Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2022/03381

 

 

 

  2022          08          02                                     101/ШШ2022/0*******1

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:В.М нэхэмжлэлтэй

Хариуцагч: З.Дхолбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

ШҮүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Загдхорол, нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.М- хариуцагч З.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон.

В.М- нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.Б-тай барьцаат зээлийн гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн байдаг.Б.Б-гаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн төлбөр гэрээгээр тохирсон хүү төлөхгүй хохироож, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/00******* дугаар шийдвэрээр эрэн сурвалжилж, Б.Б-гийн хаягийг Цагдаагийн байгууллагаас  2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тогтоосон байдаг.

В.М- нь Б холбогдуулан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхээс 2020 оны 09  дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/0******* дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2166 дугаар магадлал,Улсын дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2022/00******* дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлээд байна.

В.М-ын нэхэмжлэлтэй Б.Б- нарын зээлийн гэрээний холбоотой иргэний хэргийг  шийдвэрлэх явцад З.Д- нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө Машин дотор Б бид хоёрт 3,000,000 төгрөгийг тус тус өгсөн. 6,000,000 төгрөгийг Б.Б-гийн нэр дээр гэрээ  хийгдсэн, машин дотор мөнгө өгсөн гэж В.М- болон Б.Б- нарын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээнд заасан 6,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг З.Д- авсан болохыг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мэдсэн байдаг.

Хариуцагч З.Д- 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн гэрчийн мэдүүлгээр өөрийн авсан3,000,000 төгрөгийг В.М-д буцаан төлсөн гэх боловч төлөөгүй байдаг.

В.М-ын нэхэмжлэлтэй Б.Б-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэсэн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2166 дугаартай магадлалд З.Д-аас 3,000,000 төгрөг нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй талаар дурдсан болно.

Иймд З.Д-ын зээлж авсан 3,000,000 төгрөгийг В.М-д гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч З.Д- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. Би авсан мөнгөө буцаан төлсөн.Тухайн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй үйл баримт шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн тул дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэл байхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд: гэрчийн мэдүүлэг(хх-ийн5-6),зээлийн гэрээ (хх-ийн7-8),******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж(хх-ийн9-10), Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр(хх-ийн11-12),Цагдаагийн тодорхойлолт(хх-ийн 13), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр(хх-ийн14-16), Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал(хх-ийн17-19), Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол(хх-ийн20-21) зэрэг баримтыг шүүхэд өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч В.М- нь нэхэмжлэлийн шаардлагаа “... 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.Б-тай Барьцаат зээлийн гэрээнд заасан 6,000,000 төгрөгийг зээлдүүлсэн.Дээрх мөнгөнөөс 3,000,000 төгрөгийг З.Д- авсан болохыг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр мэдсэн.. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгч В.М-ын хувьд үлдэх 3,000,000 төгрөгтэй холбоотой нэхэмжлэлийг холбогдох этгээдэд гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй гэж дурдсан ” тул З.Д-аас шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

Хариуцагч З.Д- 3,000,000 төгрөгийг сарын дотор төлсөн. Тухайн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй үйл баримт шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн тул дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тайлбар, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдов.

Нэхэмжлэгч В.М- Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхийн 202 тоотод хариуцагч З.Д- “.... машин дотор Болормаа бид хоёрт 3,000,000 төгрөг тус тус өгсөн, ....сарын дотор төлсөн, .... өгсөн машин дотор өгсөн” гэх гэрчийн мэдүүлгийг өгчээ.(хх-ийн5)

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 101/8ШШ2020/0******* дүгээр шийдвэрт: “хариуцагч зээлийн гэрээний дагуу 3,000,000 төгрөгийг З.Д- авсан гэж маргасан. Гэрч З. Д 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн өгсөн мэдүүлэгтэй тухайн өдөр нотариатын газар хамт байсан, машин дотор Б.Б- бид хоёрт тус бүр 3,000,000 төгрөгийг өгсөн, 3,000,000 төгрөгийг сарын дотор төлсөн гэж тайлбарласан. Гэвч гэрчийн мэдүүлэг нь бусад баримтаар нотлогдохгүй.Тодруулбал хариуцагч нь 3,000,000 төгрөгийг гэрч З.Д- авсан гэх тайлбараа, зээлээ буцаан төлсөн гэх баримтаар нотлох боломжтой байсан”,

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2166 дугаар магадлалд: “нэхэмжлэгч В.М-ын хувьд үлдэх 3,000,000 төгрөгтэй холбоотой нэхэмжлэлээ холбогдох этгээдэд гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй”,

Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолд:”.....бодит байдалд танихгүй хүнд барьцаагүйгээр зээл өгөх боломж гэж тайлбарлах боловч гэрчийн мэдүүлгийг үгүйсгээгүй...” гэж дурдсан байна. (хх-ийн14-21)

Хэрэгт ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШЗ2019/0******* дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухайзахирамжаар Б.Б-гийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/00******* дугаар шүүхийн шийдвэрээр  Б.Б-г эрэн сурвалжилж, Нийтийн хэв журам хамгаалах газраас 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Б.Б-гийн хаягийг тогтоосон зэрэг нь авагдсан нотлох баримтаар тогтоогдсон болно. (хх-ийн9-13)

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:”Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

Хариуцагч З.Д- нь ....машин дотор 3,000,000 төгрөгийг хүлээн авсан гэдгийг хүлээн зөвшөөрч байх тул талуудын хороонд зээлийн харилцаа үүссэн гэж гэж үзэв.

Харин хариуцагч нь ....тухайн зээлийг сарын дотор буцаан Б.Б-д төлсөн гэж тайлбарлах атлаа зээл төлсөн талаарх баримтыг шүүхэд өгөөгүй, нотлоогүй болно.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй.

Нэхэмжлэгч нь Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр  .....хариуцагч З.Д-ын өгсөн мэдүүлгээс 3,000,000 төгрөгийг авсан гэдгийг мэдсэн гэж үзэхээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шаардах эрхтэй.

 Иймд хариуцагчаас 3,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч З.Д-аас 3,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.М д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 62,950  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ