| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2019/00317/И |
| Дугаар | 148/ШШ2020/00078 |
| Огноо | 2020-01-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 148/ШШ2020/00078
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: : Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 3-р баг, Салхит, 2-р хэсэг гудамж, 155 тоот цахим үнэмлэхийн хаягтай, одоо Сэлэнгэ аймаг Цагааннуур сум, 2-р баг, *******, 8 тоотод оршин суух, Гурван булаг овогт *******ын ******* /РД: ЙР81081014/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 3-р баг, 2-р хэсэг, 157 тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:МЮ78112401/ -т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, Ж.*******ийн Б.*******д холбогдуулан Хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******, хариуцагч Ж.*******, хариуцагчийн өмгөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Б.******* миний бие нь 2002 онд Ж.*******тэй танилцаж, 2004 онд гэр бүл болж, 2008 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Том охин 2005 онд удаах охин 2008 онд мэндэлсэн. Бид хоёр 2014 оноос хойш тус тусдаа өнөөдрийг хүртэл амьдарч байна. Би одоо тусдаа гэр бүлтэй болсон ба цаашид Ж.*******тэй хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
... Б.******* нь гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжпэл гаргасан байна, Миний зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа. хэрэв шүүхээс гэр бүл албан ёсоор цуцлах шийдвэр гаргах аваас доорхи үндэслэл бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Би Б.*******тэй 2002 онд танилцаж. 2004 оноос хойш хамтран амьдарч эхэлсэн. 2004 ондоо гэр бүлээ батлуулж, 2005 онд том охин А мэндэлж, 2008 онд бага охин А. төрсөн. амьдарч байх хугацаанд Б.******* нь гэр бүлээс гадуур харилцаа тогтоож манай гэр бүлийн дотор хэрүүл маргаан үүсэх болсон. Манай гэр бүлийн эд хөрөнгө мал хуй Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байдаг. Тус сумын иргэн суманд малтай байх учиртай тул Б.******* нь Цагааннуур суманд амьдардаг гэсэн хаягтай болж гэртээ ирэн очин байж байгаад 2017 оны сүүлээс гэртээ ирэхээ байгаад гэр бүлээ цуцлуулах нэхэмжлэл гаргасан юм байна. Одоо Б.******* нь хоёр хүүхэддээ ямар нэгэн анхаарал тавихгүй, хүүхдүүдээ тэжээн тэтгэх асарч хүмүүжүүлэх үүргээ биелүүлэхгүй байна. *******ийн , *******ийн нарыгаа өөрийн асрамжиндаа авч хоёр охиндоо хуулинд зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Жич; Эд хөрөнгийн маргаантай бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлэх болно гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Бид хоёр 2005 онд суугаад хор хүүхэдтэй болсон. Түнээс хойш хамт амьдрахад зан харилцаа таарч тохирохгүй байсаар сүүлдээ гэртээ ороход байнгийн хэрүүлтэй маш хэцүү байсан. Дараа нь 2014 оноос хойш ирж очин байдаг болсон. Байнгийн намайг цохиж хоорондоо зодолддог болсон. Одоо энэ хүнтэй амьдрах боломжгүй. Би нэг хүнтэй суух гэж байгаа саяхан хүүхэд маань төрсөн. Одоо гэрлэлтээ цуцлуулмаар байна. Хүүхдийн тэтгэлэгээ боломж бололцоогоороо өгнө. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд нь үлдээнэ гэх.
Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Энэ хүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулаад салмаар байна. Надтай амьдраад хэцүү хэрүүлтэй байсан гэж яриад байна. Өөрөөс нь болж хэрүүл гардаг байсан. Энэ хүн байнга хүүхэнтэй орооцолддог байсан. Миний мэдэхийн 6-7 хүүхэн байгаа. Одоо тэгээд нэг хүнтэй суух гэж байгаа тэр хүн нь хүүхэдтэй болсон юм шиг байна лээ. Тийм учрааас одоо гэрлэлтээ цуцлуулъя. Хоёр хүүхдээ өөрийнхөө асрамжид аваад хүүхдийн тэтгэлэг тогтоолгоё. Эд хөрөнгийн маргааныг цаашид жич нэхэмжлэнэ гэжээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ж.******* нарын нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл бүхий гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь; Зохигч буюу гэрлэгчдийг эвлэрүүлэх талаар шүүхээс тодорхой арга хэмжээ авч, өөрөөр хэлбэл; гэрлэлт цуцлуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд тэднийг эвлэрүүлэх бүхий л талын арга хэмжээ авахыг тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах хэсэгт даалгасан боловч энэхүү хугацаанд гэрлэгсэд нь эвлэрээгүй, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон тухай Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 12 тоот тэмдэглэл /хх-ийн 144-165 тал/, шүүх хуралдаанд зохигчийн өгсөн ... цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч, 2 хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар, хавтаст хэргийн 1-21, 37-38, 43-45, 69-72, 78, 144-165 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, хүүхдүүдийн санал, хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа-ны материал зэрэг бичгийн чанартай нотлох баримтуудаар нотлогдож, гэрлэгчид нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлага дээр маргаангүй байна.
Харин хавтаст хэргийн 106-122 дугаар талд авагдсан лавлагаа, гэрчийн мэдүүлгүүд нь энэ хэрэгт хамааралгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 40 дүгээр зүйлийн 40.2, 110 дугаар зүйлийн 110.4-д зааснаар нотлох баримтаас хасах нь зүйтэй.
Хууль зүйн дүгнэлт: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4, 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т тус тус зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, 12, 15 насны 2 хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан тус бүр урьдчилан төлсөн 70200 төгрөг / нийт 140.400 төгрөг / -ийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс 2 хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон (187.100:2х12=1.122.600 төгрөг*2=2.245.200 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 50.873 төгрөг нөхөн гаргуулж төрийн сангийн орлогод оруулвал зохино.
Гэрлэгчид нь дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.5, 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 14.4 дэх хэсэгт зааснаар Гурван булаг овогт *******ын *******, ******* овогт *******гийн ******* нарын 2004 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсоныг 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 0101 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн баталгаа бүхий гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14.6, 14.7, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2005 оны 05 сарын 04-ний өдөр төрсөн, охин *******ийн , 2008 оны 01 сарын 24-ний өдөр төрсөн, охин *******ийн нарыг эх Ж.*******ийн асрамжинд үлдээж, тэднийг 16 нас /суралцаж байгаа бол 18 / -тай болтол нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.*******ээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Гэрлэгчид нь дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор хувийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар зохигчоос улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 70200 төгрөг / нийт 140400 төгрөг/-ийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс 2 хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон улсын тэмдэгтийн хураамжинд 50.873 төгрөг нөхөн гаргуулж төрийн сангийн төсвийн орлогод оруулсугай.
7. Хариуцагч энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 40 дүгээр зүйлийн 40.2, 110 дугаар зүйлийн 110.4-т зааснаар хавтаст хэргийн 106-122 дугаар талд авагдсан эд хөрөнгийн лавлагаа, гэрчийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаас хассугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН