2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/94

 

 

Баянгол, Хан-Уул, *************** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг   шүүгч Г.*************** даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

            улсын яллагч Ж.Сувданчимэг,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***************,

            шүүгдэгч ***************, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            *************** дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *************** овогт ***************ын ***************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3 хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2408004180761 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ************* аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг, *************** дүүргийн ************** дугаар хороо ************** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *************** овогт ***************ын *************** /РД:*********************/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *************** нь 2024 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө *************** дүүргийн *************** хороо *************** *************** гудамж ***************тоот гэртээ бага насны хүүхдийн хамт байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар гал түлээгүй, халуун хоол цай хийж өгөөгүй зэргээр үр хүүхдийнхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас төрсөн охин 01 нас, 04 cap, 19 хоногтой *************** осгож нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *************** шүүхийн хэлэлцүүлэгт: “...өмнө мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *************** шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн үед би Өмнөговьд ажиллаж байсан тул хэргийн талаар мэдэхгүй байгаа. Би явахдаа гэртээ 20 шуудай нүүрс, 1 шуудай мод зэргийг хүнсний зүйлийн хамт авч өгөөд явсан. Нүүрс түлэхэд гал асаах зорилгоор мод ашигладаг тул мод бага хэрэглэгддэг. Манай гэр нь эсгий бүрээстэй, гялгар уут болон машины бүтээлгээр давхарласан, битүү цаваг, гадна бүрээстэй, хаяа манаатай тул галласан үед  дулаанхан байдаг. Энэ хэргээс хойш *************** өөр хүнтэй хамт амьдарч байгаа, хэвлийд байгаа хүүхэд нь минийх биш. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн дагуу шийдэж өгнө үү гэж хүсэж байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Гэм буруугийн тухайд:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь: “…шүүгдэгч ***************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг, 

            Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***************: “...хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэсэн санал,

            Шүүгдэгч ***************гийн өмгөөлөгч Б.Балжидмаа: “...Гэм буруу дээрээ бол маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлүүлэх саналтай. Учир нь, *************** нь  хүүхдийг төрсөн цагаас өсгөн хүмүүжүүлэх, вакцинд хамруулах зэргээр үүргээ гүйцэтгэж ирсэн.  Харин шүүгдэгч *************** нь хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлэхгүй зөрчиж  санаатайгаар байнгын шинжтэйгээр хэрэгжүүлсэн нөхцөл байдал тогтоогддоггүй тул нэг удаагийн болгоомжгүй хандсан үйлдлийг хүүхдийн эсрэг гэмт хэрэг хэмээн зүйлчлэх үндэслэлгүй юм” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч *************** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэн 2024 оны 01 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө *************** дүүргийн *************** хороо *************** *************** гудамж ***************тоот гэртээ 1-6 насны буюу бага насны хүүхдүүдийн хамт байхдаа гал түлж гэрээ дулаацуулах, хүүхдүүддээ халуун хоол цай хийж өгөөгүйгээс шалтгаалан 01 нас, 04 cap, 19 хоногтой ***************  гэртээ осгож нас барсан болох нь:

 

1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал),

 

2.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь *************** дүүргийн *************** хороо, *************** *************** гудамж ***************тоот байх ба хашааны гол хэсэгт байрлах урд талдаа амбаартай монгол гэрт... үзлэгийг явуулахад гэр дотор хүйтэн, амнаас уур гарсан байдалтай, гэрийн эд зүйлс эмх замбараагүй байх ба цагийн зүүний дагуу үзлэгийг явуулахад үүдний баруун хэсэгт угаалтуур, угаалтуурын хойд талд цагаан өнгийн сав, дотроо хөх эрээн өнгийн өмд Сэнгүр нэртэй пивоны лааз, Шүншиг нэртэй архины шил 2 ширхэг, доод хэсгээрээ шингэн мэт зүйлтэй, норсон байдалтай байх ба баруун урд хэсэгт гутлын тавиур, угаалгын машин, хойд хэсэгт нь хивсэн дээр пивоны сав, пивоны лааз, оймс, халбага, бууз 1 ширхэг, нүүрсний уут зэрэг байв. Уг пивоны сав, 2,5 литрийн 3 ширхэг савыг эд мөрийн баримтаар хураан авав. …Баруун талд буйдан ор, сандал, хойд хэсэгт модон ор, 193х138см хэмжээтэй байв. Орон дээр ягаан өнгийн хөнжил, ягаан өнгийн бүтээлэгтэй, баруун хойд хэсэгт ертөнцийн зүгээр толгой баруун тийш харсан, толгой зүүн тал руугаа налсан, биед хувцасгүй, харагдах байдлаар ил харагдах гэмтэл шархгүй, зүүн тал руугаа налсан хүүхдийн цогцос байв... гэрийн гол хэсэгт төмөр зуух, дээд талын таг онгорхой, дотроо шинэ модтой асаагүй, үнсний савыг татаж үзэхэд дүүрэн үнстэй, зуухны зүүн талд аяга дотроо шингэнтэй буузтай, хөлдсөн байдалтай, улбар шар өнгийн шанага дотроо шингэн хөлдсөн байдалтай, урд талд шуудайтай мод газар унаж тарсан байдалтай, зүүн урд хэсэгт цэнхэр, хөх өнгийн усны сав, хөх өнгийн сав доторх ус хөлдсөн, мөстэй байдалтай байв..." гэж тэмдэглэдсэн. (1 дүгээр хавтаст хэргийн 6-11 дэх тал),

 

            3.Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “…мах мариа, өөхөн эдийн хөгжил сул, 1 нас, 4 сартай эмэгтэй хүүхдийн цогцос байна… ил харагдах гэмтэл шархгүй… Нас бараад 24 цагаас дээш болсон байна…” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 12-14 дэх тал),

 

4.Насанд хүрээгүй амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***************ийн: “…Би Өмнөговь аймаг Цогт-Цэций суманд нүүрс баяжуулах үйлдвэрт ажилладаг бөгөөд одоо бол уурхай амарчихсан байгаа. Би 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймаг руу яваад энэ оны 01 дүгээр сарын 08-ны өдөр уурхай дээрээ ажиллаж байсан. *************** надтай 01 дүгээр сарын 05-ны өдөр ярихад зүгээр ярьсан, түүнээс хойш утсаар яриагүй байж байгаад 01 дүгээр сарын 08-ны өглөө 06 цагийн үед *************** над руу залгаад “*************** нэг сонин болчихлоо, хөдлөхгүй байна” гэж хэлсэн.Тэгэхээр нь би төрсөн ах *************** руу залгаж “манайд яваад очооч, хүүхэд эвгүй болчихлоо” гээд *************** залгаад байна гэж хэлээд би шууд Улаанбаатар хот руу гарсан. Улаанбаатар хот руу явж байх замдаа *************** руу удаа дараа залгасан боловч утсаа авахгүй байсан. Би 01 дүгээр сарын 08-ны орой 22 цагийн орчим Улаанбаатар хотод ирээд *************** дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс дээр ирж байцаагчтай уулзахад *************** нас барсан талаар болон ***************г эрүүлжүүлсэн гэж хэлсэн. … *************** бид хоёр 2017 онд танилцсан бөгөөд тухайн ондоо нэг гэрт хамтран амьдрах болсон юм. *************** бид хоёр гэр бүлээ батлуулсан бичиг баримт байхгүй, бид хоёр дундаасаа *************** гэж нэг охинтой байсан боловч нас барсан. *************** надтай хамт амьдарч эхлэхээсээ өмнө хоёр хүүхэдтэй байсан ба том хүү Тэнгис /16 настай, эрэгтэй/ нь Дорнод аймагт өвөө, эмээ дээрээ амьдардаг, бага хүү ***************/ 6 настай, эрэгтэй/ нь бид хоёртой хамт амьдарч байсан. ...Би явахдаа гэртээ 20 шуудай нүүрс, 1 шуудай мод зэргийг хүнсний зүйлийн хамт авч өгөөд явсан. Нүүрс түлэхэд гал асаах зорилгоор мод ашигладаг тул мод бага хэрэглэгддэг. Манай гэр нь эсгий бүрээстэй, гялгар уут болон машины бүтээлгээр давхарласан, битүү цаваг, гадна бүрээстэй, хаяа манаатай тул галласан үед  дулаанхан байдаг. Энэ хэргээс хойш *************** өөр хүнтэй хамт амьдарч байгаа, хэвлийд байгаа хүүхэд нь минийх биш” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 197 дахь тал),

 

5.Гэрч Г.***************ын: “...2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 07 цагийн үед манай дүү *************** над руу залгаад” ахаа би Өмнөговь аймагт байна, саяхан манай эхнэр над руу залгаад хүүхэд хөшчихсөн сонин болчихсон байна гэж яриад байна, та очоод үзээд өгөөч” гэхээр нь би гэрээсээ гараад дүү ***************ийн гэрт очтол ***************ийн хашааны хаалга нь цоожтой байхаар нь би хажуу айлын хүүхдийг гуйж байгаад хашааны хаалгийг нь онгойлгоод хашаа руу нь яваад ороход Монгол гэрийнх нь амбаарын  хаалга дотроосоо цоожтой байсан.  Тэгэхээр нь би “хөөш хурдан хаалгаа онгойлгооч” гэсэн чинь онгойлгож өгөхгүй байхаар нь би амбаарын хаалгыг хүчээр хөшиж байгаад амбаар руу нь яваад ортол мөн монгол гэрийн хаалга нь  дотроосоо цоожтой хаалгаа онгойлгож өгөхгүй байсан. … ***************ийн эхнэр нь юм хийгээд яваад байсан, хаалгаа онгойлгож өгөхгүй байхаар нь ***************г “хаалгаа онгойлго” гэж орилж хашгичиж байж хаалгыг нь онгойлгуулаад гэрлүү яваад ороход *************** архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан.Тэгээд би “юу болсон юм бэ, яасан юм бэ, хүүхэд хаана байна” гэсэн чинь *************** хүүхэд тэнд хэвтэж байгаа гээд заахаар нь би очоод үзэхэд хөнжилөөр бүтээчихсэн 2 хүүхэд байсан. Нэг хүүхэд нь 6 настай, ***************гийн дагавар хүүхэд унтаж байсан, хажууд нь *************** *************** хоёрын ой 4 сартай эмэгтэй хүүхэд ямар ч хөдөлгөөнгүй, биед нь хүрэхэд хүйтэн байсан, мөн гүрээнийх нь судсыг үзэхэд хүйтэн цохилохгүй болохоор нь ***************д хандаж чи “103-т хэлсэн юм уу” гэсэн чинь *************** “ би өчигдөр 23 цагаас эхлэн 103 руу залгасан боловч өглөө 04 цагийн үед түргэн үзээд хүүхэд чинь нас барсан байна гэж түргэний эмч хэлээд явсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “103 руу залгаад “танайх руу өчигдөр 23 цагаас залгаад яахаараа өглөө 04 цагт ирдэг юм бэ” гэсэн чинь 103 өөдөөс “та дуудлага өгсөн утас болон хаягаа өгчих” гэхээр нь ***************гийн утас болон хаягийг өгөхөд 103 шалгаж үзээд “манайд уг ***************гийн дугаар болон ***************гийн оршин суугаа газраас огт 103-д дуудлага өгөөгүй, ирээгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би ***************д хандаж “чи юу яриад байгаа юм бэ чи 103-т дуудлага өгөөгүй байна шдээ” гэсэн чинь *************** миний өөдөөс юу ч дугаралгүй зогсоод байсан. Тэгээд тухайн үед ***************гийн гэр хүйтэн байхаар нь би ***************д хандан “чи галаа түлээчээ” гэсэн чинь *************** “мод байхгүй” гэхээр нь би ***************г гэртээ байж бай гэж хэлээд би машинтайгаа Баянхошууны эцэс рүү яваад мод аваад байж байтал над руу 103 залгаад хаягаа заагаад өгөөч гэхээр нь би 103-ийн эмчид хандаж Баянхошууны эцэс дээр байж бай, би одоо очлоо гээд би замаараа *************** дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс рүү ороод цагдаад болсон асуудлын талаар хэлээд мэдээлэл өгөөд би 103-аа дагуулаад ***************, *************** нарын гэрт очсон. 103-ийн эмч ой, 4 сартай хүүхдийг үзээд энэ хүүхэд 4-5 цагийн өмнө нь өнгөрсөн хүүхэд байна, хөшчихсөн байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Тэр үед ***************, 2 хүүхэдтэйгээ байсан. Өөр хүн байгаагүй. Манай дүү *************** нь Өмнөговь аймагт уул уурхайн компанид ажилдаг ба оны өмнө яваад одоо хүртэл ирээгүй байна” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дахь тал),

 

            6.Насанд хүрээгүй гэрч Г.***************ийн: “...Аав ***************, ээж ***************, дүү ***************, бид хэд цуг амьдардаг. Би өчигдөр ээж ***************, дүү *************** хоёртой байсан, аав шинэ жил болоогүй байхад Өмнөговь аймаг руу ажил руугаа явсан юм. Ээж сүүлийн хоёр хоног архи уусан /хоёр хоног гэж хуруугаараа зааж байв/, өчигдөр өглөө архи уусан, өдөр архи уусан, ээж сүүлийн 2 хоног гал түлээгүй /2 хоног гээд хуруугаараа зааж байв/. Бид хоёрт бас хоол хийж өгөөгүй, би хөргөгчинд байсан чокопай, ундаа шоколад, печень идсэн, халуун хоол хийж өгөөгүй, дүү бас надтай адилхан юм идсэн. Өчигдөр ээж, дүү бид гурав харанхуй болчихсон байхад орондоо орсон, гэр хүйтэн болохоор шөнө даараад 1 удаа сэрээд буцаад унтсан, өглөө сэрэхэд дүрэмт хувцастай ах нар ирчихсэн байсан. Аав *************** архи уудаггүй, ээж *************** өдөр болгон архи уудаг. Би даарах, ядрахыг мэднэ, би даарахаар хөнжил нөмөрдөг, ядрахаар унтдаг юм. Миний дүү *************** өчигдөр орой болтол унтсан. Дүү бид хоёр их даарч, өлссөн, би цуйван идмээр байсан, би ээжид хоол хийж өгөөч, ээжээ өлсөөд байна гэхэд ээж хоол хийж өгөөгүй. Өчигдөр дүү маань орон дээр хэвтээд унтаад байсан, нартай байхад хүртэл унтаад байсан. Би харин ганцаараа бөмбөгөөр, өөрийнхөө алтан картаар тоглосон. Би маргалдах гэж мэднэ, хэрүүл хийдэг, зодолддог. Аав, ээж хоёр маань маргалдаж, хэрүүл хийдэг, аав ээжийг архи уугаад байдаг болохоор уурладаг, би ээжийг архи уугаад байхаар архи уухаа болиоч гэхээр архи уухаар бие нь зүгээр болдог гэж хэлдэг. Ээж архи уугаад байгаа болохоор аав түлхэж унагаадаг. Ээжийг архи уугаад байвал хамт байх дургүй, архи уухгүй бол хамт байх дуртай, аав архи уудаггүй болохоор хамт байх дуртай. Өчигдөр ээж *************** дүү ***************гийн нуруу руу нь алгадсан…” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 35-37 дахь тал),

 

7.Гэрч С.***************ийн: “...***************, *************** нарыг танина, миний мэдэж байгаагаар 2 хүүхдийн хамт дөрвүүлээ амьдардаг юм. Том нь 15 настай хөдөө тусдаа амьдардаг гэсэн, харин дунд 6 настай, бага нь ой 4 сартай хүүхэд байдаг юм. Сонсож байснаар 2 том хүүхэд ***************ийн хүүхэд биш, харин бага ой 4 сартай хүүхэд нь мөн. Бид хэд бие биенийхээ гэрээр нэг их орж гараад байдаггүй юм. Ер нь хараад байхад нөхөр нь янз бүр болоод байхгүй, харин *************** архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, над руу өдөр болгон залгаж ярьдаг. Баярын өмнө нөхөр нь орон нутаг руу ажилдаа явсан хойгуур байнга согтуу ярьдаг,хэл ам нь ээдрээд утасны цаанаас хүүхэд уйлж байгаа нь сонсогддог.  Уг нь бага хүүхэд нь ерөөсөө уйлдаггүй хүүхэд байгаа юм, надаар хүртэл 2 удаа хүүхдээ харуулж байсан. Өчигдөр орой 20 цагийн үед байх над руу залгаад манайд мод байдаггүй, мод өгөөч гэхээр нь би ахындаа ирчихсэн, хүүхдүүд гэрт байгаа гэж хэлсэн,  хэл ам нь ээдрээд архи уучихсан юм шиг сонсогдож байсан. 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр охин *************** над руу залгаад “өглөө ***************гийн гадаа ах нь гээд хүн зогсож байсан, хаалгыг нь онгойлгож чадахгүй байна, хүүхдээ давуулаад онгойлгуулаад өгөөч” гэхээр нь би 14 настай Эрдэнэбаатар дүүгээ хашаагаар давуулж онгойлгуулсан, тэгсэн нэг хүүхэд нь өөд болчихсон юм шиг байна, цагдаагаас ирж уулзаарай гэсэн гэж хэлэхээр нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дэх тал),

 

8.Гэрч Н.***************ын: “....Би 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр *************** дүүргийн *************** хороо ***************ын *************** гудамж 50 тоот ээжийн гэрт байж байгаад 08 цагийн үед ажилдаа гарах гэж байхад манай гэрийн цонхруу нэг хүн тогшоод байхаар нь би гараад “яасан, юу болсон” талаар асуухад “би хөрш айлын ***************гийн нөхрийнх нь ах байгаа юм, хүүхэд нь нас барчихсан, хаалга онгойлгохгүй байна, хаалга хөшиж онгойлгох юм байна уу, дотроо хүн уйлаад байна” гэхээр нь би “хүрз байна” гэсэн чинь “эсвэл хүүхэд байвал өргөөд дотроос нь онгойлгуулчихая” гэхээр нь би дүү Эрдэнэбаатарыг дуудаад тухайн ахтай 3 уулаа хашааных нь гадаа очоод тухайн танихгүй ах манай дүүг өргөөд барьж байгаад дотроос нь онгойлгуулсан юм, Тэгээд буулгаад бид хоёр гэрлүүгээ орсон, би гэртээ орчихоод шууд явсан. Тухайн үед ийм л зүйл болсон…” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дахь тал),

 

9.Гэрч З.***************ийн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс СХД-н *************** хорооны өрхийн эмнэлэгт өрхийн эмчээр томилогдсон бөгөөд дээрх хаягаар 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр билүү 18-ны өдөр очсон, тэр үед тухайн айлын хүүхэд нас барсан байсан, түүнээс өмнө нь гэрээр нь би очиж байгаагүй. Намайг дээрх хаягаар очиход ***************, 6 настай хүүгийн хамт байсан, өөр хүн байхгүй байсан ба *************** согтуу унтаж байсан. ***************г дуудаж сэрээхэд архи нь гүйцэд гараагүй согтолттой байсан. Төрсөн эх гэртээ гарсаныхаа дараа Өрхийн эрүүл мэндийн төвд төрөх эмнэлэгээс өгсөн тарилгын хуудсыг авчирч өгч байж өрхийн эмнэлгээс үзлэг хийж тухайн тарилагын хуудсанд тэмдэглэгээ хийдэг ба *************** нь гэртээ гарчихаад тухайн хуудсыг авчирч өгөөгүй учраас манай эмнэлэгийн зүгээс очиж байгаагүй юм байна лээ…” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал),

 

10.Гэрч Х.***************ы: “...*************** нь байнга хөдөө явчихдаг, гэртээ байх үедээ хүүхдээ дагуулаад хичээл сургуульд нь хүргэж өгөөд явж байгаа харагддаг. *************** гэртээ байнга хүүхдүүдээ хараад байж байдаг, өөрөө хэлэхдээ элэг өвчтэй учраас ажил хийж чаддаггүй, хүүхдээ хараад гэртээ байж байдаг гэж ярьдаг. ***************ийг архи ууж байхыг нь харж байгаагүй, харин *************** нь үе үе архи уудаг гэж хэлдэг. 2023 оны 7 дугаар сарын сүүлээр нэг гэрт нь ороход *************** нилээн согтуу, хоёр хүүхэдтэйгээ байсан, бага хүүхэд *************** нь гэдэс хямарсан гүйлгээд байна гэж байсан. Тэгээд би өрхийн эмнэлэгт хэлээд эмч очиж үзэж байсан юм. Тэр үед хүүхэд байх ёстой жиндээ хүрдэггүй юм байна гээд ***************г хүүхдүүдтэй нь хамт хоол тэжээлийн сургалтад хамруулсан гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 65 дахь тал),

 

11.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 4***************дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ: “...Талийгаачийн цогцост гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач В/III/ бүлгийн харъяалалттай цустай байна. Талийгаач нь осгож нас баржээ. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 71-77 дахь тал),

 

12.Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 536 дугаартай: “...*************** нь хэрэг болох үед сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. *************** нь тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. *************** нь болсон үйл явдлыг зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай байна. *************** нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. *************** нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. *************** нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ***************д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. *************** нь хэрэг хариуцах чадвартай байна…” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 97-99 дэх тал),

 

13.Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 132-1***************дэх тал),

 

14.Цаг уур, орчны шинжилгээний газрын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/104 дугаартай албан бичиг: “...2024 оны 01 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө *************** дүүрэг орчмоор 0.0мм цас орж, 21-28 градус хүйтэн хоносон болохыг Улаанбаатар хотын “Буят-Ухаа” “Улаанбаатар” “Хан-Уул” өртөөдийн бодит ажиглалтын мэдээнд үндэслэн тодорхойлов” гэж, (1 дүгээр хавтаст хэргийн 206 дахь тал),

 

15.Тухайн үед амь хохирогч *************** нь 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 01 нас 04 сар 19 хоногтой байсан болох нь нас тоолсон тухай тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримттай (1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дахь тал),

 

16.Шүүгдэгч ***************гийн: “...*************** бид хоёр 2019 онд танилцаад, тухайн ондоо нэг гэрт хамтран амьдарч эхэлсэн бөгөөд гэр бүлээ батлуулсан бичиг баримт байхгүй. *************** бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй байсан боловч тэр маань нас барсан. Манай нөхөр Өмнөновь аймагт төмөр зам дээр ажилладаг ба 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймаг руу ажил руугаа явсан байсан. Би хоёр хүүхэд болох *************** /6 настай/, *************** /1 нас 4 сартай/ хүүхдүүдийн хамт үлдсэн. Он гарахад 21 дүгээр хороололд төрсөн үеэл эгч Батцэцэгийн гэрт байсан. 2024 оны 01 дүгээр сарын эхээс эхлэн гурвуулаа гэртээ ирсэн бөгөөд 01 дүгээр сарын 05-ны өдөр үеэл эгч Баярцэцэг, нөхөр хүүхдүүдийн хамт манайд ирээд би хоол унд хийж өгөөд орой манайхаас явсан. Би орой гэртээ ганцаараа 0.5 литрийн пивор савалгаатай / нэрийг нь санахгүй байна/ тэр архинаас 2 хундага уугаад унтаж амарсан, маргааш нь буюу 06-ны өглөө машиндсан махаар хоёр хүүхэддээ бантан хийж өгсөн, өдөр нь мөн бантангаа идсэн ба орой гоймонтой шөл хийж идсэн. Тэгээд би өмнөх өдөр ууж байсан архинаасаа нэг хундага архи уугаад унтсан, маргааш өглөө нь буюу 07-ны өдрийн өглөө 06 цаг өнгөрч байхад сэрсэн тэгээд галаа түлчихээд хүүхдүүдээ сэрээгээд хоол унд өгчихөөд үлдсэн байсан архинаасаа хоёр хундага уусан бөгөөд тэгээд орой нь хоёр хүүхдээ өвөрлтөөд унтсан. Тэгээд шөнө 03 цагийн үед босож бие засах гэтэл охин *************** маань эвгүй болчихсон байсан, тэгээд *************** луу энэ талаар хэлсэн, мөн яаралтай түргэн тусламжийн 103 дугаар луу олон удаа залгасан боловч хүүхдийн түргэн рүү залга гэж хэлээд скайтелын дугаар өгсөн, тэр дугаар луу залгахад дуудаж байгаа боловч утсаа авахгүй байсан. Тэгээд ***************ийн төрсөн ах *************** ирсэн тэгээд цагдаа нар ирсэн. *************** явахдаа түлэх түлээ, сайжруулсан түлш, мөн хоол хүнс авч өгөөд явсан байсан ба *************** нас барахаас өмнө манайх сайжруулсан түлшээ амбаартаа хураасан байсан. 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө босоод гал түлсэн, өдөр гал түлсэн хамгийн сүүлд 21 цаг өнгөрөөгөөд галаа түлчихээд унтсан, манайх нүүрс буюу сайжруулсан түлш их хийчхээр халаад байдаг юм. Би сэтгэл санаагаар унасан үедээ архи уучихдаг, байнга уугаад байдаггүй юм” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 228-229 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

       Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 6 дугаар зүйлийн 1-т “Оролцогч улсууд хүүхдийн амьд явах жам ёсны эрхийг хүлээн зөвшөөрнө”, 2-т “Оролцогч улсууд хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана”, 27 дугаар зүйлийн 4-т “Оролцогч улсууд хүүхдийн эцэг эх болон түүний талаар хариуцлага хүлээх бусад хүн өөрийн улсад болон хилийн чанадаас хүүхдээ тэжээн тэтгэх явдлыг сэргээхэд чиглэсэн бүхий л шаардлагатай арга хэмжээг авна” гэж, Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн 16 дугаар зүйлийн d хэсэгт “гэрлэлтийн байдлаас үл хамаарч эцэг эх хүүхэдтэй холбоотой асуудлаар адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд бүх тохиолдолд хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавина” гэж тус тус зааж тунхагласнаас гадна

  Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад Монгол Улсын иргэн... үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх... нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дугаар зүйлийн 26.2.1-д “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх” 26.2.2-т “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” 26.3 дугаар зүйлд “Эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоногэж,  Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “...Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй...", 5.3 дахь хэсэгт “...Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх... эрхтэй...” гэж, *************** зүйлийн 10.1.3 дахь заалтад “...эцэг, эх... нь хүүхдийн хөгжил эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах...”, 10.1.10 дахь заалтад “...хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах... үүрэгтэй...” гэж тус тус заасныг шүүгдэгч *************** нь зөрчсөн гэж үзнэ.

 Учир нь, хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч *************** нь хамтран амьдрагч ***************, 6 настай Г.***************, 1 нас 4 сартай *************** нарын хамт монгол гэрт амьдардаг байх бөгөөд хамтран амьдрагч *************** нь Өмнөговь аймагт зам засварын ажил эрхэлдэг, явахаасаа өмнө гэр бүлийн хэрэгцээний зүйлийг бэлдэж өгөөд явдаг бол *************** нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, бага насны хүүхдүүдийнхээ хамтаар гэр зуур байдаг байна.

            ***************,*************** нартай хөрш зэргэлдээ амьдардаг гэрч С.***************, тухайн хорооны өрхийн эмч З.***************, хэсгийн ахлагч Х.*************** нар нь шүүгдэгч ***************г архи согтууруулах ундааны зүйлийг ихээр хэрэглэдэг, байнга шахуу согтуу байдаг, согтуу утсаар ярьдаг, хүүхэд нь цаана уйлж байгаа сонсогддог, хүүхэд нь хэвийн жиндээ хүрдэггүй байсан талаар мэдүүлцгээсэн нь шүүгдэгч ***************г архины хамааралтай болохыг илтгэснээс гадна хүүхдүүддээ хир анхаарал тавьдаг байсныг гэрчилсэн байна.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***************ийн шүүхийн хэлэлцүүлэгт “...Би явахдаа гэртээ 20 шуудай нүүрс, 1 шуудай мод зэргийг хүнсний зүйлийн хамт авч өгөөд явсан. Нүүрс түлэхэд гал асаах зорилгоор мод ашигладаг тул мод бага хэрэглэгддэг. Манай гэр нь эсгий бүрээстэй, гялгар уут болон машины бүтээлгээр давхарласан, битүү цаваг, гадна бүрээстэй, хаяа манаатай тул галласан үед  дулаанхан байдаг” талаар мэдүүлсэн.(шүүх хуралдааны тэмдэглэл)

Цаг уур, орчны шинжилгээний газрын 01/104 дугаартай албан бичигт дурдсанаар, тухайн үйл явдал болсон өдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 8-ны өдөрт шилжих шөнө *************** дүүрэг орчмоор 0.0мм цас орж, 21-28 градус хүйтэн хоносон ийм хүйтэн нөхцөл байдалд шүүгдэгч *************** нь тасралтгүйгээр согтууруулах ундааны зүйлийг хэрэглэж, гэрээ галлаагүй удсанаас монгол гэр хүйтэн, амнаас уур гарсан байдалтай, … төмөр зуухны таг онгорхой, дотроо шинэ модтой асаагүй, үнсний сав дүүрэн үнстэй, зуухны зүүн талд аяга дотроо шингэнтэй бууз хөлдсөн, шанага дотроо шингэн хөлдсөн, хөх өнгийн усны сав доторх ус хөлдсөн, мөстэй байдалтай байснаас гадна …Сэнгүр нэртэй пивоны лааз, Шүншиг нэртэй архины шил 2 ширхэг, мөн хойд хэсэгт нь хивсэн дээр пивоны 2,5 литрийн 3 ширхэг, пивоны лааз зэрэг хөглөрсөн байсан нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд тусгагдсан байна.

            Мөн тухайн хэргийн газарт байсан 6 настай, насанд хүрээгүй гэрч Г.*************** нь “ээж сүүлийн хоёр хоног архи уусан, өчигдөр өглөө архи уусан, өдөр архи уусан, ээж сүүлийн 2 хоног гал түлээгүй. Дүү бид хоёрт халуун хоол хийж өгөөгүй, би хөргөгчинд байсан чокопай, ундаа шоколад, печень идсэн, дүү бас надтай адилхан юм идсэн. …Дүү бид хоёр их даарч, өлссөн, би цуйван идмээр байсан, би ээжид хоол хийж өгөөч, ээжээ өлсөөд байна гэхэд ээж хоол хийж өгөөгүй. Өчигдөр дүү маань орон дээр хэвтээд унтаад байсан, нартай байхад хүртэл унтаад байсан” гэж мэдүүлсэн нь дээрх хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдалтай тохирч, давхар нотолсон шинжтэй байна.

            Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтээр бага насны хүүхэд осголтын улмаас нас барсан болох нь тогтоогдсон байгаа нь тухайн гэр хүйтэн, нам температуртай байсныг илтгэж байна.

            Дээрх байдлаас үзвэл, шүүгдэгч *************** нь өөрийн хамтран амьдрагч ***************ийн бэлдэж үлдээсэн түлээ нүүрс, хүнсний зүйл зэргийг ашиглан үр хүүхдүүдээ дааруулахаас сэргийлж гэр орноо дулаан байлгах, халуун хоол унд хийж өгөх, дулаан хувцаслах зэргээр анхаарал халамж тавьж үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх, аятай таатай нөхцөлд амьдруулах үүрэг бүхий этгээд атал тэрээр тухайн цаг хугацаанд архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэж хүүхдүүддээ огт анхаарал тавиагүй буюу тодруулбал, хүүхдүүддээ хоол хийж өгөөгүй, 2 хоног гал түлээгүй явдал нь гэрт буй шингэн биетүүд хөлдөж зайрмагтсан байдлаар илрэн гарах ба ийм хүйтэн, зэврүүн  орчинд өөрийгөө дулаалж хувцаслах, хооллох дадалд суралцаж амжаагүй бага насны буюу 1 нас 4 сартай хүүхдийн хувьд осгож нас барахад шууд нөлөөлсөн байхаар байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч *************** нь асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд энэхүү үйлдэл нь байнгын, давтагдсан шинжтэй байхыг хуулиар шаардаагүй байна.

Иймээс тухайн нэг удаагийн шинжтэй шүүгдэгчийн санаатай үйлдлээс шалтгаалж хохирогчийн амь нас хохирсон нь шүүгдэгчийн хүүхдийг асран хамгаалах үүргээ биелүүлэлгүй эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой тул шүүгдэгч ***************г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3-т заасан “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Иймээс шүүгдэгч ***************агийн өмгөөлөгч Б.Балжидмаагийн гаргасан “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх тухай” дүгнэлтийг хүлээн аваагүй болохыг тэмдэглэв.

 

Хохирол төлбөрийн тухайд: Насанд хүрээгүй амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *************** нь амь хохирогчийн оршуулгын зардал болон бусад хохирлыг шүүгдэгчээс нэхэмжлэхээс татгалзсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************д 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч ***************гийн өмгөөлөгч Б.Балжидмаа “...Шүүгдэгч ***************д хувийн байдлыг харгалзан 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү”  гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүнд оногдуулж буй ял, албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгжих ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан  хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид зааснаар оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэм буруутай этгээдийн  хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

            Иймээс шүүгдэгч ***************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирсон, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгах боломжгүй нөхцөл байдал, мөн шүүгдэгчийн хувийн байдал /биеийн эрүүл мэндийн байдал, жирэмсэн/ зэргийг тус тус харгалзан шүүгдэгч ***************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн  хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч ***************гийн бага насны хүүхэд болох 2017 онд төрсөн Г.*************** /РД-***************/-д асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилуулах, уг үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг харьяа дүүргийн засаг даргад  даалгах нь зүйтэй. (1 дүгээр хавтаст хэргийн 159 дэх тал)

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч *************** овогт ***************ын ***************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************д хоёр (2) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч ***************гийн бага насны хүүхэд болох 2017 онд төрсөн Г.*************** /РД-***************/-д асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилуулах, уг үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг харьяа дүүргийн засаг даргад  даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*************** зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч ***************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***************д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ