Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2022/01039

 

2022                  03              30                                          184/ШШ2022/01039

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.*******атсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “*******” Сууц өмчлөгчдийн холбоо, Хаяг: ******* дүүргийн  дүгээр хороо, Москвагийн гудамж,  байр, 0 тоот

Хариуцагч: М овогт Ч.Ц /РД: /. Хаяг: ******* дүүргийн дүгээр хороо, Москвагийн гудамж,  байр, тоот

Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх төлбөр /дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардал/-т 1,494,884 төгрөг гаргуулах хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Д, хариуцагч Ч.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ч.Ц нь өөрийн өмчлөлийн орон сууцны СӨХ-нд төлөх дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлыг 2014 оны 5 дугаар сараас 2021 оны 12 дугаар сар хүртэл  төлөөгүйгээс 1,494,884 төгрөгийн өр үүссэн тул үүнийг гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн.

Үүнээс өмнө шүүхээр шийдвэрлүүлсэн 711,600 төгрөгийг давхар нэхэмжилсэн байх тул шаардлагаа багасгаж 783,284 төгрөгийг хариуцагчаас  гаргуулж өгнө үү.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “*******” СӨХ нь орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангаж ажиллаж чаддаггүй, мөн холбооны даргын сонгон шалгаруулалт холбогдох хуулийн дагуу явагдсан нь эргэлзээтэй зэргээс үүдэн 2014 оноос хойш төлбөр төлөөгүй байгаа.

Засвар үйлчилгээгээ зохих ёсоор хийж,хуулийн дагуу бүх гишүүдийн хурлаа хийж, хууль ёсны Удирдах зөвлөл нь даргаа сонгож, төлбөрийг зориулалтын дагуу ашигладаг бол төлбөрөө төлөхөд татгалзах зүйлгүй, мөн төлбөрийг нэмсэн нь хууль ёсны эсэхэд эргэлзэж байна.

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ нь хариуцагч Ч.Ц-д холбогдуулан сууц өмчлөгчдийн холбоонд төлөх төлбөр /дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардал/-т 1,4494,884 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 711,600 төгрөгөөр багасгаж, 783,284 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шаардлагын үндэслэлээ хариуцагч 2018 оны 5 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын хүртэл хугацааны төлбөрийг төлөөгүй гэж, хариуцагч нь   төлбөр төлөөгүй талаар маргахгүй, харин засвар үйлчилгээний зардлыг зориулалтын дагуу зарцуулдаг эсэх нь тодорхойгүй, ажлаа муу хийдэг гэж маргасан.

*******” СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хурлын 05/2020 дугаар тогтоолоор С.Д гүйцэтгэх захирлаар томилжээ. /хх-ийн 6/

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар гүйцэтгэх захирал нь холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар холбооны  хяналт болон хариуцлагын механизмыг тогтоосон ба оршин суугчид, гишүүдэд нь холбооны үйл ажиллагаа, зохион байгуулалтын асуудлыг өөрсдөө шийдээд явах боломжийг нь олгосон байдаг.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсгүүдэд сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байхаар заасан.  

Нэхэмжлэгч “*******” сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 20/01 дүгээр   тогтоолоор СӨХ-ны төлбөрийн хэмжээг эзэмшиж буй орон сууцны 1 м.кв нь 150 төгрөг, цэвэрлэгээний хөлс айл бүрээс 6,000 төгрөг, лифтний засвар үйлчилгээний хөлсийг айл бүрээс давхар болон шинэ хуучнаас хамааран 5,000-10,000 төгрөг /хариуцагч сар бүр 21,350 төгрөгийн төлбөр төлөх/ байхаар тус тус тогтоожээ. /хх-ийн 5/

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дах хэсэгт зааснаар бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ

“*******” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 20/01 дүгээр   тогтоолоор   засвар үйлчилгээний зардлын хэмжээнд өөрчлөлт орсон гэж үзэхгүй, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардлын хэмжээг тогтоох ажиллагаа нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8 дах хэсэгт заасан удирдах зөвлөлийн ажлын чиг үүрэгт хамааралгүй байна. 

Хариуцагч нь 2020 оны 1 дүгээр сараас өмнө дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний зардалд сар тутам 14,450  төгрөг төлдөг байсан зохигчийн тайлбар, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтаар тогтоогдох уг дүнгээр 2018 оны 5 дугаар сараас шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 12 дугаар сар хүртэлх 43 сарын хугацаанд хамаарах зардалд хариуцагчаас 621,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ. /хх-ийн 27/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн, 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Ч.Ц-с 621,350  /зургаан зуун хорин нэгэн мянга  гурван зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” СӨХ-нд олгож, нэхэмжлэлээс 161,934 /зуун жаран нэгэн мянга есөн зуун гучин дөрөв/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,868  төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 19.290 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиййн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Т.*******АТСҮХ