Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 135/ШШ2022/00186

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2021/00703/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: ......, ....... дүүрэг, ....... дугаар хороо, ....... ....... гудамж ...... тоотод оршин суух Ж овогтой Ө Х /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...... аймгийн ...... сум, ..... баг ....... ХК /РД: ....../-д холбогдох,

 

Контрактын гэрээний үүргийн дагуу ....... төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие  2018 оны 6 сарын 4 өдөр “......” ХК-тай контракт гэрээ хийсэн. Гэрээгээр цалин болон урамшуулал бусад хангамжийг тохиролцсон. Тус контракт гэрээний 2.4 дэх заалтаар санхүүгийн жил тутам ...... төгрөгийн бонус урамшуулал олгоно гэж тохирсон. Контракт гэрээний дагуу миний зүгээс хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Миний зүгээс учир дутагдалтай асуудал зөрчил гараагүй. Компанийн үйл ажиллагааг сайжруулах төрийн болон орон нутгийн бусад байгууллагатай харилцах хамтран ажиллах, компанийн менежментийн сайжруулах ажлуудыг хийж, гүйцэтгэлийг тайлагнасан. Энэ хугацаанд би эдлэх ёстой ээлжийн амралтаа ч эдлээгүй. Хариуцагч талаас жил тутамд урамшуулал олгох талаар тусгаагүй гэж маргадаг. Миний хувьд 2 жил 2 сарын хугацаанд ажилласан. Анх контракт гэрээний байгуулах асуудал яригдаж байхад ажил олгогч жил тутам ..... төгрөгийн урамшуулал олгохоор санал тавьсан. Би ажилтайгаа танилцаад энэ саналыг зөвшөөрөөгүй жилд ...... төгрөгийн урамшуулал олгох саналыг тавьсан. Миний саналыг хүлээн аваад жил тутам ..... төгрөгийн урамшуулал олгохоор харилцан тохиролцож эхний жилийн ...... төгрөгийг 2020 оны 11 сард цувуулж олгосон. Сүүлийн жилийн урамшууллыг олгохгүй болохоор нь захирлын мэйл хаяг болон утсаар удаа дараа шаардаж байсан. Сүүлд 6 сард Уянгаа захиралд хандахад энэ урамшууллыг олгох боломжгүй гэсэн учир шүүхэд хандсан. Одоо ...... ХК-ийн захирлын ..... дугаар тушаал хэрэгт ирсэн байна. Энэ тушаалтай би танилцаагүй. Би контрактын гэрээний дагуу урамшуулал нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Яагаад хууль бус гэж үзэх хэд хэдэн шалтгаан байна. 2020 оны 8 сард гэрээний хугацаа дуусгавар болж байгаа. Ажлаас чөлөөхөд  тэр тушаал гарсан бол ...... дугаар тушаалыг Ө.Х-д танилцуулах ёстой байсан.. Тэр үүргээ хэрэгжүүлээгүй. Яагаад гэхээр тэр тушаал гараагүй л байсан байх. Мэйл хаягаар шаардаж байхад энэ тушаал гарсан талаар огт дурдаагүй. Сүүлд шүүхээс үзлэг хийлгэхэд тухай архивын баримтад ..... тушаал шийдвэр байсан. Тэр тшуаалаас ганцхан ...... дугаар тушаал нь захиргаа хүний нөөцийн удирдлагын дарга Б гээд хянасан нийлсэн гэсэн хэсэг дээр гарын үсэг зурагдсан байсан. Бусад тушаалууд нь яг архив албан хэрэг хөтлөлтийн зааврийн дагуу хөтлөсөн байсан. Хэвлэмэл хуудасны тусгай дугаар буюу шфер байхгүй байсан. Энэ тушаалыг нөхөж хийсэн гэж үзэж байгаа. Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн М яагаад энэ баримт дээр хянасан нийлсэн дээр ганцхан Б гэд гарын үсэг байгаа бэ бусад баримт дээр 3 хүний шат дараалсан гарын үсэг байна шүү дээ гэхэд энэ бол байгууллагын нууцад хамаарна гэсэн. Гэтэл байгууллагын нууцын тухай журам холбогдох зааварт энэ талаар тусгасан зүйл байхгүй юм байна лээ. Контракт гэрээнд ийм ийм ажил хийвэл ...... хүртлэх урамшуулал олгоно гэсэн байдаг. 2019-2020 оны ажлын жилийн урамшууллыг Х олгоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..... ХК нь Ө.Х 2018 оны 6 сарын 4–ний өдрөөс 2020 оны 6 сарын 30 өдөр хүртэлх хугацаанд сарын  9 сая төгрөгийн цалинтай ажиллуулахаар контракт гэрээ байгуулсан. Ингээд 2020 оны ..... дугаартай тушаал гарч ажлаас чөлөөлөгдсөн. 2018 оны 2019 оны ажлын үр дүнд ..... төгрөг, 2019-2020 оны ажлын үр дүнд ...... төгрөгийн урамшуулал олгосон. Контракт гэрээнд ..... хүртлэх урамшуулал олгоно гэж заасан. Үүний дагуу урамшууллыг бодож олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.Х нь хариуцагч ....... ХК-иас контрактын гэрээний 2.4 дэх заалтын дагуу 2020 оны урамшуулал ....... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б контрактын гэрээний хугацаа нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон тул ..... ХК-ын гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ..... дугаартай “чөлөөлөх, урамшуулал олгох тухай” тушаалын дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж, контрактын гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т заасны дагуу 2018-2019 оны ажлын үр дүнгийн гүйцэтгэлийн урамшуулалд ...... төгрөг, 2019-2020 оны ажлын үр дүнгийн гүйцэтгэлийн урамшуулалд ...... төгрөг, нийт ...... төгрөгийг Ө.Х олгохоор шийдвэрлэж, урамшууллыг Ө.Х бүрэн олгосон гэж маргадаг болно.

Нэхэмжлэгчийн хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ...... дугаартай контрактын гэрээг ...... ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, нэхэмжлэгч Ө Х нар 2 жилийн хугацаатай, Ө.Х ерөнхий захирлаар авч ажиллуулахаар байгуулсан байна.

Контрактын гэрээний 2.4 дэх заалтад “Цалин хөлс: Сарын үндсэн цалин 9,000,000 /есөн сая/ төгрөг байна. Үндсэн цалингаас гадна ажлын үр дүн гүйцэтгэлээр дүгнэж /үүнд эрчим хүчний нүүрсний үнэ нэмэгдүүлэх, нэгж тон нүүрсний өртөгийг бууруулах, нүүрсний борлуулалтаас орох цэвэр ашгийг нэмэгдүүлэх, төр орон нутгийн харилцаа хамтын ажиллагааг сайжруулах зорилтууд орно/ санхүүгийн жилийн эцэст .... хүртэлх урамшуулал олгоно.” гэж тохиролцсон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж өгсөн ..... ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ..... дугаартай “Чөлөөлөх, урамшуулал олгох тухай” тушаалын 2 дахь заалтад “Контрактын гэрээний 2 дугаар бүлгийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2018-2019 оны ажлын үр дүнгийн гүйцэтгэлийн урамшуулалд ..... 2019-2020 оны ажлын үр дүнгийн гүйцэтгэлийн урамшуулалд ....... төгрөг, нийлбэр дүнгээр ..... төгрөгийн урамшууллыг олгох, 2020 оны ээлжийн амралтын мөнгийг зохих журмын дагуу тус тус бодож олгохыг Санхүү, төлөвлөлтийн хэлтэс .....т зөвшөөрсүгэй.” гэсэн нь дээрх контрактын гэрээний 2.4 дэх заалтад заасан урамшууллыг олгосон байна гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл контрактын гэрээний 2.4 дэх заалтад санхүүгийн жилийн эцэст ..... хүртэлх урамшуулал олгохоор заасан нь дээр хязгаарыг заасан, .... . төгрөг олгох талаарх зохицуулалт юм.

...... ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ..... дугаартай “Чөлөөлөх, урамшуулал олгох тухай” тушаалын 2 дахь заалтад заасан урамшууллыг хавтаст хэргийн 23-25 дугаар хуудсанд авагдсан 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ...... төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ...... төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ...... төгрөг, нийт ..... төгрөгийг хүлээн авсан баримт авагдсан, талууд тушаалын энэ хэсэгт маргадаггүй болно.

Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 25 дугаар зүйлд “Контрактыг бичгээр байгуулна, таван жил хүртэл хугацаатай байна, талууд контракт байгуулах үедээ хугацаа, ажилтны гүйцэтгэх ажлын эцсийн үр дүн, ажил олгогчийн өмнө хүлээх үүрэг, контрактыг дүгнэх журам, ажилтны мэдэлд олгож буй хөрөнгийн хэмжээ, түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам, ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт болон үйл ажиллагааны хүрсэн үр дүн, ашгаас олгох хувь хэмжээ, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхой заасан байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаж контрактын гэрээг байгуулсан байна. 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ө.Х хариуцагч “......” ХК-иас контрактын гэрээний 2.4 дэх заалтын дагуу 2020 оны урамшуулал ...... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д зааснаар нэхэмжлэгч Ө.Х хариуцагч “.......” ХК-иас контрактын гэрээний 2.4 дэх заалтын дагуу 2020 оны урамшуулал ....... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ...... төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ЖАВХЛАНТӨГС

 

ца