| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2018/02103/И |
| Дугаар | 182/ШШ2018/01654 |
| Огноо | 2018-08-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 182/ШШ2018/01654
| 2018 оны 08 сарын 30 өдөр | Дугаар 182/ШШ2018/01654 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш.Б-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.О-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.М, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.ББ.Онар 2010 онд танилцаад, 2012 оны 10 сарын 08-ны өдөр хүү Б төрсөн. 2015 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. 2013 онд Ш.ББүгд найрамдах Турк улс руу явсан. Б.Онь Швейд улс руу явсан. Хэн аль нь яваад 3-4 жил болж байна. Хол амьдарч байгаа учраас хоорондын харилцаа нь муудаж эхэлсэн. Иймд ярилцаад гэрлэлтээ цуцлуулахаар шийдвэрлэсэн. Хүү Бийг аав Б.Оасрамжид үлдээнэ, дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Онь Ш.Бтай 2011 оноос эхлэн танилцаад, 2011 оноос хойш хамтран амьдарч эхэлсэн. 2012 оны 10 сарын 08-ны өдөр хүү Б төрсөн. 2015 онд гэрлэлтээ бүртгүүлж гэрчилгээ авч байсан. Эхлээд 2013 онд Ш.Б Турк улсад амьдарч, ажиллаж байгаад буцаж ирсэн. Тэгээд 2015 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Ингээд 2015 онд хэн аль нь гэр бүлийн амьдралаа дээшлүүлэх зорилгоор яваад Ш.Бдахин Турк улс руу, Б.Онь 2015 оноос хойш Шведийн вант улсын Стокголм хотод ажиллаж амьдарч байгаа. Энэ хоёр маань хол газар амьдарч байгаа. Сүүлийн үед зан харилцааны хувьд таарамжгүй байгаа учраас гэрлэлтээ цуцлуулах шийдвэр гаргасан. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүгээ Б.О асрамжид үлдээх талаар тохиролцсон байгаа. Ээжээс нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.Бнь хариуцагч Б.О-д холбогдуулж гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг бид гэр бүлийн амьдралаа дээшлүүлэх зорилгоор 2015 оноос Турк болон Швейд улс руу явж амьдарсан бөгөөд олон жил тусдаа амьдарч, зан харилцааны хувьд таарамжгүй болсон, эвлэрэх боломжгүй гэж тайлбарласныг хариуцагч маргаагүй болно.
Ш.Б, Б.Онар нь 2010 онд гэр бүл болсноо 2015.10.01-ний өдөр албан ёсоор бүртгүүлсэн байх ба, тэдний дундаас 2012.10.08-ны өдөр хүү О.Б төрсөн болох нь зохигчдын төлөөлөгч нарын тайлбар, тэдний иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэлүүд, гадаад паспортын хуулбарууд, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүүхдийн эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эмчийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдсон.
Зохигчдын хэн аль нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан гэрлэгчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүргээ хангалттай биелүүлж чадаагүй болох нь тэдний төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл зохигчид тусдаа гарч бие даан хамт амьдраагүй, 2015 оноос амьдралаа дээшлүүлэх зорилгоор Ш.ББүгд Найрамдах Турк улс, Б.Швейдийн вант улсад очин ажиллаж, амьдарч байгаа, олон жил тусдаа өөр улс оронд амьдарч байгаагаас шалтгаалан уулзалдах боломжгүй, зан харилцааны хувьд таарамжгүй болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Зохигчид хүү О.Б-г эцэг Б.Оасрамжид үлдээх тухайд болон дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй, Б.Онь Ш.Баас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болно.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэг эцэг, эхийн хувьд хэвээр үлдэхийг дурдаж байна.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Баяр нь хариуцагч Б.Онь хүү О.Бийг Швейдийн вант улсад суралцуулах зорилготой, сургууль эхлэх хугацаа тулсан гэсэн шалтгаанаар хэргийг хурдан хугацаанд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд гэрлэлт цуцлуулах талаар зохигчдын маргаангүй байдал, хариуцагч Б.О гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн, мөн түүний төлөөлөгч хуульд заасан хугацаанаас өмнө тайлбар өгсөн байдал зэргийг харгалзан харицагчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хуульд заасан хугацаанаас өмнө хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1‑д зааснаар Ш.Б, Б.Онарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Зохигчид хүү О.Бийг эцэг Б.Оасрамжид үлдээх тухайд болон дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч Б.Онь нэхэмжлэгч Ш.Баас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Баас тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.О-с 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Бд олгосугай.
4.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 10 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлэхийг Ш.Б/төлөөлөгч О.Мг/, Б.Отичгэн /төлөөлөгч Б.Б / нарт мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА