Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 104/ШШ2021/00415

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******т байрлах, *******

 

Хариуцагч: *******, *******, ******* хаягт байрлах, *******-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 13,770,438 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, П.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, П. нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч ******* нь *******, , үйл ажиллагаа явуулж байхдаа цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулан, кодтой хэрэглэгч болсон.

Харин ******* 2006 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд хэрэглэсэн цахилгааны төлбөрөө бүрэн төлсөн.

Харин 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр 13,770,438 төгрөгийг төлөлгүй алга болсон.

Хариуцагч *******-ийн бүртгэлтэй утас руу мессеж илгээж, цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, хэрэглээг түдгэлзүүлж, үйл ажиллагаа явуулж байгаа газрыг олж тогтоох ажиллагааг шат дараалан явуулсан.

Сүүлд татварын байгууллагад хандаж байж хариуцагч *******-ийн үйл ажиллагаа явуулж байгаа газрыг олж тогтоон шүүхэд хандсан. Үүнээс өмнө шүүхэд хандаж байгаагүй.

Харин тухайн үед ажиллаж байсан байцаагч ажлаасаа гарсан тул яагаад 2006 оны гэрээг төлбөр тооцоогүй гэж хаасан талаар хэлж мэдэхгүй байна.

Манай хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй мэдээлэлд хариуцагч *******-ийг 13,770,438 төгрөгийн өр төлбөртэй гэж гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* нь 2004-2006 оны хооронд *******, , 182 дугаар цэргийн ангийн хашаанд ажиллуулж байсан.

Нийслэлийн Засаг даргын 2006 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 207 тоот захирамжийн дагуу 2006 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Улсын мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 07/393/04 тоот актаар ийн үйл ажиллагааг бүр мөсөн зогсоож, эрчим хүчийг салган лацадсан. Иймд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул объект түрээсэлж байсан гэрээг цуцлаад ******* рүү нүүсэн.

Хариуцагч ******* нь хэрэглэж байсан эрчим хүчний төлбөрийг тухай бүр төлж, 2006 оны 12 дугаар сард эрчим хүчээр хангах гэрээг дуусгавар болсон.

Тухайн үед нэхэмжлэгч *******тэй тооцоо нийлэхэд төлбөр тооцоогүй гэсэн. Энэ нь 2006 оны гэрээн дээрх бичилтээр тогтоогдож байгаа.

Манай компани нэхэмжлэгч *******тэй дахин гэрээ байгуулаагүй.

Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр *******өөс 2009 оноос 2020 оны хооронд 13,770,438 төгрөгийн өртэй гэж утсаар мэдэгдсэн.

Би Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн бодлого, борлуулалтын хэлтсийн дарга н.Саранчимэгтэй уулзаж, өр төлбөр байхгүй болохоо тайлбарласан боловч хүлээж аваагүй.

Мөн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримт болох хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан дээр хэрэглэгчийн код зөрүүтэй, төлбөрийн бичилт хийсэн огноо, тоолуурын заалт, хэрэглэсэн хэрэглээний задаргаа байхгүй байна. Үүнээс гадна нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******-д холбогдох эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 13,770,438 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ дэмжиж 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр, 10 дугаар сарын 07-ны өдрийн Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайланг өгсөн.

 

Хариуцагч ******* нь 2006 онд хэрэглэсэн цахилгааны төлбөрөө төлсөн. 2006 оны 10 дугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулаагүй, түрээсийн байраа хүлээлгэн өгсөн тул 12 дугаар сард гарсан цахилгааны төлбөрийг төлөх үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ба 2006 онд нэхэмжлэгч *******тэй байгуулсан Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ хэрэгт авагдсан.

 

Шүүх нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

 

Хариуцагч ******* нь 2004 оноос 2006 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд *******, , 182 дугаар цэргийн ангийн хашаанд объект түрээслэн ийн үйл ажиллагаа явуулахдаа нэхэмжлэгч *******тэй Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан байна.

 

Иймд нэхэмжлэгч ******* гэрээнд заасны дагуу цахилгаан эрчим хүчээр хангах, хариуцагч ******* үнийг төлөх харилцан үүрэг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2.-т зааснаар үүснэ.

 

Мөн нэхэмжлэгч Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК гэрээний үүргээ биелүүлсэн тохиолдолд гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. /Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1./

 

Нэхэмжлэгч ******* хуулийн хугацаанд гэрээний үүрэг биелүүлэхийг шаардсан, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхээ баримтаар нотлоогүй нөхцөлд хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж байгаа хэмжээгээр үүргээс чөлөөлөгдөх үр дагавар Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.-д зааснаар бий болно.

 

Иймээс зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага болон татгалзаж байгаа үндэслэлээ баримтаар нотлох ёстой.

 

Шүүх хавтаст хэргийн 34-43 дахь хуудсанд авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч ******* нь 2006 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс хойш цахилгаан эрчим хүч хэрэглэсэн кВт, цагийн бичилт хийгээгүй. 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зөвхөн бичилт хийсэн Хэрэглэгчийн дэлгэрэнгүй тайлангаа үндэслэл болгон 13,770,438 төгрөг шаардсан.

Харин зохигчид 2006 онд байгуулсан Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 8.1.-д заасны дагуу 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тооцоо нийлж гэрээгээ дүгнэхдээ ...хэрэглэгчийн биелэлтийн хувийг 100 хувь хангалттай, өр төлбөргүй байсан гэсэн үнэлгээг өгч гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан.

Мөн Улсын мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар 2006 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 07/393/04 тоот актаар хариуцагч *******-ийн үйл ажиллагааг бүр мөсөн зогсоосон байна.

 

Харин Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төв хариуцагч *******-тай 2013 оноос 2020 он хүртэл байгуулсан Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй баримт байна.

 

Иймд хариуцагч ******* 13,770,438 төгрөгийн цахилгаан эрчим хүч хэрэглэсэн нь нэхэмжлэгч *******ийн шүүхэд өгсөн баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,803 төгрөгийг улсын орлого болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* хариуцагч *******-д холбогдох цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 13,770,438 /арван гурван сая долоон зуун далан мянга дөрвөн зуун гучин найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,803 /хоёр зуун хорин зургаан мянга найман зуун гурав/ төгрөгийг улсын орлого болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС