Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 148/ШШ2018/00453

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 148/ШШ2018/00453

Сэлэнгэ аймаг

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар багт байрлах ******* банкны Сэлэнгэ салбар ******* тооцооны төв-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг ******* сумын 3 дугаар баг ******* харваачдын гудамж 2-11 тоотод оршин суух, Ачит лам овогт *******ын ******* /МД-69122979/

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо 37-556 тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******/МО-81120513/ нарт холбогдох

 

Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 19.445.05907 төгрөг гаруулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах-ыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банкны Сэлэнгэ салбар ******* тооцоооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Зээлдэгч Г.*******, хариуцагч Х.*******нар нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2017/50 тоот зээлийн гэрээг байгуулан ******* банкны Сэлэнгэ салбар ******* тооцооны төвөөс 20,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийн 24 сарын хугацаатай сарын 2,3 хувийн хүүтэйгээр, зээлийн гэрээний хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгөөр, Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* тосгон Харваачдын гудамж, хаягт орших Ү-1316000651 тоот УБТ-тай ҮХХ-ийг 18586532745221 тоот нэгж талбарын дугаартай өмчлөх эрхтэй газрын хамт барьцаалан авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2.2.1, 2.2.2, 3.2.1, 3.3 дахь заалтыг зөрчиж, зээлийн гэрээний 1-р хавсралт болох зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй хүндрэл учруулсаар байна. Зээлдэгч нар нь 2017.09.30-ны өдрөөс хойш уг зээлд төлөлт хийгээгүй бөгөөд 2017.06.22-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 15,765,971.03 төгрөг, зээлийн хүү 3,679,088.04 төгрөг нийт 19,445,059.07 төгрөг төлөгдөөгүй байгаа тул уг төлбөр, улсын тэмдэгтийн хураамж, шүүхэд хүргүүлсэн нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсэн төлбөр нийт төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Иймд Г.******* Х.*******нараас хөрөнгө оруулалтын зээлийн нийт үлдэгдэл болох 19,445,059.07 төгрөгийг гаргуулж ******* банкыг хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.

Хариуцагч Г.******* 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

... Зээлийн төлбөр нийт 19.445.059.07 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангахад татгалзах зүйлгүй, уг үл хөдлөх хөрөнгүүд нь үндсэн зээлдэгч Г.******* миний өмчлөлийн хөрөнгө болно гэжээ.

Хариуцагч Х.*******2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

... Миний бие Г.*******ийн авсан зээлд гарын үсэг зурсан нь үнэн. Зээлийн гэрээний төлбөрт доголдол гарсан байх тул зээлийн төлбөр нийт 19.445.05907 төгрөгийг Г.*******ийн хамт төлж барагдуулна! гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

******* банкны Сэлэнгэ салбар ******* тооцооны төвийн нэхэмжлэлтэй Г.*******, Х.*******нарт холбогдох Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 19.445.05907 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Г.******* нь өөрийн хөрөнгийг барьцаалуулсан, зохигчид нь зээлийн төлөлт, барьцааны зүйл, нэхэмжилж байгаа үнийн дүн зэрэг дээр маргаагүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь: Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дугаар зүйлд заасан банк болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн болох нь дээрх зээлийн болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Талууд энэхүү гэрээг Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.2-д зааснаар бичгээр үйлдэж нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд зохигчид энэ талаар маргаангүй байна.

Хэрэгт авагдсан үйл баримтыг авч үзвэл: Зээлдэгч нар нь ******* банкны Сэлэнгэ салбар ******* тооцооны төвөөс 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 2017/50 дугаартай зээлийн гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийн 24 сарын хугацаатай сарын 2.3 хүүтэй зээлж, уг зээлийн барьцаанд Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* тосгон Харваачдын гудамж, хаягт орших Ү-1316000651 тоот УБТ-тай ҮХХ-ийг 18586532745221 тоот нэгж талбарын дугаартай өмчлөх эрхтэй газар зэргийг тус тус барьцаалсан байх ба зээлдэгч нар зээлийн

үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөөгүй болох нь хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гаргасан тайлбараар нотлогдож байгааг шүүх зээлдэгч нь гэрээнийхээ үүргийг зөрчсөн гэж үзнэ.

Иймд хариуцагч Г.*******, Х.*******нараас үндсэн зээл 15.765.97103 төгрөг, зээлийн хүү 3.679.08804 төгрөг, нийт 19.445.05907 төгрөгийг гаргуулан ******* банкны Сэлэнгэ салбарын ******* тооцооны төв-д олгож, нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн 2017/50 тоот Барьцаат зээлийн гэрээ-нд заагдсан Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* тосгон Харваачдын гудамж, хаягт орших Ү-1316000651 тоот УБТ-тай ҮХХ-ийг 18586532745221 тоот нэгж талбарын дугаартай өмчлөх эрхтэй газар зэргийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, албадан дуудлага худалдаанд оруулахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255.175 төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 255.175 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Зохигчид шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 ,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зйүлийн 453.1-д тус тус заасныг баримтлан Г.*******, Х.*******нараас 19.445.05907 төгрөгийг гаргуулан ******* банкны Сэлэнгэ салбар ******* тооцооны төвд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд газар зэрэг барьцаа хөрөнгөнөөс хуулийн дагуу албадан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* тосгон Харваачдын гудамж хаягт орших Ү-1316000651 тоот УБТ-тай ҮХХ-ийг 18586532745221 тоот нэгж талбарын дугаартай өмчлөх эрхтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа явуулах этгээдээр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банкны Сэлэнгэ салбарын ******* тооцооны төвөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255.175 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 255.175 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ