Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2019/00481

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2019/00481

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД,*******од оршин суух, 1982 онд төрсөн, 37 настай,******* регистрийн дугаартай, Цагаангэр овогт******* *******ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,,д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 9.540.219 төгрөг гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

                   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.*******, хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Баяр-Эрдэнэ нар оролцов.

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

       

Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ын Тамгын газрын******* ажиллаж байгаад тус дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн******* тоот захирамжаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, шүүх хуралдаанаар Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, намайг урьдхи ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Улмаар хариуцагч тал шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гарсан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Нэгэнт шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон учир шийдвэрийг албадан гүйцэтгэх гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргаж, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас д шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл буюу 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх цалин хөлсийг олгосноос өөрөөр ямар нэгэн арга хэмжээ авалгүйгээр өнөөдрийг хүрлээ. Иймд миний бие Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 09-нөөс өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг нэг сарын үндсэн цалин 733.863 төгрөгийг 13 сараар тооцож нийт 9.540.219 төгрөг нэхэмжилж байна. Уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.*******ийн тухайд өмнө нь Захиргааны хэргийн шүүхэд ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн талаар гомдол гаргаж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоож, давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хэдийгээр шүүхээс О.*******ийг ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэр хүчин төгөлдөр болсон ч ажил олгогчийн зүгээс шийдвэр гараагүй, хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрт дурдагдсан нөхөн төлбөрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд байршуулж, нэхэмжлэгчид олгосон байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас О.*******ийг ажилд нь эгүүлэн тогтоож, хариу мэдэгдэх талаар мэдэгдэл ирсэн нь үнэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой гэв.

                                                                                                         ҮНДЭСЛЭХ  нь:

 

Нэхэмжлэгч О.******* хариуцагч д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин олговорт 9.540.219 төгрөг гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

           О.******* нь ын Тамгын газрын******* ажиллаж байгаад тус дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн******* тоот захирамжаар ажлаасаа чөлөөлөгдсөн байх бөгөөд уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэж, дугаар шийдвэрээр ын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн******* дугаартай  захирамжийг хүчингүй болгож, О.*******ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан О.*******ийн ажилгүй байсан хугацааы цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч д даалгаж шийдвэрлэсэн байна.

 

         Хариуцагч тал дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар гомдлыг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь зохигчдын тайлбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний дугаар магадлалаар тогтоогдож байх ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

         Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т.. Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй гэж заажээ.

    

         Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүйгээс О.******* шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т “...гүйцэтгэх хуудас бичсэний дараа шүүгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хоногоор тогтоож, энэ тухай мэдэгдэл гаргаж хариуцагчид хүргүүлнэ...” гэж зааснаар 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай шүүхийн мэдэгдлийг д, 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн тоот албан бичгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас, мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлсэн байна.

 

        Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 6 дугаар сарын 29-нийдугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж тус газраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг д 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 4/12894, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4/701, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн тоот мэдэгдлээр тус тус хүргүүлсэн болох нь  тогтоогдож байна.

 

         Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т…Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор… олгоно гэж зааснаар О.******* ажилгүй байсан хугацааны цалин олговор нэхэмжлэх эрхтэй.

 

Харин О.*******ийг ажлаас чөлөөлсөн өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 08-наас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин олговорт 5.960.250 төгрөгийг ын тамгын газраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлсэн нь О.*******ийн тайлбар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

         О.*******ийн сарын үндсэн цалин ТЗ-7-5 ангиллаар, 733.863 төгрөг болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар шийдвэрээр тогтоогдож байх тул түүний нэг сарын дундаж цалин 733.863 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 09-нээс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 12 дугаар сарын 12-ныг хүртэл хугацаагаар тооцож, /733.863*13сар/=9.540.219 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

        

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь: 

          

          1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ас 9.540.219 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.*******ид олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч д даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167.600 төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулж О.*******ид олгож, хариуцагч ас 167.600 төгрөгийг гаргуулж улсын төсвийн дансанд оруулсугай.

           

           4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                        

 

 

                             ДАРГАЛАГЧ                                   Д.ДАВААСҮРЭН