Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
---|---|
Шүүгч | Баатаржавын Ихтамир |
Хэргийн индекс | 166/2024/0390/Э |
Дугаар | 2024/ШЦТ/399 |
Огноо | 2024-09-04 |
Зүйл хэсэг | 27.10.4.1., |
Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/399
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0390/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүлэн,
Улсын яллагч Б.Доржханд,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч,
Хохирогчийн өмгөөлөгч Э.Одончимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******д холбогдох эрүүгийн 2418000000477 дугаартай хэргийг 2024 оны 08 сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* /РД: ******* /, 1994 оны 10 сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгааны техникч, гагнуурчин мэргэжилтэй, “******* ” ХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 07 дугаар баг,*******,*******од оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийг согтуурсан үедээ 2024 оны 06 сарын 15-ны өглөө 05:30 цагт Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багийн Хүнсний арын антентай толгойн шороон зам дээр******* ДАХ улсын дугаартай Toyoto prius-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалтад “... Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж, 12.1 дэх заалтад "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэж тус тус заасныг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан*******йн амь насыг нь хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******ийн: Би жолоочийн эсрэг талд унтаж байгаад сэрсэн. Намайг сэрхэд жолоочийн талд, хойно нь мөн нэг охин байсан. Яагаад уулан дээр ирчихсэн юм бэ? гээд би уурласан чинь одоо харьцгаая гэсэн. Би машин жолоодоод уулнаас уруудахдаа ховил руу ороод зүүн дарсан. Нэг сэрэхэд намайг машинаас чирээд гаргаж байсан. Би маш их гэмшиж байна. Намайг уучлаарай. Хохирол төлбөрийг төлөх болно гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчын: Би эхнэрээ алдсан, хүүхдүүд маань өдөр болгон ээжийгээ асууж байгаа, би ч өөрөө үүнтэй эвлэрч чадахгүй байна. Нийгмийн даатгал нь 3 жилээс дээш хугацаагаар төлсөн бол ямар нэг халамж авах боломжтой болдог юм байна. Сэтгэл санааны хохирол 156,420,000 төгрөг, 2 хүүхдийг насанд хүртэл сар бүрийн тэтгэмжид 550,000 төгрөг, талийгаач 3 банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй байсныг хаасан бөгөөд энэ зардалд 1,882,000 төгрөг зарцуулсныг тус тус нэхэмжилж байна гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 10/,
“Осол гарсан гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багийн Хүнсний арын толгой гэх газар Антентай толгойноос уруудах шороон зам байх ба хэргийн газарт******* ДАХ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл 4 дугуй нь дээшээ харж онхолдсон байдалтай байв. Тээврийн хэрэгслээс ертөнцийн зүгээр урд хэсэгт 11.10 метр зайнд эмэгтэй хүний цогцос хэвтэж байв...” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зураг /1-р хх-ийн 12-19/,
Гэрчын: ...Сатурн баар луу бид хэд хүргүүлсэн. Тэгээд Сатурн баарнаас гараад ирэхэд танихгүй хоёр эмэгтэй бид нартай нийлчихсэн байсан. Хэн нь дагуулж ирснийг би сайн мэдэхгүй байна.гийн машинд суугаад *******, бид гурав Толгойт руу манай гэр лүү явсан., хоёр манай гадаа машиндаа унтлаа гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31/,
Гэрчийн: ...Тэгээд Сатурн баарнаас гараад ирэхэд манай найз 2 эмэгтэй хүнтэй танилцаад дагуулж ирээд бид хэдтэй цуг тэр хоёр эмэгтэй уулан дээр гарч шар айраг уухаар болсон. Тэр үед *******,, нар *******ийн машинаар UB Cab-аас дуудлагын жолооч авчын гэр лүү явцгаасан.гийн машинд өөрсдийгөө, н. гэж танилцуулсан хоёр эмэгтэй болон, бид 5 түрүүлж Дархан сумын 05 дугаар багийн Хүнсний арын толгой буюу Антентай толгой дээр гарч 2.5 литрийн савлагаатай Сэнгүр нэртэй 4 ширхэг шар айраг хувааж ууцгаасан. Тэр үед *******, хоёр хоёулхнаа *******ийн машинтай ирсэн ба ******* нь машинаа өөрөө жолоодоод хүрч ирсэн. Өглөө 05:40 цагийн орчимд бид хэд дэлгүүр орцгоохоор болж уулан дээрээс машинаа жолоодоодгийн машинд, бид 4 суугаад уулнаас бууж байхад араас ******* машинаа жолоодоод бид нарын хажуугаар гүйцэж түрүүлээд өнгөрсөн. Удалгүй тоос манараад явсан чинь *******ийн машин онхолдоод эргэж байгаа харагдсан. Тэгээд машинтайгаа *******ийн онхолдсон машин дээр очсон бөгөөд машинаас, ******* хоёрыг татаад гаргаж ирсэн бөгөөд машинд байхгүй байсан. Тэгэхээр нь тэр хавиар хартал машинаас 6-7 метр орчим зайнд шидэгдээд газарт уначихсан байсан. ухаангүй хэвтэж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34/,
Гэрчгийн: ...,,,, *******, нарыг Ноёд нэртэй караокеноос Сатурн баар луу хүргэж өгсөн бөгөөд 02:00 цагийн үед тэднийг авахаар Сатурн баарны арын зогсоолд очиход *******,,,,, нар болон танихгүй 2 охин гарч ирсэн байсан. Тэгээд тэд нар миний машинд чихэж суугаад *******ийн машиныг үлдээсэн Ноёд караоке луу явцгаасан бөгөөд тэнд очоод *******ийн машинд, *******, нар суугаад дуудлагын жолоочоор гэр гэртээ хүргүүлэхээр явсан ба гэртээ харьсан. Харин *******, хоёр бидний араас Дархан сумын 05 дугаар багийн Антентай толгой руу ирсэн. Бид үүр цайтал шар айраг уусан бөгөөд ******* машиныхаа арын суудал дээр унтаж байсан. Тэгээд харьцгаая гээд дуудлагын жолооч дуудсан бөгөөд би дуудлагын жолоочийг дагуулж ирэхээр түрүүлж уулнаас буусан, миний машинд,,, нөгөө хоёр охины нэг нь суусан. Тэгээд уруудаж явж байхдаа би дуудлагын жолооч руу залгангаа “үлдсэн хэд яаж байгаа бол” гэхэд надад хэн хэлснийг мэдэхгүй байна “машинаа бариад хөдөлгөөд байна” гэхээр нь би зогсоод жолоочийн толинд хартал миний машины жолоочийн эсрэг талаар *******ийн маш хурдтай давхиад өнгөрсөн. Тэгээд юу болсныг ойлгож амжаагүй байхад тоос манараад явчихсан. Би тэд нарыг өнгөрчихлөө дөө гэж бодоод шууд машинтайгаа яваад очтол *******ийн машин дөрвөн дугуй нь дээшээ харчихсан байдалтай байсан ба машинаасаа буугаад нөгөө машин дээр очтол ******* ах, нар байсан. ******* ах жолоочийн суудал дээр байсан. Битай нийлээд ******* ах, нарыг татаж гаргаж ирээд нуруу цээж хэсэгт нь 2-3 удаа цохиод амьсгал аваад ухаан орсон. Тэгээд “юу болж байгаа юм бэ? хэн машин барьсан юм бэ?” гэхэд манай ах ******* “би барьсан юм аа” гэж хэлсэн. Нөгөө охиныг хаана байна гээд машин дотор харахад байгаагүй, ойр орчмыг харахад онхолдсон машинаас 9-10 алхмын зайтай дээшээ харчихсан 2 гараа дэлгэсэн байдалтай нүүр нь нил цус болчихсон хэвтэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,
Гэрчийн: ... бид хоёр баарнаас гарч ирээд Үйлчилгээний төвийн сандал дээр юм яриад сууж байдал хүзүүн дээрээ шивээстэй нэг залуу хүрч ирээд бид хоёртой танилцсан. Тэгээд бид хоёр тэр залуу болон найзуудтай нь цуг шар айраг уухаар болж, хуучин Дарханд нэг уулын толгой дээр гарч зогсоод бид хэд шар айргаа ууцгаасан. Тэр үед Соната-7 машины жолооч гэх залуу мөн,, ******* гэх нэртэй залуучууд байсан ба заримынх нь нэрийг нь мэдэхгүй байна. Өглөө 05:30 цагийн орчимд “би явлаа, манай ажил өглөө эрт эхэлдэг, явахгүй бол болохгүй” гэж хэлэхэд намайг хүргэж өгөнгөө дэлгүүр орж шар айраг авна гээд,, бид хэдгийн Соната-7 машинд суугаад хөдөлсөн. Тэгэхэд *******,, нар Приус машинд үлдсэн. Тэгээд уулнаас уруудаад явж байтал гэнэт Приус машин хажуугаар өнгөрөөд явсан бөгөөд би тухайн үед машины урд талын суудал дээр сууж явсан болохоор тухайн машиныг маш сайн харсан. Уг машин хажуугаар өнгөрч явж байгаад тоос манарч онхолдоод дээшээ харчихсан байсан. Тэр үед “ээ яана онхолдчихлоо шүү дээ” гэж хэлээд машинтайгаа очсон.,, нар түрүүлж машин руу очоод машинаас хоёр эрэгтэй хүн татаад гаргачихсан байсан, газарт шидэгдээд уначихсан байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40/,
Гэрчын: ...Тэгээд Сатурн баарнаас гарч ирээд бид хэд Үйлчилгээний төвийн урдг хүлээж байсан бөгөөд би тэр хавиар явж байгаад сандал дээр сууж байсан 2 охинтой уулзаж танилцсан. Тэгээд тэр хоёрт “цугтаа үргэлжлүүлэн шоудаж шар айраг уух уу?” гэж асуухад тэр 2 зөвшөөрсөн. Үйлчилгээний төвийн араар гарч ирэхэд *******ийн дүү болох ирчихсэн зогсож байсан. Тэгээдгийн машинд тэр 2 охин болон бид 6-лаа нийлээд чихэж суугаад Ноёд караокены гадаа *******ийн машин дээр очсон. дуудлагын жолооч дуудаад *******ийн машиныг бариулж *******, бид гурав цугын гэр лүү явсан.гийн машинд,,,, нар суугаад явсан. Тэгээдын гэрийн гадаа очоод дуудлагын жолооч яваад өгсөн бөгөөд гэр лүүгээ ороод ******* бид 2 машиндаа унтах гээд хэвтэж байталгийн машинд хүмүүс Хүнсний арын толгой дээр буюу уулан дээр ирчихсэн шар айраг ууцгааж байна гэж сонсоод би *******ийн машиныг жолоодоод уул руу явсан. Замд ******* унтаад өгсөн. Тэгээд уулан дээр очсоны дараа ч гэсэн ******* машиндаа жолоочийн хажуугийн суудал дээр унтаад байсан. Би машинаас бууж нөгөө хэд дээр очиход тэд нар 2.5 литрийн Сэнгүр гээд нэртэй шар айраг ууцгааж байсан. Тэгээд би тэр шар айргаас нь ууж байгаад үүрийн 05:00 цаг өнгөрч байхад ******* сэрсэн. Бигоос *******ийн машины түлхүүрийг авч өгчхөөд *******ийн машины жолоочийн хажуугийн сандлыг налуулаад унтсан. Гэтэл нэг сэрсэн чинь машин онхолдчихсон намайг сэрээрэй зүгээр үү гэж байсан. Хажууд *******, хоёр байж байсан. болохоор машинаас жаахан зайтай хэвтэж байсан. ******* эмнэлэг, цагдаа дуудаарай гээд уйлаад орилоод байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,
Гэрчн: ...Тэгээд Сатурн баарнаас гарч ирээдг дуудсан баг ирэх хооронд танихгүй 2 охин дагуулаад хүрээд ирсэн. Тэгээдгийн машинд суугаад *******ийн машин дээр буюу Ноёд караокены гадаа очсон., *******, нар *******ийн машинд суугаад толгойт руу явчихсан. Бид хэд голын эрэг рүү явж байтал нас бардаг охин болох гэж өөрийгөө танилцуулсан охин “уул руу явъя л даа Гэгээ хүнсний дэлгүүрийн тэнд байдаг уулан дээр гарч болно” гээд бид нар Хүнсний арын толгойн Антентай уул руу бөөндөө очсон. Тэр үедгийн машинд, тэр хоёр охин,, бид 6-уулаа явж уулан дээр гарсан. Тэгээд ууланд очоод бид хэд шар айраг ууцгааж байтал, ******* 2 хажууд ирээд шар айраг ууцгаасан. Үүрээр бараг өглөө болчихсон байсан бөгөөд уулнаас уруудахад *******ийн машиныг ******* өөрөө жолоодож дотор нь урд жолоочийн хажууд суугаад, арын суудал дээр гэх тэр охин суугаад би хажууд нь ард суугаад хөдөлсөн. Нөгөө машиныг жолоодоод дотор нь,, гээд охин суугаад уулнаас хөдөлсөн. Гэтэл хөдлөөд уулнаас уруудаад аймар хурдтай яваад эхлэхээр нь би айгаад машины таазнаас гараарай тулаад явж байтал тас хийгээд чимээ гараад машин онхолдох шиг болсон. Нэг сэрсэн чинь машин хөмөрчихсөн байсан ба гадаа хүмүүс орилолдоод байсан. Урд, ******* хоёр машиндаа хэвтэж байсан. Миний хажууд суугаад явж байсан охин машин дотор байхгүй байсан. Би арын хаалганы онгорхой цонхоор мөлхөж гарсан, хүмүүс талийгаач болсон гэх охиныг хаана байна гээд орилолдоод байсан. Тэр үед энд байна шүү дээ гэхээр нь би гүйгээд очсон чинь *******ийн машинаас 6-7 метрийн зайтай дээшээ хараад хэвтчихсэн, хамраас нь цус гарчихсан, толгой нь гилжийчихсэн их эвгүй харагдсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-51/,
Гэрчгийн: ...Сатурн баарнаас гарч ирээдг дуудаж, түүнийг ирэх хооронд Үйлчилгээний төвийн урд байж байсан. Тэр үед танихгүй 2 охин дагуулаад хүрээд ирсэн. Тэгээдгийн машинд суугаад *******ийн машин дээр буюу Ноёдын гадаа очсон.гийн машинаар тэр хоёр охин,,, бид зургаа Хүнсний арын Антентай ууланд очсон. Бид нар тэндээ шар айраг ууж байхад араас, ******* хоёр ирсэн. Тэгээд үүрээр бараг өглөө болохоор нь бид уруудахаар болоход ******* өөрийн машинаа жолоодож дотор нь жолоочийн хажуугийн суудал дээр суугаад, арын суудал дээр гэх охин, нар суугаад хөдөлсөн. өөрийн машинаа жолоодоод дотор нь, бид хэд суугаад явсан. Тэгтэл гэнэт хүмүүс орилолдоод байхаар нь би сэрээд хартал шороо босоод *******ийн машин дайвалзаж байсан. Бид нар араас нь очиход *******ийн машин дээшээ хөмрөөд уначихсан байсан. Биыг,, хоёр *******ийг татаж гаргасан. өөрөө арын суудлаас хагарсан цонхоор мөлхөж гарч ирсэн. Би машин руу дахин өндийж харахад гэх охин байхгүй байсан, эргэн тойрноо харахад хөмөрсөн машинаас 6-7 метрийн зайнд дээшээ хараад хэвтчихсэн, дагз болон хамраас нь цус гарчихсан, нүд нь нээлттэй, ямар нэгэн хөдөлгөөн байхгүй, ухаангүй байж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-54/,
“ ” авто сургуулийн багш, шинжээчы: “ ******* нь******* ДАХ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “....Согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг, 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж заасныг тус тус зөрчсөн. *******ийн жолоодож явсан******* ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн осол гарах үеийн хурдыг тогтоох боломжгүй. *******ийн согтуурлын хэмжээ 1.94% байсан нь өөрийгөө хянах чадваргүй болсон байна. Энэ тохиолдолд замаа онож яваагүй бөгөөд тээврийн хэрэгслийн явсан мөрнөөс харахад эхлээд баруун гар тийш жолоогоо эргүүлж зам хөндлөн гараад буцаж, зүүн гар тийш эргүүлж зам хөндлөн гарч ийм байдлаар 117.3 метр газрыг өндөр хурдтай туулж онхолдон 18.8 метр газарт 3 удаа хөрвөж унасан нь тогтоогдсон. Осол гарах болсон үндсэн шалтгаан нь жолооч ******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэн жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт, 12.1 дэх заалтыг тус тус зөрчсөн үйлдэл болно. Замын нөхцөл байдал нь осол гаргахад нөлөөлөөгүй гэх дүгнэлт /1-р хх-ийн 66/,
“ ” ХХК-менежер ажилтай, шинжээчын: Тоормосны систем нь эд анги, механизмын багц бөгөөд дугуйны эргэлтийг хурдан удаашруулж зогсоох зорилготой юм. Ажлын тоормос нь MNS-4598:2011 стандартын шаардлага үзүүлэлтийг хангаж ажиллаж байх ёстой. Тээврийн хэрэгслийн зогсолтын тоормос нь тээврийн хэрэгслийн хурднаас шууд хамааралтай юм. Тоёота приус-20 маркийн Хар өнгийн******* ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тоормосны MNS-4598:2011 стандартыг хангаж оролцсон байна. Тээврийн хэрэгслийн тоормосны эд ангиудын элэгдэл битүүмжлэл нь шингэн алдаагүй, эвдрэлгүй хэвийн байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэгдэхэд нөлөөлөх зүйлгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө тоормосны системийн ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй, жолооч өөрөө тодорхойлох боломжтой. Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй гэх дүгнэлт, гэрэл зураг /1-р хх-ийн 72-75/,
“158 сантиметр урттай, толгойдоо 35 сантиметр урттай хар хүрэн өнгийн үстэй, биеийн ерөнхий хөгжил зөв, мах мариа дунд зэрэг эмэгтэй хүний цогцос байв...” гэх цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 78/,
Дархан-уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 сарын 04 өдрийн “Талийгаачийн биед гавал тархины гэмтэл-дагз ясны баруун зүүн хонхор цөмөрч дагзны том нүх рүү чиглэж суурь яс дайрсан салсан хугарал, дух, зүүн чамархай, дагзны хуйханд цус хуралт, их тархины хоёр тал бөмбөгийн баруун, зүүн чамархай, духны орой хэсгийн аалзан хальсны дор цус харвалт, толгойн ар дагзанд язарсан шарх, баруун мөр, баруун бугалгад цус хуралт, баруун шуу, баруун зүүн гуя, нуруу, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь амьд байхад үүссэн, хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Талийгаачийн цогцост бусадтай тэмцэлдсэн гэх ул мөр тогтоогдсонгүй. Талийгаачид шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн үтрээнээс авсан арчдасаас эр бэлгийн эс илрээгүй. Талийгаач нь нас барахдаа хөнгөн зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь амьдрах боломжгүй гавал тархины хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. Талийгаачийн цусны бүлэг нь АВО системээр ОI бүлэг байна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 81-92/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 сарын 27-ны өдрийн “Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “ VI/19 0720” гэж хаягласан хуруу шилтэй цуснаас спиртийн 2,0 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2,0 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 96-98/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 сарын 27-ны өдрийн “Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “ ******* VI/19 0728” гэж хаягласан хуруу шилтэй цуснаас спиртийн 1.7 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1,7 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 109-111/,
Дархан-уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 сарын 21-ний өдрийн “ын биед нуруунд зулгаралт, цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчилгээгээр буюу зам тээврийн ослын үед хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3.-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 120-121/,
Дархан-уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 сарын 21-ний өдрийн “ *******ийн биед баруун дал баруун тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэгт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 124-125/,
Дархан-уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 621 дугаартай “н биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх шинжээчийн дүгнэлт /129-130/,
Шүүгдэгч ******* нь 1.94 хувийн согтолттойгоор Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд эрүүлжүүлэгдсэн талаарх тэмдэглэл, бүртгэл /1-р хх-ийн 156/,
Амь хохирогч*******йн нас барсны гэрчилгээ /1-р хх-ийн 166/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар тусгайлсан санал гаргаагүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч сайн дураар өөрийн гэм буруугаа хүлээж байгаа, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцэх зүйл байхгүй гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2024 оны 06 сарын 14-ний өдөр найзынхаа хүүхэд болон найзын төрсөн өдрийг тэмдэглэн согтууруулах ундаа хэрэглэж, Сатурн баарны гадна,******* нартай танилцсан. Улмаар 2024 оны 06 сарын 15-нд шилжих шөнө гэрч,,,, ,, талийгаач******* нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багт байрлах Хүнсний арын Антентай толгой гэх уулан дээр гарч үргэлжлүүлэн согтууруулах ундаа буюу шар айраг хэрэглэсэн бөгөөд 2024 оны 06 сарын 15-ны 05:30 цагийн үед уулнаас буухаар өөрийн эзэмшлийн******* ДАХ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож шороон замаар явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “... Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж, 12.1 дэх заалтад “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас онхолдож зам тээврийн осол гаргасан. Тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан******* гадагш шидэгдэж, биед нь гавал тархины гэмтэл-дагз ясны баруун зүүн хонхор цөмөрч дагзны том нүх рүү чиглэж суурь яс дайрсан салсан хугарал, дух, зүүн чамархай, дагзны хуйханд цус хуралт, их тархины хоёр тал бөмбөгийн баруун, зүүн чамархай, духны орой хэсгийн аалзан хальсны дор цус харвалт, толгойн ар дагзанд язарсан шарх, баруун мөр, баруун бугалгад цус хуралт, баруун шуун, баруун зүүн гуя,нуруу, бүсэлхийд зулгаралт гэмтэл үүсэж, улмаар гавал тархины хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор, 4.1 дэх хэсэгт согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон бол энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор тус тус хуульчилжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь 1.94 хувийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас*******йн амь нас хохирсон, шүүгдэгч *******ийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь учирсан хор уршигтай шууд шалтгаант холбоотой зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас*******йн амь нас хохирсон байна.
Шүүгдэгч нь талийгаачийн оршуулгын зардалд 18,000,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны орлогын ордерын баримтаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 214/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны хохирлыг Дархан-Уул аймгийн эмэгтэй хүний дундаж наслалт /74.3/-аас талийгаачийн нас /29 нас 09 сар/-ыг хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 05 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр үржүүлэн тооцож 156,420,000 төгрөг, гэм хор учруулсны төлбөрийг талийгаач нь 16 сар ажил хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тул насанд хүрээгүй хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох боломжгүй болсон. Иймд талийгаачийн цалингийн цэс, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтыг үндэслэн сарын дундаж цалин хөлсийг 1,100,000 төгрөг гэж үзэн 1 хүүхдэд ногдох хэсгийг 225,000 төгрөгөөр тооцон хүүхэд тус бүрд 18 нас хүртэл нь сар бүр 225,000 төгрөг олгуулах, талийгаач нь Лэнд мн ББСБ, Мобифинанс ББСБ, Соно финтек ББСБ-уудад 1,882,310 төгрөгийн зээлтэй байсныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч төлж хаасан тул шүүгдэгчээс 1,882,310 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилжээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 82,500,000 төгрөг төлөхөө илэрхийлж байна. Лэнд мн ББСБ, Мобифинанс ББСБ, Соно финтек ББСБ-уудын зээлд төлсөн 1,882,310 төгрөгийг маргах зүйлгүй төлнө. Харин гэм хор учруулсны төлбөрийг хэлэлцэхгүй орхиж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ...амь нас...-д хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж, 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус заасан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохирол 156,420,000 төгрөгийн нэхэмжлэл нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан хохирогчид ашигтайгаар тогтоох зарчимд нийцсэн байна.
Амь хохирогч нь ам бүл 4, нөхөр болон 2017 оны 02 сарын 09-ний өдөр төрсөн , 2019 оны 08 сарын 10-ны өдөр төрсөн гэх хүүхдүүдийн хамт амьдарч байсан, хүүхдүүд нь тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаггүй, 2023 оны 11 сарын 13-наас Мөби Ойл ХХК-ийн Дархан-Уул ШТС-д түгээгчээр ажиллаж цалин авч байсан зэрэг нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээнүүд /хх-ийн 209-210/, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын албан бичиг /хх-ийн 232/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 233/, цалингийн тодорхойлолт /хх-ийн 238/ зэргээр тогтоогдож байгаа тул гэм хор учруулсны төлбөрийн хэмжээг тооцох боломжтой, уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн амь хохирогчийн 01 сарын дундаж цалинг 1,100,000 төгрөг гэж тодорхойлж, гэм хор учруулсны төлбөрт 2017 оны 02 сарын 09-ний өдөр төрсөн, 2019 оны 08 сарын 10-ний өдөр төрсөн нарт сар болгон 225,000 төгрөг олгуулах нэхэмжлэлийн тооцоолол, үндэслэлийг шалгахад Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дугаар зүйлийн 2.1.1 дэх заалт, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т заасан “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрд тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэх заалтад үндэслэсэн нь тогтоогдсон, ББСБ-уудын зээлд төлсөн 1,882,310 гэх төгрөгийн нэхэмжлэлийг шүүгдэгч нь төлөхөө илэрхийлж маргахгүй байна.
Иймд шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч нь миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээж байгаа, хөдөлмөрийн насны залуу хүн бөгөөд хохирогчийн хохирол төлбөр төлөх нөхцөл байдал үүсэж байгаа зэрэг хувийн байдал болон бусад нөхцөл байдлыг харгалзаж Эрүүгийн хулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял шийтгэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх журмыг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан шүүх хэрэглэх эсэхийг шийдвэрлэдэг.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч түүний архи согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан, ослын улмаас хүний амь нас хохирсон гэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 /арав/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч *******ээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3, 508.4.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөныг 16 нас хүртэл суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь сар бүр 225,000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 10-ний өдөр төрсөнийг 16 нас хүртэл суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь сар бүр 225,000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөг, 158,302,410 /нэг зуун тавин найман сая гурван зуун хоёр мянга дөрвөн зуун арав/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /РД: , Дархан-Уул аймаг, Дархан сум, 06 дугаар баг, Баяндаваа,од оршин суух, утас: , /-д олгосугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР