Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2022/02397

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 10 26 181/ШШ2022/02397

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

үхбаатар үүргийн ргэний хэргийн анхан шатны шүүхийн х хуралдааныг шүү . , ж,

 

: Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо,*******,*******, эрэгтэй,*******-ийн ,

: Япон улсын KRC ХК /Koei Research& consulting lnc/ Монгол улс дахь хаяг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо,*******,*******-д ,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 37,800,000 төгрөг гаргуулах тухай .

 

ؿ :

нэхэмжлэгч*******,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******,,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,,

ш Г.Саранчимэг нар .

 

 

:

 

1.Нэхэмжлэгч******* нь хариуцагч Япон улсын KRC ХК-д холбогдуулан төслийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Би 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Монгол улсын Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны үйлдвэрлэлийг дэмжих төслийн багийн ахлагч У.Морита болон дэд ахлагч Ё.Акияма нартай онлайнаар ярилцлага, шалгалт өгч тэнцэж, цалин хөлсийг харилцан тохиролцсоны дагуу бичгээр эхний удаа 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулан ажилд орсон. Тус төсөл нь 2 улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу Жайка байгууллагын дэмжлэгтэйгээр 4 жил буюу 2021 оны 10 дугаар сараас 2025 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд хэрэгжих ба дээрх дурдсан хугацаанд төслийн ажилтнаар ажиллана гэж амаар харилцан тохиролцсон тул би өөрийн ажиллаж байсан Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн паркийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтний ажлаас татгалзан энэ ажилд орсон, Ё.Акияма намайг мэддэг, бид өмнө нь хамтарч ажиллаж байсан.

2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Төрийн нарийн бичгийн даргатай уулзалт хийх үед орчуулга хийж байхад над руу үндэслэлгүй дайрч давшилж, ажлын байрны дарамт тэр үеэс эхэлсэн.

2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төслийн багийн ахлагч У.Морита нь шинээр 2 хүн ажилд авч байгаа, мөн ажлын цагийг уян хатан болгож байгаа үндэслэлээр гэрээнд туршилтын хугацаа гэсэн заалтыг шинээр оруулж байгаа гэж тайлбарлан, имэйл ирүүлсэнд би гарын үсэг зураагүй, гэтэл намайг тулгаж гарын үсэг зуруулсан.

2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацаа гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй.

2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр багийн ахлагч У.Морита болон дэд ахлагч Ё.Акияма нар нь надтай онлайнаар ярилцаж, төслийн гэрээний туршилтын 3 сарын хугацаа дууссан тул үргэлжлүүлж ажиллуулахгүй гэж мэдэгдсэн. Мэдэгдэлдээ 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн өөрчлөлтөө 2021 оны 10 дугаар сарын 26-наас тооцно гээд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох имэйл мөн ирүүлсэн. Би хариуд нь та бүхнийг хууль журмыг огоорч дур мэдэн ажлаас халж буй явдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна, би ажлаа үргэлжлүүлэн хийнэ гэж тухайн үед нь амаар, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажилд авсан тушаал шийдвэр болон ажлаас халсан тушаал шийдвэрийг гаргаж өгнө үү, би шүүхэд хандана гэж багийн ахлагч У.Морита болон дэд ахлагч Ё.Акияма нарт имэйлээр мэдэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл надад ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй тул шүүхэд хандаж байна.

Төслийн удирдагч У.Моритагийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр имэйлээр ирүүлсэн гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн бичигт дурдсан Япон мэргэжилтний үг зааврыг авдаггүй, бусадтай нийлэмж зохимжгүй, удаан хурдтай, ажиллах чадваргүй гэсэн 3 үндэслэлд дурдсан зүйл нь ямар ч үндэслэлгүй, нотлох баримтгүй, бодит байдлаас тэс зөрчсөн зүйлийг бичсэн байсан.

Тухайн үед манайд төслийн байр байгаагүй, бид уулзалдах боломжгүй, хааяа кофе шоп зэрэг газар уулздаг байсан учир би яаж бусад хүмүүстэй муу харьцах билээ. Мөн уг имэйл дотор хэлсэн зүйлийг мөрдөхгүй бол цаашид Япон хэлтэй холбоотой ажил хийж чадахгүй болно гэсэн заналхийлсэн утгатай зүйлийг бичсэн байсан. Гэрээний туршилтын хугацааг яг хаанаас, хэрхэн яаж хөөж тоолж байгаа нь огт ойлгомжгүй, ямар ч логикгүй, Монгол улсад мөрдөж буй Хөдөлмөрийн хуулийг мөрдөөгүй, асуудлыг өөрийн дураар бүгдийг тооцож шийдсэн гэж үзэж байна. Би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ноцтой зөрчил гаргаж байгаагүй, захиргааны арга хэмжээ авагдаж байгаагүй, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр имэйлээр явуулсан 3 зүйлийн талаар надад огт анхааруулж хэлж байгаагүй, энэ талаар огт сонсож байгаагүй. Харин ч би бусад 3-5 орчуулагчийн орчуулсан материалыг хянаж засварлан, төслийн удирдагч болон дэд удирдагчийн Монголд түр хугацаагаар 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажиллах хугацаанд Монгол улсын холбогдох яам, тамгын газрын хариуцсан албан тушаалтантай уулзалтыг нарийн товлож, орчуулга, хурлын тэмдэглэлийг хийж, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ажиллах хугацаанд ажлаа чанарын өндөр түвшинд, хурдан гүйцэтгэлтэй хийж байсныг өнөөдрийг хүртэл харилцаж байсан имэйл, хамт ажиллаж байсан Монгол болон Япон талын бүх хүмүүс нотолно.

2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан талаарх маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо хариуцдаг дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хандахад тус хэлтсээс Одоогоор үндэсний хорооноос хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хорооны бүрэлдэхүүн томилогдоогүй тул тус хэлтэс хариуцан шийдвэрлэх боломжгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй гэсэн хариуг өгсөн тул хавсаргав.

Би өнөөдрийг хүртэл ажилд авсан болон ажлаас халсан тушаал, шийдвэрийг гардаж аваагүй, мөн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 26-ны өдрийг хүртэл Ковид-19 сэжигтэй тохиолдлоор гэртээ тусгаарлагдан, 02 дугаар сарын 27-ны өдөр ковидын шинжилгээ эерэг гарч, 02 дугаар сарын 28-ны өдрөөс 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ковид өвчний хүндрэлээр эмнэлэгт хэвтсэн, 3 дугаар сарын 15-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэл гэрээр эмчийн хяналтанд байсан баримтыг хавсаргав. Би тэр эмчтэй утсаар холбогдож, улмаар манай гэрт ирж эмчилгээ хийж байсан учир чи хаана байдаг вэ гэж асуугаагүй.

Шинэ хуулиар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох мэдэгдлийг бичгээр өгөх ёстой атал бичгээр өгөөгүй нь тэтгэвэр, тэтгэмж авах эрхийг минь мөн зөрчсөн. Шүүхэд тайлбар өгөхдөө албан бланк үйлдээд гаргаж болдог атлаа надтай холбоотой тушаалаа бичгээр гаргах боломжтой байсан.

Иймд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаал шийдвэрээ өгөөгүй учир түүнд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй. Мөн хариуцагчаас ирүүлсэн имэйл, мэдэгдэлд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн байсан ч гэрээний хугацаа дуусаагүй, 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр дуусах байсан.

Иймд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг эхлэх, дуусгавар болгохдоо хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн тул ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх нийт 37,800,000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсье гэжээ.

 

2.Хариуцагч Япон улсын KRC ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ.

Үүнд: Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-гаас 2021 оноос Монгол улсад Монгол улсын Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны үйлдвэрлэлийг дэмжих төсөл-ийг хэрэгжүүлэхээр болж, тус төслийн зөвлөхөөр Япон улсын КRС /Koei Research& consulting lnc/ компани зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Тус төслийн хүрээнд KRC ХК-аас холбогдох мэргэжилтнүүдээ Монгол улсад томилолтоор илгээн, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд мөн тодорхой тооны Монгол ажилтныг авч ажиллуулж байгаагийн нэг болох нэхэмжлэгч*******тай төслийн туслах албан тушаалд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаа бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрээний 2-т заасан гэрээний хугацаа болон 3-т заасан ажиллах цаг-т тус тус нэмэлт өөрчлөлт оруулж, Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 1 дүгээр зүйлд гэрээ байгуулснаас хойшхи эхний 3 сард туршилтын хугацаа тогтоох, 3 дугаар зүйлд ажлын үндсэн цагийг 10 цагаас 16 цаг болгон богиносгосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйл туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ-ний талаар зохицуулсан бөгөөд тус зүйлийн 64.1, 64.2-т зааснаас үзвэл талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд 3 сарын туршилтын хугацаа тогтоосон нь ажилтны эрх ашгийг зөрчсөн үйлдэл бус хуульд нийцсэн өөрчлөлт байна. Тодруулбал нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төслийн багийн ахлагч У.Морита нь шинээр 2 хүн ажилд авч байгаа, мөн ажлын цагийг уян хатан болгож байгаа үндэслэлээр гэрээнд туршилтын хугацаа гэсэн заалтыг шинээр оруулж байгаа гэж тайлбарлаж гарын үсэг зуруулсан гэснээс үзвэл нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг бүрэн ухамсарлаж, хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан болох нь илэрхий бөгөөд тус туршилтын хугацааг зөвхөн*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд бус бусад ажилтнуудтай ч адил агуулга бүхий нэмэлт өөрчлөлтийг тусгасан болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 52 дугаар зүйлийн 52.1-д заасны дагуу талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт нь талуудын сайн дурын харилцан тохиролцооны үндсэн дээр хийгдсэн хууль ёсны гэрээ юм. Хувь хүний нууцтай холбоотой учир бид зөвхөн Г.Одцэцэгтэй байгуулсан гэрээ, нэмэлт гэрээг шүүхэд нотлох баримтаар өгсөн.

Дээр дурьдсанчилан нэхэмжлэгч*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээ байгуулснаас хойш эхний 3 сарын туршилтын хугацаа тогтоосон, тус туршилтын хугацаа нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дуусгавар болсон бөгөөд компанийн зүгээс*******ын ажлын гүйцэтгэл, ур чадвар зэргийг дүгнэн үзээд цаашид хөдөлмөрийн гэрээний хугацааг үргэлжлүүлэн сунгахгүйгээр дуусгавар болгохоор шийдвэрлэж, энэ талаар 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр*******ын цахим шуудангаар мэдэгдлийг хүргүүлсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэж зааснаар хөдөлмөрийн гэрээнд заасан туршилтын хугацаа дуусгавар болж, талууд харилцан тохиролцож хугацааг сунгаагүй бол ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох зохицуулалттай.

Тиймээс KRC ХК-ийн зүгээс нэхэмжлэгч*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хуульд заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон болно.

Харин нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр миний бие өнөөдрийг хүртэл албан ёсоор ажилд авсан тушаал шийдвэр болон ажлаас халсан тушаал, шийдвэрийг гардаж аваагүй гэсэн бөгөөд дээр дурдсанчилан талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд заасан туршилтын хугацаа дууссан нь*******ыг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үйлдэл биш бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болсноор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тул ажлаас халсан гэж үзэхгүй, улмаар ажлаас халах тушаал, шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй.

Иймд KRC ХК-ийн зүгээс нэхэмжлэгч*******ад гэрээний хугацаа дуусгавар болох мэдэгдэл-ийг хүргүүлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа шууд дуусгавар болсон. Мөн тус мэдэгдлийг хүргүүлсэн эсэх, нэхэмжлэгч******* хүлээн авсан эсэх талаар талууд гаргаагүй буюу нэхэмжлэгч тус мэдэгдлийг хүлээн авсан тухайгаа нэхэмжлэлийн 2 дахь талд тодорхой дурдсан тул хүлээн авсан нь нотлогдож байна.

Харин Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн дагуу туршилтын хугацаа дуусч, гэрээг цаашид сунгагдахгүй болсон үндэслэлийн хувьд гэрээний хугацаа дуусгавар болох мэдэгдэл-д төслийн хэрэгжүүлэх явцад Япон мэргэжилтний зааврыг бүрэн дүүрэн ойлгохгүй, дагадаггүй, бусадтай таарамжгүй, ажлын гүйцэтгэл удаан бөгөөд ур чадвар хангалтгүй зэрэг тодорхой 3 үндэслэлийг дурдсан болно. Мөн дээрх доголдол, дутагдлын талаар нэхэмжлэгч*******ад өмнө нь ч мэдэгдэж, сануулсаар байхад хүлээж аваагүй, ямар нэгэн ахиц дэвшил гараагүй. Энэ талаар мөн гэрээний хугацаа дуусгавар болох мэдэгдэл-д тодорхой дурдсан.

Туршилтын хугацааны гол зорилго нь ажилтныг тухайн ажлын байранд тохирох эсэх, ажлын байрны шаардлагыг бүрэн дүүрэн хангаж чадах эсэхийг үнэлж дүгнэх бөгөөд хэрэв ажилтан ажлын байрны шаардлагад нийцэхгүй, ур чадвар хангалтгүй бол гэрээний хугацааг сунгахгүйгээр дуусгавар болгох нь ажил олгогчийн эрхийн асуудал тул нэхэмжлэгч*******ын ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа нь гэрээний хугацааг сунгаж, цаашид ажиллуулахгүй байх нь ажил олгогчийн хууль ёсны үйлдэл юм.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 3 сарын туршилтын хугацааг тоолж, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болох мэдэгдлийг хүргүүлж, улмаар тус өдрөө нэхэмжлэгч мэдэгдлийг хүлээн авсан тухайгаа нэхэмжлэлдээ тодорхой дурдсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай нэхэмжлэгч мэдсэн өдөр гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх ёстой. Гэтэл нэхэмжлэлд дурдсанаас үзвэл нэхэмжлэгч******* нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болох тухай мэдэгдлийг хүлээн авсан боловч 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хандсан байна. Хэдийгээр нэхэмжлэгч нь тус хугацаанд ковид-19 өвчний хүндрэлээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гэж байгаа ч 70 хоногийн дараа гомдол гаргасан нь дээрх заалтыг зөрчсөн, ковидийн дараах хам шинжийн улмаас гэрээс гарахгүй байх талаар эмчийн бичигт дурьдаагүй байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, эсхүл шүүх хугацааг сэргээн тогтоох эсэхийг шийдвэрлэнэ. Энэ талаар шүүх шийдвэр гаргах байх гэж үзэж байна.

Манай төсөл хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа, талууд гэрээндээ нийгмийн даатгалаа хэн төлөхөө тохирсон байсан.

Иймд дээрх үндэслэл болон бодит нөхцлийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсье гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс -2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ /англи, монгол хэл дээр/,

-төслийн ажилтны хийж гүйцэтгэх ажлын хүрээ /англи, монгол хэл дээр/,

-2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний нэмэлт /англи, монгол хэл дээр/,

-тод онош эмнэлзүйн лабораторийн шинжилгээ,

-2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн эмнэлгийн магадлагаа,

-Б.Наранбатын иргэний үнэмлэхний хуулбар,

-2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн эмчийн тодорхойлолт,

-Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1/336 дугаартай албан бичиг гэсэн баримтуудыг гаргаж өгсөн.

 

4.Хариуцагчаас -2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хугацааг хойшлуулах тухай хүсэлт,

-2022 оны 4 дүгээр сарын 22, 27-ны өдрүүдийн итгэмжлэлүүд /англи, монгол хэл дээр/,

-Япон улсын КRС /Koei Research& consulting lnc/ компанийн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ, компанийн үйл явцын тэмдэглэгээ, баталгаажуулалт,

-2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн нэхэмжлэгч*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох тухай мэдэгдэл /англи, монгол хэл дээр/,

-төслийн ажилтан Г.Одцэцэгтэй 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, төслийн туслах ажилтны хийж гүйцэтгэх ажил, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт зэрэг баримтууд /англи, монгол хэл дээр/-ыг шүүхэд гаргаж өгсөн болно.

 

5.Шүүхээс хариуцагч талын хүсэлтээр нэхэмжлэгч*******, хариуцагч Япон улсын КRС /Koei Research& consulting lnc/ компанийн багийн ахлагч У.Морита, төслийн ажилтан Г.Одцэцэг, Ё.Акияма нарын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд харилцсан цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримтууд,

-нэхэмжлэгч*******ын хүсэлтээр түүний 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрүүдийн хооронд хариуцагч Япон улсын КRС /Koei Research& consulting lnc/ компанийн багийн ахлагч У.Моритатай харилцсан цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримтуудыг тус тус бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

:

 

1.Нэхэмжлэгч******* нь хариуцагч Япон улсын КRС /Koei Research& consulting lnc/ компанид холбогдуулан Монгол улсын Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны үйлдвэрлэлийг дэмжих Жайка төслийн төслийн ажилтан-ы ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 37,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэгч*******ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулах ёстой атал 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж, 3 сарын хугацаатай болгож өөрчлөлт оруулсан, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох мэдэгдэл, тушаалыг бичгээр гаргаж, гардуулж өгөөгүй учир хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй, мэдэгдэлд хууль зүйн үндэслэлийг заагаагүй, цахимаар имэйл ирүүлэх үед 3 сарын хугацаа нь дуусаагүй байсан гэж тодорхойлжээ.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь компанийн салбар төлөөлөгчийн газар Монгол улсад байхгүй, төслийн ажилтнаа томилолтоор ажиллуулах хүрээнд туслуулах зорилгоор Монгол иргэнийг төслийн нэгжийн туслах ажилтнаар ажиллуулсан тул ажилд авах тушаал гаргаагүй, төслийн ажилтан*******тай 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн нэмэлт гэрээний хугацаа дууссан тул Япон мэргэжилтний зааварчилгааг ойлгодоггүй, бусад ажилчидтай таарамж муу, ажлын гүйцэтгэл удаан гэсэн 3 үндэслэлээр цаашид гэрээг сунгах үндэслэлгүй гэж үзэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, ажилтан******* мэдэгдлийг хүлээн авснаас хойш 70 хоногийн дараа шүүхэд гомдол гарган, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлан, нэхэмжлэгч******* болон төслийн багийн удирдагчтай харилцсан цахим шууданг үндэслэл болгон маргаж байна.

 

4.Хэрэгт цугларсан талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ,

төслийн ажилтны хийж гүйцэтгэх ажлын хүрээ,

2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний нэмэлт,

Тод онош эмнэлзүйн лабораторийн шинжилгээ,

2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн эмнэлгийн магадлагаа,

2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн эмчийн тодорхойлолт,

Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1/336 дугаартай албан бичиг,

2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн нэхэмжлэгч*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох тухай мэдэгдэл,

төслийн ажилтан Г.Одцэцэгтэй 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, төслийн туслах ажилтны хийж гүйцэтгэх ажил,

2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт,

нэхэмжлэгч*******, хариуцагч Япон улсын КRС /Koei Research& consulting lnc/ компанийн багийн ахлагч У.Морита, төслийн ажилтан Г.Одцэцэг, Ё.Акияма нарын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд харилцсан цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримтууд,

нэхэмжлэгч*******ын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрүүдийн хооронд хариуцагч Япон улсын КRС /Koei Research& consulting lnc/ компанийн багийн ахлагч У.Моритатай харилцсан цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Япон улсын КRС /Koei Research& consulting lnc/ компани нь нэхэмжлэгч*******тай 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан, түүнийг Монгол улсын Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны үйлдвэрлэлийг дэмжих Жайка төслийн багт төслийн ажилтан-аар ажиллуулах, сарын 4,200,000 төгрөгийн цалин олгохоор тохиролцжээ.

 

6.Улмаар ажил олгогч Япон улсын КRС /Koei Research& consulting lnc/ компанийн зүгээс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажилтан*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд гэрээний хугацаанд туршилтын хугацаа нь гэрээ эхэлснээс хойш 3 сар байна гэх нэмэлт өөрчлөлт оруулан, уг баримтад талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

 

7.Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох тухай мэдэгдлийг нэхэмжлэгч*******ад 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр амаар, 25-ны өдөр имэйл /цахим/-ээр мэдэгдсэн байна.

 

Уг мэдэгдэлд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан /2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан/ хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйл дэх гэрээний хугацаа хэсэгт заасан туршилтын хугацаа дууссанаар хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр дуусгавар болгож байна.

1.Төсөл хэрэгжүүлэх явцад Япон мэргэжилтний санаа зорилгыг бүрэн дүүрэн ойлгож, зааварчилгааг дагаж мөрдөж чадаагүй.

2.хамтран ажиллах, харилцааны ур чадваргүй,

3.ажил үүрэгтээ удаан, шаардлагатай төвшин, хурдтайгаар гүйцэтгэх чадваргүй. Дээрх үндэслэлийн талаар туршилтын хугацааны явцад буюу 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр засан сайжруулах шаардлагатай тухай сануулга өгсөн боловч үүнээс хойш нөхцөл байдал сайжираагүй. Тиймээс туршилтын хугацаа дуусгавар болсноор хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өөрт тань амаар тайлбарлаж, цахим шуудангаар хүргүүлсэн. Үүн дээр үндэслээд энэхүү мэдэгдлийг мөн хүргүүлж байна.

Иймд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мэдэгдсэн дараах 3 асуудлыг чанд баримтлахыг хүсье. Хэрэв дагаж мөрдөөгүй бол зохих арга хэмжээг авах болно.... гэжээ.

 

8.Нэхэмжлэгч******* нь хариуцагч Япон улсын КRС компанийн явуулж буй, Монгол улсын Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны үйлдвэрлэлийг дэмжих Жайка төслийн багт төслийн ажилтан-аар 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл буюу хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох тухай мэдэгдлийг хүлээн авах хүртэл хугацаанд сарын 4,200,000 төгрөгийн цалин хөлстэй ажиллаж байсан үйл баримтын талаар талууд маргахгүй байна.

 

9.Ажил олгогчийн төлөөлөгч буюу төслийн удирдагч У.Моритагийн зүгээс нэхэмжлэгч*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг цаашид сунгахгүй талаар 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр амаар, 25-ны өдөр цахим шуудангаар мэдэгдсэнийг нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.4-т заасны дагуу бичгээр гаргаж, ажилтанд танилцуулаагүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь уг мэдэгдлийг цахимаар танилцуулсан нь Иргэний хуулийн 39.1, 42.1-т заасанд нийцнэ гэж талууд маргажээ.

 

10.Ажил олгогчийн зүгээс ажилтан*******тай 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан, улмаар 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд гэрээний хугацаанд туршилтын хугацаа нь гэрээ эхэлснээс хойш 3 сар байна гэх нэмэлт өөрчлөлт оруулан, уг баримтад талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба уг шийдвэрийг нэхэмжлэгч******* тулгаж гарын үсэг зуруулсан гэж тайлбарлан, маргаж байгаа боловч тэрээр уг асуудлаар 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд буюу 3 сарын дотор гомдлоо гаргаагүй байна.

 

11.Түүнчлэн нэхэмжлэгч******* нь 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ковид өвчний халдвар авч, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд эмчилгээ хийлгэж, улмаар Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал аваагүй, ажлаас үндэслэлгүй халагдсан талаар өргөдөл гаргасныг тус хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1/336 дугаартай албан бичгээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хорооны бүрэлдэхүүн томилогдоогүй тул тус хэлтэс шийдвэрлэх боломжгүй, шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрхтэй гэсэн хариуг өгчээ.

 

12.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-д зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ ажилтанд тайлбарлаж танилцуулах үүрэгтэй байна. Мөн хуулийн 50 дугаар зүйлд зааснаар туршилтын хугацаагаар ажиллуулах, түр ажлын байранд ажиллуулах, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх тохиолдолд талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохоор заажээ. Ингэхдээ талууд хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэл журмаа тохирох учиртай.

 

13.Түүнчлэн хуулийн 64 дүгээр зүйлд ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах, хөдөлмөрийн гэрээг гурван сараас илүүгүй хугацаагаар, харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж байгуулж болохоор заасан байна.

 

14.Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь заалт нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа зохицуулалт бөгөөд тодруулбал хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үйлчилгээ нь тухайн хугацаа дуусгавар болсноор зогсоогддог.

 

15.Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана, 83.4-т ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно гэж заажээ.

 

16.Дээрхээс ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тохиолдолд энэ тухай шийдвэрээ бичгээр гаргаж, ажилтанд танилцуулан, шийдвэрийн 1 хувийг хүлээлгэн өгөх үүрэгтэй, ажилтан уг шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд оршин суугаа хаягаар нь шуудангаар хүргүүлснээр ажилтныг шийдвэртэй танилцсанд тооцохоор тус тус зохицуулсан байх тул ажил олгогч Япон улсын КRС компанийн төслийн удирдагч У.Морита нь ажилтан*******ад хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр дуусгавар болох тухай мэдэгдэл-ийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр амаар, 25-ны өдөр цахим шуудангаар мэдэгдсэнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-т заасан журмын дагуу шийдвэрээ танилцуулсан, хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

17.Нэхэмжлэгч******* нь дээрх цахим мэдэгдлийн дагуу 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хариу цахим шуудангаар ажлаас халсан шийдвэрийг бичгээр авсан өдрөөс ажлаа хүлээлгэн өгөх-өө мэдэгджээ.

 

18.2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй. 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандах эрхтэй, 154.8-д сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.2-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заажээ.

 

19.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч*******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-т зааснаар 30 хоногийн дотор шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байх төдийгүй тэрээр 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ковид өвчний халдвар авч, улмаар 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаагаар эмчлэгдэн, улмаар Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандсан болох нь тогтоогдож байна.

 

20.Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Т.Түмэнжаргал эмчийн тодорхойлолтыг үнэ зөв биш гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нотлоогүй болно.

 

21.Иймд хариуцагч нь ажилтан*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тухай мэдэгдлээ хуульд заасан журмын дагуу танилцуулах, гардуулах үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч*******ыг ажил олгогчийн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, татгалзлыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

 

22.Шүүх хуульд заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх эсэх асуудлыг хэрэг шийдвэрлэхээс өмнө урьдчилан шийдвэрлэхгүй, хэргийг шийдвэрлэх үед хянадаг, түүнчлэн ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т зааснаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэх журмаар эсхүл шүүхэд шууд хандах эсэхээ сонгох эрхтэй юм.

 

23.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулна гэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т хэргийн нотлох баримт нь...үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно, 51 дүгээр зүйлийн 51.2-т үзлэг, туршилт ...зэрэг хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаа гүйцэтгэхэд тэмдэглэл үйлдэнэ, 51.5-д тэмдэглэлд ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн, дууссан цаг, ажиллагаанд оролцсон буюу байлцсан хүн нэг бүрийн овог, эцгийн нэр, хаяг, түүнчлэн ажиллагааны дараалал, яву, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ... гэжээ.

 

24.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нь цахим хаягт үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасныг шүүхээс хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 51 дүгээр зүйлийн 51.2, 51.5-д заасан журмын дагуу үзлэгийг хийхэд талуудын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд харилцсан имэйл нь япон хэл дээр байсан тул уг имэйлуудыг талуудаас орчуулж өгсний дагуу үзлэгийг хийсэн, ингэхдээ зөвхөн имэйл ирүүлсэн цаг хугацаа, имэйл ирсэн байдлыг талуудын хэн алин нь чухалчилсан, тухайн имэйлүүдийг үзлэгийн тэмдэглэлд Япон ханзаар буулгах техникийн боломжгүй байсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу тухайн имэйлүүдийг талуудаас япон болон монгол хэл орчуулсан байдлаар авч, мөн имэйл ирсэн байдлыг фото зургаар бэхжүүлэн үзлэгийн тэмдэглэлд тус тус хавсаргасан болно. Талууд уг имэйлүүд ирсэн цаг хугацаа, имэйлийн агуулга, утгын талаар маргаагүй болохыг мөн дурьдаж байна.

 

25.Иймд ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдлийг хуульд заасан журмын дагуу танилцуулж, мэдэгдээгүй, тодруулбал уг мэдэгдлээ бичгээр гарган, тайлбарлаж, гардуулах үүргээ биелүүлээгүй тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааг хуулийн дагуу дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч*******ыг урьд эрхэлж байсан Япон улсын КRС /Koei Research& consulting lnc/ компанийн Монгол улсын Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны үйлдвэрлэлийг дэмжих Жайка төслийн төслийн ажилтан-ы ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

26.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.

 

27.Ажилтны урьд эрхэлж байсан дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д зааснаар ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох бөгөөд нэхэмжлэгч******* нь сард 4,200,000 төгрөгийн цалин хөлс авч байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэг өдрийн дундаж цалин хөлсийг сарын дундаж хоног болох 21.5 хоногт хуваан тооцоход 195,349 төгрөг, үүнийг нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс шүүх хуралдаан болсон 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны ажлын 185 хоногоор үржүүлж тооцоход 36,139,565 төгрөг болж байх тул хариуцагч Япон улсын КRС /Koei Research& consulting lnc/ компанаас ажилтан*******ын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 36,139,565 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу 1,660,435 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

28.Талууд хөдөлмөрийн гэрээндээ /10 дугаар зүйлд/ ажилтан нь өөрийн төрөлх улс, оршин сууж буй улсаас ноогдуулсан татвар, хураамж, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцна гэж зааснаас гадна нэхэмжлэгч******* нь нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаагүй болохыг дурьдаж байна.

 

29. 7 угаа 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1- нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Япон улсын КRС /Koei Research& consulting lnc/ компанаас улсын тэмдэгтийн хураамжид 338,647 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь .

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ :

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч*******ыг хариуцагч Япон улсын КRС /Koei Research& consulting lnc/ компанийн Монгол улсын Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны үйлдвэрлэлийг дэмжих Жайка төслийн төслийн ажилтан-ы ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Япон улсын КRС /Koei Research& consulting lnc/ компанаас урьд нь эрхэлж байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 36,139,565 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,660,435 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. 7 угаа 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1- нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч хариуцагч Япон улсын КRС /Koei Research& consulting lnc/ компанаас улсын тэмдэгтийн хураамжид 338,647 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ