Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 158/ШШ2022/0033

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.,

Хариуцагч: ******* Улсын бүртгэлийн хэлтэс,

Хариуцагч ******* Улсын бүртгэлийн хэлтсийн төлөөлөгч, дарга *******,

Хариуцагч: ******* Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч *******,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөнч Б.Баярмаа нарын хоорондын ******* Улсын бүртгэлийн хэлтэс, улсын бүртгэгч Раднаабаяр нарын захиргааны үйл ажиллагаа /акт/ хууль бус болохыг тогтоож, ******* ХХК-ийн энгийн хувьцааг өвлөх, бэлэглэх, хувьцааны эрх шилжүүлэх өөрчлөлтийг тусгасан тус компанийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р., хариуцагч ******* Улсын бүртгэлийн хэлтсийн дарга *******, улсын бүртгэгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь ******* Улсын бүртгэлийн хэлтэс, тус хэлтсийн улсын бүртгэгч ******* нарын захиргааны үйл ажиллагаа /акт/ хууль бус болохыг тогтоож, ******* ХХК-ийн энгийн хувьцааг өвлөх, бэлэглэх, хувьцааны эрх шилжүүлэх өөрчлөлтийг тусгасан тус компанийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулахаар маргаж байна.

2. ******* ХХК нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 1999 оны 12 дугаар сарын 23, 2008 оны 3 дугаар сарын 01, Хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаануудаар баталсан дүрмүүдээ улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэн хуулийн этгээдийн болон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн хувийн хэргүүддээ хадгалуулсан байна.

Харин ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар баталсан гэх дүрмийг ******* Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч ******* нь бүртгэхээс татгалзсаныг нэхэмжлэгч эс зөвшөөрч хэлтсийн даргад гомдол гаргасан бөгөөд мөн татгалзсан хариуг авчээ.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...Манай "*******" ХХК-ийг 1999 онд *******, *******, *******, бид үүсгэн байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Компанийн энгийн хувьцааны 29.73 хувийг П.Эрдэнэбат, 23.70 хувийг Д.Цэен-Ойдов, 23.67 хувийг *******, 22.90 хувийг П. нар эзэмшдэг ба энэ хувиар саналын эрх тооцогдон шийдвэр гаргадаг.

Компанийн хувьцаа эзэмшигч П. 2019 оны 12 дугаар сард өвчний учир нас барсан ба компанийн хувьцаа эзэмшигчид 2020 оны 03 дугаар сарын 22-нд П.Эрдэнэбат, Д.Цэен- Ойдов, ******* нарын ирцтэй хурлаа хийж гүйцэтгэх захирлаар П.Эрдэнэбатыг сонгож, дүрмээ шинэчилсэн ба энэ өөрчлөлтийг 2020 оны 03 дугаар сарын 31-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн. Энэ үед П. нас бараад нэг жил болоогүй байсан тул түүний өвийг залгамжлах өвлөх эрхийг нотариатаар баталгаажуулж гэрчилгээ олгох боломжгүй байсан тул хувьцаа эзэмшигчдийн нэрс, эзэмших хувьцаанд өөрчлөлт оруулаагүй. Ингээд хуулийн хугацаа болж ******* нөхөр П.ын хувьцааг өвлөх эрхээ баталгаажуулсан ба Д.Цэен-Ойдов одоо 80 гарсан өндөр настай компанийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй тул өөрийн 9710 ширхэг 23.7 хувийн хувьцаагаа 100% бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, эрх шилжүүлэх эрхийг хүргэн П.Эрдэнэбатад итгэмжлэлээр олгож 2020 оны 03 дугаар сарын 06-нд Эрдэнэтийн тойргийн нотариатч Д.Булгаар баталгаажуулсан. Энэ эрхийн хүрээнд П.Эрдэнэбат нь Д.Цэен-Ойдовын эзэмшиж байсан 23.7 хувийн хувьцааг түүний зээ Пүрэвдоржийн Мөнхцэцэгт 2021 оны 04 сарын 04-нд бэлэглэлийн гэрээгээр нийслэлийн тойргийн нотариатч З.Минижирмаагаар гэрчлүүлж баталгаажуулж шилжүүлсэн. Энэ гэрээг үндэслэн мөн 2021 оны 04 дүгээр сарын 04-нд Д.Цэен-Ойдовын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбат нь *******т бэлэглэлээр шилжүүлсэн хувьцаанд ноогдох компанийн эрхийг шилжүүлэх гэрээ хийж мөн нотариатч З.Минижирмаагаар гэрчлүүлсэн. Энэ өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр ******* Улсын бүртгэлийн хэлтэст хандахад улсын бүртгэгч Н.Раднаабаяр "Танай компани шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс хоригтой" гээд бүртгэхээс татгалзсан ба ******* өмгөөлөгчийн хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба /ШШГА/-нд хандаж өвлөх эрхийн дагуу бүртгэл хийхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа саад болох ёсгүй гэж асуудал тавьсныг судлан үзээд ******* ШШГА-ны дарга Д.Төгсбаяр 2022 оны 04 дүгээр сарын 22-ны 1/461 тоот бичгээр өөрчлөлт оруулж болохыг зөвшөөрсөн, Хувьцаа эзэмшигч П.Эрдэнэбат нь Д.Цэен- Ойдов нь хувьцаагаа бэлэглэсэн, тухайн хувьцааны эрх шилжсэн нь шүүхийн шийдвэр гүйцэтгэл болон улсын бүртгэлд нөлөөлөхгүй гэж хандсанаар ******* ШШГА-ны дарга 2022 оны 04 дүгээр сарын 28-ны 01/497 тоотоор өөрчлөлт оруулж болохыг мөн зөвшөөрсөн хариу өгсөн. Ингээд улсын бүртгэлд саад болж байна гэсэн зөрчлийг арилгаж хуулийн этгээдийн бүртгэлд оруулсан өөрчлөлтийг тусгасан компанийн шинэчлэн баталсан дүрмийг бүртгүүлэх гэтэл хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт ******* гарын үсэг зураагүй, ******* нь Д.Цэен-Ойдов хувьцаагаа бусдад шилжүүлэхийг зөвшөөрөөгүй гэдэг шалтгаанаар мөн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан. Хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйл, компанийн мөрдөж байсан дүрмийн 6.2-т заасан шаардлагыг хангасан. Энэ татгалзлыг үндэслэлгүй гэж үзсэн учраас дээд шатны албан тушаалтан хэлтсийн дарга /ахлах бүртгэгч/ *******од хандсан боловч мөн үндэслэлгүй хариу өглөө. Улсын бүртгэлийн хэлтсийн дарга *******ын 2022 оны 05 сарын 06-өөр огноолж, 2022 оны 05 дугаар сарын 16-ны тэмдэгт дарж, ******* Шуудангийн салбарын тэмдэгт 2022 оны 05 дугаар сарын 18-аар дарагдсан хариуг Тэшиг суманд 2022 оны 05 дугаар сарын 23-нд хүлээн авсан. Иймд захиргааны актад Захиргааны ерөнхий хуулийн 93.2-т зааснаар гомдол гаргаж мөн хуулийн 99.1-д зааснаар шийдвэрлэсэн хариуг 2022 оны 05 дугаар сарын 23-нд хүлээн авсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан үндэслэлээр 14.1-д заасан хугацаанд Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д заасан захиргааны үйл ажиллагаа /захиргааны акт/-д ийнхүү захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж байна... гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өнөөдрийн шүүхээр хэлэлцүүлэх асуудал нь ******* Улсын бүртгэлийн хэлтэс, тус хэлтсийн улсын бүртгэгч /Н.Раднаабаяр/ нарт холбогдох Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Н.Раднаабаяр, дээд шатны албан тушаалтан хэлтсийн дарга /ахлах бүртгэгч/ *******ын захиргааны акт /үйл ажиллагаа/ хууль бус болохыг тогтоолгож, "*******" ХХК-ийн хувьцаа өвлөх, бэлэглэх, хувьцааны эрх шилжүүлэх өөрчлөлтийг тусгасан дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийг 2022 оны 06 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нотлох 35 хуудас нотлох баримтыг шүүхэд гаргасан байдаг. Шүүхийн санаачилгаар, хэргийн оролцогч нарын хүсэлтээр нотлох баримт хангалттай бүрдсэн тул энэ маргааныг өнөөдөр шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Нэхэмжлэл дээр нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхой гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг дэлгэрэнгүй тайлбарлах нь зүйтэй байна. ******* компани 1999 онд үүсгэн байгуулагдсан, захирал Л. 2019 оны 12 дугаар сард нас барсан. 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдаж захирлаар П.Эрдэнабатыг сонгож компанийн мэдээлэлд өөрчлөлт оруулж ******* Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байдаг. Энэ бүртгэлийг хүчингүй болгуулахаар ******* ******* Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. ******* Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 05 тоот шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон. Тус кампанийн хувьцаа эзэмшигч Д.Цэен-Ойдов гэх хүн 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Д.Цэен-Ойдов нас өндөр болж цаашид үйл ажиллагаанд оролцох боломжгүй тул миний 9710.5 ширхэг буюу 23.7% хувьцааг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, компанийн хувьцааны эрх шилжүүлэх гэрээ хийх, бичиг баримтад гарын усэг зурах" эрхийг 3 жилийн хугацаатай олгож Орхон тойргийн нотариатч Д.Тулга гэрчилсэн байдаг. Итгэмжлэлийн дагуу П.Эрдэнабат Д.Цэен-Ойдовын зээ дүү П.Мөнхцэцэгт нагац ахынх нь хувьцааг бэлэглэх, түүнд ноогдох хувьцааны эрх шилжүүлэх гэрээг 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хийж Нийслэлийн тойргийн нотариатч Минжирмаагаар гэрчлүүлсэн байдаг. Энэ гэрээ хүчин төгөлдөр хэвээр байна. Нас барсан нөхөр П.ын Шинамжилт компанийн 9384 ширхэг 22.9%-ийн хувьцааны эрхийг *******т өвлүүлсэн 0013 тоот гэрчилгээг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн тойргийн нотариатч Ч.Отгонбаяр олгосон байдаг. Шинамжилт компанийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгдсөн тул энэ гүйцэтгэх захирал П.Эрдэнэбат 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 21/002 тоот тушаалаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарласан байдаг. Энэ уулзалт зарласан нь Компанийн тухай хуулийн 60.1, 61.1, тус кампанийн дүрмийн 6.2 дахь хэсэгт заасан заалттай нийцэж байна. 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ******* Тэшиг суманд хийхээр болсон байдаг. Уг тушаалд хэлэлцэх асуудлыг дэвшүүлсэн байдаг. Тушаалд хэлэлцэх асуудлыг *******т П.ын, П.Мөнхцэцэг Д.Цэен-Ойдовын хувьцаа шилжсэн асуудлыг шийдвэрлэх, дүрэмд тусган бүртгүүлэх гэж заасан. Тушаалын хавсралтаар саналын хуудсыг баталж хувьцаа эзэмшигчдэд хүргүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Хувьцаа эзэмшигч Д.Цэен-Ойдов саналын хуудсаар санал өгсөн байдаг. Энэ асуудал нь Компанийн тухай хуулийн 68.4-д зааснаар зохицуулагдсан байдаг. П.Эрдэнабат биечлэн оролцсон, ******* хуралд оролцоогүй, саналын хуудсаар санал ирүүлээгүй байдаг. Хуралд нийт 3 хувьцаа эзэмшигчийн 2 нь оролцож ирц 51 хувьд хүрсэн байдаг. П.Эрдэнэбат, Д.Цэен-Ойдов нарын дэмжсэн нийт саналын эрхтэй хувьцааны 53.43 хувь болсон тул компанийн дүрэмд эзэмших хувьцааг П.Эрдэнабат 29.73%, П.Мөнхцэцэг 23.70%, ******* 46.57% болгон өөрчлөлт оруулж 100 хувийн саналаар баталсан байдаг. Компанийн тухай хуулийн 34.1.1, 63 дугаар зүйлийн 63.2, 63.3, 63.5, 63.7 дахь заалтанд бүрэн нийцэж хувьцаа эзэмшигчдийн ээлжилт бус хурлын шийдвэр хүчин төгөлдөр болсон. Энэ өөрчлөлтийг бүртгүүлэхээр 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохих бичиг баримтыг бүрдүүлж ******* Улсын бүртгэлийн хэлтэст Монгол шуудангаар хүргүүлсэн. ******* Улсын бүртгэлийн хэлтэст 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 320 тоотоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэг газрын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1/314 тоотоор хориг тавьсан гэх үндэслэлээр өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан. Энэ нь хууль бус гэж үзэх байна. ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 01/781 тоотод ******* ХХК нь өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдаг. Мөн Улсын бүртгэлийн хэлтсийн татгалзаад байгаа шүүхийн шийдвэрийг хориг гэх ойлголт нь юу юм бэ? Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаас шүүхийн шийдвэрийн хориг гэсэн ойлголт огт байдаггүй. Тус хуулийн 12, 13 дугаар зүйлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа тогтоол тэмдэглэл үйлдэнэ, гадагшаа чиглэсэн тохиолдолд тэмдэглэл үйлдэнэ. Шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авна гэх хуулийн зохицуулалт байдаг. ******* улсын бүртгэлийн хэлтсийн дурдаад байгаа шүүхийн шийдвэрийн хориг гэсэн зүйл энэ хэрэгт огт байхгүй. Шүүхээс 2 удаа үзлэг хийсэн энэ талаар ямар нэгэн баримт гарч ирээгүй. Хориг гэсэн ойлголт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд огт байхгүй. Энэ үндэслэл татгалзаж байгаа нь ойлгомжгүй байна. ******* ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1/461, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01/497 тоотоор бүртгэлийн өөрчлөлт хийхэд татгалзах зүйлгүй гэх бичиг аваад 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрийг бүртгүүлэхээр улсын бүртгэлийн хэлтэст хандсан. Улсын бүртгэгч Раднаабаяр гэх хүн хувьцаа эзэмшигч 3 хүний гарын үсгийг шаардсан байдаг. Саналын хуудсаар санал өгсөн Д.Цэен-Ойдовоор гарын үсэг зуруулсан. ******* гэдэг хүн М.Энхболд гэдэг өмгөөлөгчид итгэмжлэл өгсөн байдаг. Итгэмжлэл авсан этгээдтэй уулзаж энэ асуудалгүй гэж гарын үсэг зурсан байдаг. Бүртгүүлэх гэсэн боловч дахин татгалзсан учраас бүртгэж өгөөч гэж дээд шатны албан тушаалтан ******* даргад хүсэлт гаргасан. Гэвч ******* дарга 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 381 тоот албан бичгээр хувьцаа эзэмшигч ******* тогтоолд гарын үсэг зураагүй тул бүртгэхээс татгалзсан гэх хариу өгсөн. Энэ хариунд үндэслэл болгосон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд 18.2-3 гэсэн заалт байхгүй. Татгалзаж байгаа үндэслэл нь илт хууль бус. Улсын бүртгэлийн хэлтэс хүний гарын үсэг шаардаж байхын оронд бүртгүүлэхээр ирсэн материалыг хянаж үзэх үүрэгтэй. Холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг хангаж байгаа тохиолдолд бүртгэх үүрэгтэй. 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хурал нь хувьцаа эзэмшигч *******ийн эрхийг бүрэн хангасан байдаг. Нас барсан нөхөр ын хувьцааг өгөхөөр шийдвэрлэсэн байдаг. Мөнхцэцэг гэх хүн хувьцаа эзэмшигч Эрдэнэбтын гэр бүлийн хүн. *******ийн зүгээс нэг гэр бүлийн хоёр хүн хувьцаа эзэмшихгүй гэж маргаж байна. Цаана нь гэр бүлийн хүмүүсийн маргаан байна. Шүүхийн шатанд хариуцагч, гуравдагч этгээд нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар товч дурдмаар байна. Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 547 тоотод нэхэмжлэлд хариу тайлбар өгсөн байдаг. ******* бүртгэхгүй байх мэдэгдэл ирүүлсэн учраас гэж байна. Энэ хүний үгээр ажлаа хийдэг бололтой. ******* шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хориг тавьсан гэж хэлдэг. Дээрх шалтгааны улмаас Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.4-3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12, 18 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 5.8 дахь заалтыг үндэслэж бүртгэхээс татгалзсан гэж тайлбар гаргадаг. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.4-3-д бүртгэл хийлгэх хүсэлт, нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрсөн гэж байна. Улсын бүртгэлийн хэлтсээс ийм хуулийн заалт зөрчилтэй, ийм нотлох баримт дутуу гэж дурдах байсан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18.1-1, 18.1-3, бүртгэл хийлгэх хүсэлт, нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрсөн гэж заасан байдаг. Компанийн тухай хуулийн 5.8-д зааснаар энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхийн зохицуулалт байдаг. Эдгээр татгалзал нь огт үндэслэлгүй байна. Гуравдагч этгээд ******* шүүхэд тайлбар ирүүлсэн байдаг. Хуулийн заалт эрхийг нь зөрчсөн талаар тодорхой зүйл хэлээгүй байдаг. Өнөөдрийг хүртэл 1 жил 6 сар ******* ХХК-ийн эрх зүйн байдал хуульд зааснаар баталгаажуулж өгөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Гуравдагч этгээдийн татгалзалтай холбоотой тайлбар одоогоор байхгүй байна. Хариуцагч талаас бүртгүүлэхээс ирүүлсэн бичиг баримт зөрчилтэй байсан гэж байна. Яг ямар зөрчил байгаа эсэхийг Улсын бүртгэлийн ерөнхий хууль, хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн дагуу энэ зөрчлийг өөрөө тодорхойлох ёстой. Ийм ийм зөрчилтэй гэж тайлбарлаж бүртгэх боломжгүй гэх хариуг өгөх ёстой. Өнөөдөр шүүхийн өмнө зөрчилтэй гэж тайлбар хэлээд байж таарахгүй. 2 дугаарт Компанийн тухай хуулийн 5.3, 5.8 дугаар зүйлд зааснаар аливаа хувьцаа бусдад шилжүүлэх давуу эрхээр авах ёстой гэж заасан байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах тухай зохицуулсан байдаг. Тус хуулийн 44.2-14 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх гэж заасан байна. Бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэн гэдэг нь бүртгэл дээр нэмэлт өөрчлөлт оруулах бусдад шилжүүлэхгүй гэж мэдэгдэх хуудсаар, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор ирүүлэх ёстой. Энэ хэрэг хянан шийдвэрлэх олон сарын хугацаанд гарч ирээгүй. Дийлэнх олон гэж байна. Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хэрхэн явуулах талаар хуульчилж өгсөн байдаг. Тус хуулийн 63.7-д Энэ хуулийн 62.1.1-62.1.6-д заасан асуудлыг хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ гэж засан. 51 хувийн эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналаар дийлэнх олонх гэж ойлгоно. Гуравдагч этгээдийн хувьд мэдүүлгийн маягтыг Улсын бүртгэлээс авдаг. Энэхүү маягтаар улсын бүртгэлд бүртгэхгүй гэх асуудал байхгүй. 2 дугаарт Эрдэнэбат 20 хувь, Мөнхцэцэг 20 хувийн тус тус хувьцаатай байсан гэж хэлж байна. 2008 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдөр бүртгэл хийгдсэн гэж байна. Надад итгэмжлэл өгсөн хувьцаа эзэмшигч П.Эрдэнэбатын надад тайлбарласан зүйлийг хэлмээр байна. 2008 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал болсон. 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдөр бүртгэл хийгдсэн. Нэхэмжлэгч тал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавалгаа нотлох баримтаар өгсөн байдаг. Тус лавлагаанд 2008 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдөр бүртгэл хийсэн байдаг. П.Эрдэнабат 29.7%, П.Мөнхцэцэг 23.70%, П. 23.9%, гэж заасан байгаа. Энэ юуг харуулж байна бэ? гэхээр 2008 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал нь энэ хүмүүсийн хувьцааг бүртгүүлэн байдаг. Шүүхийн үзлэгээр 2008 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн дүрэм гэж гарч ирсэн байна. Үүн дээр П. 30.9%, ******* 30.0%, П.Эрдэнабат 20.0%, П.Мөнхцэцэг 20.00%, гэж дүрэм үзлэгээр гарч байсан. 2011 оны 11 дүгээр 09-ний өдөр улсын бүртгэлд ирүүлснээр тухайн байгууллагын тэмдэг дарагдсан байсан. Уг нь тухайн үед мөрдөгдөж байсан бүртгэлийн тухай хуулиар 10 хоногийн дотор ирүүлэх ёстой байсан. Миний үйлчлүүлэгчийн тайлбарлаж байгаагаар ******* нотариат Пүрэвсүрэн гэдэг хүн гэрчилсэн байдаг. Түүний нөхөр Сундуй Нарантунгалагийн аав Лхагвасүрэн нь төрсөн ах нь байсан. ******* натаротч хууль бусаар бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн. Энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болсон. Тухайн үед байсан дүрмийг өөрчилж энэ хуурамч дүрмийг хийсэн. Түүнээс П. 30.9%, ******* 30.0%, П.Эрдэнабат 20.0%, П.Мөнхцэцэг 20.00%, гэсэн зүйл хаана ч байхгүй. Өнөөдрийн энэ захиргааны хэрэгт 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий асуудлыг хэлэлцэж байгаа болохоос биш одоо 10 жилийн өмнөх маргаантай зүйл яваагүй. Өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт яригдаж байгаа учраас тайлбар гаргаж байна. Д.Цэен-Ойдов гэх хүн заавал хуралд оролцох ёстой биш шүү. Кампанийн тухай хуулиар саналын хуудсаар санал өгөх эрхийг заасан байдаг. Хуулиар биеэр оролцож болно, саналын эрхээр оролцож болно, итгэмжлэлээр оролцож болно гэж хуульд заасан байна. Эрдэнэбатын хувьд 2012 онд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэж шийдвэр гаргаж байсан тухай баримт гарч ирдэг. Энэ байдал нь өнөөдрийн Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Н.Раднаабаяр, дээд шатны албан тушаалтан хэлтсийн дарга /ахлах бүртгэгч/ *******ын захиргааны акт /үйл ажиллагаа/ хууль бус болохыг тогтоолгож, "*******" ХХК-ийн хувьцаа өвлөх, бэлэглэх, хувьцааны эрх шилжүүлэх өөрчлөлтийг тусгасан дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах нэхэмжлэлтэй холбоотой татгалзах үндэслэл болохгүй. Тухайн цаг хугацаандаа болсон асуудал. Тухайн бүртгэлтэй холбоотой холбогдох хууль журам хэрэгжсэн талаар мэтгэлцэх болохоос биш. Д.Цэен-Ойдов гэх хүн өөрийн хувьцааг бэлэглэх, худалдах, зарах асуудал дээр өнөөдөр ярихгүй байх. Мөнхцэцэгт шилжүүлсэн асуудал байхгүй

Улсын бүртгэлээс гарч ирсэн нотлох баримтаас Эрдэнэбат гэдэг хүн нь 2011 онд ******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэж гарын үсэг зурсан байдаг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар хувьцаа эзэмшигчдийн хувьцааны бүртэл итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд үүсгэн байгуулагчийн мэдээлэл, эрхлэх үйл ажиллагааны мэдээлэл, хөрөнгийн мэдээлэл зэргээс харахад энэ компанид төлөөлөн удирдах зөвлөл гэж байдаггүй байна. гэдэг хүн. Миний ойлгож байгаагаар 2008 онд гүйцэтгэх удирдлага байсан байна. Тухайн үед гүйцэтгэх удирдлага Эрдэнбат нь төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан гэж ойлгож байна. Улсын бүртгэлийн баримтаас харахад төлөөлөн удирдах зөвлөл гэж одоо байхгүй

2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нас барсан байдаг. Нас барснаас хойш өвлөх эрхийг олгох хугацаа нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авах боломж бүрдэнэ. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Нарантунгалаг өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Нарантунгалаг 2021 онд өвлөх эрхээ авсан одоо хурлаа хуралдуулна гэж цахимаар удаа дараа шаардсан байдаг. Эрдэнэбат өөрөө ******* Тэшиг суманд очсон үедээ урьдчилж санал авах хуудсаа гаргаж, санал авах хуудас, хурлын зарыг Нарантунгалагт албан ёсоор хүргүүлж мэдэгдсэн байдаг. Нарантунгалгийн өв 2021 оны 03 дугаар сард өвлөх эрх нь нээгдэж 04 дүгээр сард хурал нь болж байсан гэв.

Даргалагч: Тус хуралдааныг Эрдэнэбат удирдсан байна. Тус хуралдааныг хаана зохион байгуулсан бэ? гэхэд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* Тэшиг суманд хуралдуулсан. Тухайн өдөр Д.Цэен-Ойдов хаана байсан талаар мэдэхгүй байна.

Өнөөдрийн шүүх хуралдаанд дээр ******* ХХК-тай холбоотой 2012, 2013, 2008 онуудын зүйлс яригдаж байна. Энэ яригдаж байгаа зүйлс нэхэмжлэлийн шаардлагатай ямар холбоотой юм. 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрт Нарантунгалагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Энхболд гэдэг хүн гарын үсэг байдаг. Би ойлгохдоо улсын бүртгэгч Раднаабаяр тухайн кампанийн хувьцаа эзэмшигчид бүгд гарын үсэг зурах шаардлага хүргүүлсэн учраас гарын үсэг зурсан гэж ойлгож байна. Хууль ёсных гэж үзэж байна. 2 дугаарт Нарантунгалагаас Энхболдод өгсөн итгэмжлэл нь өвлөх эрхийг баталгаажуулж улсын бүртгэлд бүртгүүлэхэд туслалцаа үзүүлэх гэсэн агуулгатай. Итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэл дээр олгосон үүргийн дагуу хэрэгжүүлсэн байна. Мөн улсын бүртгэл тухайн бичиг баримтыг зөрчилтэй гэж үзсэн бөгөөд яг ямар зөрчилтэй байсан талаар зааж шийдвэрлэсэн зүйл байхгүй. Компани тухай хуулийн 5.8 дугаар зүйлд Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн хувьцааг энэ хуулийн 5.3-т заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхээ бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хэрэгжүүлэх, эсхүл энэ эрхээ бүхэлд нь буюу зарим хэсгийг нь бусад хувьцаа эзэмшигчид шилжүүлэх эрхтэй гэж заасан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас түдгэлзсэн гэх асуудал дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.2 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх гэж заасан байдаг. Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийг шүүх анхаарч үзнэ үү. Хувийн хэргээс гарч байгаа 2008 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын дүрмийг 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн хэлтэст хүлээж авсан. Тус компанийн дүрэм нь 1999 оны дүрэм үйлчилж байсан... гэв.

5. Хариуцагч ******* Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...2105799 тоот регистртэй ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Эрдэнэбат нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд өөрчлөлт оруулах тухай 05/01 тоот хүсэлтийг ирүүлсэн байна. Мөн өдөр компанийн хувьцаа эзэмшигч ******* дээрх хүсэлтийг улсын бүртгэлд бүртгэхгүй байх тухай мэдэгдэл ирүүлсэн болно. 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1/263 тоот албан бичгээр Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг хуулийн этгээдийн бүртгэлд хориг тавьсан. Дээрх шалтгааны улмаас Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3 дахь заалт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12, 18 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8 дахь заалтыг тус үндэслэн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан болно... гэжээ.

6. Хариуцагчийн төлөөлөгч ******* Улсын бүртгэлийн хэлтсийн дарга ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Улсын бүртгэгчтэй холбоотой учраас улсын бүртгэгч өөрөө тайлбарлах нь зүйтэй байх... гэв.

7. Хариуцагч ******* Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ******* ХХК нь улсын бүртгэлд шинэлсэн бүртгэл хийлгүүлэхээр материал ирүүлсэн байдаг. Мөн өдөр тус компанийн хувьцаа эзэмшигч *******аас өргөдөл ирсэн байдаг. Иймд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Шүүхэд хариу тайлбар гаргахдаа ...Улсын бүртгэлийн тухай хуулийн 19.4.3-т зааснаар нотлох баримтыг зөрчилтэй гэдэг утгаар бүртгэхээс татгалзсан. Зөрчилтэй гэдэг нь хувьцаа шилжүүлэх, дүрэм бүртгүүлэхэд нэг хувьцаа эзэмшигч гарын үсэг зураагүй хүчин төгөлдөр бус гэх зөрчилтэй. 2 өөр утга санаатай өргөдөл ирсэн учраас татгалзах гол үндэслэл болсон. Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд адилхан ижил утгатай заалт байгаа. Татгалзсан бичиг хариу тайлбарыг компанийн тухай хуульд заасны дагуу тус компанийн бүх хувьцаа эзэмшигчдийг хуралдуулж уг дүрмийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн буюу зөрчилтэй үйлдлээ арилгасан тохиолдолд дахин бүртгүүлэх боломжтой, нээлттэй гэж сануулж хэлсэн. Огт бүртгэхгүй гэж хэлээгүй. Компанийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлд зааснаар давуу эрх гэж байсан. ******* ХХК-ийн хувьд давуу эрхийн хувьцаа гэж байгаагүй. Хувьцаа эзэмшигч *******ийн зөвшөөрөлгүйгээр хэн нэгний хувьцааг бусдад шилжүүлж болохгүй гэх хуулийн зохицуулалт. Зөрчлөө арилгасан тохиолдолд улсын бүртгэлд бүртгэх боломжтой гэсэн утгаар татгалзсан байдаг. Шүүхийн шийдвэрийн хориг гэж ямар ч хуульд байхгүй. Түдгэлзүүлэх гэх үгээр явж байгаа шүү. Компанийн дүрмийн дагуу дийлэнх биш олонх гэдэг утгаар явж байгаа шүү. Хоорондын зөрчилтэй асуудлаа шийдвэрлэхгүйгээр улсын бүртгэлд бүртгүүлэх асуудал байхгүй. Компанийн дүрэмд бүх хувьцаа эзэмшигчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна... Улсын бүртгэлийн тухай хуулийн 19.4.3-д заасан үндэслэлийг голлож байна гэж хэлмээр байна. Гуравдагч этгээдийн хувьд 2018 оны УБ-03 маягт нь зөв шүү. Гэхдээ татгалзсан хариундаа дурдаагүй. Учир нь энэ маягтын ач холбогдол бага байсан. 2018 оны УБ-03 маягт нь хүчингүй болсон байсан... Одоо ч гэсэн маргаантай байгаа нь харагдаж байна. Энэ асуудлаа бүрэн шийдсэний дараа Компанийн тухай хуулийн дагуу хурлаа хууль ёсны дагуу хийгээд ойлгоцоод ороод ирвэл бүртгэнэ... 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дүрмийг бүртгэж авсан учраас энэ дүрмийн дагуу тухайн компани үйл ажиллагаа явуулна. Үүнээс өмнө 2008, 2011 оны дүрэм гэх ойлголт байхгүй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал болж дүрмээ баталж, тогтоол гаргаснаас хойш ажлын 15 хоногийн дотор өргөдөл гаргах ёстой. Хэрвээ өргөдөл гаргаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар торгуулийн арга хэмжээ авдаг эрх зүйн үр дагавартай. Улсын бүртгэгч хугацаа хэтэрсэн гэдэг үндэслэлээр бүртгэхгүйгээр буцаах ёсгүй. Илэнхэн ХХК гэж байгаа үйл ажиллгаа явуулж байгаа. ******* Тэшиг сумын нэгдлээс хойш хувьчлалын дараа үүссэн компани... Одоо яригдаж байгаа 2008 оны дүрэм нэхэмжлэлтэй ямар холбоотой юм бэ? гэж байна. Захиргааны акт гэхээс илүү хувьцаа эзэмшигч иргэд хоорондын асуудал байна гэж харж байна... Хамгийн анх гэдэг хүн нас барсан учраас өв залгамжлах асуудал яригдаж эхэлсэн. Өв залгамжлах хуулийн хугацаа хэрэгтэй байсан. Хугацаа өнгөрсний дараа өвөө нээлгэсэн. Бүртгүүлэх болсон гүйцэтгэх захирал хийгээд байгаа Эрдэнэбат гэдэг хүн ямар нэгэн шалтгаанаар хойшлуулаад байдаг нь үнэн... Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэсэн бүртгэл улсын бүртгэлд хийгдээгүй. Татварын хэлтсийн материалд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэсэн баримт бичиг харагддаг. Өнөөдрийн байдлаар хуулийн этгээдийн бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаанаас харахад төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэсэн бүртгэл хийлгээгүй улмаас төлөөлөн удирдах зөвлөлийн мэдээлэл огт гараагүй. Бүртгэл хийгдсэн бол төлөөлөн удирдах зөвлөлийн даргын мэдээлэл гардаг шүү. Өнөөдрийн байдлаар Эрдэнэбат гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч гэж бүртгэлтэй байгаа... Зөвхөн өв залгамжлалын асуудлыг бүртгэх байсан сүүлдээ Д.Цэен-Ойдовын хувьцааг Мөнхцэцэг авч орж ирсэн асуудал үүссэн учраас Нарантунгалаг энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй учраас ийм байдал үүссэн. Ерөнхийдөө харахад 4 хувьцаа эзэмшигч гэж байгаа боловч 2 гэр бүлийн хоорондын маргаантай асуудал. Хувьцаа эзэмшигчийн хувьд 51 хувиас дээш байлгах уу? гэх асуудал үүсээд байна. Захиргааны ямар нэгэн буруу үндэслэлгүй акт гаргаж бүртгэхээс татгалзсан асуудал байхгүй... гэв.

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний төрсөн эх Дамдинсүрэнгийн Цэвэлмаагийн төрсөн ах, миний нагац ******* нь нас өндөр болж Шинэ амжилт" ХХК-ийн үйл ажиллагаанд оролцож чадахгүй болсон тул тус компанид байдаг өөрийн 9710.5 ширхэг буюу нийт хувьцааны 23.7 хувиа зээ дүү надад шилжүүлэх саналыг амаар хэлж, мөн тус компанид хувьцаа эзэмшдэг миний нөхөр, Шинэ амжилт ХХК-ийн захирал П.Эрдэнэбат надтай санал нэг зөвшөөрсөн тул хувьцаа шилжүүлэх ажиллагааг компанийн тухай хууль, дүрмийн дагуу хийлгэхээр түүнд 2020 оны 03 дугаар сард итгэмжлэл олгосон. Энэ итгэмжлэлийн хүрээнд П.Эрдэнэбат нь Д.Цэен-Ойдовын 9710.5 ширхэг 23.7 хувийн энгийн хувьцааг надад бэлэглэх гэрээг 2021 оны 04 сарын 04-нд хийж нотариатаар гэрчлүүлсэн. Нэгэнт хувьцааг бэлэглэсэн тул туүнийг дагаж бэлэглэсэн хувьцаанд дүйцэх компанийн эрх шилжүүлэх гэрээг мөн өдөртөө хийж нотариатаар гэрчлүүлсэн. Өв хүлээн авагч *******, бэлэг хүлээн авагч ******* нарын хүсэлтийн дагуу 2021 оны 04 дүгээр сард Шинэ амжилт ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Эрдэнэбат нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж хувьцаа эзэмшигч ******* болон Д.Цэен-Ойдов нарт хурлын зар, хэлэлцэх асуудлыг хүргүүлж, Д.Цэен-Ойдов нь санал өгөх хуудсаар саналаа ирүүлж, ******* хуралд ирээгуй, санал ирүүлээгүй тул 2021 оны 04 дүгээр сарын 12-нд хурлаа хийж нас барсан хувьцаа ззэмшигч П.ын 9384 ширхэг 22.90 хувийн хувьцаа өвлөх эрхийн гэрчилгээгээр *******т шилжсэн тул түүний хувьцааг 46.57 хувь буюу 19080.9 ширхэг болгон, Д.Цэен-Ойдовын 9710.5 ширхэг буюу 23.70 хувийн хувьцааг ******* надад шилжүүлж Шинэ амжилт ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулж баталсан байдаг. Дүрмийн энэ өөрчлөлт улсын бүртгэлд бүртгэгдсэнээр миний хувьцаа эзэмшигчийн эрх баталгаажин би компанийн үйл ажиллагаанд оролцох эрх нээгдэнэ. Дээрх 2021 оны 04 дүгээр сарын 12-ны хурлаар баталсан компанийн дүрмийн өөрчлөлтийг буртгүүлэх гэтэл ******* Улсын бүртгэлийн хэлтэс шүүхийн шийдвэрийн хоригтой гэж хүлээн аваагүй байдаг. Шинэ амжилт ХХК нь шүүхийн шийдвэртэй төлбөрөө барагдуулж банкны зээлээ шийдүүлээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас бичиг авч 2022 оны 05 сард ******* улсын бүртгэлд дахин хандсан боловч ******* эсэргүүцсэн гэдэг шалтгаанаар дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс мөн татгалзсан байдаг. Ийм учраас Шинэ амжилт ХХК нь захиргааны шүүхэд хандаж энэ хэрэг үүсгэгдээд явж байгаа. Ямар нэг хууль тогтоомжоор миний нагац ах Д.Цэен-Ойдов энгийн хувьцааны эрхээ бусдад шилжүулэх, бэлэглэх эрхээ алдаагүй, миний бие мөн бэлэглэсэн хувьцаа, түүний эрхийг хүлээн авах эрхээ алдаагүй, бас энэ бэлэглэл нь *******ийн хувьцааны эрхэд огт халдаагүй, нөлөөлөөгүй байхад улсын бүртгэлийг ингэж үндэслэлгүйгээр жил гаруй саатуулж байгаа нь миний хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэхэд хууль бусаар саад учруулж байна гэж узэж байна. Ийм учраас Шинэ амжилт ХХК-ийн нэхэмжлэлийг дэмжиж байна. Миний бие шүүхэд үүнээс өөр хэлэх тайлбар байхгүй бөгөөд нөхөр намрын ургацын ажлаар Тэшиг суманд ажиллаж байгаа, би Улаанбаатар хотод эрүүл мэндийн шалтгаан болон ар гэрийн ажилтай тул Булган аймагт захиргааны хэргийн шүүх хуралд очих боломжгүй байна. Иймд намайг байлцуулахгүйгээр миний энэ тайлбарыг оролцогчдод сонсгож шүүх хуралдааныг явуулахыг хүсэлт болгож байна... гэжээ.

9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...******* ХХК-ний нэхэмжлэлтэй ******* Улсын Бүрттэлийн Хэлтэс, Улсын бүртгэгч Раднаабаяр, хэлтсийн дарга ******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэл бүхий захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр ******* миний бие оролцож байгаа болно. ******* ХХК-ний гүйцэтгэх захирал П.Эрдэнэбатын тус шүүхэд хандан гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч байгууллага болох ******* Улсын бүртгэлийн хэлтэс бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ******* ХХК-ийн өөрчлөн бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн гэх дүрмийг тус компаний хувьцаа эзэмшигч ******* миний бие хүлээн зөвшөөрөөгүй. Миний бие хувьцаа эзэмшигчийн хувьд өөрийн болон өв залгамжлалаар надад ноогдох хувьцаатай холбоотой асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй атлаа П.Эрдэнэбатын гэр бүлийн хүн болох *******ийг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхээр завдсан хууль бус үйлдлийг нь дэмжиж хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. П.Эрдэнэбат нь компани болон компаний хувьцаа эзэмшигчдийг бус зөвхөн өөрийн гэр бүлийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж илт хууль бус бүртгэл хийлгэхээр хүссэн нь баримтаар нотлогдоно... гэжээ.

10. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Улсын бүртгэлийн хэлтсийн тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ХХК 1999 онд үүсгэсэн байгуулагдаж 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дүрмийн өөрчлөлт хийгдсэн гэж байна. Өмнөх шүүх хуралдаанд яригдаж байсан.. Хуулийн этгээдийн хувийн хэрэгт үнэхээр зохих ёсны бүртгэл хийгдсэнээс шалтгаалж нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал П.Эрдэнэбат гэх хүн хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчиж өөрийн гараар зохион байгуулж бүртгэл хийлгэж дүрмийн өөрчлөлт хийдэг хүн болох нь тогтоогдоно. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан хүсэлтийг бүртгэх талаар яригдана. 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр улсын бүртгэлийн хэлтэст хандсан боловч хүсэлтийг хүлээн аваагүй татгалзсан буцаасан учраас дээд шатны удирдлага буюу дарга *******од гомдол гаргасан гэж байна. Гэтэл хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулахад хамгийн наад захын тодорхой маягтаар бүртгүүлэх ёстой. 1 дүгээр маягт нь таарахгүй байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн А/55 дугаартай тушаалаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой маягтын загвар батлах тухай гээд тушаалын 1 дүгээрт Хуулийн этгээдийн бүртгүүлэхдээ УБЕ 01 дугаартай загварыг хэрэглэнэ гэж заасан байдаг. Энэ маягт нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх гээд хуулийн этгээдийн өөрчлөлтийг бүртгэнэ гэж тодорхой заасан байдаг. Хавтаст хэргийн 16 дахь талд УБ-03 шинээр байгуулах хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх гэж өргөдөл гаргасан байдаг. Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 10.3-д зааснаар 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гараад бүртгүүлэхээр хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг улсын бүртгэлийн хэлтэст 15 хоногийн дотор хүргүүлэх ёстой. Хавтаст хэргийн 18 дахь талд авагдсан 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Голомт банкнаас Хаан банк руу шилжүүлсэн 10.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтаар харагдаж байна. Улсын бүртгэлийн хэлтсийн ерөнхий бүртгэгчид гомдол гаргахдаа бүртгэлийг бүртгэсэнгүй гэж нотлох баримттай хамт өгөх ёстой. Хурлын шийдвэр, шинэлсэн компанийн дүрэм, улсын тэмдэгтийн хураамжийг заавал төлсөн байх ёстой. Үнэхээр он сарын хувьд зөрүүтэй гэж харагдаж байна. Амаар очиж бүртгэл хийлгэх гэж байсан юм бол уу? улсын бүртгэлд хэрэглэсэн маягт нь УБ-03 шинээр байгуулах хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх гэж өргөдөл гаргасан байна. Мөн гуравдагч этгээд ******* зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь Д.Цэен-Ойдовын зээ дүү Мөнхцэцэг гэх хүнийг бүртгүүлэхээс татгалзаж байгаа гэж байна. Огт ийм зүйл байхгүй. 1999 онд үүсгэн байгуулагдсан ******* ХХК 1999 оны дүрмээр явж байгаа. Хуулийн этгээдийн бүртгэлийг архиваас удаа дараа шүүсэн. Улсын бүртгэлийн хэлтэс нь тухайн компанийн хувийн хэргийг хөтлөхдөө ноцтой ноцтой зөрчил гаргасан байдаг. Хувийн хэрэг дунд нь өөр компанийн хувийн хэрэг хүртэл явж байсан. 2008 оны компанийн дүрмээр өнөөдөр ******* ХХК үйл ажиллагааг явуулж байх ёстой. Мөнхцэцэг гэдэг хүнийг шинээр бүртгүүлэх ямар ч шаардлага байхгүй. 2008 оны дүрмээр угаасаа Мөнхцэцэг гэдэг хүн 20 хувийн хувьцаа эзэмшигчээр явж байгаа. Улсын бүртгэлийн лавлагаар гарч ирсэн. Мөнхцэцэг 20 хувь, Эрдэнэбаатар 20 хувь, Цэен-Ойдов гэх хүн эд хөрөнгөө бүгдийг нь аваад өөрөө тусдаа Илэнхэн ХХК гэж байгуулаад салаад гарсан байдаг. 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хуулийн этгээдийн шинэлсэн бүртгэл явагдсан. Тус шинэлсэн бүртгэлд 2008 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дүрмийг 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн бүртгэл хүчин төгөлдөр байдаг. Уг дүрмийг шинэлсэн бүртгэлээр 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дугаар олгоод улсын бүртгэлд бүртгэлтэй байж байдаг. Өмнөх үед бүртгүүлсэн бүртгэлийг ******* улсын бүртгэлийн хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгч Хүрэлбаатар гэх хүн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа олгохдоо засаад олгосон байдаг. Энэ засаж олгосны улмаас хувьцаа эзэмшигч өв залгамжлагч л.Нарантунгалагийн эрхийг ноцтой зөрчиж ирсэн. Өнөөдрийн хувьд Мөнхцэцэг гэдэг хүн миний эрх зөрчигдөж байна гэх үндэслэл байхгүй. Угаасаа өөрөө анхандаа хувьцаа эзэмшигчээр явж байгаа. ******* зөвхөн өөрийгөө бодож ах дүү хамаатан садангаа оруулсангүй гэсэн зүйл яригдаж байгаа нь үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Дүрэмд гарын үсэг зуруул гэсэн учраас гуравдагч этгээд Л.Нарантунгалаийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр гарын үсэг зуруулсан гэж байна. Өмнөх шүүх хуралдаанд дээр агргаж өгсөн нотлох баримтаар нийслэлийн тойргийн нотариатч Д.Энхбат гэх хүнд Нарантунгалагаас итгэмжлэл өгдөг. Тус итгэмжлэлд зөвхөн ******* ХХК-ийн өвлөх эрхийг гэрчилгээг хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлэх бичиг баримтыг хүлээлгэн өгөх, буцаж хариу авах гэсэн итгэмжлэл олгосон байдаг. Гэвч Энхбат гэдэг хүн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд оролцож санаатайгаар худал мэдүүлэг өгч хуульчийн ёс зүй, өмгөөллийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Мэдсээр байж шийдвэр гаргуулсан. Энэ шийдвэрийн дагуу Эрдэнэбат гэх хүнд үйлчлэхийн тулд огт олгогдоогүй итгэмжлэлээр гарын үсэг зураад өгсөн байдаг. Хууль ёсны дагуу явагдсан гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй. Д.Цэен-Ойдов гэх хүнд Эрдэнэбатад итгэмжлэл өгсөн үү? Д.Цэен-Ойдов гэх хүн өндөр настай учраас ирж чадахгүй биш. Тус хурал нь ******* Тэшиг суманд болсон хурал. Энэ кампанийн хувьд П.Эрдэнэбат гэдэг хүнийг хууль бусаар гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. Энэ хүн өнөөдрийг хүртэл төлөөлөн удирдах зөвлөлийн даргын ажлыг хэрэгжүүлж байгаа. Хаан банк, ******* үл хөдлөх бүртгэлийн газрын архивын үзлэгийн лавлагаагаар төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зээл олгох тухай төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр 330.000 төгрөгийн зээл олгохыг зөвшөөрч төлөөлөх удирдах зөвлөлийн дарга гэж гарын үсэг зурсан байдаг. 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр, 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэр тус бүрт төлөөлөх удирдах зөвлөлийн дарга гэж гарын үсэг зурсан байдаг. Компанийн тухай хуулиар төлөөлөх удирдах зөвлөлийн дарга хувьцаа эзэмшигчээс итгэмжлэл авч болохгүй. Тус хуралд *******, п.Эрдэнэбат, Д.Цэен-Ойдов оролцох гэж байна. Үүн дээр санал хураагдах гэх ойлголт байхгүй. Д.Цэен-Ойдов гэх хүн үнэхээр хувьцаа эзэмшигч мөн байдаг бол заавал яагаад П.Эрдэнэбат гэдэг хүнд итгэмжлэл өгөх ёстой юм. Өөрийн үр хүүхдээ ч юм уу? хэн нэгэнд итгэмжлэл өгөх бүрэн боломжтой байсан. П.Эрдэнэбат гэдэг хүн *******ийг шахаанд оруулах гэсэн ийм санаа зорилго агуулсан гэж үзэж байна. ******* гэдэг хүний эрх удаа дараа зөрчигдөж байна. 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хуралын тэмдэглэлд 1999 оны дүрэм гэж байхгүй. 2008 оны дүрэм гэж байгаа гэж хэлсээр байхад өвлөх эрхийн асуудлыг чинь нээж өгөхгүй гэх шахалт үзүүлсэн байдаг. П.Эрдэнэбат өвлөх эрхийг нь нээж өгнө гэсэн байдлаар байнга дарамталж сүрдүүлж тухайн үед эрхээ зөрчүүлсэн байдаг. 2 дахь удаагаа дахин зөрчүүлнэ гэсэн ойлголт байхгүй. ******* би энэ хуралд оролцоогүй энэ хурал хүчин төгөлдөр бус гэж улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргасан. Ийм учраас *******ийг хүсэлтийг хүлээн авч улсын бүртгэлийн хэлтэст тус бүртгэлийг хүлээн авахаас татгалзсан. Зөрчилтэй байгаа гэж үзээд бүртгэлийн хэлтэст тус бүртгэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр үндэслэлтэй байх тул улсын бүртгэлийн хэлтсийн саналыг дэмжиж оролцож байна

Энэ маргаан нь Нарантунгалаг, , Эрдэнэбат нарын хамаатан садангийн хүмүүс. 2008 оны хурал хийсэн байна. Энэ асуудлыг Эрүүгийн журмаар шалгуулна. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үзлэгийг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэж хийсэн байсан. Цаашдаа 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн асуудал тухайн үед бүртгэж байсан хүмүүстэй холбоотой асуудал цаашдаа яригдана. Энэ дуусан асуудал биш. ******* ХХК-ийн захирал 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нас барсан. Эмнэлэгт хэвтээд маш муу байж байхад нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Эрдэнэбат ирээд бүх бичиг баримтыг аваад явсан байдаг. 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр улсын бүртгэлийн хүмүүстэй хувилдаж бүртгүүлсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Улсын бүртгэлийн шинэлсэн бүртгэл явагдсан. Нэхэмжлэлийн шаардлага нь 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд яриж байна. ******* эд хөрөнгийн бүртгэлээс авсан лавлагаагаар 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 508 дугаартай шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийн баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Энэ нь 2008 оны 03 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан дүрмийн дагуу Хаан банк ХХК улсын бүртгэлийн гэрчилгээг шаардаж, 330.000.000 төгрөгийн зээл олгосон байдаг. Тус зээлийг авахдаа П., *******, П.Эрдэнэбат, ******* нар хариуцагч болсон. П., ******* нар нь төрсөн эгч дүү хоёр байсан. 2008 оны 03 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан дүрэм нь илт эрүүгийн шинжтэй асуудал байгаа. Хаан банк ХХК-ийн зээлийн хуулга, төлөөлөх удирдах зөвлөлийн тогтоолоор 330.000.000 төгрөгийн зээлд холбогдох эд хөрөнгийг барьцаанд тавьсан байсан. Тухайн үед төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь Эрдэнэбат шийдвэр гаргасан байдаг. Энэ үед бүх баримт бичгийг хавсаргах байсан боловч Эрдэнэбат хавсаргах баримтыг дутуу хавсаргаж илт эрүүгийн шинжтэй үйлдэл хийсэн байдаг. 2008 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дүрэм байхгүй гэж хэлээд дахин дүрэм батлуулсан байдаг. Улсын бүртгэгч хэлж байна 2018 оны А/420 дугаартай тушаалын дагуу батлагдсан УБ-03 маягтыг анзаарсан гэж байна. Энэ маягт нь шинээр байгуулах хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл байсан. Шинээр бүртгэж өгсөнгүй гэж гомдоод байна уу? эсхүл өөрчлөлтийг бүртгэж өгсөнгүй гэж гомдоод байна уу? тухайн үед төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Эрдэнэбат байсан байна. Энэ компани тоглоом юм уу? нэг болохоор төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Эрдэнэбат гэх хүн гарч ирнэ. Нэг болохоор гүйцэтгэх захирал Эрдэнэбат гэж гарч ирээд байна бэ? яагаад тэр хүн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Эрдэнэбат байсан бол Д.Цэен-Ойдов гэх хүнээс Мөнцэцэгт шилжүүлэх хувьцааны асуудлыг мэдэгдэхгүйгээр нуун далдлан бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан байдаг. Үүнээс юу харагдаж байна гэхээр *******ийг ганцаардуулах гэсэн үйлдэл харагдаж байна. Давуу байдал олж авах арга байна. төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Эрдэнэбат өөрөө өөртэйгөө хурал хийгээд байгаа юм уу? ийм зүйл огт байж болохгүй. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7.1-3-д зүйлд зааснаар хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн гэж заасан байна. Мөн энэ хуулийн 11.2-т зааснаар Улсын бүртгэгч цахим мэдээллийн санд мэдээллийг эх нотлох баримт бичигт үндэслэж, улсын бүртгэлийн байгууллагаас зөвшөөрөгдсөн программ хангамж, тоног төхөөрөмжийг ашиглан үнэн зөв оруулна гэж заасан байдаг. Үүнийг хийгээгүй улсын бүртгэлийн байгууллага алдаа гаргасан учраас Эрдэнэбат гэх хүн завших буюу эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14.2 -д Монгол Улсын иргэн, тус улсын нутаг дэвсгэрт оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд энэ хуулийн 6,7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн мэдээллийг хуульд заасан хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй мөн хуулийн 14.3. Иргэн, хуулийн этгээд улсын бүртгэлийн байгууллага, албан тушаалтны хууль ёсны шийдвэр, шаардлагыг биелүүлэх үүрэгтэй мөн хуулийн 14.4. Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан байна. 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэрийг 15 хоногийн дотор өгөх ёстой. Энэ зүйл огт байхгүй. Улсын бүртгэлийн байгууллага бичиг баримт бүрэн байсан хуулийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд бүртгэхгүй байх үүрэгтэй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийг хэлж байх шиг байна. Шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах талаар хуульд заасан байдаг. Хаан банк ХХК-д одоогийн байдлаар өртэй эсэхийг нь мэдэхгүй байна. Харин одоо Арвай ХХК-д 4 тэрбум өртэй явж байгаа. ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн байдаг. Хуулийн этгээд өр төлбөртэй байхад хувьцаа эзэмшигчийн хурлыг хийж дүрэмд өөрчлөлт оруулах гэсэн ойлголт огт байхгүй. Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигчдийн өрийг тус кампани хариуцахгүй. Шинээр орж байгаа хувьцаа эзэмшигч Тариалан дэмжих санд 1 тэрбум төгрөгийн өртэй байгаа. Өртэй байгаа компанийн өрийг хуваалцах гэж байгааг огт ойлгохгүй байна. Өртэй учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Улсын бүртгэлийн өв залгамжлах асуудал дээр хүртэл саад болж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх даргад хандсан байгаа. Хуулийн этгээдэд оногдсон өр, хариуцагчид оногдсон өр байхад үлдсэн өрийг хэн хариуцах вэ? ямар нэгэн байдлаар Д.Цэен-Ойдов гэх хүн Мөнцэцэгт өөрийн хувьцааг шилжүүлж байгаа нь өрөө шилжүүлж байгаа асуудал хамт шийдэгдэх ёстой. Д.Цэен-Ойдов 30 хувийн хувьцаа эзэмшигч учраас Мөнхцэцэг 300.000.000 төгрөгийг өрийг хариуцна гэх хэлцэл хийсэн бол өнөөдөр шударга зүйл харагдах байсан. ******* ХХК-ийн Эрдэнэбат гэх хүнтэй холбоотой ******* шүүх дээр 5 нэхэмжлэл байна. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн шүүхэд бас нэхэмжлэл байгаа. 2008 оны дүрмээр 330.000.000 төгрөгийг зээл авсан. уг зээл нь 2017 онд төлөх байсан. Уг зээл төлөгдөхгүй байсан учраас шүүхийн шийдвэр гарсан байгаа. ******* Тэшиг сумын ******* ХХК-ийн барьцаалуулсан хөрөнгө, мөн Эрдэнэбатын Чингэлтэй дүүргийн орон сууц, ******* үл том 3 хөдлөх эд хөрөнгө барьцаалж зээл авсан. 2008 онд 330.000.000 төгрөгийн зээл авсан байдаг. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байна. Нарантунгалагийн өвлөх эрхийг нээлгэхэд өдий хүртэл саад болоод байна бэ? бүртгүүлэх гэхээр Эрдэнэбат хурлаа хийхгүй өвлөх эрхийг нь нээж өгдөггүй. Өнөөдөр энэ хүн өв залгамжлагч биш. ын өв хөрөнгийг аваагүй байгаа. гэх хүний өвийг аваагүй байхад хувьцаа эзэмшигчдийн хурал болсон. гэх хүн 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нас барсан бол 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өв нээх асуудал шийдэгдэж үүний дараа тухайн хувьцааг хэн авах асуудал яригдана. 15 хоног гэж заахгүй. Улсын бүртгэлийн дарга *******ын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн бүртгэх боломжгүй гэх хариу өгсөн. Хууль ёсны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийсэн тохиолдолд бүртгэнэ гэх хариуг өгсөн. 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлөөд бүртгэж өгсөнгүй гэж шүүхээр ажил удаж байгааг ойлгохгүй байна. Бүртгүүлэх асуудал дээр хоног хугацааг алдсан байна. Бичиг баримт нь зөрүүтэй байна. Дүрэмд дээр өөр хүний гарын үсэг зуруулсан байна. Тэгүүл хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллага гэж байх хэрэггүй. Улсын бүртгэгч гэж байгаад ч хэрэггүй. Зөвхөн өвлөх эрхийг нээлгэх итгэмжлэл олгосон хүнээр гарын үсэг зуруулсан бэ? бүртгэл хийхгүй байх асуудал нь туйлын зөв. Иймд нэхэмжлэлийн шаардлагын дагуу 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дүрмийг асуудлыг жиш шийдвэрлүүлнэ

Хуулийн этгээдийн бүртгэлээс харахад 1999 онд анх үүсгэн байгуулах үед Д.Цэен-Ойдов гэх хүн огт байхгүй. Хуулийн этгээдээс харахад тухайн үед хувьцаагаа шилжүүлж өгч авсан тухай гар бичвэр байдаг. Хуулийн шаардлага хангахгүй. 1999-2008 хүн хүртэл ******* ХХК-ийн бүртгэлд Д.Цэен-Ойдов гэдэг хүн хувьцаа эзэмшигчийн хувьд огт байдаггүй. 2008 оноос яагаад Д.Цэен-Ойдов гэдэг хүнийг оруулсан талаар нотлох баримт байхгүй. Илэнхэн ХХК байгаа үйл ажиллагаа явуулж байгаа бүгд мэддэг. Анх Шинэ-Амьдрал нэгдэл байж байгаад Шинэ-Амьдрал ХК болсон. Дараа нь Шинэ-Амьдрал ХХК болсон байдаг. Энэ дунд хувьцаа эзэмшигч Д.Цэен-Ойдов гэх нэр огт байдаггүй. Илэнхэн ХХК байдаг гэсэн холбоотой газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Хуулийн этгээдийн дүрмийн асуудал дээр бүртгэхгүй байгаа нь улсын бүртгэлийн хэлтсийн зөв байна. Эхлээд хуулийн этгээдийн улсын бүртгэлийг ажлын 15 хоногт багтаан өргөдөл өгөх ёстой. 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болох байж, үүнээс өмнө өргөдлөө өгөөд үүнийг бүртгэхгүй байна гээд Улсын бүртгэлийн хэлтсийн даргад гомдол гаргаж байна. Огт бүрдэл байхгүй зүйлийг бүртгэнэ гэж байхгүй. Улсын бүртгэлийн даргыг буруутгаж байгаа зүйлийг олж харахгүй байна. Ямар үндэслэлээр бүртгэхгүй хариу өгөхгүй байна гэхээр Нарантунгалаг хүсэлт гаргасан. 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хурлаа хийлээ. Дараа нь улсын тэмдэгтийн хураамжаа тушаана. Тэмдэгтийн хураамж төлсөн баримтаас харахад Эрдэнэбатын Энхмөнх гэдэг хүн мөнгө шилжүүлсэн байдаг. ******* ХХК нь өөрөө улсын тэмдэгтийн хураамж төлнө. ******* ХХК-ийн зүгээс улсын тэмдэгтээ хураамжаа төлөөд хүчингүй болсон маягтыг хаанаас олж авсан бэ? 2022 оны дүрмийг шинэчлэн батлахдаа хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулах маягтыг хаанаас олж авсан юм. Шинээр дүрэм бүртгүүлэх гэж байна уу? шинээр хуулийн этгээдийг үүсгэн байгуулах гэж байна уу? энэ талаар ойлгомжгүй байна. Угаасаа бүртгэл нь дутуу байгаа учраас бүртгэхгүй байх нь зөв. 2 дугаарт хувьцаа эзэмшигчдийн хоорондын хувьцааны маргаантай асуудал гэж улсын бүртгэгч Раднаабаярын тодорхойлж байгаа асуудал нь туйлын зөв. Ганцхан Эрдэнэбат гэдэг хүн яаж давуу эрхтэй хувьцаа эзэмшигч болох гэж санаа зорилго агуулж хууль бус зүйл хийгээд байна. Хөөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэлж байна. Хөөн хэлэлцэх хугацаанаас хамаарч Эрдэнэбат гэдэг хүний хууль бус хийсэн эрүүгийн гэмт хэрэг. Улсын бүртгэлийн байгууллагын бүртгэгч нарын хувийн хэргээ дутуу бүртгэдэг. Хувийн этгээдийн баяжилтаа хийдэггүй байна. Улсын бүртгэлийн энэ асуудал дээр гомдол гаргах эрх нь нээлттэй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 22 дугаар зүйлийн 1, 2, 3,6-д нэг бүрчлэн заасан байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн холбоотой энэ бичиг баримт өгөөгүй учраас хэрхэн яаж бүртгэсэн бэ? 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 05 тоот шүүхийн шийдвэрийг гаргаж байгаа үнэхээр улсын бүртгэлийн газарт хуулийн этгээдийн бүртгэлд үзлэг хийхгүй ажлаа дутуу хийсэн. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг зөрсөн Амарбаяр, Энхбат гэх хүмүүсийн Эрдэнэбатын талд үйлчилсэн байдаг. Энэ асуудал огт дуусан зүйл байхгүй. ******* даргын өгсөн хариу тайлагдахгүй байж болно. Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргахаар хуульд тусгасан байдаг. Гэмт хэргийн шинжтэй бол зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээнэ. 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн асуудал дээр энэ хуралд саад болохгүй гэж бодож байна. Эхнээсээ бүрдүүлсэн бичиг баримт нь дутуу. Нарантунгалагийн хувьд өвлөх эрхээ бүртгүүлэх гэж итгэмжлэл олгосон байдаг. Энхбат гэдэг төлөөлөгч нь Эрдэнэбаттай хувилдаж өр бүртгэх асуудлаар биш. Нарантунгалагийг дарж авах байдлаар гарын үсэг зурж сүүлдээ улсын бүртгэгчийг бүртгэж байгаа асуудал нь ойлгомжгүй байна. Раднаабаяр гарын үсэг зуруул гэж шаардсан учраас Энхболд гарын үсэг зурсан гэж байна. Энхболд өөрөө энгийн иргэн биш хуульч хүн. Өмгөөлөгчийн хувьд цаашид гарах үр дагаврыг сайн мэдэж байгаа. Илт хууль бус бүртгэл хийлгэх гэж, ******* улсын бүртгэлийн хэлтсийн салан задгай байдлыг далимдуулж 2 удаагаа хүчин төгөлдөр шийдвэр гаргуулах гэж байна. Шүүхийн шийдвэр дахин хянагдахгүй туйлын хүчин төгөлдөр болно гэсэн асуудал байхгүй. Бүртгэхгүй байгаа асуудал туйлын зөв хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна ... гэв.

11. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Компанийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компанийн дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй гэж заасан байдаг. Тус хуулийн 5.8 дугаар зүйлд Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн хувьцааг энэ хуулийн 5.3-т заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхээ бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хэрэгжүүлэх, эсхүл энэ эрхээ бүхэлд нь буюу зарим хэсгийг нь бусад хувьцаа эзэмшигчид шилжүүлэх эрхтэй гэж заасан байдаг... Д.Цэен-Ойдов гэдэг хүн нь хувьцаа эзэмшигч байсан гэж үзвэл энэ хүн бусад өөр хүмүүст санал болгох эрхтэй. Эхний ээлжинд хувьцаатай холбоотой асуудлаа санал болгох байсан боловч Эрдэнэбат гэх хүнд санаатайгаар шууд бэлэглэсэн нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 68.2-т зааснаар Энэ хуулийн 68.1-д заасны дагуу төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ тухайгаа хувьцаа эзэмшигчдийн хурал эхлэхээс өмнө төлөөлөн удирдах зөвлөлд мэдэгдэх бөгөөд түүний итгэмжлэл нь гагцхүү тухайн хуралд хүчинтэй байна гэж заасан байна. Хувьцаа эзэмшигч өөрийн биеэр болон төлөөлүүлэн оролцуулж болно гэсэн заалт. Тус итгэмжлэлд өөрийнхөө хувьцааг Мөнхцэцэг гэх хүнд 100 хувь өгсөн байна. Бэлэглэлийн гэрээ хийсэн нь үндэслэлгүй байна. Хувьцаа эзэмшигчийн хуралд *******ийн гарын үсэг байхгүй учраас хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэж байна. Эрдэнэбат гэдэг хүн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга юм уу? гүйцэтгэх захирал юм уу? Эрдэнэбат гэх хүн яг ямар эрх бүхий этгээд болoх нь тодорхой биш байна гэж үзэж байна. Эрдэнэбат гэх хүн үнэхээр компанийн эрх бүхий албан тушаалтан мөн бол Компанийн тухай хуульд зааснаар бусдаас буюу Д.Цэен-Ойдов гэх хүнээс хувьцаа авсан байдаг. Нарантунгалагийн гарын үсэг байхгүйгээр тус компанийн давуу эрхтэй хувьцааг авч байгаа нь хууль бус. Цэен-Ойдов гэх хүний бэлэглэж байгаа хувьцаа хууль бус. Хууль бус хувьцааг бусдад бэлэглэж тэр олж авсан хувьцаагаар дангаараа саналын эрхтэй хурал хийж байгаа нь хууль бус. Үнэхээр зөрчилтэй бичиг баримт, хувьцаа эзэмшигчдийн асуудал байгааг улсын бүртгэлийн байгууллага харсан учраас бүртгээгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Дангаараа хурал хийж өөртөө давуу байдал үүсгэж хуралдаан гэж үзэх гэж байгаа бол тус хуралдаан нь өөрөө хууль бус байна. Ээлжит бус хуралдаан гэж үзэж байгаа учир дутагдалтай хурал болсон байна... Энэ хүн ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах эрх бүхий албан тушаалтан мөн үү? гэх асуудал яригдахаар байна... Яагаад зөвхөн Эрдэнэбат гэдэг хүнд өөрийн хувьцаагаа ... Нарантунгалаг гэх хүнд санал болгохгүй байна бэ? Эрдэнэбат өгөхийг зөвшөөрсөн гарын үсэгтэй бичиг баримт байж байж Компанийн тухай хуулийн 5.3, 5.8-д заасан хуулийн зохицуулалт үндэслэлтэй болно. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа нөхцөл байдал, нэхэмжлэлийн шаардлага нь хууль ёсны зарчимд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь ******* Улсын бүртгэлийн хэлтэс, тус хэлтсийн улсын бүртгэгч ******* нарт холбогдуулан ******* Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч *******, дээд шатны албан тушаалтан хэлтсийн дарга /ахлах бүртгэгч/ *******ын захиргааны акт /үйл ажиллагаа/ хууль бус болохыг тогтоолгож, "*******" ХХК-ийн хувьцаа өвлөх, бэлэглэх, хувьцааны эрх шилжүүлэх өөрчлөлтийг тусгасан дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р. нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг ******* Улсын бүртгэлийн хэлтэс мөн улсын бүртгэгч Раднаабаяр нарын захиргааны үйл ажиллагаа /акт/ хууль бус болохыг тогтоож, ******* ХХК-ийн энгийн хувьцааг өвлөх, бэлэглэх, хувьцааны эрх шилжүүлэх өөрчлөлтийг тусгасан тус компанийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулах гэж тодруулав.

2. Нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дараах үндэслэлүүдээр маргаж байна. Үүнд:

a)  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хориг гэж ойлголт байхгүй. Тогтоол, тэмдэглэл л гэж бий. Шүүхийн үзлэгээр ийм баримт гарч ирээгүй.

b)  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд 18.2.3 гэх заалт байхгүй,

c)   Хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц 51%, саналын эрх 53.3% болж бүрдсэн.

3. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг судлан үзвэл дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд: Нэг. ******* ХХК-ийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт регистрийн 2007754 болон 2105799 гэх хоёр өөр дугаартай, 1996 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн огноотой 0402093, 1997 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн огноотой 0402229, 2008 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн огноотой 411002100 гэх улсын бүртгэлийн дугаар бүхий гурван гэрчилгээ хадгалагджээ.

Компанийн удирдлагаар 1996 оны 2007754 дугаартай гэрчилгээнд Дамдинсүрэн овогтой Төмөр, 1997 оны 2105799 дугаартай гэрчилгээнд Пүрэвдорж овогтой , 2008 оны 411002100 дугаартай гэрчилгээний Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл хэсэгт Пүрэвсүрэн овогтой Эрдэнэбат-г Гүйцэтгэх захирал-р сонгосон /томилсон/-ыг бүртгэв. 2020.03.31. Ажилтан ******* гэж тус тус бичиж баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь регистрийн 2105799 гэх дугаартай тул тус компанийг 1997 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр үүсгэн байгуулж, 1998 оны 8 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж ойлгохоор байгаа ч тус ХХК-ийн хувьцаа эзэмшигч гишүүдийн тоог 1997 онд авсан гэрчилгээнд долоон зуун жар, 2008 онд авсан гэрчилгээнд 4 гэж бичсэн.

Харин ******* ХХК-ийн энгийн хувьцаа, хувьцаа эзэмшигчдийн талаар

a)               1999 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан дүрмийн 2-т Компанийн хөрөнгө нь гишүүдээс оруулсан 58863,0 мянган төгрөгийн эд хөрөнгөөс бүрдэнэ, 3-т Компани нь өөрийн хөрөнгө болох 58863,0 мянган төгрөгөөрөө нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 58863,0 ширхэг энгийн хувьцааг гаргана... гэж тусгасан ч гишүүдийн тоо, тэдгээрийн нэрс, эзэмших хувьцааны хэмжээ тусгагдаагүй ,

b)  2008 оны 3 дугаар сарын 01-ний өдөр баталсан дүрмийн Гурав-ын 2-т Компаний өөрийн хөрөнгө нь гишүүдээс оруулсан 40971.6 мянган төгрөгийн эд хөрөнгөөс бүрдэнэ, 3-т Компани нь өөрийн хөрөнгө болох 40971.6 мянган төгрөгөөрөө нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 409716 ширхэг энгийн ногдол хувьтай байна, 4-т Компанийн нийт ногдол хувийн 122914 ширхэг буюу 30 хувийг П., 30 хувь буюу 122914 ширхэгийг *******, 20 хувь буюу 81943 ширхэгийг П.Эрдэнэбат, үлдсэн 81943 ширхэг буюу 20 хувийг ******* нар эзэмшинэ гэж,

c)   2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр баталсан дүрмийн 5.2-т Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 40,971,600.00 төгрөг ба нэг бүр нь 1000.00 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 40,971.6 ширхэг энгийн хувьцаа байна, 5.2.1-д компанийн хувь нийлүүлэгчид дараах байдлаар гаргасан хувьцааг эзэмшинэ.

Хувьцаа эзэмшигч иргэн болон хуулийн этгээдийн нэр

Гаргасан хувьцаа

Хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь

 

Тоо ширхэг

Нэрлэсэн үнэ /төгрөгөөр/

 

Нэг бүрийн

Бүгд

 

1

Пүрэвсүрэн ЭРДЭНЭБАТ

12,180.2

1,000.00

12,180,200.00

29,73

 

2

Дамдинсүрэн ЦЭЕН-ОЙДОВ

9,710.5

1,000.00

9,710,500.00

23,70

 

3

Лхагвасүрэн НАРАНТУНГАЛАГ

9,696.9

1,000.00

9,696,900.00

23,67

 

4

Пүрэвдорж ЦЭРЭНБАТ

9,384.0

1,000.00

9,384,00.00

22,90

 

 

Нийт

40,971.6

1,000.00

40,971,600.00

100

 

гэж тус тус зохицуулжээ.

Хэргийн 84-86 дугаар хуудаст авагдсан Шинэ амжилт ХХК-ий ногдол хувь шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлт-ээр Шаравын Дашдаваа 121802 ширхэг ногдол хувь[1]-ийг ад, Дамдинсүрэнгийн Төмөр 90845 ширхэг ногдол хувийг *******ад, Лхагвасүрэнгийн Наранцэцэг 96969 ширхэг ногдол хувийг *******т тус тус шилжүүлэхээр гаргасан хүсэлтийг гүйцэтгэх захирал бүртгэсэн баримтууд байх ба тухайн баримтуудад огноо бичигдээгүй байна.

Харин ******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2008 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрээр дээрх хэсэгт заасан тоо, хэмжээгээр П.Эрдэнэбат, *******, П. нарт шилжүүлж, 414 гишүүний 2999 ширхэг ногдол хувийн хөрөнгийг эздэд нь олгохоор шийдвэрлэжээ.

2008 болон 2020 онд баталсан дүрмүүдийн аль алинд нь ******* ХХК-ийг нийт 40,971,600.00 төгрөг ба нэг бүр нь 1000.00 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 40,971.6 ширхэг энгийн хувьцаатай болохыг тодорхойлсон байна.

Хоёр. ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан П. нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өвчний улмаас нас барсан, түүний эзэмшиж байсан 9384 ширхэг хувьцааг өвлөх эрх *******, ын Эгшиглэн нарт 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нээгдсэн, хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбат нь 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тус хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд компанийн дүрмийг өөрчлөн баталсныг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, 0013 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ болон ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэл, мөн өдөр батлагдсан дүрмээр тус тус нотлогдож байх ба хэргийн оролцогчид энэ хүртэлх үйл явдлын талаар маргаагүй.

Гурав. Хувьцаа эзэмшигч Д.Цэен-Ойдов нь өндөр настай, уг ХХК-ийн үйл ажиллагаанд оролцох, үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон тул ХХК-аас гарах хүсэлтэй гэж тайлбарлан өөрт ногдох 9710.5 ширхэг хувьцаанд ногдох компанийн эрхийг 100% бусдад шилжүүлэх, бэлэглэх, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдох харилцаанд өөрийгөө бүрэн төлөөлүүлэх эрхийг 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 171 дугаартай итгэмжлэлээр П.Эрдэнэбатад олгосон байна.

2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төлөөлөгч П.Эрдэнэбат нь Д.Цэен-Ойдовын эзэмшиж байсан ******* ХХК-ийн нийт энгийн хувьцааны 23.7 хувь буюу 9710500 төгрөгийн 9710.5 ширхэг хувьцааг 0678 дугаартай Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ-гээр *******т бэлэглэн, уг хувь хэмжээний хувьцаанд ногдох эрх, үүргийг 0677 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ-гээр мөн шилжүүлжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хувьцаа эзэмшигч Д.Цэен-Ойдов нь өөрт ногдох 9710.5 ширхэг хувьцааг компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг эдлүүлэлгүйгээр шууд *******т бэлэглэсэн нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасан эрхийг зөрчсөн гэж мэтгэлцэж байна.

Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь зохицуулалт нь хувьцаа эзэмшигч өөрт ногдох хувьцааг худалдах шийдвэр гаргасан үед хэрэглэгдэх зохицуулалт.

Харин хувьцаа эзэмшигч Д.Цэен-Ойдовын эзэмшлийн 9710.5 ширхэг хувьцааг бусдад худалдах болон бэлэглэхтэй холбогдох шийдвэр гаргах бүрэн эрхийг дээрх 171 дугаартай итгэмжлэлээр П.Эрдэнэбат шилжүүлэн авсан бөгөөд уг эрхийнхээ дагуу тухайн хувьцааг 100 хувь *******т бэлэглэх шийдвэрийг гаргаж холбогдох гэрээ байгуулж баталгаажуулжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь Д.Цэен-Ойдовын бэлэглэсэн ******* ХХК-ийн 9710.5 ширхэг хувьцаа, түүнд ногдох эрхийг хүлээн авснаа дэмжсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Компанийн хувьцааг бусдад бэлэглэх харилцааны талаарх тухайлсан зохицуулалт Компанийн тухай хууль болон нэхэмжлэгч компанийн дүрэмд байхгүй байх тул Иргэний хуулийн 276-280 дугаар зүйлд заасан зохицуулалт хэрэгжих бөгөөд энэ талаар гарсан маргааныг иргэний хэргийн шүүх харъяалан шийдвэрлэнэ.

Харин Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 520 дугаартай албан бичгээр ирүүлсэн мэдээллээр хувьцаа эзэмшигч Д.Цэен-Ойдовыг төлөөлж П.Эрдэнэбат, ******* нарын хооронд 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан 0678 дугаартай Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ-тэй холбогдуулан үүсгэсэн маргаан байхгүй нь тогтоогдлоо.

Тиймээс шүүх тухайн гэрээг хүчин төгөлдөр үйлчлэлтэй гэж үнэлэв. Тодруулбал: Өөрийн эзэмшлийн хувьцааг бусдад худалдах, бэлэглэх шийдвэр гаргах нь зөвхөн тухайн хувьцаа эзэмшигчийн эрх буюу өөр этгээд түүний энэ эрхэд зөвшөөрөлгүйгээр халдах эрхгүй байх тул гуравдагч этгээд П.Нарантунгалаг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын энэ талаар мэтгэлцэл үндэслэлгүй.

Дөрөв. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Эрдэнэбат нь 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 21/002 дугаартай Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай тушаалаар нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1810 цагт ******* Тэшиг суман дахь компанийн байранд хуралдуулахаар товлон зарлаж, хэлэлцэх асуудал, саналын хуудсыг хувьцаа эзэмшигч нарт хүргүүлэхээр шийдвэрлэж, саналын хуудсын загварыг хавсралтаар баталжээ.

Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ээлжит бус хуралдаанд хувьцаа эзэмшигч Д.Цэен-Ойдов Саналын хуудас-аар саналаа хүргүүлсэн баримтыг нэхэмжлэлд хавсаргасан байх ба уг хуудсын дэмжсэн хэсгүүдийг сонгож дугуйлсан байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар ...П.Эрдэнэбат нь хувьцаа эзэмшигчдийн хуралдааныг ганцаараа хийж, шийдвэр гарган компанийн дүрмийг баталсан. Компанийн дүрмийг өөрчилснийг 2022 оны 4 дүгээр сарын 12-нд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдсэн, П.Эрдэнэбат нь хувьцаа эзэмшигчдийн хуралдаанд Д.Цэен-Ойдовыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй. ******* нь компанийн нийт хувьцааны 20 хувийн эзэмшигч тул түүнийг хувьцаа эзэмшигчээр бүртгэх шаардлагагүй... гэх агуулгаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...хувьцаа эзэмшигч Д.Цэен-Ойдов нь хувьцаа эзэмшигчдийн хуралдаанд оролцож саналын хуудсаар саналаа өгсөн. Хуралдааны ирц 51%, саналын эрх 53.3 % болж бүрдсэн... хэмээх агуулгаар тус тус мэтгэлцэв.

Хэргийн оролцогчдын хооронд үүссэн энэ хэсэгт хамаарах маргаан нь тус шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй тул энэ талаар дүгнэлт хийх эрхгүй.

Тав. ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №2021/001 дугаартай шийдвэрийг Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1[2], 62 дугаар зүйлийн 62.1.1[3]-д заасныг үндэслэн ******* ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх 22.90 хувь, 9384 ширхэг хувьцааг өвлөгч Борнууд овгийн *******т, 23.70 хувь, 9710.5 ширхэг хувьцааг бэлэг хүлээн авагч Хотгойд овгийн Пүрэвдоржийн Мөнхцэцэгт тус тус шилжүүлэн, үүнтэй холбогдуулан компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, дүрмийн өөрчлөлтийг хавсралтаар батлан, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг гүйцэтгэх захирал П.Эрдэнэбатад үүрэг болгож шийдвэрлэжээ.

Харин гүйцэтгэх захирал П.Эрдэнэбатаас ******* ХХК-ийн өөрчилсөн дүрмийг бүртгүүлэх хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт ******* Улсын бүртгэлийн хэлтэст гаргахад ...хувьцаа эзэмшигч Д.Нарантунгалаг нь ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байх талаар мэдэгдэл ирүүлсэн гэх үндэслэлээр татгалзсан хариуг авснаар хариуцагчтай маргаан үүсгэсэн байна.

Зургаа. ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч ******* нь ******* Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтдээ ...гүйцэтгэх захирал П.Эрдэнэбат нь 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр миний биеийг байлцуулалгүйгээр ганцаараа хуралдаж, шийдвэр гарган компанийн шинэчилсэн дүрэм хийсэн. ...2021.04.12-ны өдрийн шинэчилсэн дүрэмд 2022.04.12-ны өдөр ...итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нөхөн гарын үсэг зуруулсан байна... гэжээ.

4. Шүүх 3-ийн Тав, Зургаа хэсэгт тусгагдсан үйл баримтын талаар хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж хуульд нийцэж байгаа эсэх талаар дараах дүгнэлтийг хийлээ.

a) Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуулийн этгээдийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна, 7.1.3-т хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн гэж,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д хуулийн этгээдийн мэдээлэл гэж хуулийн этгээдийн хувийн хэрэгт агуулагдаж байгаа энэ хуулийн 10.1-д заасан болон бусад мэдээллийг гэж, 10 дугаар зүйлийн 10.1-д Хуулийн этгээдийн хувийн хэрэг дараах мэдээллийг агуулна, 10.1.5-д үүсгэн байгуулагчийн талаарх мэдээлэл, 10.1.9-д компанийн хувьд үүсгэн байгуулах баримт бичигт заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ гэж тус тус хуульчилжээ.

Энэхүү маргаан нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч

- Д.Цэен-Ойдов нь өөрийн эзэмшлийн 9710.5 ширхэг хувьцааг *******т бэлэглэснээр *******ийг,

- П. /хувьцаа эзэмшигч асан/-ын эзэмшиж байсан 9384 ширхэг хувьцааг өвлөх эрх түүний эхнэр *******, охин Ц.Эгшиглэн нарт нээгдсэн тул *******, *******, Ц.Эгшиглэн нарыг тус компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэх, П., Д.Цэен-Ойдов нарыг хувьцаа эзэмшигчдийн бүртгэлээс хасах /компанийн хувьцаа эзэмших эрхийг дуусгавар болгох/, холбогдох өөрчлөлтийг компанийн дүрэмд оруулах, дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх харилцааны явцад үүссэн байна. Тодруулбал: ******* ХХК-ийн хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах эсэх харилцааны явцад маргаан үүсчээ.

б) Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн... 7... дугаар зүйлд заасан улсын бүртгэлд холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ гэж заасан байх тул хэргийн оролцогчдын хооронд үүссэн маргаанаас улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдох хэсгийн маргаан нь мөн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамаарна.

в) Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ, 22.3.1-д баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, 22.3.2-т эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл, 22.3.3-т дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, 22.3.4-т Иргэний хуульд заасан холбогдох гэрээ эсхүл өв залгамжлах эрхийн гэрчилгээ гэж тус тус заажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь ******* ХХК нь улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтээ батлагдсан маягтын дагуу гаргаагүй, шинээр байгуулах хуулийн этгээдийг бүртгүүлэх маягт /хүчингүй болсон/-ыг хэрэглэн хүсэлтээ гаргасан гэж мэтгэлцэв.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ, 16.1.10-т Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх баримт бичгийн загвар, маягт, холбогдох заавар, журмыг хуульд заасны дагуу баталж мөрдүүлэх гэж, 19 дүгээр зүйлийн 19.4-т Улсын бүртгэгч дараах эрх, үүрэгтэй байна, 19.4.2-т энэ хуулийн ...7... дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах гэж заасан.

Харин Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/55 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх маягтын загвар, индекс, код батлах тухай тушаалын 3 дугаар хавсралтаар Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /УБ-03 маягт/-ийн загварыг баталж, тус даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх маягтын загвар, индекс, код батлах тухай А/420 дугаартай тушаалыг хүчингүй болгожээ.

Хүчингүй болсон А/420 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар Шинээр байгуулах хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /УБ-03 маягт/-ийн загварыг, 3 дугаар хавсралтаар Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /УБ-05 маягт/-ийн загварыг тус тус баталсан байсан байх ба нэхэмжлэгчээс хэрэгт ирүүлсэн маягт нь уг тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан буюу хүчингүй болсон өргөдлийн маягт байна.

Иргэн, хуулийн этгээдэд батлагдсан маягт-ын дагуу өргөдлөө гаргахыг хуулиар үүрэг болгосон тул гаргахыг хүсч буй тухайн төрлийн өргөдлийн маягтаар хангах үүрэг нь улсын бүртгэлийн байгууллага, түүний улсын бүртгэгчид хадгалагдана.

Иймд ******* ХХК-ийн мэдээлэлд өөрчлөлт оруулахыг хүсч буй өргөдлийн маягтыг зөв сонгож хэрэглээгүй үйл явдалд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй. Нөгөө талаар улсын бүртгэгч нэхэмжлэгчийн хүсэлтэд заасан улсын бүртгэлийг хийхээс татгалзаж шийдвэрлэсэн байх тул өргөдлийн маягттай холбогдох эрх зүйн үр дагавар үүсээгүй байна.

г) Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д эх нотлох баримт бичиг гэж улсын бүртгэлд бүртгэхэд шаардагдах хууль тогтоомжид заасан нотлох баримт болон улсын бүртгэл хөтөлсөн цаасан маягтыг ойлгоно гэж тайлбарлажээ.

Тиймээс тус шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 26 болон 9 дүгээр сарын 20-ны өдрүүдэд ******* Улсын бүртгэлийн хэлтсийн архивт хадгалагдаж буй ******* ХХК-ийн хуулийн этгээдийн болон үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргүүдэд авагдсан эх хувь баримтуудад хийсэн үзлэгээр тус компанийн 1999, 2020 онуудад батлагдсан дүрмүүд нь хуулийн этгээдийн хувийн хэрэгт, 2008 онд батлагдсан дүрэм нь үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт тус тус авагдсан байгаа нь тогтоогдсон.

Хэргийн оролцогчид, тэр дундаа нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүнд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас ******* ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичиг болох ******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн хурлаар 1999 оны 12 дугаар сарын 23 болон 2008 оны 3 дугаар сарын 01-ний өдөр баталсан огноотой БУЛГАН АЙМГИЙН ТЭШИГ СУМЫН ШИНЭ-АМЖИЛТ ХХК-НИЙ ДҮРЭМ-үүдийн алийг нь мөрдөж байгаа, *******, Д.Цэен-Ойдов нарын хэн нь тус компанийн хувьцаа эзэмшигч болох талаар маргаантай байгаа нь тогтоогдож байна.

Түүнчлэн хувьцаа эзэмшигч ******* нь 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хийсэн хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталсан гэх ШИНЭ-АМЖИЛТ ХХК ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН ДҮРЭМ-ийг батлахдаа Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 5 дугаар зүйлийн 5.3, 5.6, 34 дүгээр зүйлийн 34.1.1, 68 дугаар зүйлийн 68.1, 68.2-т заасныг зөрчсөн хэмээн мэтгэлцэв.

Хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй тул энэ талаар дүгнэлт хийхгүй талаар өмнө хэсэгт тайлбарласан.

д) Шүүх хуралдаанд: - Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг ******* ХХК-ийн мэдээлэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хориг тавьсан гэх үндэслэлээр татгалзаж байсан нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хориг тавих гэх ойлголт байхгүй. Тогтоол, тэмдэглэл л гэж байгаа хэмээн мэтгэлцэж байгаа ч нэхэмжлэгч улсын бүртгэгчээс тавьсан тухайн шаардлагад холбогдох нотлох баримтыг гарган өгч, улсын бүртгэл хийхээс татгалзаж байсан үндэслэлийг арилгасан,

- бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтээ хуульд заасан хугацаа хэтрүүлж гаргасан гэж мэтгэлцэж байгаа ч тухайн зөрчил нь тогтоогдвол хүсэлт гаргагчид хуульд заасан хариуцлага тооцох үндэслэл болохоос бус улсын бүртгэл хийх, хийхээс татгалзах үндэслэл болохгүй байх тул шүүх уг үйл явдлуудын талаар тухайлан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

е) ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Эрдэнэбатаас тус компанийн мэдээлэлд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан өдөр хувьцаа эзэмшигч ******* П.Эрдэнэбатын бүрдүүлсэн баримтын хүрээнд Д.Цэен-Ойдовын хувьцааг *******т бэлэглэсэн, эрх шилжүүлсэн гэрээг бүртгэхгүй байх урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх хүсэлтийг гаргасан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн *******ийн хүсэлтээр тогтоогдож байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхээс татгалзах үндэслэлүүдийг заасан бөгөөд 18.1.2-т үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй гэж заасан бол Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-т энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж улсын бүртгэгчийн эрх, үүргийг нарийвчлан зохицуулжээ.

******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн дунд

- Д.Цэен-Ойдовын эзэмшиж буй 9710.5 ширхэг хувьцааг *******т бэлэглэх гэрээ,

- уг хувьцааны хэмжээгээр компанийн эрх шилжүүлэх гэрээ,

- *******ийг уг 9710.5 ширхэг хувьцаа эзэмшигчээр бүртгэх эсэх асуудлыг хэлэлцүүлсэн хувьцаа эзэмшигчдийн хурлын хүчинтөгөлдөр байдал,

- тус хурлаас гаргасан шийдвэрийн талаар маргаан үүссэн болох нь *******ийн улсын бүртгэлийн байгууллагад гаргасан хүсэлтээр илрэн гарсан гэж ойлгогдохоор байна.

Харин улсын бүртгэлийн байгууллага болон улсын бүртгэгчид компанийн хувьцаа эзэмшигчдийн дунд үүссэн маргааныг нягтлан шалгаж, эцэслэн шийдвэрлэх эрхийг олгоогүй байх тул нэхэмжлэгчээс улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүсч буй дүрмийг хуульд заасан шаардлага хангасан, зөрчилгүй баримт гэж үзээгүй хариуцагчийн үйл ажиллагаа үндэслэлтэй.

******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн дунд үүссэн дээрх маргааныг маргалдагч талууд өөрсдөө, эсхүл эрх бүхий байгууллагад хандаж эцэслэн шийдвэрлүүлсний эцэст шаардлагатай бол холбогдох хүсэлтээ дахин гаргах эрхтэй.

5. Иймд ******* ХХК-ийн ******* Улсын бүртгэлийн хэлтэс, улсын бүртгэгч Раднаабаяр нарын захиргааны үйл ажиллагаа /акт/ хууль бус болохыг тогтоож, ******* ХХК-ийн энгийн хувьцааг өвлөх, бэлэглэх, хувьцааны эрх шилжүүлэх өөрчлөлтийг тусгасан тус компанийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дгаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үйлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, 22 дугаар зүйлийн 22.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т тус тус заасныг баримтлан ******* ХХК-аас ******* Улсын бүртгэлийн хэлтэс, тус хэлтсийн улсын бүртгэгч ******* нарт холбогдуулан гаргасан ******* Улсын бүртгэлийн хэлтэс, улсын бүртгэгч Раднаабаяр нарын захиргааны үйл ажиллагаа /акт/ хууль бус болохыг тогтоож, ******* ХХК-ийн энгийн хувьцааг өвлөх, бэлэглэх, хувьцааны эрх шилжүүлэх өөрчлөлтийг тусгасан тус компанийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ

 

 

 


[1] Баримтад тусгаснаар бичив.

[2] Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах болон компанийн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор батална.

[3] Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах.