| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/0012/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/11 |
| Огноо | 2025-02-05 |
| Зүйл хэсэг | 13.5.1., 17.3.1., 13.14.1, |
| Улсын яллагч | Б.ЧУЛУУНХҮҮ |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.У даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.З-оор хөтлүүлэн,
Улсын яллагч Б.Ч.....,
Хохирогч Б.С.......,
Шүүгдэгч Ч.Б........ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ........ аймгийн ........... сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд ирүүлсэн эрүүгийн .............. дугаартай 2 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .............. оны ......... дүгээр сарын ...........-ний өдөр ............ аймгийн ....... суманд төрсөн, ...... настай, ..............., ..........боловсролтой,......... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ............э аймгийн ........сумын ...........багийн .........тоотод байнга оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, овогт Ч........... Б........../.../
Шүүгдэгч Ч.Б нь “2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ... гэх фейсбүүк цахим хэрэгслээр хохирогч Б.С ... нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай компанийн сүлжээнд 50,000 төгрөг шилжүүлж элсэж ороод, доороо 2 хүн элсүүлээд цалин авна гэж хуурч 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн Хаан банкны ... дансаар 13,513,000 төгрөгийг, Төрийн банкны ... дансаар 1,830,000 төгрөгийг, нөхөр гэх Л.О-ийн Хаан банкны ... тоот дансаар 3,020,000 төгрөгийг нийт 94 удаагийн гүйлгээгээр 18,363,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, мөн хохирогч Б.С 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс хойш мөнгө өгөхгүй, мөнгө байхгүй гэхэд нь ... гэх фейсбүүк хаягаас “Орой би онгодоо буулгана, удахгүй чи удмаараа цусаар уйлна аа, надаар оролдохоор яадгийг яруу тодоор харуулаад өгнөө чамд, амьдралд чинь гай тотгор байнга тохиох болно түй түй хараарай, чи намайг цагдаад өгсөн бол хоёулаа тэгээд эвгүй л юм болно ш дээ, өнөө оройноос эхлээд амьдралд чинь гоё гоё юм их тохиолдоно оо за юу харж бай, өдөж байж хутга зоолгов оо, өнөөдөр холбоо барихгүй бол zarig.mn сайтад мэдээлэл өгч, фейсбүүкээр цацуулна, чи ёстой овоо муу нохой юмаа тээ бид хэд очиж байна, чамайг олж чадахгүй гэж бодоод байх шиг байна үгүй шүү за, чи зүгээр битгий эндүүрээд байгаарай гөлөг минь, уншчихаад хариу ч байхгүй яадаг муу гөлөг вэ, очсон хойно ийм бардам байхыг чинь харна аа” гэх агуулга бүхий, Х... Б. гэх фейсбүүк хаягаас “урд нь бас ингэж алга болсон одоо би фейсбүүкэд тавина, шуудан орж хаягаар чинь холбогдоно, хаяг руу чинь бүгдийг нь явуулна, одоо нутгийн чинь бүх группэд зар орууллаа, хөөш за болъё би одоо хийдэг ээ хийе харж бай, дахиад фейсбүүк дээр тавигдах уу, ингэж алга болоод байвал зар тавихаас өөр аргагүй шүү нөхөр минь, би ч шуудангаа явууллаа, битгий гомдоорой за” гэх агуулга бүхий, мөн Ч дүүргийн цагдаагийн газар гэх фейсбүүк хаягаас мессенжер групп нээж түүнд ... гэх хаягаас “за наад хүн чинь намайг айлгая гэж бодоод байх шиг байна, би айхгүй л дээ сая над руу Б мөн үү гэж ярих юм эрүүгийн цагдаа Г гэж хүн гэнэ үү ... гэсэн дугаар байна, ах нараа шалгаад өгөөрэй, хүн дарамталж мөнгө авлаа ч гэх шиг дарамталсан юм байхгүй л дээ ажлаа дуусгаад мөнгөө ав л гэсэн таг жиг холбоогүй болсон хүн өөрөө шүү ер нь, би өнөөдөр бууна аа наадахыг чинь удмаар нь самарна, нөгөө зургуудыг нь бүгдийг нь чатаар явуулчхаарай” гэх агуулга бүхий мөн ... гэх хаягаас “байхгүй ээ худ шаагаад таг, ок тэгнээ одоо л арга хэмжээгээ авъя, байнга худ ярьж басаж байна,та ярих уу би ярих уу аавтай нь, би нэг дэх өдөр гарч ар гэрийнхнийх нь холбогдох юмнуудыг нь цуглуулж ар гэртэй нь холбогдоно оо” гэх агуулга бүхий, Цагдаагийн газар гэх хаягаас “яахав эцсээ үзнээ ок, яах вэ тэгэж л байг, аавынх нь дугаар удахгүй олдоно аавыг нь сайн таньдаг хүнтэй холбогдсон, за наад хүнийг чинь сайтаар хайнаа болохоо байлаа, өөрийгөө олдохгүй, олж чадахгүй гэж бодоод байх шиг байна, 13, 14 гээд наадам дуусна тэгээд учир нь олдоно биз дээ” гэх агуулга бүхий чат бичиж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж заналхийлсэн, мөн олон нийтийн сүлжээнд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлалт зарлах код журмын дагуу Б.С-г эрэн сурвалжлах ажил зохион байгуулаагүй байхад цагдаагийн логотой зураг ашиглаж нээсэн Х... Б. гэх хаягаас хохирогч Б.С-ийн олон нийтийн сүлжээнд ашигладаг “З...” гэх фейсбүүк хаягийг тааглаж, “З зар мэдээ” гэх фейсбүүк группэд “хайж байна”, мөн ... гэх хаягаас “Эрэн сурвалжилж байна. З*х” гэж хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн болох гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч Б.С нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Жирэмсний амралттай байж байгаад жирэмсэн ээжүүдийн фейсбүүк группээс Ч.Б-ийн зарыг хараад 150,000 төгрөг шилжүүлээд элссэн. Тэгээд мөнгөө авъя гэхэд нэгэнт орсон юм чинь гарж болохгүй, өгдөг газар нь өгөөд шоронд оруулна гэж хэлж байсан. Мөнгө өгөхгүй, байхгүй гэхээр хаанаас ч хамаагүй олоод өг, чадахгүй бол цагдаа дээр очоод учраа ол гэдэг байсан. 300,000-500,000 төгрөг шилжүүлээд одоо болъё гэхэд чи компанийн нэрэн дээр орсон юм чинь заавал мөнгө өг, өгөхгүй бол шоронд ор гэдэг байсан. Би энэ компанийг судлаад үзэхэд байхгүй байсан. Хурдан мөнгөө авмаар байна. Өөрт нь бол хэлсэн, эмчилгээтэй байгаа. Хүүхэд онош нь олдохгүй Улаанбаатар хот руу явах шаардлагатай болоод мөнгөө хурдан авмаар байна гэхэд өгөөгүй. Би эмнэлэгт хэвтэж байгаад шүүх хуралд оролцох гээд эмчээсээ гуйгаад гараад ирсэн. Шүүгдэгчээс мөнгөө аваад хурдан салмаар байна. Ч.Б-ийн хэлснээр амьдралд юу ч тохиолдоод байгаа юм Ч.Б-тэй учраад хэвлий дэх хүүхдээ алдчихлаа...” гэв.
-Шүүгдэгч Ч.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй...” гэв.
-Улсын яллагч Б.Ч нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.Б нь “2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр X... гэх фейсбүүк цахим хэрэгслээр хохирогч Б.С-г E.. нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай компанийн сүлжээнд 50,000 төгрөг шилжүүлж элсэж ороод, доороо 2 хүн элсүүлээд цалин авна гэж хуурч 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн Хаан банкны ... дансаар 13,513,000 төгрөгийг, Төрийн банкны ... дансаар 1,830,000 төгрөгийг, нөхөр гэх Л.О-ийн Хаан банкны ... тоот дансаар 3,020,000 төгрөгийг нийт 94 удаагийн гүйлгээгээр нийт 18,363,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, мөн хохирогч Б.С-г 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс хойш мөнгө өгөхгүй, мөнгө байхгүй гэхэд нь Баби гэх фейсбүүк хаягаас “Х... Б. гэх фейсбүүк хаягаас мөн ............дүүргийн цагдаагийн газар гэх фейсбүүк хаягаас мессенжер групп нээж түүнд ... гэх хаягаас “агуулга бүхий чат бичиж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж заналхийлсэн, мөн олон нийтийн сүлжээнд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлалт зарлах код журмын дагуу Б.С-г эрэн сурвалжлах ажил зохион байгуулаагүй байхад цагдаагийн логотой зураг ашиглаж нээсэн Х Б. гэх хаягаас хохирогч С-ийн олон нийтийн сүлжээнд ашигладаг “З...” гэх фейсбүүк хаягийг тааглаж, “................зар мэдээ” гэх фейсбүүк группэд “хайж байна”, мөн Х... гэх хаягаас “Эрэн сурвалжилж байна. З*х” гэж хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдож байна гэж үзэж байгаа. Тийм учраас шүүгдэгч Ч.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Ч.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.С-д 18,363,000 төгрөгийг хохирол учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Б нь 7,300,000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо үлдэгдэл 11,063,000 төгрөгийг барагдуулаагүй байна. Шүүгдэгч Ч.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүхээс тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заналхийлэх гэмт хэрэгт нь 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар худал мэдээлэл тараах гэмт хэрэгт нь 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан 2 гэмт хэргийг хорих ялд нь нэмж нэгтгээд 8 цагийг 1 хоногоор тооцож 960 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 4 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгээд түүний хорих ялын нийт хугацааг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоох саналыг гаргаж байна. Шүүгдэгчээс хохирогчид төлөх 11,000,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Хэрэгт Ч.Б-ийн өмчлөлийн ........... аймгийн ........... сумын .............дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай 500 метр квадрат хашааны газрыг битүүмжилсэн байдаг үүнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр солих саналтай байна...” гэв.
-Эрүүгийн 2424000460080 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 03-нд анх мөнгө шилжүүлсэн байна. Тэр 03-ны өдөр байхаа яг тэр фейсбүүк группээ санахгүй байгаа юм одоо “Жирэмсэн ээжүүдийн билүү Нярай ээжүүдийн групп билүү нэг тиймэрхүү групп дээр “E... нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай компанийн сүлжээнд” нэгдэж элсэн ороод 50,000 төгрөг шилжүүлж, доороо 2 хүн элсүүлэхээр болоод тэгээд сүүлдээ өөрийн ээж, аав, 2 дүүг эхнэрийн хамтаар элсүүлээд тэгээд өөрөө цалин авах юм байна гэж ойлгосон чинь харин сүүлдээ ............... гэсэн цагдаагийн логотой зурагтай фейсбүүк хаягаар байнга дарамтлаад тэгээд ............ сумын групп дээр эрэн сурвалжилж байна, мэдээлэл өгсөн хүнд өндөр шагналтай гэсэн пост оруулаад байгаа юм. ...Би Ч... овогтой Б... гэх хүний Хаан банкны ... тоот данс, Төрийн банкны ... тоот данс руу 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 81 удаагийн гүйлгээгээр нийт 13,053,000 төгрөг шилжүүлээд Л-ын От... гэх хүний ... тоот данс руу мөн 6 удаа нийт 3,020,000 төгрөг нийтдээ 16,073,000 төгрөг залилуулан, мөн фейсбүүк хаягаар дарамтлуулж байна. Уг нь би 13 сая орчим төгрөгийн зээлтэй байж байгаад тэрийгээ л амархан төлчих юм шиг санагдаад ийм зүйл болчихлоо. ...Тэр Х... Б. гэсэн фейсбүүк хаяг болон X... гэх хаягуудаас асуухад манай хаяг УБ хот Бөхийн өргөөнд байдаг гэж хэлээд тэгээд хуурамч фейсбүүк хаяг юм биш үү 3-4 дундын найзтай юм байна гэж асуухаар яасан олон юм асуудаг юм гээд Х... Б. гэх фейсбүүк хаяг руу та хуурамч цагдаагийн эмблем ашиглаад байгаа юм биш үү гэхэд төрийн алба хаагч чамд өөрийгөө танилцуулах албагүй би Б дүүргийн цагдаад ажилладаг гэж байгаад одоо оруулсан пост нь 2024 оны 07 сарын 12-нд ................дүүргийн цагдаа дээр бэлэн бай, эрэн сурвалжилж байна гэх пост .......... аймаг ........ СУМЫН ЗАР гэсэн групп дээр тавигдсан байна. Харин тэр X... гэх фейсбүүк хаяг нь би фейсбүүкээ хакердуулсан юм гэж тухайн үед хэлж байсан. Утасны дугаарыг нь өгчих, би .......... хотод ирсэн байна гэхээр утсаа ч өгөөгүй чат ч бичихгүй байж байгаад тэгээд дахиад Х... Б. гэх фейсбүүкээс чат бичээд байгаа X... гэх фейсбүүк хаягаа АДМИН гэж байсан. ...50,000₮, 200,000₮, 250,000₮, 350,000” гээд би цалингаасаа л хийгээд байсан. Тэгээд данс руу хийгээрэй гэсэн мөнгийг нь хийхгүй, чат бичихгүй болохоор л эрэн сурвалжилна, цагдаад өгнө шоронд оруулна гэж дарамталдаг. Мөн чамайг энэ насанд чинь тайван байлгахгүй удмаар чинь чамайг хараана гэж заналхийлж, нохой, гөлөг, пизда энэ тэр гэсэн хараалын үгээр чат бичдэг. 2024 оны 07 дугаар сарын 15-нд 2,000,000₮ хийж бүртгэлээ хаалга гэсэн чат ирсэн байсан. Би харин анхнаасаа ямар нэгэн цагдаа шүүхийн байгууллагаар хандаагүй юмаа. ...Эхлээд мөнгө шилжүүлэхдээ би С-с гэж хийж байгаад сүүлдээ намайг утга дээр нь 1, 2, 3 гэж хийгээрэй баг болгож байгаа юм гэж хэлээд сүүлдээ 4, 5, 6 гэж хийгээд сүүлдээ цалин гэж хийгээрэй гэдэг болсон би ч яг тэр утгуудаар нь хийсэн байгаа. Би цалингийн 13 сая орчим төгрөгийн зээлээ дарах гэсэн биш цалингаа шилжүүлсээр байгаад тухайн хүнд нийтдээ 16,073,000 төгрөг залилуулан, мөн фейсбүүк хаягаар дарамтлуулж байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 178-180-р хуудас/,
-Хохирогч Б.С-ийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Намайг залилсан Хаан банкны ............. тоот данс, Төрийн банкны .............. тоот дансны эзэн Б болон Хаан банкны .......... тоот дансны эзэмшигч Б-ийн нөхөр гээд О... гэдэг 2 хүнтэй 2024 оны 10 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд уулзаж ярилцаад өөрийн ... тоот данс руу нөгөө намайг залилсан Хаан банкны ... тоот данснаасаа Б... гэгч 2 удаагийн гүйлгээгээр нийт 5,800,000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэгээд энэ 2 буцаж ............аймагтаа очихоороо байшингаа 3 саяар зарахаар хүнтэй тохиролцсон тул энэ 10 сардаа багтаагаад дөнгөж гэртээ хариад л 3,000,000 төгрөгийг шилжүүлэхээр үлдэгдэл 7,200,000 төгрөгийг 2024 оны 11 сараас эхлээр сар бүр 1,200,000 төгрөг хийж 6 сарын хугацаанд дуусгахаар тохиролцсон. Мөн тэр Б “...” нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай компани энэ тэр гэж байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч намайг хуурч, дарамталсан үг хэллэгтэй чат бичиж мөнгө авч байсан талаараа эхнэр нь гэж тэр Б гэгч хэлсэн. Мөн манай цэцэрлэгийн эрхлэгч бид 2-ын зургийг олон нийтийн сүлжээнд эрэн сурвалжилж байна гэж тавьсан талаараа ч гэсэн хэлж ярьсан. ...Х... Б. болон X... гэх фейсбүүк хаяг, цагдаагийн газар, Ч дүүргийн цагдаагийн газар гэх фейсбүүк хаягуудыг Б... ашигладаг байж байгаад одоо устгасан миний өөрийн фейсбүүк хаяг Б....Ч, харин нөхрийн фейсбүүк хаяг Л... О... гэж байгаа талаараа надад харуулсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 184-185-р хуудас/,
-Хохирогч Б.С-ийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манай нөхөр намайг ингэж залилуулан, бусдад цахимаар дарамтлуулж байгааг анх мэдээд цагдаад хандаарай гэж хэлэхээр нь би харин сандраад мөнгөн дүнгээ буруу бодоод гомдол гаргасан байна. Тэгээд 10 дугаар сарын 03, 04-ны өдрүүдэд харин ............ сумын цагдаагийн хэлтэст ирж нөгөө намайг залилсан ХААН банкны ... тоот данс, Төрийн банкны ... тоот дансны эзэмшигч Б болон ХААН банкны ... тоот дансны эзэмшигч тэр Б... гэгчийн нөхөр О гэдэг 2 хүнтэй уулзаж ярилцсан чинь тэр нөхөр гэх О нь тэр залилсан талаар юу ч мэдэхгүй гээд тэр Б нь буруугаа хүлээн зөвшөөрч миний ... тоот данс руу нөгөө намайг залилсан ХААН банкны ... тоот данснаасаа анх удаагаа 2 удаагийн гүйлгээгээр нийт 5,800,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөн тоот данснаасаа 1,500,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Тэрнээс өмнө би огт мөнгө төгрөг буцааж авсан зүйл байхгүй. Одоо бодоод үзсэн чинь харин өөрийн ХААН банкны ... тоот данснаасаа нийт 93 удаагийн гүйлгээгээр 18,263,000 төгрөг, өөрийнхөө бараг ашигладаггүй ХААН банкны ... тоот данснаасаа 1 удаа 100,000 төгрөг нийлээд 94 удаа 18,363,000 төгрөгийг шилжүүлж залилуулан 2024 оны 10 дугаар сарын 04-ны өдрөөс хойш нийт 3 удаагийн гүйлгээгээр 7,300,000 /долоон сая гурван зуун мянган/ төгрөг шилжүүлж авч одоо үлдэгдэл одоо 11,063,000 /арван нэгэн сая жаран гурван мянган/ төгрөгийн хохиролтой байна. ...Би сумд ажиллаж амьдардаг юм. Тэгээд харин тэр “... нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай компанийн сүлжээнд” 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн нэгдэж олон удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлэн залилуулсан. Би ......... сумын .........-р цэцэрлэгт .......... ажилтай, манай нөхөр мөн сумын .............боловсролын сургуульд ажилладаг болохоор сумдаа байх хугацаандаа ажил дээрээ болон гэртээ байхдаа өөрийнхөө данснаас бүх мөнгөө шилжүүлсэн. Нээрэн л мөнгө төгрөг буцаагаад олдчих юм шиг шилжүүлээд бүр сонин ховсодчихдог юм шиг байгаа юм. Тэгээд л 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс хойш мөнгө өгөхгүй, байхгүй гэж чат бичсэн чинь цагдаад өгнө, шоронд оруулна, фейсбүүк-т тавина, мэдээллийг чинь шуудангаар явуулна гэж чат бичээд намайг заналхийлээд байхаар нь танай байгууллагад тэр өдөр хандаад тэгээд нөгөө ........... гэх фейсбүүк хаягаас бичсэн чатад нь хариу өгөхгүй болохоор ............ гэх фейсбүүк хаягаас эрэн сурвалжилж байна гэх мэдээлэл оруулж, миний фейсбүүкээс байгууллагынхаа даргатай авхуулсан зургийг татаж олон нийтийн сүлжээнд тавьж дарамтлаад эхэлсэн юм. 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Цагдаагийн газар гэх фейсбүүк хаягаас мөн эрэн сурвалжилж байна гэх мэдээлэл оруулан заналхийлж дарамталснаас хойш би дахиж мөнгө төгрөг шилжүүлээгүй, чат ч гэсэн бичихээр нь хариу бичээгүй. 2024 оны 07 дугаар сарын 15-нд 2,000,000₮ хийж бүртгэлээ хаалга гэсэн чат ирсэн байсныг хараад л өнгөрөөсөн мөнгө шилжүүлээгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 189-191-р хуудас/,
-Гэрч Л.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр эхнэр Б над руу залгаад манай сумын цагдаа ирж уулз гэж байна гэж хэлээд тэгээд би ...........хотод ажил хийж байгаагаа орхиод 2024 оны 10 дугаар сарын 01-нд сумдаа очсон чинь танай эхнэр Б та хоёр бусдыг залилсан байна гэж эрэн сурвалжлалт зарласан байна гэж хэлээд тэгээд би тэр талаар сайн мэдэхгүй байна гээд эхнэрээс асуусан чинь харин хүнээс мөнгө төгрөг авсан юм байна. Ч*-ыны б......... бид хоёр албан ёсны гэр бүлээ батлуулаагүй, бид 2 хоорондоо нийлж амьдраад 10-аад жил болж байгаа дундаасаа одоо 8 настай 1 хүүхэдтэй. Би ......... хотод хувиараа ажил хийж эхнэр хүүхэд дээрээ ирж очоод эхнэр хүүхэд ......... аймгийн ............. сумд ээжийнхээ дүү Ж...н гэдэг айлд байдаг. Аав ээж нь уг нь тэр ............. сумд байдаг ч таарамжгүй байдаг гээд эгчийндээ байдаг юм. ...ХААН банкны ............ тоот данс миний данс байгаа юм. Харин .................манай эхнэр Б-гийн данс байна. ХААН банкны ........... болон төрийн банкны ...............хоёр дансыг нь мэдэхгүй. ...Харин би сая мэдээд юун тийм их мөнгө төгрөг аваад юу хийсэн юм гэж асуухаар би харин нэг сүлжээнд ороод хүнээс мөнгө төгрөг аваад сүлжээнд өгсөн гэх утгатай юм ярих юм. Би тэгээд өөртөө ганц хувцас хунар аваагүй, надад 100-н төгрөг ч өгөөгүй байж танихгүй хүнээс ийм их мөнгө төгрөг авч байдаг гэж уурлахаар огт дуугарахгүй юм. ...Би ХААН банкны ..................тоот данснаас С-с, 123, tsalin гэх утгатай орлого орсон талаар мэдэхгүй байна. Манай эхнэр хотод надтай хамт байж байгаад 2024 оны 03 сарын сүүлээр хотод нийтийн байранд байж байгаад цагдаад дуудлагаар очоод л тэгээд тэр байрнаасаа гараад 2 хоногийн дараа эхнэр З..........сум руу явсан юм. Тэгж явахдаа өөрийнхөө сим картыг хаячхаад миний данстай холбоотой мэдээлэл ирдэг ............... дугаарыг аваад явчихсан юм. Тэрнээс хойш би ................ сум руу 2-3 удаа эхнэр дээрээ очсон. Б 2 удаа ......... хот орж ирээд буцсан. Тэгээд би ........ сумынхаа 100-н жилийн ойд 2024 оны 07 дугаар сарын 04-нд очсон. Уг мөнгө төгрөгийн талаар ёстой мэдэхгүй байна. Миний цалин дунджаар өдрийн 100,000 төгрөг байдаг тэгээд 5-7 хоногтоо л цалин ордог. Манай эхнэр Б миний мобайл банкны нууц үг бүгдийг нь мэддэг учир эхнэр л мэдэж байгаа байх. Би эхнэрийнхээ утсыг ч нээх үзээд байдаггүй. Би .................гэх фейсбүүк хаягтай. Манай эхнэр Ч.Б харин ....... гэдэг фейсбүүк хаягтай...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 197-199-р хуудас/,
-Гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* сумын 1-р цэцэрлэгт эрхлэгч ажилтай. Харин Б.С бол манай байгууллагын багш ажилтай. Яг сар, өдрөө санахгүй байна зун нэг мэдсэн чинь л Т сумын нэгдсэн групп болон .......... зар мэдээ гэсэн групп хаягуудаар бид хоёрын хамт авхуулж байсан зургийг оруулаад хайж байна, эрэн сурвалжилж байна гэсэн зар оруулсан байна гэж хэлсэн чинь харин тийм байна гээд л өнгөрсөн. Би ёстой анзаараагүй ............. гэсэн хаяг байсан билүү. Гэнэт л Т-ийн фейсбүүк групп дээр манай цэцэрлэгийн багш Б.С бид хоёрын хамт авхуулж байсан зургийг оруулаад л хайж байна, эрэн сурвалжилж байна гэсэн зүйлүүд явагдсан. Тэгээд С-гаас энэ юу болоод байна вэ гэж асуухад харин нэг танихгүй фейсбүүк хаягаас намайг мөнгө төгрөг нэхэж дарамтлаад би цагдаагийн байгууллагад хандсан байгаа гэж хэлэхээр нь л тэгээд өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 202-203-р хуудас/,
-Гэрч Н.Ц--ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би ............. ХХК гэх компаниас газар түрээсэлж түрээслэгчээр мод зардаг хөрөө рам ажиллуулдаг. Л.О бид хоёр багаасаа найзлаад 20 гаруй жил болж байна. Л.О нь сүүлийн нэг жилийн хугацаанд миний үйл ажиллагаа явуулдаг хөрөө рам дээр хамт ажиллаж байсан. Сүүлд 2024 онд наадмын дараагаар Л.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд ажилдаа ирэхгүй байж байгаад алга болсон. ...Манайд ажилладаг байхдаа өдөрт 100,000-150,000 төгрөгийн цалин авдаг байсан. Цалингаа дансаар авах үедээ дансаар авдаг, бэлнээр авах үедээ бэлнээр авдаг байсан. Л.О............ нь ..................гэх хаан банкны дансаар цалингаа авдаг байсан. Цалинг өдөрт нь өгөх үедээ өдөрт нь өгдөг, заримдаа 7 хоногоор өгөх үе байдаг. ...Л.О .............нь ..... ......... гэх фейсбүүк хаягтай................., ............ дүүргийн цагдаагийн газар, Цагдаагийн газар, ............гэх фейсбүүк хаягуудын талаар сайн мэдэхгүй, өмнө нь сонсож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 210-211-р хуудас/,
-Гэрч Д.Ж-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би .................аймгийн ............ сумын ..........-р баг............ тоотод нөхөр Т.Б, охин .........., нагац дүү Ч.Б нарын хамт амьдарч байгаа. ...Манай нагац дүү Ч.Б нь манай гэрт охин Э-г харж амьдарч байна. ...Манай дүү Ч.Б 2024 оны 03 дугаар сараас 2024 оны 07 дугаар сарын хооронд ............ суманд манай гэрт байсан. Харин нөхөр Л.О............. нь ............... хотод ................ зах дээр модны рам дээр ажиллаж байгаад .............. сумын Ерөнхий боловсролын сургуулийн 100 жилийн ойгоор .................. суманд ирж эхнэр хүүхэд дээрээ нэг хоноод явсан. ...Манай нагац дүү Ч.Б гэх фейсбүүк хаягийг мэднэ бусад хаягийг нь мэдэхгүй юм байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 217-р хуудас/,
-Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн магадалгаа /2-р хх-ийн 31-34-р хуудас/,
-Мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 49-51-р хуудас/,
-Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 21-23-р хуудас/,
-Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Гар утас болон фейсбүүк-д үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 226-228-р хуудас/,
-Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 29-30-р хуудас/,
-Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн магадалгаа /2-р хх-ийн 37-40-р хуудас/,
-Ч.Б болон Л.О нарын дансны хуулга,
-Шүүгдэгчийн хувийн байдалд холбогдох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.Б-т холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хангалттай нотолсон, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзлээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар:
- шүүгдэгч Ч.Б нь 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Xulan Xulan гэх фейсбүүк цахим хэрэгслээр хохирогч Б.С-г ENARY нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай компанийн сүлжээнд 50,000 төгрөг шилжүүлж элсэж ороод, доороо 2 хүн элсүүлээд цалин авна гэж хуурч 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн Хаан банкны .....................дансаар 13,513,000 төгрөгийг, Төрийн банкны ...................дансаар 1,830,000 төгрөгийг, нөхөр гэх Л.О-гийн Хаан банкны ................... тоот дансаар 3,020,000 төгрөгийг, нийт 94 удаагийн гүйлгээгээр 18,363,000 төгрөгийг шилжүүлэн авсан буюу цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.С-г төөрөгдөлд оруулж 18,363,000 төгрөгийг нь өөртөө шилжүүлэн авсан,
-мөн хохирогч Б.С-г 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс хойш холбоо барихгүй үед нь болон бичсэн чатад нь хариу өгөхгүй тохиолдолд холбоо бариулах болон өөрийн үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад мэдээлүүлэхгүй байлгах зорилгоор буюу тодорхой үйлдэл хийх, хийхгүй байлгах зорилгоор ......... гэх фейсбүүк хаягаас “Орой би онгодоо буулгана, удахгүй чи удмаараа цусаар уйлна аа, надаар оролдохоор яадгийг яруу тодоор харуулаад өгнөө чамд, амьдралд чинь гай тотгор байнга тохиох болно түй түй хараарай, чи намайг цагдаад өгсөн бол хоёулаа тэгээд эвгүй л юм болно ш дээ, өнөө оройноос эхлээд амьдралд чинь гоё гоё юм их тохиолдоно оо за юу харж бай, өдөж байж хутга зоолгов оо, өнөөдөр холбоо барихгүй бол zarig.mn сайтад мэдээлэл өгч, фейсбүүкээр цацуулна, чи ёстой овоо муу нохой юмаа тээ бид хэд очиж байна, чамайг олж чадахгүй гэж бодоод байх шиг байна үгүй шүү за, чи зүгээр битгий эндүүрээд байгаарай гөлөг минь, уншчихаад хариу ч байхгүй яадаг муу гөлөг вэ, очсон хойно ийм бардам байхыг чинь харна аа” гэх агуулга бүхий, ........... гэх фейсбүүк хаягаас “урд нь бас ингэж алга болсон одоо би фейсбүүкэд тавина, шуудан орж хаягаар чинь холбогдоно, хаяг руу чинь бүгдийг нь явуулна, одоо нутгийн чинь бүх группэд зар орууллаа, хөөш за болъё би одоо хийдэг ээ хийе харж бай, дахиад фейсбүүк дээр тавигдах уу, ингэж алга болоод байвал зар тавихаас өөр аргагүй шүү нөхөр минь, би ч шуудангаа явууллаа, битгий гомдоорой за” гэх агуулга бүхий, мөн .............. дүүргийн цагдаагийн газар гэх фейсбүүк хаягаас мессенжер групп нээж түүнд ........... гэх хаягаас “за наад хүн чинь намайг айлгая гэж бодоод байх шиг байна, би айхгүй л дээ сая над руу .......... мөн үү гэж ярих юм эрүүгийн цагдаа .......... гэж хүн гэнэ үү ................гэсэн дугаар байна, ах нараа шалгаад өгөөрэй, хүн дарамталж мөнгө авлаа ч гэх шиг дарамталсан юм байхгүй л дээ ажлаа дуусгаад мөнгөө ав л гэсэн таг жиг холбоогүй болсон хүн өөрөө шүү ер нь, би өнөөдөр бууна аа наадахыг чинь удмаар нь самарна, нөгөө зургуудыг нь бүгдийг нь чатаар явуулчхаарай” гэх агуулга бүхий мөн ......... гэх хаягаас “байхгүй ээ худ шаагаад таг, ок тэгнээ одоо л арга хэмжээгээ авъя, байнга худ ярьж басаж байна,та ярих уу би ярих уу аавтай нь, би нэг дэх өдөр гарч ар гэрийнхнийх нь холбогдох юмнуудыг нь цуглуулж ар гэртэй нь холбогдоно оо” гэх агуулга бүхий, Цагдаагийн газар гэх хаягаас “яахав эцсээ үзнэ ээ ок, яах вэ тэгэж л байг, аавынх нь дугаар удахгүй олдоно аавыг нь сайн таньдаг хүнтэй холбогдсон, за наад хүнийг чинь сайтаар хайнаа болохоо байлаа, өөрийгөө олдохгүй, олж чадахгүй гэж бодоод байх шиг байна, 13, 14 гээд наадам дуусна тэгээд учир нь олдоно биз дээ” гэх агуулга бүхий чат бичиж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн,
-мөн олон нийтийн сүлжээнд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлалт зарлах код журмын дагуу Б.С-г эрэн сурвалжлах ажил зохион байгуулаагүй байхад цагдаагийн логотой зураг ашиглаж нээсэн ............ гэх хаягаас хохирогч Б.С-гийн олон нийтийн сүлжээнд ашигладаг “............” гэх фейсбүүк хаягийг тааглаж, “............. зар мэдээ” гэх фейсбүүк группэд “хайж байна”, мөн ............ гэх хаягаас “Эрэн сурвалжилж байна. ..........” гэж хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг цахим хэрэгсэл ашиглан олон нийтэд тараасан үйл баримт хангалттай нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд залилах үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд, заналхийлэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд, худал мэдээлэл тараах үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд гэмт хэрэгт тооцохоор заасан.
Залилах гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхтэй үйлдэл хийж, өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, мөнгө зэргийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Ч.Б нь 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр .............гэх фейсбүүк цахим хэрэгслээр хохирогч Б.С-г ENARY нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай компанийн сүлжээнд 50,000 төгрөг шилжүүлж элсэж ороод, доороо 2 хүн элсүүлээд цалин авна гэж хуурч 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн Хаан банкны .................... дансаар 13,513,000 төгрөгийг, Төрийн банкны ..........................дансаар 1,830,000 төгрөгийг, нөхөр гэх Л.О-гийн Хаан банкны ._._._._._._._._.тоот дансаар 3,020,000 төгрөгийг, нийт 94 удаагийн гүйлгээгээр 18,363,000 төгрөгийг шилжүүлэн авсан буюу цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.С-г төөрөгдөлд оруулж 18,363,000 төгрөгийг нь өөртөө шилжүүлэн авсан нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Мөн заналхийлэх гэмт хэрэг нь бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, заналхийлснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Ч.Б нь хохирогч Б.С-г 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс хойш холбоо барихгүй үед нь болон бичсэн чатад нь хариу өгөхгүй тохиолдолд холбоо бариулах болон өөрийн үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад мэдээлүүлэхгүй байлгах зорилгоор буюу тодорхой үйлдэл хийх, хийхгүй байлгах зорилгоор .............гэх фейсбүүк хаягаас “Орой би онгодоо буулгана, удахгүй чи удмаараа цусаар уйлна аа, надаар оролдохоор яадгийг яруу тодоор харуулаад өгнөө чамд, амьдралд чинь гай тотгор байнга тохиох болно түй түй хараарай, чи намайг цагдаад өгсөн бол хоёулаа тэгээд эвгүй л юм болно ш дээ, өнөө оройноос эхлээд амьдралд чинь гоё гоё юм их тохиолдоно оо за юу харж бай, өдөж байж хутга зоолгов оо, өнөөдөр холбоо барихгүй бол zarig.mn сайтад мэдээлэл өгч, фейсбүүкээр цацуулна, чи ёстой овоо муу нохой юмаа тээ бид хэд очиж байна, чамайг олж чадахгүй гэж бодоод байх шиг байна үгүй шүү за, чи зүгээр битгий эндүүрээд байгаарай гөлөг минь, уншчихаад хариу ч байхгүй яадаг муу гөлөг вэ, очсон хойно ийм бардам байхыг чинь харна аа” гэх агуулга бүхий, Х... Б. гэх фейсбүүк хаягаас “урд нь бас ингэж алга болсон одоо би фейсбүүкэд тавина, шуудан орж хаягаар чинь холбогдоно, хаяг руу чинь бүгдийг нь явуулна, одоо нутгийн чинь бүх группэд зар орууллаа, хөөш за болъё би одоо хийдэг ээ хийе харж бай, дахиад фейсбүүк дээр тавигдах уу, ингэж алга болоод байвал зар тавихаас өөр аргагүй шүү нөхөр минь, би ч шуудангаа явууллаа, битгий гомдоорой за” гэх агуулга бүхий, мөн ................ дүүргийн цагдаагийн газар гэх фейсбүүк хаягаас мессенжер групп нээж түүнд ............. гэх хаягаас “за наад хүн чинь намайг айлгая гэж бодоод байх шиг байна, би айхгүй л дээ сая над руу Б мөн үү гэж ярих юм эрүүгийн цагдаа Г гэж хүн гэнэ үү ............... гэсэн дугаар байна, ах нараа шалгаад өгөөрэй, хүн дарамталж мөнгө авлаа ч гэх шиг дарамталсан юм байхгүй л дээ ажлаа дуусгаад мөнгөө ав л гэсэн таг жиг холбоогүй болсон хүн өөрөө шүү ер нь, би өнөөдөр бууна аа наадахыг чинь удмаар нь самарна, нөгөө зургуудыг нь бүгдийг нь чатаар явуулчхаарай” гэх агуулга бүхий мөн ******* гэх хаягаас “байхгүй ээ худ шаагаад таг, ок тэгнээ одоо л арга хэмжээгээ авъя, байнга худ ярьж басаж байна,та ярих уу би ярих уу аавтай нь, би нэг дэх өдөр гарч ар гэрийнхнийх нь холбогдох юмнуудыг нь цуглуулж ар гэртэй нь холбогдоно оо” гэх агуулга бүхий, Цагдаагийн газар гэх хаягаас “яахав эцсээ үзнэ ээ ок, яах вэ тэгэж л байг, аавынх нь дугаар удахгүй олдоно аавыг нь сайн таньдаг хүнтэй холбогдсон, за наад хүнийг чинь сайтаар хайнаа болохоо байлаа, өөрийгөө олдохгүй, олж чадахгүй гэж бодоод байх шиг байна, 13, 14 гээд наадам дуусна тэгээд учир нь олдоно биз дээ” гэх агуулга бүхий чат бичиж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн нь заналхийлэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Мөн худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь хувийн болон бусад сэдэлтээр хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйлдлээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Ч.Б нь олон нийтийн сүлжээнд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлалт зарлах код журмын дагуу Б.С-г эрэн сурвалжлах ажил зохион байгуулаагүй байхад цагдаагийн логотой зураг ашиглаж нээсэн Х Б. гэх хаягаас хохирогч Б.С-ийн олон нийтийн сүлжээнд ашигладаг “З Б гэх фейсбүүк хаягийг тааглаж, “...... зар мэдээ” гэх фейсбүүк группэд “хайж байна”, мөн ............гэх хаягаас “Эрэн сурвалжилж байна. З-х” гэж хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан нь худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Тодруулбал, шүүгдэгч Ч.Б-ийн үйлдэл, хохирогч Б.С-ийн эд хөрөнгөд хохирол учирсан байдал, газар орон, цаг хугацаа, бусад үйл баримтууд нь шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар дүүрэн, хангалттай нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан ба шүүгдэгч Ч.Б нь цахим хэрэгсэл ашиглан, бусдыг хууран мэхэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг нь шилжүүлэн авах, чатаар холбогдуулах болон цагдаад мэдэгдүүлэхгүй байх зорилгоор заналхийлэх, цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлалт зарлаагүй байхад зарласан мэтээр нэр төрд нь халдсан мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тараах үйлдлүүд нь хууль бус гэдгийг ухамсарлах чадвартай хэдий ч хүсэж үйлдэн, ухамсарласан үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүний үйлдлүүдийг санаатай гэмт хэрэгт тооцно.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан ба шүүгдэгч Ч.Б нь хохирогч Б.С-г хэд хэдэн удаагийн үйлдлээр залилсан, заналхийлсэн, түүний талаар худал мэдээлэл тараасан байх тул үйлдлүүдийг нь тус тус нэг гэмт хэрэгт тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч Ч.Б нь өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.
Иймд шүүгдэгч Ч.Б*-ийн дээрх үйлдлүүдийг ******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлэх буюу заналхийлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүхээс шүүгдэгч Ч.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлүүдийн давтамж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ч.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасны дагуу хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно...” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно ...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг...” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч Ч.Б-т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож /900:8=112.5хоног= 3 сар 22 хоног/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 3 сар 22 сараар тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг 6 сараас 25 жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж хуульчилсан тул шүүгдэгч Ч.Б-т шүүхээс оногдуулсан 1 жил 3 сар 22 хоногийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шүүхээс түүнд хорих ял оногдуулахаар шийдвэрлэж буй учир урьд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын биелэлтийг тооцож эхлэх нь зүйтэй юм.
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Шүүгдэгч Ч.Б-ийн үйлдлийн улмаас хохирогч Б.С-д 18,363,000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 7,300,000 төгрөгийн хохирлыг хохирогчид төлж барагдуулсан байх бөгөөд 11,063,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүйг хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжилсэн хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт 11,000,000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж хуульчилсны дагуу хохирогч Б.С нь иргэний нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул түүнийг 63,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг дурдаж, 11,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх шийдвэр гаргах нь хуульд нийцэхээр байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө” гэж хуульчилсан тул шүүгдэгч Ч.Б-ээс 11,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.С-д олгох нь зүйтэй юм.
Харин шүүгдэгч Ч.Б-ээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргуулахаар хэн нэгэн этгээдээс нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй тул цаашид энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэх нь зүйтэй юм.
Түүнчлэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй бөгөөд, шүүгдэгч Ч.Б-ийн өмчлөлийн ................аймгийн ........... сумын ...-р багийн нутаг дэвсгэрт байрлалтай 500 м квадрат газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ч-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заналхийлэх, 13.14 дүгээр зүйлд заасан худал мэдээлэл тараах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ч.Б-т оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт 1 /нэг/ жил 3 /гурав/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-т оногдуулсан 1 жил 3 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Ч.Б нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс цагдан хорьж, хорих ялын биелэлтийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ээс 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.С-д олгож, цаашид шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж, шүүгдэгч Ч.Б-ийн өмчлөлийн ...............аймгийн ............... сумын .........-р багийн нутаг дэвсгэрт байрлалтай 500 м квадрат газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
9 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН