Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2017/00701

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2017/00701

Улаанбаатар хот

 

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

                  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д,

Нэхэмжлэгч: О нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох,

хохиролд Д.Д  851,503 төгрөг, Б.О  308,216 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: .............шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д , Б.О  нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Д , Б.О  бид З ОНӨААТҮГ-аас тэтгэмжийн зөрүү мөнгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж бүх шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Д.Д д Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэрийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/02836 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1031 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2016/01044 дугаар шүүхийн тогтоолоор тус тус тэтгэмжийн зөрүү мөнгө болох 10 735 770 төгрөгийг З НӨААТҮГ-аас нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгч Б.О ийн тухайд З ОНӨААТҮГ-т холбогдуулж 5 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж болох 2 920 195 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/03086 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1108 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ2016/00969 дугаар шүүхийн тогтоолоор З ОНӨААТҮГ-аас 2 920 195 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О д олгон шийдвэрлэсэн байдаг. З ОНӨААТҮГ нь 3-н шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүйн улмаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар албадан гүйцэтгэсэн. Шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд Д.Д  751 503 төгрөг, зардалд 100 000 төгргийг, Б.О  шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд 248 216 төгрөг, зардалд 60 000 төгрөгийг тус тус төлж хохирлоо. З ОНӨААТҮГ нь хамтын гэрээнд заасан тэтгэмжээ бүрэн олгож, үүргээ биелүүлсэн бол бид шийдвэр гүйцэтгэлийн зардал, урамшуулалыг төлж хохирохгүй байсан болно. Иймд З ОНӨААТҮГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол болох Д.Д д 851 503 төгрөг, Б.О д 308 216 төгрөгийг тус тус гаргуулж, биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д  нь тус үйлдвэрийн газарт 1995 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 126 дугаар тушаалаар мөнгө хураагчаар ажилд орж 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/1155 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Б.О  нь 2009 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/14 дугаар тушаалаар мөнгө хураагчаар ажилд орж, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/1590 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэрийг гардаж аваад цаг хугацааны хувьд хариуцагч байгууллага шийдвэрийг биелүүлэх боломж олгоогүйгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хандсан бөгөөд энэ нь нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийг илэрхийлэн шийдвэр гүйцэтгэгчтэй байгуулсан шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээгээр нотлогдоно. Хариуцагч нь Төрийн болон орон нутгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж, бие даан иргэний гүйлгээнд ордог аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар бөгөөд байгууллагын санхүү, бэлэн мөнгө нь шугамын орлогоос хамааралтай тул зардлаа сар сараар төлөвлөн дотоод ажлаа зохион байгуулан ажилладаг. Шүүхийн шийдвэрийн биелэлтийг ирэх сарын зардалд тусган биелүүлэх боломжийг нэхэмжлэгч нар байгууллагад олголгүйгээр шийдвэр гүйцэтгэлд хандсан. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон ш хэлэлцэгдсэн ,

:

 

Д.Д , Б.О  нар З Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан хохиролд Д.Д  851,503 төгрөг, Б.О  308,216 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ...нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэрийг гардаж аваад цаг хугацааны хувьд хариуцагч байгууллага шийдвэрийг биелүүлэх боломж олгоогүй, мөн хариуцагчид шүүхийн шийдвэрийн биелэлтийг ирэх сарын зардалд тусган биелүүлэх боломжийг олголгүйгээр шийдвэр гүйцэтгэлд хандсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2836 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1031 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1044 дүгээр тогтоолоор хариуцагч З ОНӨААТҮГазраас 14 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 10 735 970 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Д д олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэр 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 3086 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1108 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 969 дугаар тогтоолоор хариуцагч З ОНӨААТҮГазраас 5 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 2 920 195 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О д олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэр 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тус тус хүчин төгөлдөр болсон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэжээ.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргаснаар 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2836 дугаар шийдвэрт, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 3086 дугаар шийдвэрт тус тус гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

 

Ийнхүү хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нар шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хандаж, Д.Д  нь 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ байгуулан урамшуулалд 751 503 төгрөг, Б.О  нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ байгуулан урамшуулалд 248 216 төгрөг төлсөн болох нь гэрээ болон нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэлийн данснаас мөнгө шилжүүлэх тухай баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хх26, 36/

 

Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж заасан тул хариуцагч З орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 751 503 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д д, 248 216 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О д тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

Харин шийдвэр гүйцэтгэлийн зардалд нэхэмжлэгч Д.Д  100 000 төгрөг, нэхэмжлэгч Б.О  60 000 төгрөг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн заримыг ханган шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Б.О ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9896,48 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8096 төгрөг гаргуулан Б.О д, нэхэмжлэгч Д.Д гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24986,07 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 22 586 төгрөгийг гаргуулан Д.Д д тус тус олгох нь хуульд нийцнэ.

Нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 751 503 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Д д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 100 000 төгрөгт холбогдох хэсгийг, 248 216 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 60 000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.О ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9896,48 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8096 төгрөг гаргуулан Б.О д, нэхэмжлэгч Д.Д гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24986,07 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 22 586 төгрөгийг гаргуулан Д.Д д тус тус олгосугай.

 

3. 119 дүгээр зүйлийн 119.2, 120 120.2- шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, , өмгөөлөгч нь гардан авснаас хойш 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны гомдол .

 

 

 

 

 

د Д.МӨНГӨНТУУЛ