| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэгмэдийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 142/2022/01038/И |
| Дугаар | 142/ШШ2022/00974 |
| Огноо | 2022-08-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 142/ШШ2022/00974
2022 08 04 142/ШШ2022/00974
МО*******ГОЛ УЛСЫ******* *******ЭРИЙ******* ӨМ*******ӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
*******эхэмжлэгч: ******* *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох,
*******эхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний төлбөрт 10,942,757.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: *******эхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. *******эхэмжлэгч ******* *******нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 10,942,757.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. *******эхэмжлэгч ******* *******нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь тус байгууллагаас 2020 оны 01-р сарын 30-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн зээлийг 6 /сар/ сарын хугацаатай, сарын 2,9% /Хоёр аравны ес/ хувийн хүүтэйгээр зээл авсан. ******* тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулсан болно. ******* ОРБ улсын бүртгэлийн дугаартай ******* тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, С арлын дугаартай Toyota crown /2008 2014/ Автомат, бензин, мөнгөлөг, суудал автомашиныг ******* тоот Фидуцийн гэрээгээр барьцаалуулж гэрээ хийсэн. Төлбөр төлөгч зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй олон сар хугацаа хэтрүүлсэн бөгөөд тус компаний зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, биечлэн уулзаж зээл төлүүлэх талаар ажиллагаа хийсэн боловч зээлийг төлөхгүй 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар нийт 498 хоног хугацаа хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандаж байна. 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зээлдэгчийн төлөх үндсэн зээл 6,500,000 төгрөг, үндсэн хүү 3,908,029.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 534,727.80 төгрөг нийт 10,942,757.66 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, Зээл болон барьцааны гэрээнүүдэд заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд ******* тоот Зээлийн гэрээний төлбөрт нийт 10,942,757.66 /Арван сая есөн зуун дөчин хоёр мянга долоон зуун тавин долоон төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөгийг энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн хамтаар иргэн *******аас гаргуулж өгнө үү... ******* нь тус байгууллагаас 2020 оны 01-р сарын 30-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн зээлийг 6 /сар/ сарын хугацаатай, сарын 2,9% /Хоёр аравны ес/ хувийн хүүтэйгээр зээл авсан. ******* тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулсан болно. ******* ОРБ улсын бүртгэлийн дугаартай ******* тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, С арлын дугаартай Toyota crown /2008 2014/ Автомат, бензин, мөнгөлөг, суудал автомашиныг ******* тоот Фидуцийн гэрээгээр барьцаалуулж гэрээ хийсэн. Төлбөр төлөгч зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй олон сар хугацаа хэтрүүлсэн бөгөөд тус компаний зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, биечлэн уулзаж зээл төлүүлэх талаар ажиллагаа хийсэн боловч зээлийг төлөхгүй 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар нийт 498 хоног хугацаа хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандаж байна. 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зээлдэгчийн төлөх үндсэн зээл 6,500,000 төгрөг, үндсэн хүү 3,908,029.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 534,727.80 төгрөг нийт 10,942,757.66 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, Зээл болон барьцааны гэрээнүүдэд заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд ******* тоот Зээлийн гэрээний төлбөрт нийт 10,942,757.66 /Арван сая есөн зуун дөчин хоёр мянга долоон зуун тавин долоон төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөгийг энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн хамтаар иргэн *******аас гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би машиныг буцааж өгмөөр байна. Бэлэн мөнгөөр буцааж өгөх боломжгүй байна гэжээ.
4. *******эхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, ******* *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-3/, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн NC-01/291-2021 дугаартай ******* *******-с салбарын захиралд олгосон итгэмжлэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-4/, ******* *******-ийн Орхон аймаг Баян-Өндөр сум дахь салбарын захирлаас Эрдэнэт салбарын зээлийн ажилтан *******д олгосон итгэмжлэл /хх-5/, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээ /хх 6-7/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-8/, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ /хх 9-10/, *******ын зээлийн дансны хуулга /хх 11-12/, *******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-13/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-14/, зээл хүсэгчийн өргөдөл /хх-15/, *******ын ******* *******-д гаргасан хүсэлт /хх-16/, -ыг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн.
Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Ү*******ДЭСЛЭХ нь:
1. *******эхэмжлэгч ******* *******нь *******д холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 10,942,757.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.
3. *******эхэмжлэгч ******* *******дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ******* нь тус байгууллагаас 2020 оны 01-р сарын 30-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн зээлийг 6 /сар/ сарын хугацаатай, сарын 2,9% /Хоёр аравны ес/ хувийн хүүтэйгээр зээл авсан. ******* тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулсан болно. ******* ОРБ улсын бүртгэлийн дугаартай ******* тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, С арлын дугаартай Toyota crown /2008 2014/ Автомат, бензин, мөнгөлөг, суудал автомашиныг ******* тоот Фидуцийн гэрээгээр барьцаалуулж гэрээ хийсэн. Төлбөр төлөгч зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй олон сар хугацаа хэтрүүлсэн бөгөөд тус компаний зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, биечлэн уулзаж зээл төлүүлэх талаар ажиллагаа хийсэн боловч зээлийг төлөхгүй 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар нийт 498 хоног хугацаа хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандаж байна. 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зээлдэгчийн төлөх үндсэн зээл 6,500,000 төгрөг, үндсэн хүү 3,908,029.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 534,727.80 төгрөг нийт 10,942,757.66 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, Зээл болон барьцааны гэрээнүүдэд заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд ******* тоот Зээлийн гэрээний төлбөрт нийт 10,942,757.66 /Арван сая есөн зуун дөчин хоёр мянга долоон зуун тавин долоон төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөгийг энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн хамтаар иргэн *******аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарладаг.
4. Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт үүргийн гүйцэтгэлийн хангуулах барьцаа хөрөнгө болох ******* ОРБ улсын бүртгэлийн дугаартай ******* тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, С арлын дугаартай Toyota crown /2008 2014/ Автомат, бензин, мөнгөлөг, суудал автомашиныг зээлийн төлбөрт өгөх хүсэлттэйгээ тайлбарладаг.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрхи нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. ******* *******” ХК-тай хариуцагч *******д байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр ******* тоот зээлийн гэрээгээр хариуцагчид 6500,000 /зургаан сая таван зуун мянган/ төгрөгийг сарын 2,9 % хүүтэйгээр, 06 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлснийг хариуцагч ******* дансанд шилжүүлсэн байна. Мөн хариуцагч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар хариуцагчийн үндсэн зээлийн үлдэгдэл 6500,000 төгрөг хүү 3908029 төгрөг 86 мөнгө нэмэгдүүлсэн хүү 534727,80 мөнгө нийт 10.942.757.66 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Гэрээний үүрэгт заасан хугацаандаа төлбөр төлөөгүй байгаа нь тогтоогдож байна.
6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ байна, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.3-д зээлийн хүү сар 4.20 хувь гэж заасан тул хариуцагч хүү төлөх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй, талуудын байгуулсан зээлийн гэрээний 7.1.5-д зээлийн эргэн төлөлтийг хугацаа хоцроож хийвэл зээлдэгч нэмэгдүүлсэн хүү төлнө. *******эмэгдүүлсэн хүүг зээл дээр нэмж шаардах, хариуцагч гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул үндсэн зээл, үндсэн хүүг төлөх үүрэгтэй байна. Иймээс үндсэн зээлийн үлдэгдэл 6500,000 төгрөг, зээлийн хүү 3908029.86 төгрөг, нийт 10,408029.86 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас Дэлхий нийтэд гарсан ковид өвчлөлийн тархалтаас шалтгаалан хариуцагч ямар нэгэн ажил хөдөлмөр хийх боломжгүй орлоггүй нөхцөл байдал үүссэн зэрэг байдал нөлөөлсөн байх тул нэмэгдүүлсэн хүү нийт 534.727,80 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
7. *******эхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,035 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн хэмжээнд тохирох 181,478.46 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* *******-д олгохоор заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 10,408,029.86 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 534727,80 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,035 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 181478 төгрөг, 46 мөнгө гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА