Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 148/ШШ2018/00326

 

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 148/ШШ2018/00326

Сэлэнгэ аймаг

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч буюу хүсэлт гаргагч: ******* аймгийн Замын-үүд сумын 1 дүгээр баг 9 дүгээр хэсэг 132-14 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай, одоо Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, бага тойруу 5-14 тоотод оршин суух, одоо Улаанбаатар төмөр замын тээх конторчинд бичиг баримт бүрдүүлэгч ажилтай, 30 настай, эмэгтэй ******* овогт *******ын *******ийн // нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг Цагаан эрэг 19-38 тоотод оршин суух, 54 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймаг дахь Авто тээврийн үндэсний төвд тээвэр зохицуулагч ажилтай Шинэдэг овогт *******ны *******од // холбогдох

Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч буюу хүсэлт гаргагч Т.*******, хариуцагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

 

Нэхэмжлэгч буюу хүсэлт гаргагч: Т.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :

Миний бие нь 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Т.*******г Солонгос Улсад ажиллаж, амьдрахаар явахдаа хүүгээ өөрийн аав С.*******, ээж Д.******* нарт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үрчлүүлээд явсан. Одоо миний бие нь Солонгос Улсаас ирсэн, тогтвор суурьшилтай ажил эрхэлж байгаа тул хүүгийнхээ цаашдын ирээдүйг бодож хүүгээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байгаа юм. Энэ жил хүү маань сургуульд орно.

Иймд миний хүү Т.*******г аав С.*******, ээж Д.******* нарт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгон, эх миний асрамжинд шилжүүлж өгнө үү гэх.

Хариуцагч: С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээ хүү Т.*******г эцэг, эх хоёр нь Солонгос Улсад ажиллаж, амьдрахаар явахдаа эхнэр бид хоёрт үрчлүүлээд явсан. Одоо үрчлэлтийг хүчингүй болгон ээжийнх нь нэр дээр шилжүүлэн асрамжинд нь өгөхөд татгалзах зүйлгүй гэх.

Шүүх хуралдаанд уншин сонсгосон гэрч Д.******* шүүхэд өгсөн мэдүүлгээс:

Т.******* миний том охин. 2013 онд БНСУ руу явсан. Явахад нь зээ хүү Т.*******г аав, бид хоёр нь үрчилж авч байсан. Охин Т.******* 2017 онд Солонгос Улсаас ирсэн. Одоо хүүгээ өөр дээрээ авч, Улаанбаатар хотод өсгөх хүсэлтэй байгаа. Мөн эцгээс нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгаа юм билээ. Тиймээс зээ хүү Т.*******г үрчилж авсныг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч буюу хүсэлт гаргагч Т.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...миний хүү Т.*******г аав С.*******, ээж Д.******* нарт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгон, эх миний асрамжинд шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Т.*******ийн хүү О.******* нь 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн байна. Т.******* нь өөрийн эцэг С.*******, эх Д.******* нарт өөрийн хүү Т.*******г үрчлүүлсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Хариуцагч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээ хүү Т.*******г эцэг, эх хоёр нь Солонгос Улсад ажиллаж, амьдрахаар явахдаа эхнэр бид хоёрт үрчлүүлээд явсан. Одоо үрчлэлтийг хүчингүй болгон ээжийнх нь нэр дээр шилжүүлэн асрамжинд нь өгөхөд татгалзах зүйлгүй гэх, Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 46/001946 дугаартай О.*******гийн Төрсний бүртгэлийн лавлагаа, мөн 46/001947 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаа гэрч Д.*******, Б.Нямсүрэн нарын шүүхэд Т.*******г үрчлүүлсэн талаарх гаргасан тодорхойлолт болон шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Иймд С.*******, Д.******* нарт 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Т.*******г 2013 оны 12 дугаар 26-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, эх Т.*******ийн асрамжинд шилжүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д зааснаар 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн *******ын *******г 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр *******ны *******, Дандардэжидийн ******* нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн Т.*******г, эх Т.*******ийн асрамжинд шилжүүлсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээсүгэй.

 

4.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д зааснаар Т.*******гийн үрчлэлтийг хүчингүйд тооцсон тухай бүртгэлд өөрчлөлт оруулахыг Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА