Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2022/01817

 

 

 

 

 

 

 

      2022        08       16     

181/ШШ2022/01817

 

 

                                                           

  

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Б.Гнэхэмжлэлтэй

 

Хариуцагч: М.Т-т холбогдох

 

24,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г, түүний өмгөөлөгч А.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч М.Т холбогдуулан гэрээний дагаа шилжүүлсэн 24,500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... 2022.03.29-ний өдөр “Үнэгүй.мн” зарын сайтаас хариуцагч Т утсаар холбогдож, BMW Mini Cooper маркийн автомашиныг худалдан авахаар циркийн авто зогсоол дээр очиж үзсэн. Үзэх үед моторын чекны гэрэл ассан байсан. Энэ яагаад асаад байгаа юм бэ бинзенээ голоод байгаа юм 98 хийхээр зүгээр болно, миний хайрлаж унасан сайн тэрэг гээд учиргүй магтаад байсан. Тэгээд авто тээврийн үндэсний төв дээр очоод өөрийн нэр дээр шилжүүлж ........ улсын дугаар авсан. 2022.03.29-ний өдрөө өөрийн данснаас хариуцагчийн данс руу хоёр удаагийн гүйлгээгээр 20 сая төгрөг шилжүүлсэн. Банкнаас мөнгө шилжүүлэх лимит хэтэрсэн тул дотны танил И.Г. данснаас үлдэгдэл 4,500,000 төгрөг шилжүүлж, төлбөрийг бүрэн төлсөн. Машиныг шилжүүлж аваад ерөөсөө уналгүй байж байгаад 2022 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Бавари моторс гэдэг гэрийн ойролцоо байдаг оншилгооны газар албан ёсоор оношлуулсан. Машиныг үзээд “уг машиныг ердөө унаж болохгүй, өнөө маргаашгүй мотор нь цохих гэж байна” гэсэн дүгнэлт гаргасан. Моторын тагнаас нь төмрийн үртэс гарч ирсэн. Тэгээд машиныг дулаан гараажид тавиад хариуцагч М.Т. утсаар залгахад утсаа авахгүй байсан. Огт утсаа авахгүй байсан бөгөөд тэгж тэгж аваад лагер дээр байна гэсэн. Ингээд 2022 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хариуцагчийн утас руу мессэж бичсэн. Машинаа буцаах тухай хэлэхэд мөнгийн үрсэн гэж хэлсэн. Машиныг буцааж өгөх гэсэн боловч хүлээж авахгүй байгаа юм. Хариуцагч нь намайг машин мэдэхгүй байдлыг далимдуулан, хуурч доголдолтой машин худалдсанд гомдолтой байна. ... иймд хариуцагчтай байгуулсан худалдах худалдан авах гэрээг цуцалж, хариуцагчид цагаан өнгийн BMW Mini Cooper маркийн автомашиныг буцаан өгч, 24,500,000 төгрөгөө нэхэмжилж байна гэв. 

 

2. Хариуцагч М.Т., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... өөрийн эзэмшлийн BMW Mini Cooper маркийн автомашинаа нэхэмжлэгч Б.Г 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр зарсан. Автомашиныг зарах үед ямар нэгэн гэмтэл байхгүй, зориулалтын дагуу ашиглах боломжтой автомашин байсан. Б.Г автомашиныг оношилгоонд оруулж шалгуулна гэж байсан. Оношилгоонд оруулж шалгуулж үзүүлж болно, өвлийн хүйтэнд дулаан гараажид тавьдаг байсан учир ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан. Гэтэл худалдаж аваад 7 хоногийн дараа машины гэрэл асаад байна, үзүүлсэн чинь удахгүй эвдэрнэ гэж оношилсон гэж хэлсэн. Миний зарсан машин ямар ч эвдрэл гэмтэлгүй байсан, ямар нэгэн доголдол байгаагүй. Урьд өмнө өвлийн үйлчилгээг хийлгэхээр “Наран моторс”-д хандаж оношилгоо хийлгэж байсан, тэр үед ямар ч эвдрэл байгаагүй, хууран мэхэлсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн оношилгоо хийлгэсэн гэх “Бавари моторс” нь автомашины эвдрэл гэмтлийг оношилж гаргах эрхтэй байгууллага мөн эсэх нь тодорхойгүй байна. Доголдол илрээгүй, хэвийн явж байгаа автомашиныг удахгүй эвдрэх гэж байна гэсэн нь бодит байдлаас зөрсөн, ирээдүйд болох гэж байна гэж дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй ...  нэхэмжлэгч анх машиныг авах үед гэрэл ассан байсан гэж хэлсэн. Тэгэхээр нэхэмжлэгч худалдаж авах үедээ биет байдлын доголдолтой эсэхийг бүрэн мэдэх боломжтой байсан. Тэр эрхийг хэрэгжүүлэхгүй өнөөдөр шаардаж байгааг шаардах эрхээ алдсан гэж үзэж байгаа. Биет байдлыг доголдол гэж зориулалтын дагуу ашиглаж болохгүй байгааг хэлдэг, ирээдүйд болохгүй юм байна гэдгийг хэлэхгүй. Нэгэнт зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон бол доголдолын талаар ярина. Шаардлагын үндэслэл болсон баримт өөрөө үгүйсгэгдэнэ. Биет байдлын доголдолтой байсан ч шаардах эрхээ алдсан гэж үзэж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгч нотлох баримтаар: Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримт, депозит дансны хуулга, засвар үйлчилгээний нэхэмжлэх, засвар үйлчилгээний ажлын хуудас, төлбөрийн баримт, үнийн санал, Бавари моторс ХХК-ийн 2022.04.04-ний өдрийн №04/042 дугаар, 2022.07.19-ний №Н-001 дугаар өдрийн “техникийн дүгнэлт”, 2022.07.01-ний өдрийн №07/71 дугаар “тодорхойлолт” гэсэн албан бичиг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн тэмдэглэлийн хавсралт зураг, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, Бавариа моторс ХХК-ийн компьютер оношлогооны баримтыг гаргасан.   

 

4. Хариуцагч нотлох баримтаар: “Евро моторс” ХХК-ний гаргасан автомашины оношилгооны ажлын хуудас, баримтыг гаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч М.Т холбогдуулж 24,500,000 төгрөг буцаан гаргуулах тухай шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагчтай байгуулсан гэрээг цуцалж, гэрээний төлбөрт шилжүүлсэн мөнгийг буцаан гаргах агуулгаар тайлбарлажээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, доголдолгүй хөрөнгө шилжүүлсэн, нэхэмжлэгч шаардлага гаргах эрхээ алдсан гэж маргажээ.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

4. Нэхэмжлэгч Б.Г “Үнэгүй.мн” зарын сайтаас автомашин худалдах зарын дагуу хариуцагч М.Т холбогдсон, тэд харилцан тохиролцож хариуцагч нь өөрийн эзэмшил, өмчлөлийн 2013 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд импортоор оруулж ирсэн, BMW Mini Cooper маркийн цагаан өнгийн автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлж, нэхэмжлэгч нь автомашины үнэ 24,500,000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан мөнгөн шилжүүлэгийн талаар банкны баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

5. Нэг тал эд хөрөнгө болон түүнтэй холбоотой баримтыг нөгөө талын өмчлөл, эзэмшилд шилжүүлж, нөгөө тал хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хүлээж харилцан тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

6. Гэрээг талууд бичгээр байгуулаагүй боловч гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, гэрээний зүйл болох автомашиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээ бодит үйлдлээр байгуулсанд тооцох бөгөөд гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй. 

 

7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.

 

8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “ ... хариуцагч хууран мэхлэж, доголтой эд хөрөнгө шилжүүлсэн, автомашины мотор доголтой, цаашид ашиглаж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон ... “ гэж тайлбарласан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “ ... доголдлын талаар мэдэх боломжтой байсан ... биет байдлыг доголдол гэж зориулалтын дагуу ашиглаж болохгүй байгааг хэлдэг, ирээдүйд болохгүй юм байна гэдгийг хэлэхгүй ... шаардах эрхээ алдсан ... “ гэсэн агуулгаар тайлбар гаргаж маргасан.

Өөрөөр хэлбэл худалдах худалдах авах гэрээний зүйл нь биет байдлын доголдолтой эсэх, нэхэмжлэгч гэрээг цуцлах шаардлага гаргасан нь үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болжээ.   

 

9. Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний нэг төрөл болох худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагчийн өмнө биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүргийг хүлээдэг бөгөөд гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх, хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2 дахь хэсэгт тус тус заажээ.

 

10. Талуудын хувьд бичгийн гэрээ байгуулж, худалдсан хөрөнгийн чанарын талаар гэрээндээ заагаагүй тул гэрээний зүйл болох автомашин нь өөрийн шинж чанараараа ердийн хэрэглээний шаардлагыг хангасан буюу зориулалтынхаа дагуу ашиглах боломжтой байх тохиолдолд биет байдлын хувьд доголдолгүй хөрөнгө гэж үзнэ. Энэ тохиолдолд гэрээний зүйл болох автомашин нь 2013 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд Монгол улсад орж ирсэн, шинж чанарын хувьд хуучин автомашин бөгөөд талууд автомашины чанарын талаар тухайлсан нөхцөлийг гэрэээгээр тохиролцоогүй тул ердийн буюу суудлын автомашины зориулалтаар ашиглах боломжтой бол биет байдлын доголдолгүйд тооцно.

 

11. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан “Бавариа Моторс” ХХК-ийн 2022.08.15-ны өдрийн ”Компьютер оношлогооны нарийвчилсан орчуулга”, 2022.04.04-ний өдрийн “техникийн дүгнэлт” албан бичиг, оношлогоо, засвар үйлчилгээний нэхэмжлэх хуудас болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгч Б.Г нь автомашиныг шилжүүлэн аваад 3 хоногийн дараа буюу 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “Бавариа Моторс” ХХК-нд комьютер, явах эд ангийн оношлогоо хийлгэсэн болох нь тогтоогдож байна.

 

12. “Бавариа Моторс” ХХК-ийн хувьд “BMW” группын төлөөлөгч болж албан ёсны эрхийн дагуу шинэ машины борлуулалт, засвар үйлчилгээ, сэлбэг борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг талаар баримт хэрэгт авагджээ.  

 

13. Тус байгууллагын гаргасан техникийн оношлогооны хуудсанд “Тормосны гэрлийн алдаа, тормосны гэрэл зүүн талдаа алдаа, тормосны гэрэл баруун талдаа алдаа, дотоод шаталтад хөдөлгүүрийн 4 цилиндр дээр үүссэн доголны алдаа, цилиндр дээр үүссэн доголны алдаа, хөдөлгүүрийн 4 цилиндр дээр үүссэн доголны алдаа, оруулах талын нударган голны тохируулагчын алдаа, хөдөлгүүрийн тосны даралт унасан алдаа, тосны насосонд механик гэмтэл үүссэн алдаа” гэж тэмдэглэгдэж “Тосны даралт унасан алдаа гарсан. Мөн тосны шүүрийг тайлж үзэхэд тосны шүүрнээс төмрийн үртэс гарч ирсэн, хөдөлгүүрт цохионы дуу үүссэн байгаа нь хөдөлгүүрт ноцтой гэмтэл үүссэнийг тодорхойлж байна. Цаашид автомашиныг унаж ашигласан нөхцөлд автомашины хөдөлгүүр зуурах эрсдэлтэй. Тухайн автомашиныг засварлахын тулд хөдөлгүүрийг задалж нарийвчилсан оношлогоо хийсний дараа их засварт орох боломжтой” гэсэн дүгнэлтийг гаргасан байна. 

 

14. Автомашины хөдөлгүүр /мотор/-н хувьд автомашины үндсэн эд анги, гол хэсэгт хамаарах бөгөөд гэрээний зүйл болох автомашины хөдөлгүүрт гэмтэл үүссэн байсан болох нь дээрх үйл баримтаар тогтоогдож байна. Тодруулбал нэхэмжлэгч нь автомашиныг шилжүүлэн авснаас хойш 3 хоногийн дараа автомашиныг эрх бүхий этгээдэд оношолгоонд оруулж, доголдлыг илрүүлсэн нь худалдагчаас доголдолтой эд хөрөнгө шижлүүлсэн гэж үзэх үндэслэл болох бөгөөд “автомашиныг унаж ашигласан нөхцөлд автомашины хөдөлгүүр зуурах эрсдэлтэй” гэсэн дүгнэлт нь эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдлыг илэрхийлж байна.

 

15. Автомашины хөдөлгүүрийн доголдлыг илрүүлэхэд техникийн тусгай мэдлэг шаардагдах боловч нэхэмжлэгчийн хувьд хүлээж авах үедээ доголдлын талаар мэдэх боломжтой буюу эрх бүхий этгээдээр шалгуулж авах боломжтой байсан. Гэхдээ нэхэмжлэгчээс “ ... автомашиныг худалдан авах үед хянах самбар дээр гэрэл ассан байсан, нэхэмжлэгчээс асуухад бинзенээс болж ассан А98 бинзен хийхээр зүгээр болно гэж хэлэхээр нь итгэсэн ... “ гэснийг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгчээс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “ .. чи бинзенийх гэхээр би итгэсэн, мотор гэж бодоогүй, машинд гол нь мотор шүү дээ ... “ гэсэн мессэж явуулахад хариуцагчаас “ ... эгчээ би танд хэлсэн шүү дээ, би машин сайн мэдэхгүй гэж, ... миний өмнө очсон засварын газар бинзений догол гэж хэлсэн ... “ гэх хариу мессэж явуулж байснаас үзэхэд автомашиныг шилжүүлэх үед хянах самбар нь дээр анхааруулах гэрэл ассан байсан, үүнийг талуудын хэн аль нь мэдэж байжээ. Үүнээс үзэхэд автомашины доголдлын талаар худалдагч, худалдан авагч нар андуурч, ялимгүй доголдол гэж итгэн хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар нэхэмжлэгчийг шаардах эрхээ алдсан гэж үзэхгүй.

 

16. Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1 “Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан.

Хариуцагч нь хуульд зааснаар доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн болохоо баримтаар нотолж чадаагүй бөгөөд нэхэмжлэлийг татгалзаж буй тайлбартаа “ ... ирээдүйд болох гэж байна гэж дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй ...  биет байдлыг доголдол гэж зориулалтын дагуу ашиглаж болохгүй байгааг хэлдэг, ирээдүйд болохгүй юм байна гэдгийг хэлэхгүй ... “ гэсэн нь бодит байдал нийцээгүй. Учир нь автомашины доголдлын талаар эрх бүхий этгээдийн гаргасан оношлогоо, дүгнэлт нь бодит учирсан эвдрэл, гэмтэлийг тодорхойлсон баримтууд байх бөгөөд тухайн гэмтэл, эвдрэлээс нэхэмжлэгч нь зөвхөн хөдөлгүүрт үүссэн доголдлыг үндэслэсэн, энэ нь “үүргийг ялимгүй зөрчсөн” тохиолдолд хамаарахгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.         

 

17. Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.Автотээврийн хэрэгслийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөө үзүүлэх сөрөг хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх хэмжээний түвшин, тээвэрлэлтийн болон техник ашиглалтын шаардлагыг хангасан байдалд жилийн турш техникийн хяналт хийж гэрчилгээ олгоно” гэжээ. Хариуцагч нь тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хувьд 2021 оны техникийн хяналтын үзлэгт орж, “тэнцсэн” үйл баримтын талаар нэхэмжлэгч маргаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тээврийн хэрэгслийн цахим санд үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзсан.

18. Мөн хариуцагч тал доголдол үүсээгүй гэх тайлбартайгаа холбогдуулж 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр “Евро моторс” ХХК-ийн засварын газраар оношлуулсан талаар баримт гаргасан боловч тухайн баримт нь худалдах худалдан авах гэрээ байгуулагдахаас 20 хоногийн өмнө байх бөгөөд уг баримт дангаараа автомашиныг шилжүүлэх үед доголдол үүсээгүй байсан гэх нөхцөл байдлыг нотолж чадахгүй юм.

 

19. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй”, мөн хуулийн 254.6 “ ... тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж тус тус заасны нэхэмжлэгч Б.Г нь эд хөрөнгийн доголдлыг илрүүлсэнтэй холбоотойгоор хуульд заасан хугацааны дотор шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна.

 

20. Иймд Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 “Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 24,500,000 төгрөгийг хариуцагч М.Тунгалагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.  

 

21. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 280,648 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагч М.Тунгалагаас 280,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118 зүйлд заасныг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Тс 24,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 280,648 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч М.Тс 280,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гд олгосугай.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд çîõèã÷, гуравдагч этгээд, òýäãýýðèéí òºëººëºã÷, ºì㺺ëºã÷ øèéäâýðèéã ýñ çºâøººðâºë ãàðäàí àâñнаас õîéø 14 õîíîãèéí äîòîð Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж зààëäàõ ãîìäîë ãàðãàõ ýðõòýé áîëîõûã дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     Ж.ЛХАГВАСҮРЭН

 

э