| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 2022-03-07 |
| Дугаар | 183/ШШ2022/00571 |
| Огноо | 2022-03-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2022/00571
2022 оны 03 сарын 07 өдөр Дугаар 183/ШШ2022/00571 Улаанбаатар хот МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, * хороо, * хэсэг, * байр, * тоот хаягт оршин суух, Б* овогт М.С /РД:УК*/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * хороо,* гудамж,* хороолол, * тоот хаягт оршин суух, Г овогт Б.Б /РД:ПЮ*/-д холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 10 871 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэг М.С, түүний өмгөөлөгч Ц.Ц нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов. /Хариуцагч Б.Бд 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./ Нэхэмжлэлийг 2021 оны * дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авав. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч М.С нь хариуцагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 000 000 төгрөг, хүүгийн 280 000 төгрөг, алданги 3 5*1 000 төгрөг, нийт 10 871 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие өөрийн оюутан ангийн найз болох Б.Бтай 2021 оны 05 дугаар сард фейсбүүк хаягаар чаталсан баБ нь өөрийн Б.Бгэсэн хаягнаас над руу чи машинтай билүү 1 500 000 төгрөгийн ажил байна. Найз хийх үү, машинаа барьцаанд тавиад зээл аваад өг, би тэр мөнгөөр чинь манай нөхрийн Лексус жи эс 250 машинаа банк бус санхүүгийн байгууллагад өртэй байгаа тэр өрийг дараад тэр машинаа таньдаг хуурай дүүдээ зараад нэрийг нь шилжүүлээд өдөрт нь чиний машиныг эргүүлээд чөлөөлөөд өгье гэхээр нь би тэр өдөртөө шийднэ гэвэл болж байна гээд 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр би өөрийн * улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашиныг ЧК ББСБ-д барьцаалан нэр шилжүүлж 7 000 000 төгрөгийн зээл гаргуулан авч өөрийн Голомт банкны 2015133*37 дугаарын данснаас Б.Бгийн Хаан банкны данс руу 3 000 000 төгрөг, 2 *** *** төгрөг, *00 000 төгрөгийг шилжүүлсэн ба би өөрийн данснаас нотариат орж баталгаажуулсан 30 000 төгрөг болон ББСБ-ын шимтгэл болох 70 000 төгрөгийг шилжүүлсэн ингээд нийт 7 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан сарын 4 хувийн хүүтэй 1 сарын хугацаатайгаар 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид харилцан тохиролцож гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Б.Б нь над руу 2 580 000 төгрөг явуулсан ба үүнээс 2 000 000 төгрөгийг нь миний машиныг барьцаалсан хөлс болгож өгч байгаа үндсэн зээлээсээ хасахгүй гэж хэлсэн харин 580 000 төгрөг нь ЧК ББСБ-тай хийсэн гэрээний хугацаа дууссан учир мөнгө олдохгүй байна энэ 580 000 төгрөгийг ББСБ-руу сарын төлөлт болгоод хийчих удахгүй мөнгө бүтэхээр машиныг чинь гаргаад өгнө найзынх мөнгө бүтээгүй машинаа зарж чадаагүй гэж хэлсэн тэгэхээр нь би ойлгоод зүгээр өнгөрөөсөн. Харин 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Б.Б над руу 1 000 000 төгрөг явуулсан ба энэ мөнгийг нь би тэр чигт нь ЧК банк бус санхүүгийн байгууллага руу явуулсан учир нь гэрээний хугацаа дууссан болохоор автомашиныг чинь хураана гээд байхаар нь Б.Бд хэлтэл над руу шилжүүлсэн. Харин 08 дугаар сарын төлөлтийг өгөөгүй ББСБ нь миний автомашиныг хураана гэхээр нь би Б.Бд хэлтэл мөнгө өгөөгүй одоо болтол над руу мөнгө шилжүүлээгүй би 0* дүгээр сарын төлөлтийг өөрөө хийсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлийн төлбөрөө одоо хүртэл өгөөгүй янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж хоног хугацаа авч өнөөдрийг хүргэж байна. Би автомашинаа ББСБ-д хураалгах нөхцөл байдал үүсээд байна. Иймд Б.Бгаас үндсэн зээл 7 000 000 төгрөг, алданги 2 28* 000 төгрөг, хүү 280 000 төгрөг, нийт * 56* 000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг 2021.*.2*-ний өдрөөс 2021.11.23-ны өдөр хүртэлх алданги 1 302 000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 10 871 000 төгрөг нэхэмжилж байна гэв. 2. Хариуцагч Б.Б хариу тайлбар ирүүлээгүй байна. 3. Нэхэмжлэгчээс 2021.05.12-ны өдрийн 05** дүгээр зээлийн гэрээ, Б.Бгийн иргэний үнэмлэхний хуулбар, М.Солонгын иргэний үнэмлэхний хуулбар, 2021.05.12-ны өдрийн АЗ-21007 дугаар барьцаат зээлийн гэрээ, М.Солонгын 2021.05.01-ний өдрөөс 2021.0*.27-ны өдрийг хүртэлх дансны хуулга, фэйсбүүкийн чатны зураг зэрэг баримтуудыг ирүүлсэн байна. ҮНДЭСЛЭХ нь: 1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5 5*8 000 төгрөгийг хангаж, үлдэх 5 272 *00 төгрөгийг хангах үндэслэлгүй гэж үзэв. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр би өөрийн * улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашиныг ЧК ББСБ-д барьцаалан нэр шилжүүлж 7 000 000 төгрөгийн зээл гаргуулан авч өөрийн Голомт банкны 2015133*37 дугаарын данснаас Б.Бгийн Хаан банкны данс руу 3 000 000 төгрөг, 2 *** *** төгрөг, *00 000 төгрөгийг шилжүүлсэн ба би өөрийн данснаас нотариат орж баталгаажуулсан 30 000 төгрөг болон ББСБ-ын шимтгэл болох 70 000 төгрөгийг шилжүүлсэн ингээд нийт 7 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан сарын 4 хувийн хүүтэй 1 сарын хугацаатайгаар 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид харилцан тохиролцож гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэтэл хариуцагч өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлбөр төлөөгүй байна. гэж тайлбарлав. 2. Хариуцагч Б.Б нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна. 3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна. Талуудын хооронд 2021 оны 5 сарын 12-ны өдөр зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч Б.Б нь М.Сос 7 000 000 төгрөгийг 2021 оны 6 сарын 12-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлөхөөр тохиролцон зээлдэж авсан нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр нотлогдож байна. /хх-ийн 4/ Дээрх гэрээний дагуу хариуцагч нь үндсэн зээл 7 000 000 төгрөг, сарын хүү 280 000 төгрөг, гэрээний хугацаа дууссан 2021 оны 6 сарын 12-ны өдрөөс хойш хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувиар тооцож алданги төлөх үүрэгтэй байна. Зээлдэгч Б.Б нь дээрх гэрээнд заасны дагуу 2021.06.15-ны өдөр 1 2*0 000 төгрөг, 1 2*0 000 төгрөгийг 2 удаа нийт 2 580 000 төгрөгийг, 2021.07.28-ны өдөр 1 000 000 төгрөгийг, нийт 3 580 000 төгрөгийг нэхэмжлэгч М.Солонгын Голомт банкны 2015133*37 данс руу шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдож байх ба талууд энэ асуудлаар маргаангүй байна. Харин нэхэмжлэгч нь дээрх мөнгөний 2 000 000 төгрөгийг найздаа тусалсанд баярлалаа гээд өгсөн тул зээлийн төлбөрөөс хасаж тооцохгүй гэж тайлбар гаргасан нь үндэслэлгүй байх ба энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, энэ талаараа нотлоогүй байна. 4. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байх ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэснээр нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхтэй ба нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болон хүүгийн нийт 3 700 000 төгрөгийг /7 280 000 -3 580 000/ шаардах эрхтэй байна. Түүнчлэн талуудын байгуулсан гэрээний 3.7-д зээлдэгч нь гэрээний хугацаанд мөнгийг төлөхгүй хугацаа хэтэрвэл хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3% алданги төлнө. гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцсэн байх тул зээлийн гэрээний хугацаа дууссан 2021 оны 6 сарын 12-ны өдрөөс 2021 оны * сарын 22-ны өдрийг хүртэл 171 хоногийн алданги 1 8*8 100 төгрөгийг /3 700 000*0,3%*171 хоног/ шаардах эрхтэй байна. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас 3 700 000 төгрөг, алданги 1 8*8 100 төгрөг, нийт 5 5*8 100 төгрөгийг хангаж, үлдэх 5 272 *00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бгаас зээлийн гэрээний үүрэгт 5 5*8 100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Сд олгож, илүү нэхэмжилсэн 5 272 *00 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Солонгын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 203 836 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 104 51* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Сд олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11* дүгээр зүйлийн 11*.2, 11*.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ