нууц кодыг нь харсан байх. Намайг буудлаас гарахад *****, ***** нар үргэлжлүүлэн архи уугаад сууж байсан ба хохирогч ах унтаж байсан. Би тухайн үед болсон асуудлыг тод санаж байна. Би хоёр лааз пиво л уусан. Тэрнээс хойш би *****, ***** нартай уулзаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,

6. Хохирогч Б.*****ыг оролцуулан гэрэл зургийн аргаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-15 дугаар хуудас/,

7. Бадамжавын *****ын “Хаан” банкинд эзэмшдэг ***** тоот дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

8. “Хаан” банкны 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 29/4967 дугаартай албан бичгээр ирүүлсэн, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон “АТМ”-ийн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг “Си Ди” /хавтаст хэргийн арын хавтсанд үдсэн/,

9. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 21-25 дугаар хуудас/,

10. Хохирогч Б.*****ын “...Хохирол болох 1,900,000 төгрөгийг Цагдаагийн байгууллагаар дамжуулахгүйгээр бэлнээр авсан болно. Надад ямар нэгэн хохирол, нөхөн төлбөр байхгүй...” гэх тайлбар /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/,

11. Шүүгдэгч Ч.*****гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз *****гийн хамтаар явж байгаад ахимаг насны, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай эрэгтэй хүн ирээд намайг “дагаад яв, хамт буудал орж архи ууя” гэхээр нь би дагаж яваад тэр ах “АТМ” ороод 1,000,000 төгрөг аваад тэр мөнгөнөөсөө буудлын мөнгө аваад Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*****” зочид буудалд би ганцаараа тэр хүний хамтаар орсон. Буудал орсны дараа танил *****г болон ***** нарыг дуудаж буудалд орж хамт архи, согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд би тэр эрэгтэй хүний утасны виза картыг утасных нь араас нь аваад *****г дагуулж гараад картыг нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “АТМ”-ээс 1,500,000 төгрөгийг уншуулж бэлнээр аваад *****д өгч хадгалуулсан. Үүний дараа дахиж буудал ороод үлдсэн архиа ууж байхад *****тай ярилцаж байгаад хохирогчийн данснаас дахиж “АТМ” орж 400,000 төгрөг уншуулж авсан. Тэгээд хохирогчийн картыг утасных нь ард хийж үлдээгээд яваад өгсөн. Тухайн үед мөнгөний хэрэг гараад картыг нь авсан юм. Би 1,500,000 төгрөгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан. Харин сүүлд ***** 400.000 төгрөгийг өөрөө авсан. ***** ямар нэгэн байдлаар мөнгө, төгрөг аваагүй. ***** намайг карт хулгайлсан талаар мэдэхгүй байгаа байх гэж бодож байна. Өмнө нь хохирогч картнаасаа 1,000,000 төгрөг авахдаа надад кодыг нь хэлж өгөөд авхуулсан. Тэр үед би картны нууц үгийг нь мэдэж авсан бөгөөд одоо нууц үгийг нь мартчихсан байна. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна...”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-68 дугаар хуудас/,

12. Шүүгдэгч Б.*****гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз *****гийн явж байгаад дэлгүүр орчхоод гараад иртэл ***** байхгүй байсан. Тэгээд *****г хүлээгээд “*****” нэртэй дэлгүүр орчимд зогсож байтал ***** залгаад “*****” буудлын 2 дугаар давхарт ороод ир гэхээр нь би тэр орой буудлын хоёр давхарт гарч *****гийн байрлаж байгаа өрөө рүү ортол ***** үл таних эрэгтэйтэй хамт байсан. Тэгээд бид гурав 1 шил архи, хүний 1 лааз пиво уугаад байж байтал ***** *****г дуудаад ***** ирсний дараа дахиад нэг шил архи уусан. Ингээд үл таних эрэгтэй хүн согтсон бөгөөд тэр үед ***** утасных нь араас “Хаан” банкны виза картыг авч, улмаар намайг дагуулж “АТМ” ороод 1,500,000 төгрөг авсан. Тэгээд надад хадгалуулахаар өгсөн. Ингээд бид хоёр буцаж буудал ороод үлдэгдэл архиа ууж байгаад *****тай ярилцаж байгаад би тэр хүний картыг нь авч гараад “АТМ” ороод 400,000 төгрөг уншуулж авсан. Ингээд ***** 1,500,000 төгрөг аваад би 400,000 төгрөгийг аваад тэндээсээ салцгаасан. Тухайн үед мөнгөний хэрэг гараад картыг нь авсан юм. Би 450,000 төгрөгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан. Харин сүүлд ***** 1,500,000 төгрөгийг авсан. ***** ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг аваагүй. ***** намайг карт хулгайлсан талаар мэдэхгүй байгаа байх гэж бодож байна. Надад тухайн картны нууц үгийг ***** хэлж өгсөн. Тэр үед би картны нууц үгийг нь мэдэж авсан бөгөөд одоо нууц үгийг нь мартчихсан байна. Картыг нь сүүлд 400,000 төгрөг аваад хохирогчийн гар утасны ард нь хийгээд үлдээсэн. Хохирогчид 1,500,000 төгрөг өгсөн. ...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-79 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.*****гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ч.*****гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн, мөн шүүх хуралдаанд улсын яллагчаас тэднийг дээрх байдлаар гэм буруутайд тооцох саналыг гаргасан нь үндэслэл бүхий, шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүхээс дүгнэв.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.*****г шунахайн сэдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ч.*****г шунахайн сэдлээр, бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.*****, Ч.***** нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч оролцсон болно.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.*****, Ч.***** нарын дээрх хууль бус үйлдлийн улмаас хохирогчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээний хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нараас хохирогч Б.*****т 1,900,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

 

Тиймээс шүүгдэгч Б.*****, Ч.***** нарыг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А275 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох” хүснэгт болон Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг, хор уршгийн хувийг 0-3 хувь, сэтгэц учирсан гэм хорын зэрэглэлийг “Нэгдүгээр” зэрэглэлд хамааруулж, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” хэмжээтэй байхаар тодорхойлжээ.

 

Гэтэл хохирогч Б.*****ын зүгээс хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгоогүй, мөн шүүхээс түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “хохирол барагдуулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдэгдсэн зэргийг үндэслэн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг шүүгдэгч нараас гаргуулах нөхцөл бүрдээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Б.*****г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ч.*****г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд зохих эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.*****, Ч.***** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрд 1 /нэг/ жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгч нараас зорчих эрх хязгаарлах ялаас өөр төрлийн хөнгөн ял оногдуулах саналыг тус тус гаргасан болно.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж шүүгдэгч Б.*****д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Шүүгдэгч Ч.*****д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу эмнэлгийн хяналт, эмчилгээнд очихоос бусад тохиолдолд Б.*****д Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Ч.*****д  Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг тус тус хүлээлгэж, биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулан, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч Б.*****, Ч.***** нараас гаргасан “зорчих эрхийг хязгаарлах ялаас өөр төрлийн хөнгөн ял оногдуулах тухай” саналыг хүлээж боломжгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч Б.***** нь урьд Баянзүрх дүүргийн шүүхийн /хуучнаар/ 2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 398 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ял ялаар шийтгүүлсэн,

Шүүгдэгч Ч.***** нь урьд Баянгол дүүргийн шүүхийн /хуучнаар/ 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,  шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн /хуучнаар/ 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1344 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 439 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1179 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь тус тус эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгч Б.*****, Ч.***** нарын урьд гэмт хэрэг үйлдэж, улмаар шүүхээр ял шийтгүүлж байсан нөхцөл байдал нь тэдний эрх зүйн байдлыг дордуулах, уг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Дөрөв. Бусад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг “Си Ди” /CD/-ийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт шүүгдэгч Б.*****, Ч.***** нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                   

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *****г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч *****г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*****д 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.*****д 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*****д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрээр тогтоож, тус нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг,

Шүүгдэгч Ч.*****д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг мөн үндэслэлээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрээр тогтоож, тус нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг тус тус хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.*****, Ч.***** нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, тэднээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид учруулсан 1,900,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул шүүгдэгч Б.*****, Ч.***** нар нь энэ тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг “Си Ди” /CD/-ийг хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.*****, Ч.***** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ДАВААДОРЖ