Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2022/02166

 

 

 

 

 

 

 

 

 

                2022        09          30  

                                 181/ШШ2022/02166

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                      

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч .....................л даргалж, шүүгч ....................., шүүгч ........................... нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 11 хороо, 4 хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө, 22, өөрийн байранд байрлах ******* /РД:............/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу-44, Засгийн газрын 3 дугаар байранд байрлах*******,*******анд холбогдох,      

Монголын Үндэсний .... хэмээх нэрийг авахыг хориглож байгаа гэж хэлсэн мэдээлэл нь гүтгэлгийн шинжтэй худал мэдээлэл болохыг тогтоолгох, Монголын Үндэсний Их сургуулийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэхэмжлэгчээс уучлалт гуйх, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр залруулга хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

1.Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .........................в, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..................., хариуцагчийн өмгөөлөгч ......................а, иргэдийн төлөөлөгч .......................... шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........................ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Боловсрол, шинжлэх ухааны сайд******* нь*******,*******ыг төлөөлдөг этгээдийнхээ хувьд 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр*******,*******, их, дээд сургуулийн удирдлагуудын хамт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Монголын Үндэсний их сургууль болон Монгол Улсын их сургууль гэсэн хоёр их сургуулийн нэрсийн асуудал нийгэмд анхаарал татаж байгаа, мөн ард иргэд энэ тал дээр өөр байр суурьтай байгаа төдийгүй энэ асуудлаас болж олон жил яригдаж байгаа тул БШУЯ-ны зүгээс ямар байр суурьтай байгаа вэ гэсэн сэтгүүлчийн асуултад “Энэ бол луйвар. Бид******* гэдэг нэрээ буцааж авна. Энэ нь хоёр үндэслэлтэй. Нэгдүгээрт: “Mongolian National University” гэдэг нэрээр гадаадад явахад манай, их дээд сургуулиудын эрэмбийг хамгийн хойш нь татаж байгаа. Хөдөө орон нутгийн оюутнууд хотод ирэхэд Монгол Улсын Их Сургуульд ороод байгаа юм уу, Монголын Үндэсний Их Сургуульд ороод

байгаа юм уу гэдэг их төөрөгдөл үүсэж байгаа. Тийм учраас бид нар энэ нэрээ буцааж авна, энэ бол Монголын төрийн өмч, Монголын ард түмний өмч. Хоёрдугаарт, УИХ-д өргөн барьсан Дээд боловсролын тухай хуульд ямар нэгэн “Монголын Үндэсний.... хэмээх нэрийг авахыг хориглож байгаа” гэсэн мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж Монголын Үндэсний Их Сургуулийн оноосон нэрний асуудлаар олон нийтэд илт худал, гүтгэлгийн шинжтэй мэдээг тараасан нь хариуцагч*******,*******ны байр суурь гэж үзэж байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Л.Мөнхбатын хувьд Монголын Үндэсний Их Сургуулийг анх үүсгэн байгуулсан ба Гэгээрлийн сайдын 1998 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 154 дүгээр тушаалаар зэрэглэл баталгаажсан,*******, Соёл, Шинжлэх Ухааны сайдын 2002 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 39 дугаар тушаалаар “Монголын Үндэсний коллеж”,*******, Соёл, Шинжлэх Ухааны сайдын 2004 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 238 дугаар тушаалаар “Монголын Үндэсний дээд сургууль”,*******, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/454 дүгээр тушаалаар их сургуулийн зэрэг авч “Монголын Үндэсний их сургууль” нэртэй болж өргөжин тэлсэн, олон улсын магадлан итгэмжлэгдсэн боловсролын байгууллагын эцсийн өмчлөгч юм.

 

Боловсрол шинжлэх ухааны сайд*******гийн мэдээлэлд дурдсаны дагуу Монголын Үндэсний Их Сургууль нь анх үүсгэн байгуулагдахдаа “Монголын Үндэсний” гэх оноосон нэрийг улсын бүртгэлийн байгууллагаас хуульд заасны дагуу баталгаажуулан авснаас өөрөөр аливаа луйвар хийж энэ нэрийг аваагүй, энэ нэртэй хамааралтай луйврын үйл ажиллагаа явагдаагүй, луйвар гэж үзэж байгаа бол сайд өөрөө нотлох ёстой, бид нэрээ буцааж авна гэж сайд даналзаж байгаа нь үндэслэлгүй төдийгүй манай сургуулийн нэр*******,*******ны болон сайд*******гийн өмчлөлд, эзэмшилд хэзээ ч байгаагүй бөгөөд “Монголын Үндэсний их сургууль” нэрийг албан ёсоор авч сургуулиа хаяглаж даруй 9 жилийн хугацаа өнгөрч байхад хариуцагч яам, сайд******* хаана, юу хийж явсанд гайхаж байна.

 

Монгол Улсын их сургуулийн зүгээс*******, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан 2016 онд нэршил давхардсан асуудлаар нэхэмжлэл гаргаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/1951 шүүгчийн захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 221/ШТ2017/0311 дүгээр тогтоолоор дээрх маргаан эцэслэн шийдвэрлэгдэж байсан, нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж үзэж байгаа, Монгол улсын Төрийн хэлний зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар дүгнэлтээр Монгол Улсын Их Сургууль, Монголын Үндэсний Их Сургууль гэх нэршлийг сургалтын байгууллагын төрөл, түвшинг илэрхийлж байгаа тул зохих ямар ч байгууллагын нэрд хэрэглэж болно, товчлол болон тус бүрийн бэлгэ тэмдгүүд эрс өөр, олон улсад “National University of Mongolia”, “Mongolian National University” гэсэн хэллэгүүдийн үгийн бүрэлдэхүүн болон дуудлага ижил үсгийн байрлал өөр тул авиа зүйн талаар төөрөгдүүлэх боломжгүй, ялгаатай байна гэж тодорхой дүгнэсэн байна.

 

Боловсрол,******* болон эрхэлсэн сайд нь Монгол улсын боловсролын чиглэлээр зөвхөн бодлого тодорхойлох чиг үүрэгтэй атал цаг хугацааны хувьд их, дээд сургуулийн элсэлтийн ажиллагаа явагдаж байх үед зөвхөн нэг сургуулийг онцолж оноосон нэр, луйвар, хөдөөний оюутнууд андуурдаг, оноосон нэрний гадаад орчуулгын хувьд бусад их, дээд сургуулийн эрэмбийг хойш нь татаж байгаа, оноосон нэр нь улсын өмч, ард түмний өмч, хуульд өөрчлөлт оруулж сургуулийн нэрийг авахыг хориглох талаар иргэдийг төөрөгдүүлсэн, илт үндэслэлгүй, худал мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр орон даяар нийтэд шууд цацсанд гомдолтой байгаа төдийгүй нэхэмжлэгчийн хувьд*******, шинжлэх ухааны сайд*******тай иргэнийх нь хувьд хувийн өс хонзон, өр авлага байхгүй, ашиг сонирхлын хувьд зөрчилдөх шалтгаан нэгээхэн ч үгүй байхад хариуцагч ямар шалтгаан, нөхцөлийн улмаас гүтгэлгийн шинжтэй худал мэдээллийг нийтэд цацсанаа шүүхийн өмнө хэлэх байх гэж найдаж байна.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасан атал хариуцагч нь хөдөө, орон нутагт амьдардаг Монгол улсын бүрэн дунд боловсролтой, оюутан болох чинхүү хүсэлтэй залуусыг*******,******* гэдгийг ялгадаггүй гэж бүдүүлгээр гүтгэлээ.

 

Энэ жилийн ерөнхий боловсролын дунд сургуулийн шалгалт 8 сард оройтож болсноос их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд элсэн суралцах хүүхдүүдийн хувьд сонгосон сургууль, мэргэжлээ эзэмшихийн тулд чөлөөтэй сонголт хийх боломжийг үгүйсгэж манай сургуулийн нэр төр, алдар хүндэд халдсанаар 2021-2022 оны хичээлийн шинэ жилд манайд элсэн суралцах хүсэлтээ өгсөн залуус хүсэлтээсээ татгалзаж эхэлсэн нь их сургуулийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй сургуулийн материаллаг бааз, суралцах орчныг сайжруулахад зайлшгүй зарцуулагддаг бодит зардал буюу эдийн засгийн хувьд нэхэмжлэгч хохирол хүлээхээр хэмжээний мэдээлэл хийсэнд туйлын их харамсаж байна.

 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэг, 27 дугаар зүйлийн 27.6 дах хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу*******,*******ны сайд*******гийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр*******,*******, их, дээд сургуулийн удирдлагуудын хамт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ ярьсан “Монголын Үндэсний Их Сургууль болон Монгол Улсын Их Сургууль гэсэн хоёр их сургуулийн нэрсийн асуудал нийгэмд анхаарал татаж байгаа, мөн ард иргэд энэ тал дээр өөр байр суурьтай байгаа төдийгүй энэ асуудал олон жил яригдаж байгаа тул*******,*******ны зүгээс ямар байр суурьтай байгаа вэ гэсэн сэтгүүлчийн асуултад “Энэ бол луйвар. Бид******* гэдэг нэрээ буцааж авна. Энэ нь хоёр үндэслэлтэй. Нэгдүгээрт: Mongolian National University гэдэг нэрээр гадаадад явахад манай их дээд сургуулиудын эрэмбийг хамгийн хойш нь татаж багаа. Хөдөө орон нутгийн оюутнууд хотод ирэхэд Монгол Улсын Их Сургуульд ороод байгаа юм уу, Монголын Үндэсний Их Сургуульд ороод байгаа юм уу гэдэг их төөрөгдөл үүсэж байгаа. Тийм учраас, бид нар энэ нэрээ буцааж авна, энэ бол Монголын төрийн өмч, Монголын ард түмний өмч. Хоёрдугаарт, УИХ-д өргөн барьсан Дээд боловсролын тухай хуульд ямар нэгэн “Монголын Үндэсний” .... хэмээх нэрийг авахыг хориглож байгаа” гэж хэлсэн мэдээлэл нь гүтгэлгийн шинжтэй худал мэдээлэл болохыг тогтоолгох Монголын Үндэсний Их Сургуулийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж нэхэмжлэгчээс уучлалт гуйх,*******,*******ны зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр залруулга хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....................., түүний өмгөөлөгч ...................... нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Монголын Үндэсний Их Сургуулийн нэхэмжлэлтэй,*******,*******анд холбогдох "... гүтгэлгийн шинжтэй худал мэдээлэл болохыг тогтоолгох, Монголын Үндэсний Их Сургуулийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж нэхэмжлэгчээс уучлалт гуйх,******* шинжпэх ухааны яамны зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр залруулга хийхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

 

Нэг. “Үндэсний” гэх статустай их сургууль нь төрийн өмчийн сургууль байх талаар:

Монголын Үндэсний Их Сургууль нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “...Боловсрол,******* болон эрхэлсэн сайд нь үндэсний гэх оноосон нэр нь улсын өмч, ард түмний өмч гэж илт үндэслэлгүй, худал мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр орон даяар нийтэд шууд цацсан” гэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн “Монгол улсад эрдмийн зэрэг, цол олгох тогтолцоог өөрчлөх тухай” 72 дугаар тогтоол гарсан ба уг тогтоолын 2 дугаар хавсралтаар Их Сургуулийн статусыг баталсан байдаг. Тухайлбал уг тогтоолын хоёрдугаар хавсралтын 4 дэх хэсэгт “Их сургууль нь “Монголын үндэсний их сургууль”, “их сургууль”/төрөлжсөн гэсэн зэрэглэлтэй байна” хэмээн тусгасан.

Улмаар дээрх Засгийн Газрын тогтоолын дагуу БНМАУ-ын*******ын сайдын 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Үндэсний их сургуулийн статус олгох тухай” 476 дугаар тушаал гарч Монгол Улсын Их Сургуульд “Үндэсний их сургуулийн статус”-ыг олгосон байдаг.

Монгол Улсын Их Сургууль нь төрийн өмчийн сургууль, оноосон нэр нь төрийн өмч байх тул*******, шинжпэх ухааны яамны зүгээс гүтгэлгийн шинжтэй худал мэдээлэл тараагаагүй ба харин ч Монголын Үндэсний Их Сургууль нь төрийн өмчийн их сургуульд оноосон нэр, статусыг илэрхийлсэн үгийг оруулан бүртгүүлсэн нь төрийн өмчийн их сургууль гэх ойлголтыг бусдад төрүүлж байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хоёр.******* болон******* хуулийн этгээдийн нэрийн давхардлын улмаас олон улсын хамтын ажиллагаа, гадаад харилцаан болон хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа талаар:

Монгол Улсын Их Сургууль болон Монголын Үндэсний Их Сургуулийн нэр англи хэл дээрх орчуулгад “National University of Mongolia”, “Mongolian National University”, “MNU” гэж хэрэглэж байгаа ба мөн******* болон******* гэсэн нэрийн товчлол нь латин галигт “MUIS” гэж ижил бичигддэг байна. Үүний улмаас олон улсад шуудан захидал андуурч илгээгдэх тохиолдлууд ч цөөнгүй гарч байсан.

Мөн*******-ийн Олон улсад webometrics.com жагсаалтад эрэмбэлэгдсэн байдлыг шалгаж үзэхэд*******-ийн үндсэн вэб сайтыг******* өөрийн сургуулийн мэдээлэлд оруулсан зөрчил илэрсэн байдаг. Тийм ч учраас*******-аас нэрийн маргааныг шийдвэрлүүлэхээр эрх бүхий төрийн захиргааны байгууллагуудад удаа дараа хандсан байдаг.

МУИС-аас*******-ын хууль ёсоор эзэмшдэг Mongolian National University, National University of Mongolia, NUM, MUIS, MNU барааны тэмдгүүдийг******* хууль бусаар ашиглаж байгаа үйлдэлд зөрчлийн хэрэг үүсгэж, хууль бус ашиглалтыг таслан зогсоолгохоор Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтэст 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1/1665 албан тоотоор гомдол гаргасан байдаг. Улмаар Оюуны өмчийн газрын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар Монгол Улсын Их Сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуягт хүргүүлсэн хариу мэдэгдэх хуудсаар “ Монгол Улсын Их Сургууль “MNU”, “Mongolian National University” барааны тэмдгүүдийг олон улсын 16, 41, 42 ангиллуудад эрхийн хамгаалалт хийлгэсэн байхад, Монголын Үндэсний Их Сургууль нь “MNU”, “Mongolian National University” барааны тэмдгүүдийг хэвлэмэл хуудас болон боловсрол, сургалт явуулахдаа ашигласан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Энэ нь “MNU”, “Mongolian National University” барааны тэмдгүүдийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглаж байгаа гэх үндэслэл /цахим орчинд хийсэн үзлэг болон нотлох баримтаар/ тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу Оюуны Өмчийн Газрын Хяналтын улсын байцаагч О.Амарбат 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №1453162 шийтгэлийн хуудсаар торгуулийн арга хэмжээ авсан байдаг.

 

МУИС-аас Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газарт хандаж хууль бус зар сурталчилгаа түгээж, шударга өрсөлдөөнийг хязгаарласан үйл ажиллагаа явуулж буй “МҮИС” НҮТББ-ын хууль бус үйлдлийг таслан зогсоож, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх гомдол гаргасан байдаг. ШӨХГТ-ийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1890 дугаар хариу мэдэгдэх албан бичигт “...******* нь “Үндэсний” гэсэн статусгүй төрийн бус байгууллага,*******-ийн нэр Үндэсний гэх тодотголыг ашиглаж байгаа нь хэрэглэгчийг төөрөгдүүлэх, хэрэглэгчдэд болон бусад байгууллагад төрийн өмчит их сургууль гэж андуурагдах нөхцөл байдал үүсгэн, өөрийн албан ёсны вэб сайтад “muis” гэсэн барааны тэмдгийг ашиглаж, англи хэлээр Mongolian National University, MNU гэж орчуулж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “бусдын барааны тэмдэг, шошго, аж ахуй эрхлэгчийн нэр, барааны чанарын баталгааг дур мэдэн хэрэглэх, барааны оноосон нэр, баглаа боодлыг хуулбарлах” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” хэмээн үзсэн.

 

Мөн*******-аас 2020 оны 9 дүгээр сарын 09-ий өдөр Хэлний бодлогын зөвлөлд хандаж “улсын, үндэсний” гэх үгийн утга агуулгыг тайлбарлуулахаар хүсэлт гаргасан бөгөөд Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс ирүүлсэн тайлбарт "... Хэл шинжлэлийн үүднээс авч үзвэл “МУИС” болон “МҮИС” гэх товчилсон үгс нь үсгийн хувьд У болон Ү үсэг монгол хэлэнд дүрс, дуудлагын хувьд төсөөтэй төдийгүй, бусад хэлэнд нэг тэмдэгт, нэг дуудлагаар ойлгогддог тал байна. Иймд тухайн товчлол нь бичвэр болон дуудлагын төсөөтэй буюу бараг адил гэж үзэж болно” гэв.

 

Гурав: Нэхэмжпэлд дурдагдсан “МУИС болон*******-ийн нэр давхацсан гэх маргаан эцэслэн шийдвэрлэгдэж байсан, нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй” хэмээх үндэслэлийн талаар:

 

МУИС-ийн нэхэмжпэлтэй,*******, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад холбогдох хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянаад 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Дугаар 128/ШШ2017/1951 шүүгчийн захирамжаар “Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн” гэсэн үндэслэлээр л нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ний өдрийн Дугаар 221/ШШ2017/0311 тогтоолоор Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/1951 дүгээр захирамжийг хэвээр үлдээсэн байдаг.

 

Үүнээс үзвэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нэр давхардсан талаар дүгнэлт хийгээгүй ба харин зөвхөн хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэсэн.

 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан “...гүтгэлгийн шинжтэй худал мэдээлэл болохыг тогтоолгох, Монголын Үндэсний Их Сургуулийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж нэхэмжлэгчээс уучлалт гуйх,**************ны зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр залруулга хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ:

 Талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд хэл зүйн болон үг зүйн утгаар нь шийдвэрлэсэн зөв гэв.

 

4. Нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Л.Мөнхбатын иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн лавлагаа,*******-ийн дүрэм, 1 ширхэг сиди, бичлэгийн тэмдэглэл, Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн захирам, тогтоол, Монгол улсын Төрийн хэлний зөвлөлийн дүгнэлт 2012 оны 08 сарын 06-ний өдрийн А/454 сайдын тушаал, 2004 оны 07 сарын 20-ний өдрийн 238 сайдын тушаал, хавсралтын хамт, Medee.mn, IToim, Gogo, Ikon.mn зэрэг сайтуудын мэдээлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 

 

5. Хариуцагч шүүхэд нотлох баримтаар: итгэмжлэл, өмгөөлөгч авах хүсэлт, бичгээр гаргасан тайлбар, хүсэлтүүд,

 

6. Шүүх талуудын хүсэлтээр: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн архиваас нотлох баримт, сидид хуулбарласан видео бичлэгт үзлэг хийх, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Оюуны өмчийн газраас нотлох баримтыг гаргуулан, хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинэчлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Монголын үндэсний их сургууль нь нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, уучлалт гуйлгах, мэдээллийг тараасан хэлбэрээр залруулга хийхийг хариуцагч*******,*******анд  даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Хариуцагч*******,******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдэв.

            3. Хариуцагч*******,*******ны сайд Б.Энх-Амгалан нь 2021 оны 08 дугаар сарын 26-ний өдөр Боловсрол,******* их, дээд сургуулийн удирдлагуудын хэвлэлийн бага хурал дээр  сэтгүүлчийн асуултад “Энэ бол луйвар, бид******* гэдэг нэрээ буцааж авна, энэ нь хоёр үндэслэлтэй. Нэгдүгээрт:  “Mongolian National University” гэдэг нэрээр гадаадад явахад манай, их дээд сургуулиудын эрэмбийг хамгийн хойш нь татаж байгаа. Хөдөө орон нутгийн оюутнууд хотод ирэхэд Монгол улсын их сургуульд ороод байгаа юм уу, Монголын үндэсний их сургуульд ороод байгаа юм уу гэдэг их төөрөгдөл үүсэж байгаа. Тийм учраас бид нар энэ нэрээ буцааж авна, энэ бол Монголын төрийн өмч, Монголын ард түмний өмч.

Хоёрдугаарт: УИХ-д өргөн барьсан Дээд боловсролын тухай хуульд ямар нэгэн “Монголын Үндэсний.... хэмээх нэрийг авахыг хориглож байгаа” гэсэн мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулжээ.

4. Нэхэмжлэгч нь “Боловсрол,******* болон эрхэлсэн сайд нь Монгол улсын боловсролын чиглэлээр зөвхөн бодлого тодорхойлох чиг үүрэгтэй атал цаг хугацааны хувьд их, дээд сургуулийн элсэлтийн ажиллагаа явагдаж байх үед зөвхөн нэг сургуулийг онцолж оноосон нэр, луйвар, хөдөөний оюутнууд андуурдаг, оноосон нэрний гадаад орчуулгын хувьд бусад их, дээд сургуулийн эрэмбийг хойш нь татаж байгаа, оноосон нэр нь улсын өмч, ард түмний өмч, хуульд өөрчлөлт оруулж сургуулийн нэрийг авахыг хориглох талаар иргэдийг төөрөгдүүлсэн, илт үндэслэлгүй, худал мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр орон даяар нийтэд тараасны улмаас ******* нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд хохирол учирсан” гэж маргасан.

5. Хариуцагч нь “Засгийн газрын тогтоолын дагуу БНМАУ-ын*******ын сайдын 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Үндэсний их сургуулийн статус олгох тухай” 476 дугаар тушаалаар Монгол улсын их сургуульд “Үндэсний их сургуулийн статус” олгосон. Монгол улсын их сургууль нь төрийн өмчийн сургууль, оноосон нэр нь төрийн өмч байх тул гүтгэлгийн шинжтэй худал мэдээлэл тараагаагүй, харин ч Монголын үндэсний их сургууль нь төрийн өмчийн их сургуульд оноосон нэр, статусыг илэрхийлсэн үгийг оруулан бүртгүүлсэн нь төрийн өмчийн их сургууль гэх ойлголтыг бусдад төрүүлж байна.

 

Монгол улсын их сургууль болон ******* нэрийг англи хэл дээрх орчуулахад “National University of Mongolia, “Mongolian National University”, “МNU” гэж хэрэглэж байгаа ба мөн******* болон******* гэсэн нэрийн товчлол нь латин галигт “МUIS” гэж ижил бичигддэг. Үүний улмаас олон улсад шуудан захидал андуурч илгээгдэх тохиолдлууд ч цөөнгүй гарч байгаа тул нэхэмжлэгчийн нэр төрийг гутаагаагүй” гэж марган мэтгэлзсэн.

 

Хавтас хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.

 

6. Монголын Үндэсний их сургууль нэртэйгээр нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын хэлбэртэй, тусгай зөвшөөрлийн хавсралтад заасан боловсрол олгох сургалт эрхлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээр 2013 оны 12 дугаар сарын 26-ний өдөр регистрийн 9133615 дугаарт бүртгэгдэж, Улсын бүртгэлийн гэрчилгээ авч, Лхагвасүрэнгийн Мөнхбатыг удирдах зөвлөлийн даргаар томилсныг 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр бүртгэсэн байна. /х.х-ийн 7-11 хуу/

6.1  Монгол Улсын*******, соёл, шинжлэх ухааны сайдын 2004 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн  238 дугаар тушаалаар “Төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын ангиллыг хавсралт ёсоор тогтоож, зохих ангилалд нийцсэн нэр авч 2004 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэхийг төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгуулагын захирал нарт даалгажээ.”, хавсралтын “Б” Дээд сургуулийн ангилал “31”-д “Монголын үндэсний коллеж” гэжээ. /х.х-ийн 42 хуу/

6.2  Монгол Улсын*******, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 08 дугаар сарын 06-ний өдрийн  А/454 дүгээр тушаалаар “Монголын үндэсний дээд сургуулийг 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн их сургуулийн ангилал”-д хамааруулсан байна. /х.х-ийн 40 хуу/

6.3 Монгол Улсын Их Сургууль нь*******, соёл, шинжлэх ухаан спортын сайд, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан  “Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын 2012 оны А/454 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох, Үндэсний их сургууль гэсэн статус, түүнийг илэрхийлсэн нэрийг төрийн өмчийн бус этгээдэд хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргаж өгөхийг даалгах, тухайн тушаалыг үндэслэн бүртгэсэн 2013 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгохоос татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, бүртгэлийг хүчингүй болгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн 1951 дугаартай захирамжаар “хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн 311 дугаартай шүүхийн тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд “үндэсний их сургууль” гэсэн статус болон *******  улсын бүртгэлийг хүчингүй болгож, өөрчилсөн талаар баримт шүүхэд талуудаас ирүүлээгүй. /х.х-ийн 16-37 хуу/

7. Монгол улсын Төрийн хэлний зөвлөлөөс 2013 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн 28 дугаартай Хэл шинжлэлийн дүгнэлтэндээ:

 

а/ Төрийн албан ёсны хэлний тухай” Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.18 дахь хэсэгт “Төрийн албан ёсны хэлэнд дүйх үг, нэр томьёо байхад гадаад үг, нэр томьёо хэрэглэхийг хориглоно” хэмээн хуульчилсан билээ. Тиймээс дээрх хоёр байгууллага нь “Монгол Улсын Их Сургууль”, "Монголын Үндэсний Их Сургууль” гэсэн албан ёсны нэртэй болно.

б/ Монгол Улсын Их Сургуулийн нэрийн “National University of Mongolia” гэсэн англи орчуулга нь албан ёсны бус болно.Тус сургуулийн нэрийг “State University of Mongolia”  хэмээн орчуулсан ч болно.

в/ Монгол Улсын Их Сургууль, Монголын Үндэсний Их Сургууль гэсэн хоёр байгууллагын нэр дэх “их сургууль" гэсэн хэллэг нь сургалтын байгууллагын төрөл түвшинг илэрхийлж байгаа тул зохих ямар ч байгууллагын нэрд хэрэглэж болно.

            г/ “National University of Mongolia”, “Mongolian national university гэсэн хэллэгүүдийн үгийн бүрэлдэхүүн болон дуудлага ижил үгсийн байрлал өөр тул авианзүйн талаар төөрөгдүүлэх боломжгүй, ялгаатай байна.

д/ Монгол Улсын Их Сургуулийн нэр дэх “Монгол Улсын” гэсэн хэллэг нь тус сургууль төрийн өмчийн байгууллага болохыг илэрхийлж байна. Монголын Үндэсний Их Сургуулийн нэр дэх "Монголын Үндэсний" гэсэн хэллэгийг Монгол Улсад бүртгэлтэй төрийн болон төрийн бус ямар ч байгууллага хэрэглэж болно.

е/  Монгол Улсын Их Сургуулийн нэрийн товчлол нь*******. Монголын Үндэсний Их сургууль  Сургуулийн нэрийн товчлол нь******* тул бусдыг төөрөгдүүлэх үндэсгүй

ё/******* ба*******-ийн тус бүрийн бэлгэ тэмдэг/лого/-үүд нь эрс өөр байна.

 

Дээрх байдал ба дүгнэлтүүдэд үндэслэн Монголын Үндэсний их сургуулийн нэр нь “Өрсөлдөөний тухай” хуулийн “Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа” гэсэн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсгийн “Бусдын барааны тэмдэг, шошго аж ахуй эрхлэгчийн нэр барааны чанарын баталгааг дур мэдэн хэрэглэх, барааны оноосон нэр, баглаа боодлыг хуулбарлах”-ыг хориглосон заалтыг   зөрчөөгүй байна” гэсэн дүгнэлт гаргасан байна. /х.х-ийн 38,39 хуу/

8. Шүүхэд нэхэмжлэгчээс сидинд буулган ирүүлсэн 2021 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн 5 минут 50 секунтын видео бичлэгийн 4 минут 13 секунтээс сэтгүүлчийн асуултанд******* сайд хариулж байгаа бичлэгт талуудыг байлцуулан үзлэг хийхэд хавтас хэргийн 15-р талд авагдсан “бичлэгийн тэмдэглэл”-тэй тохирч байсан тул тэмдэглэл хөтлөн бэхжүүлэв. /х.х-ийн 14,15,143 хуу/

9. Хариуцагчийн “Засгийн газрын тогтоолын дагуу БНМАУ-ын*******ын сайдын 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Үндэсний их сургуулийн статус олгох тухай” 476 дугаар тушаалаар Монгол улсын их сургуульд “Үндэсний их сургуулийн статус” олгосон. Монгол улсын их сургууль нь төрийн өмчийн сургууль, оноосон нэр нь төрийн өмч байх тул  гүтгэлгийн шинжтэй худал мэдээлэл тараагаагүй” гэх тайлбар нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 08 дугаар сарын 06-ний өдрийн  А/454 дүгээр тушаалаар “Монголын үндэсний дээд сургуулийг 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн их сургуулийн ангилал”-д хамруулан бүртгэсэн үйл баримтаар,

 

Мөн Монгол улсын их сургууль болон ******* нэрийг англи хэл дээрх орчуулахад  National  University of Mongolia, “Mongolian National University”, “МNU”  гэж хэрэглэж байгаа ба мөн******* болон******* гэсэн нэрийн товчлол нь латин галигт “МUIS” гэж ижил бичигддэг. Үүний улмаас олон улсад шуудан захидал андуурч илгээгдэх тохиолдлууд ч цөөнгүй гарч байгаа гэх тайлбараа хариуцагч нь баримтаар нотлоогүй бөгөөд Монгол улсын Төрийн хэлний зөвлөлөөс гаргасан “Хэл шинжлэлийн дүгнэлт” болон бусад бичгийн баримтууд, үзлэг хийсэн тэмдэглэл, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр үгүйсгэгдэж байна гэж шүүх үзлээ.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж зохицуулжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан агуулгаар эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл нь Зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа байдаг.

            Тодруулбал, хэн нэгний гаргасан зөрчилтэй холбоотойгоор үүссэн гэм хорын үр дагаврыг арилгуулах үүргийн харилцаа юм.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.” гэж хуульчилсан. 

11. Иймд хариуцагч*******,*******ны сайд Б.Энх-Амгалан нь 2021 оны 08 дугаар сарын 26-ний өдөр Боловсрол,******* их, дээд сургуулийн удирдлагуудын хэвлэлийн бага хурал дээр  сэтгүүлчийн асуултад “Энэ бол луйвар, бид******* гэдэг нэрээ буцааж авна, энэ нь хоёр үндэслэлтэй.

Нэгдүгээрт:  “Mongolian National University” гэдэг нэрээр гадаадад явахад манай, их дээд сургуулиудын эрэмбийг хамгийн хойш нь татаж байгаа. Хөдөө орон нутгийн оюутнууд хотод ирэхэд Монгол улсын их сургуульд ороод байгаа юм уу, Монголын үндэсний их сургуульд ороод байгаа юм уу гэдэг их төөрөгдөл үүсэж байгаа. Тийм учраас бид нар энэ нэрээ буцааж авна, энэ бол Монголын төрийн өмч, Монголын ард түмний өмч.

Хоёрдугаарт: УИХ-д өргөн барьсан Дээд боловсролын тухай хуульд ямар нэгэн “Монголын Үндэсний.... хэмээх нэрийг авахыг хориглож байгаа” гэсэн мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулсан мэдээлэл нь нэхэмжлэгч ******* нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэж, уучлалт гуйлгах, худал мэдээлэлийг тараасан хэлбэрээр няцаалт хийхийг хариуцагч*******,*******анд даалгах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            12. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд хэл зүйн болон үг зүйн утгаар нь шийдвэрлэсэн зөв гэсэн дүгнэлт гаргасныг дурдах нь зүйтэй байна.

13. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэхэмжлэгчээс уучлалт гуйх, мэдээлэл тараасан хэлбэрээр няцаалт хийхийг хариуцагч*******,*******анд даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******,*******наас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  Монголын үндэсний их сургуульд олгосугай.               

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь нэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   ...................

 

     ШҮҮГЧИД                                                .....................

 

 

                                                                                               ......................................