Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 129/ШШ2022/00576

 

 

 

 

 

 

 

 

 

 

129/ШШ2022/00576

 

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                       

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Жуулчны гудамж 48-402 тоотод байрлах Н ХХК

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган суманд байрлах М ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: 49,451,214 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б /цахимаар/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н /цахимаар/

Хариуцагчийн төлөөлөгч Б.Т /цахимаар/

Хариуцагчийн төлөөлөгч Д.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан 49,451,214 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

- Н ХХК нь М ХХК-тай 2017 оны 05 сарын 29-ний өдөр байгуулсан гэрээний дагуу 2016 оны 05 сарын 30-ны өдрөөс 2017 оны 07 сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд эм эмнэлгийн хэрэгсэл худалдах худалдан авах үйл ажиллагаа явуулсан. Энэ хугацаанд Ньюремеди ХХК нь нийт 147,677,138 төгрөгийн борлуулалт хийж үүнээс Мөнгөт-Оюу ХХК нь 52,451,214 төгрөгийн төлбөрийг төлөөгүй. Хариуцагчаас 3,000,000 төгрөг төлсөн гэх баримтыг шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгсөн. Энэ 3,000,000 төгрөгийг хасахад 49,451,214 төгрөгийн төлбөрийг МХХК нь Н ХХК-д төлөөгүй бөгөөд одоо манай компани 49,451,214 төгрөг нэхэмжилж байна. Н ХХК 2017 оны 07 сарын 21-ний өдөр Мөнгөт-Оюу ХХК-д бараа нийлүүлэлтээ зогсоож үлдэгдэл төлбөрөө төлөх талаар удаа дараа албан бичиг хүргүүлж, төлөөлөгчөө явуулж, сар бүр тооцоо нийлэх талаар эдний компанийг шаарддаг, гуйдаг боловч зугтаагаад тооцоо нийлдэггүй. Манай компани гэрээний хугацаанд Мөнгөт-Оюу ХХК-д нийт 147,677,138 төгрөгийн бараа нийлүүлснээс 685,449 төгрөгийн бараа буцаалт хийгдэж нийт 146,994,690 төгрөгийн бараа өгсөн. Үүнээс 97,540,475 төгрөгийг хариуцагч төлсөн тул одоо үлдэгдэл 49,451,214 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хариуцагч хамгийн анхны худалдан авалтаар 6,270,512 төгрөгийн бараа авахдаа Монхот-Оюу нэрээр авч энэ бараан дээр нэмэгдсэн өртгийн албан татварын баримт аваагүй учраас 141,406,670 төгрөгийн худалдан авалт хийсэн үнийн дүнтэй нэмэгдсэн өртгийн албан татварын баримт гарч байгаа. Мөнгөт-Оюу ХХК НӨАТ авчихсан учраас манайх тайландаа хариуцагчид холбогдуулан өр, авлага үүсгээгүй. Мөнгөт-Оюу ХХК манай байгууллагаас төлнө гээд бараагаа нэмэгдсэн өртгийн албан татварын баримттай аваад явдаг. Ийм учраас тайланд манай байгууллага авлагагүй гэж харагдаж байгаа. Манай компани хариуцагчид НӨАТ-ын баримтаа өгөөгүй бол хариуцагч компани өрөнд орох байсан. Эд өрөнд орохгүйн тулд нэхэмжлэл үүсгэхгүй шууд аккруэл суурийг баримтлаад бүртгүүлсэн. Үүнийг ч хуулиар хориглоогүй. Мөнгөт-Оюу ХХК-д нийлүүлээгүй бараанд НӨАТ-ын падаан шивэгдсэн зүйл байхгүй буюу илүү НӨАТ-ын падаан шивээгүй. 685,449 төгрөгийн барааны буцаалт хийсэн үнийг хасаж НӨАТ засаж шивэгдсэн. Мөнгөт-Оюу ХХК-д байгаа цаасан падаан, НӨАТ-ын падаан нь хоорондоо зөрж байгаагийн шалтгаан нь энэ буцаалттай холбоотой. Хариуцагч Мөнгөт-Оюу ХХК-иас үлдэгдэл төлбөрөө төлнө гэдэг байсан учраас 2016 оны тайланд үлдэгдэл төлбөрийн талаар тусгаагүй харин 2017 оны тайланд тусгаж өгсөн. Ньюремеди ХХК нь эм ханган нийлүүлэх байгууллага учраас бөөний үнээр худалдаа хийх ёстой. Мөнгөт-Оюу ХХК нь манай компаниас авсан үнээр эм, эмнэлгийн хэрэгслийг зарах үүрэггүй, өөрсдийн үнээр зарна. Төлбөр тооцоогоо гүйцэд хийгээд явах юм бол сарын эцэст манай байгууллага урамшуулал өгдөг. Хариуцагчид урамшуулалыг тухайн үед нь өгөөд явдаг байсан. Тухайн байгууллага өртэй учраас сүүлийн саруудад урамшуулал өгөөгүй. Мөнгөт-Оюу ХХК нь Ньюремеди ХХК-иас бараа аваад тухайн авсан бараагаа цахим нэгдсэн санд бүртгэдэг байсан бөгөөд ингэхдээ авсан бараагаа бүртгэж өөрийн татварын тайландаа тусгаад нэмэгдсэн өртгийн албан татварын баримтаа хүлээж авсан байдаг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь болох мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг хэрэглэсэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15 дахь хэсэгт заасан дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий баримт, мөн хуулийн  4.1.13-т нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, мөн хуулийн 4.1.20-т заасан нэгдсэн системийг ашиглан Мөнгөт-Оюу ХХК-д баримтаа илгээж байсан. Бараа хүлээн авсан нь үнэн учраас та нар бараагаа шивээд өг, тайландаа тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татвараа авъя гэсэн хүсэлтийг Ньюремеди ХХК-д хариуцагч гаргаж байсан учраас нэхэмжлэгч НӨАТ-ын баримт гаргаж өгсөн. Үүгээр ямар үнэтэй бараа авсан нь тогтоогдож байгаа. Мөнгөт-Оюу ХХК НӨАТ авсан учраас хариуцагч бараа худалдан авснаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.  

 

2. Хариуцагчийн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2016 оны 05 сарын 30-ны өдрөөс Ньюремеди ХХК-с манай компани эм, бараа худалдан авсан, гэрээ байгуулсан. 2 байгууллага хол байдгаас үүдээд утсаар захиалгаа өгөөд нэхэмжлэгч байгууллага манайд бараа материалаа нийлүүлдэг байсан. Хоёр талын байгуулсан гэрээнд эм эмнэлгийн хэрэгсэл дутуу ирэх, сав баглаа боодол нь алдагдсан хадгалалтын хугацаа ойртсон, хугацаа дууссан эм эмнэлгийн бүтээгдэхүүн ирсэн тохиолдолд цаг үед нь холбогдож шийдвэрлэхээр тохиролцсон. Нэхэмжлэгч байгууллагаас ийм бүтээгдэхүүн ирсэн үед падаанаас хасуулах талаар хэлдэг боловч хассан падаанаа явуулдаггүй байсан. Нэхэмжлэгч НӨАТ-ын баримтаа үндэслэнэ гэж байна. 2016, 2017 онуудад дөнгөж цахим систем хэрэгжиж байсан үе. Тухайн үед байгууллагууд бие биеэсээ илүү баримт байвал шивээд өгөөч гээд ашигтай байдлаар баримт шивж өгдөг байсан. Иймдээ ч Ньюремеди ХХК-ийн нягтлантай харилцаж НӨАТ-ын баримт гуйгаад авсандаа хохирчихоод байна. Манай компани нэхэмжлэгчээс нийт 98,585,566 төгрөгийн бараа авсан. Ингэхдээ дутуу бараа нь 1,133,155 төгрөг болно. Нэхэмжлэгчид барааны үнэ 97,540,475 төгрөг төлж одоо төлөх төлбөргүй. Нэхэмжлэгч тал 146,994,690 төгрөгийн бараа нийлүүлсэн гэсэн хэрнээ 141,406,627 төгрөгийн НӨАТ-ын баримт байдаг. Үнэхээр манай байгууллагад өгч байсан бүх эм, эмнэлгийн хэрэгсэл бараа бүтэгдэхүүндээ НӨАТ-ын баримт өгч байсан бол энэ 2 тоо зөрөхгүй байсан. 2018 оны 11 сард Ньюремеди ХХК-ийн төлөөлөгч ирж Мөнгөт-Оюу ХХК-иас 47,000,000 төгрөгийн авлагатай байгаа талаар хэлсэн. Тухайн үед манай захирал өвчтэй эмнэлэгт хэвтэж байсан би өр авлагын талаар шүүж үзэх боломжгүй байсан болохоор Ньюремеди ХХК-ийн төлөөлөгчид хандаж танай байгууллагад өртэй нь өртэй гэхдээ 47,000,000 төгрөгийн өр байхгүй учраас танайхтай тооцоо нийлэхгүй, манайх шалгаж үзээд араас чинь тооцоогоо явуулъя гэж хэлсэн. Тухайн үед тооцооны зөрүүтэй байсан, нутаг дэвсгэрийн хувьд хол зайтай, тухайн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Ньюремеди ХХК-тай тооцоо нийлэх боломжгүй байсан. Худалдан авсан барааг хэзээ хүлээж авсан, ямар баримтаар хүлээлгэн өгсөн талаар Иргэний хууль, нэхэмжлэгч, хариуцагч хоёрын хооронд байгуулагдсан гэрээ, Сангийн сайдын баталсан тушаал дээр тодорхой заасан байдаг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 246 дугаар зүйлийн 246.1, гэрээний 3.4 дэх заалтаар тухайн барааг худалдан авагчид хүлээлгэн өгөөд, барааг худалдаж авсан талаарх баримтыг үйлдэх, хэрвээ бараа дутсан зөрүүтэй байгаа тохиолдолд тухайн зарлагын баримт дээр тэмдэглэл үйлдснээр барааг худалдсан, худалдан авсан нөхцөл хангагдсанд тооцно. Энд худалдах худалдан авах гэрээний дагуу бараа хүлээлгэж өгсөн юм уу, үүнийгээ шүүхэд хэрхэн нотолж байгаа гэдэг асуудал л яригдана. Нэхэмжлэгч, хариуцагч талууд гэрээ байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Зээлээр эм ханган нийлүүлэх гэрээний 3.4 дэх хэсгийн “Эм эмнэлгийн хэрэгслийг хүлээн авахдаа нэр төрөл, тоо ширхэг, бүрэн бүтэн байдал, хадгалалтын хугацаа, хаяглалт шошго, үнэ зэргийг шалгаж, барааны нэр төрөл баталгаат хугацаа, тоо ширхэг зөрж байвал баримтыг шинэчлэн бичүүлж авах бөгөөд эсхүл баримт дээр зохих залруулгыг хийж, нийлүүлэгч талын тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулж болно” гэсэн заалтын дагуу хариуцагч тал анхан шатны баримтууд дээр дутуу ирсэн эмийн нэр төрлийг тодорхойлж энэ талаар гараар тэмдэглэл үйлдэж анхан шатны баримтаа бүрдүүлээд өгсөн нь хэрэгт байдаг. Ньюремеди ХХК-иас сав баглаа боодол алдаатай, эм эмнэлгийн бүтээгдэхүүнүүд савлагаанаасаа дутуу ирэхэд нь Мөнгөт-Оюу ХХК-иас Ньюремеди ХХК-тай холбогдож падаанаас хасалт хийлгэх талаар хүсэлт өгдөг байсан боловч нэхэмжлэгч хассан падааныхаа дүнг хариуцагч руу явуулдаггүй байсан. Ньюремеди ХХК НӨАТ-ийн баримтад үндэслэн Мөнгөт-Оюу ХХК-иас төлбөр нэхэмжилдэг. НӨАТ-ын тайлан анхан шатны баримтад үндэслэж гардаг. Мөн НӨАТ-ын тайлангаас улбаалан санхүүгийн тайлан болон бусад тайлан гардаг. “Мөнгөт-Оюу” ХХК-д байгаа падаанаас түүж үзэхэд нийт 1,133,155 төгрөгийн буцаалт хийгдсэн байгаа. Ньюремеди ХХК-иас ирээгүй эмнүүд байвал тухай бүрт нь холбогдож ирээгүй байгаа эмийн талаар хэлж падаанаас хасалт хийх, шинэ падаан өгч явуулах талаар хэлж байсан боловч Ньюремеди ХХК-иас шинэ падаан ирж байгаагүй. Нэхэмжлэгч талын өгсөн анхан шатны баримтуудад болон хариуцагч талын өгсөн анхан шатны баримтууд тоо, үнэ мөн дугаараараа зөрүүтэй байгаа. Нэхэмжлэгчийн өгсөн баримтууд нь бүгд нэг хүний гарын үсэгтэй, бүгд нэг ижил тамгатай, нэг янзын хэлбэртэй падаанууд байгаа. Хариуцагч талын гаргаж өгсөн баримтууд нь янз бүрийн тамга тэмдэгтэй боловч бүгд нэхэмжлэгч талд ирсэн баримтууд бөгөөд эдгээр баримтууд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу бүрдүүлсэн анхан шатны баримтууд юм. Хоёр компанийн гол маргаан үүсээд байгаа зүйл бол нэмэгдсэн өртгийн албан татварын баримт шивсэн асуудал. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль батлагдаж нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг программд шивдэг болсон. Үүнээс болж НӨАТ-ийн хий бичилт бий болсон. Бодитоор худалдсан бараа хэдэн төгрөг болсон, НӨАТ-ын баримтын үнэн зөв эсэх асуудал захиргааны болон иргэний шүүхээр удаа дараа шийдэгдэж байгаа. Шүүх энэ талаарх маргааныг шийдвэрлэхдээ анхан шатны баримтаар тогтоогдсон тохиолдолд энэ нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үнэн гэж үзнэ, харин анхан шатны баримтаар буюу зарлагын баримт нэхэмжлэх анхны гүйлгээний баримтаар тогтоогдоогүй тохиолдолд нэмэгдсэн өртгийн баримтыг үнэн зөв гэж үзэхгүй гэж үзсэн байдаг. НӨАТ-ын баримт бодитоор худалдсан, хүлээлгэн өгсөн гэдгийг нотлохгүй, энэ нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар тогтоогдоно. Хариуцагч талаас нягтлан бодох бүртгэлийн баримт болох зарлагын падаанаар 98,585,566 төгрөгийн эм хүлээж авсан гэдэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн 97,540,475 төгрөг төлсөн баримтыг шүүхэд өгсөн. Нийт 12 ширхэг падаанд бичигдсэн 1,133,155 төгрөгийн бараа дутуу ирсэн байдаг бөгөөд энэ нь гараар тэмдэглэгдсэн байгаа. Энэ талаарх баримт хэрэгт эх хувиараа авагдсан байдаг. Эдгээрээс тооцоход хариуцагч нэхэмжлэгчийн нийлүүлсэн барааны үнийг бүрэн төлсөн байна. Бодитоор худалдсан бараа НӨАТ-д шивэгдсэн барааны үнийн дүнгээс бага үнийн дүнтэй байдаг. Мөн 2,000,000 төгрөгөөр нэг удаа, 1,000,000 төгрөгөөр нэг удаа нийт 3,000,000 төгрөгийг төлбөрт тооцон шилжүүлсэн гэдэг нь сүүлд өгсөн баримтаар тогтоогддог. Худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч хүлээн авсан барааны төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч тухайн төлбөрөө бүрэн төлсөн. Санхүүгийн тайланд Ньюремеди ХХК нь Мөнгөт-Оюу ХХК-иас авлагатай байсан бол гүйлгээ, санхүүгийн авлага гэсэн хэсэгт бүртгэгдэх байсан. Гэтэл нэхэмжлэгчийн өр авлагын тухайд 2018 оны эхэнд 62,241,300 төгрөг байсан боловч оны эцэст 25,919,400 төгрөг болж багассан байдаг нь Мөнгөт-Оюу ХХК-с авлагагүй байсан гэдэг нь харагдаж байна. Ньюремеди ХХК 146,994,690 төгрөгийн барааг Мөнгөт-Оюу ХХК-д нийлүүлсэн гэдэг боловч НӨАТ-ын жагсаалтаар 141,406,670 төгрөгийн бараа нийлүүлсэн байдаг. 52,000,000 төгрөгийн авлагатай гэдгийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Мөнгөт-Оюу ХХК нь нийт 98,585,566 төгрөгийн барааг, падааны хамт Ньюремеди ХХК-иас хүлээж авсан. Хэрэгт авагдсан баримтуудаас харвал нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээ болон хуульд зааснаар бараа хүлээлгэн өгсөн талаарх нотлох баримтаа шүүхэд шилжүүлэхдээ нэмэлтээр үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл уг баримтыг хариуцагч тал эх хувиар нь гаргаж өгсөн. Хариуцагчийн гаргаж өгсөн зарлагын баримтууд бол үнэн зөв бодитой баримт. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлээ нотолж байгаа нэмэгдсэн өртгийн албан татварын баримт нь зөвхөн программд шивэгдсэн баримт л байгаа. Ийм учраас нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа гэдэг нь үндэслэлгүй. Мөнгөт-Оюу ХХК нь Ньюремеди ХХК-с 98,585,566 төгрөгийн бараа хүлээн авч үнийг төлсөн нь дансны хуулгаар тогтоогдож байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс:  

- Мөнгөт-Оюу ХХК-иийн 2018 оны 11 сарын 13-ны өдрийн 34/2018/ дугаар “Ньюремеди ХХК-ийн захиргаанд гаргасан хүсэлт”

- Тооцооны үлдэгдлийн баталгаа

- Ньюремеди ХХК, Мөнгөт-Оюу ХХК-ийн байгуулсан 2017 оны 05 сарын 29-ний өдрийн 17/05/29 дугаартай “эм, эмнэлгийн хэрэгсэл зээлээр ханган нийлүүлэх гэрээ”

- Ньюремеди ХХК-иас Мөнгөт-Оюу ХХК-д шаардлага хүргүүлсэн 2018 оны 11 сарын 09-ний 11/09 тоот албан бичиг

- Голомт банкны 2018-11-12, 2018-11-13-ны өдрийн төлбөрийн баримт

- Бараа материалын зарлагын баримтын товчоо

- Мөнгөт-Оюу эмийн сангийн 2016 оны 06 сарын 30 /3 удаагийн/, 2016 оны 07 сарын 30, 2016 оны 08 сарын 31, 2016 оны 09 сарын 30, 2016 оны 10 сарын 31, 2016 оны 11 сарын 30, 2017 оны 01 сарын 31, 2017 оны 02 сарын 28, 2017 оны 03 сарын 31, 2017 оны 06 сарын 30, 2017 оны 07 сарын 31-ний өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримт, жагсаалт

- “Ньюремеди” ХХК-ийн 2020 оны 04 сарын 28, 2021 оны 01 сарын 14-ний өдөр тус тус гаргасан Мөнгөт-Оюу ХХК-д холбогдох өглөг, авлагын тооцоо

-Ньюремеди ХХК-ийн 2016 оны 05 сарын 30-ны 21124, 29186, 2016 оны 06 сарын 03-ны 21111, 2016 оны 06 сарын 12-ны 29187, 2016 оны 06 сарын 28-ны 30307, 2016 оны 07 сарын 16-ны 39578, 2016 оны 07 сарын 19-ний 41869, 41870, 2016 оны 07 сарын 29-ний 41871, 2016 оны 08 сарын 01-ний 52750, 2016 оны 08 сарын 02-ны 52751, 2016 оны 08 сарын 05-ны 52752, 2016 оны 08 сарын 09-ний 52753, 51754, 2016 оны 08 сарын 12-ны 52896, 2016 оны 08 сарын 17-ны 52921, 2016 оны 08 сарын 27-ны 53006, 53007, 2016 оны 08 сарын 28-ны 53041, 2016 оны 08 сарын 29-ний 53042, 2016 оны 09 сарын 04-ний 33196, 33200, 33213, 2016 оны 09 сарын 11-ний 34302, 2016 оны 09 сарын 20-ны 35792, 2016 оны 10 сарын 06-ны 38056, 38082, 2016 оны 10 сарын 13-ны 39463, 39567, 2016 оны 10 сарын 14-ний 39628, 2016 оны 10 сарын 18-ны 40315, 2016 оны 11 сарын 01-ний 42373, 2016 оны 11 сарын 12-ны 44331, 44347, 2016 оны 11 сарын 13-ны 44374, 2016 оны 11 сарын 15-ны 44792, 2016 оны 11 сарын 29-ний 46962, 46984, 2017 оны 01 сарын 11-ний 2087, 2017 оны 01 сарын 13-ны 2168, 2017 оны 02 сарын 15-ны 7119, 2017 оны 02 сарын 24-ний 8489, 2017 оны 03 сарын 17-ны 10984, 2017 оны 06 сарын 20-ны 29547, 2017 оны 07 сарын 02-ны 30405, 2017 оны 07 сарын 08-ны 30214, 2017 оны 07 сарын 21-ний өдрийн 31632 дугаар зарлагын падаан

- Н.Баяржавхлангийн ХААН банкны 5020196809 тоот дансны 2016 оны 05 сараас 2019 оны 12 сарын 17-ны дэлгэрэнгүй хуулга,

- Ньюремеди ХХК-ийн 2016 оны 11 сарын 29-ний 2924, 2017 оны 07 сарын 29-ний 319, 1715, 61199, 4679 дугаартай орлогын падаан

- 2016, 2017 оны НӨАТ суутган төлөгчийн тайлан зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас:

- Мөнгөт-Оюу ХХК-ийн 2016 оны 05 сар, 2016 оны 08 сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан

- Гүнгийн шивэрт аудит ХХК-ийн Мөнгөт-Оюу ХХК-ийн 2019 оны жилийн санхүүгийн тайланд хийсэн дүгнэлт

-  Мөнгөт-Оюу ХХК, Ньюремеди ХХК-ийн өглөг, авлагын тооцоо

- Мөнгөт-Оюу ХХК-ийн 2016 оноос 2017 оны бараа материалын орлогын падаан зэрэг баримтуудыг гаргаж шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Мөнгөт-Оюу ХХК-ийн ХААН банкны 5135055676 тоот дансны 2020 он 09 сарын 01-ний дэлгэрэнгүй хуулга, Мөнгөт-Оюу ХХК-ийн 2016 оны 06 сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан зэргийг шүүх бүрдүүлсэн.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэнгийн хүсэлтээр Мөнгөт-Оюу ХХК-ийн 2017 оны 04 сар, 2018 оны 04 сар, 2019 оны 04 сарын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, 2017-2019 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, “Ньюремеди” ХХК-ийн 2017 оны 04 сар, 2018 оны 04 сар, 2019 оны 04 сарын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, 2017-2019 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, Мөнгөт-Оюу ХХК-ийн 2017-2019 оны санхүүгийн тайлан, Ньюремеди ХХК-ийн 2017-2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан зэргийг шүүх бүрдүүлсэн.

 

7. Хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр Э.Гэрэлт-Эрдэнэ, Г.Ариунзаяа нараас авсан мэдүүлэг, Н.Баяржавхлангийн ХААН банкны 5020196809 тоот дансны 2019 оны 03 сарын 22, 2019 оны 01 сарын 31-ний өдрийн дэлгэрэнгүй хуулгыг шүүх бүрдүүлсэн болно.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасны дагуу шүүхийн санаачилгаар 2016 оны 05 сарын 30-ны 19259, 19237, 2016 оны 06 сарын 03-ны 19676, 2016 оны 06 сарын 28-ны 23247, 2016 оны 07 сарын 19-ний 25479, 2016 оны 07 сарын 29-ний 27024, 2016 оны 08 сарын 01-ний 27497, 2016 оны 08 сарын 02-ны 27618, 2016 оны 08 сарын 05-ны 28045, 2016 оны 08 сарын 09-ний 28707, 2016 оны 8 сарын 09-ны 28672,  2016 оны 08 сарын 12-ны 29093, 2016 оны 08 сарын 17-ны 30131, 2016 оны 08 сарын 27-ны 32023, 32016, 2016 оны 08 сарын 28-ны 32116, 2016 оны 08 сарын 29-ны 32300, 2016 оны 09 сарын 04-ний 33200, 2016 оны 10 сарын 06-ны 38056, 2016 оны 10 сарын 13-ны 39463, 2016 оны 10 сарын 14-ний 39628, 2016 оны 11 сарын 01-ний 42373, 2016 оны 11 сарын 13-ны 44374, 2016 оны 11 сарын 29-ний 49962, 2017 оны 01 сарын 11-ний 1793, 2017 оны 02 сарын 24-ний 8489, 2017 оны 03 сарын 17-ны 10984, 2017 оны 06 сарын 20-ны 26975, 2017 оны 07 сарын 02-ны 29152, 2017 оны 07 сарын 08-ны 30214, 2017 оны 07 сарын 21-ний 31632 дугаар зарлагын падаан,

- С.Оюунсүрэнгийн ХААН банкны 5135309688 тоот дансны 2016 оны 01 сараас 2017 оны 12 сарын 31-ний, Хас банкны 5000520120 тоот дансны 2016 оны 05 сарын 30, Голомт банкны 6255100188 тоот дансны 2018 оны 11 сарын 13, 2019 оны 12 сарын 17, 2019 оны 03 сарын 22, 2019 оны 01 сарын 31-ний өдрийн хуулга, Капитал банкны 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 сарын 31, 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 сарын 28-ны хүртэлх дансны хуулга зэргийг бүрдүүлсэн болно.

 

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ньюремеди ХХК нь хариуцагч Мөнгөт-Оюу ХХК-с 52.451.214 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч талаас гаргаж өгсөн 3.000.000 төгрөг төлөгдсөн дансны хуулгыг үндэслэн багасгаж 49,451,214 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 42,066,152.9 төгрөг гаргуулж, 7,385,061 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

            Ньюремеди ХХК нь Мөнгөт-Оюу ХХК-тай 2017 оны 05 сарын 29-ний өдөр байгуулсан гэрээний дагуу 2016 оны 05 сарын 30-ны өдрөөс 2017 оны 07 сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд эм эмнэлгийн хэрэгсэл худалдах худалдан авах үйл ажиллагаа явуулсан. Энэ хугацаанд Ньюремеди ХХК нь нийт 147,677,138 төгрөгийн борлуулалт хийж үүнээс Мөнгөт-Оюу ХХК нь 2019 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл төлөлт хийсэн боловч 52,451,214 төгрөгийн төлбөрийг төлөөгүй. Хариуцагчаас 3,000,000 төгрөг төлсөн гэх баримтыг шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгсөн. Энэ 3,000,000 төгрөгийг хасахад 49,451,214 төгрөгийн төлбөрийг Мөнгөт-Оюу ХХК нь Ньюремеди ХХК-д төлөөгүй бөгөөд одоо манай компани 49,451,214 төгрөг нэхэмжилж байна. Ньюремеди ХХК 2017 оны 07 сарын 21-ний өдөр Мөнгөт-Оюу ХХК-д бараа нийлүүлэлтээ зогсоож үлдэгдэл төлбөрөө төлөх талаар удаа дараа албан бичиг хүргүүлж, төлөөлөгчөө явуулж, сар бүр тооцоо нийлэх талаар эдний компанийг шаарддаг, гуйдаг боловч зугтаагаад тооцоо нийлдэггүй. Манай компани гэрээний хугацаанд Мөнгөт-Оюу ХХК-д нийт 147,677,138 төгрөгийн бараа нийлүүлснээс 685,449 төгрөгийн бараа буцаалт хийгдэж 146,994,690 төгрөг болсон. Үүнээс 97,540,475 төгрөгийг хариуцагч төлсөн тул 49,451,214 төгрөг нэхэмжилж байгаа. Хариуцагч хамгийн анхны худалдан авалтаар 6,270,512 төгрөгийн бараа авахдаа Монхот-Оюу нэрээр авч энэ бараан дээр нэмэгдсэн өртгийн албан татварын баримт аваагүй учраас 141,406,670 төгрөгийн худалдан авалт хийсэн үнийн дүнтэй нэмэгдсэн өртгийн албан татварын баримт гарч байгаа. Мөнгөт-Оюу ХХК НӨАТ авчихсан учраас манайх тайландаа хариуцагчид холбогдуулан өр, авлага үүсгээгүй. Ньюремеди ХХК нь Мөнгөт-Оюу ХХК-иас 685,449 төгрөгийн буцаалт хийхдээ НӨАТ-ын падаанд засалт хийж буцаалтаа хасаж шивсэн. Мөнгөт-Оюу ХХК-д байгаа цаасан падаан, НӨАТ-ын падаан хоорондоо зөрж байгаагийн шалтгаан нь энэ буцаалттай холбоотой. Хариуцагч Мөнгөт-Оюу ХХК-иас үлдэгдэл төлбөрөө төлнө гэдэг байсан учраас 2016 оны тайланд үлдэгдэл төлбөрийн талаар тусгаагүй харин 2017 оны тайланд тусгаж өгсөн. Мөнгөт-Оюу ХХК нь Ньюремеди ХХК-иас бараа аваад тухайн авсан бараагаа цахим нэгдсэн санд бүртгэдэг байсан бөгөөд ингэхдээ авсан, орсон бараагаа бүртгэж Мөнгөт-Оюу ХХК нь өөрийн татварын тайландаа тусгаад нэмэгдсэн өртгийн албан татварын баримтаа хүлээж авсан байдаг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь болох мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг хэрэглэсэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15 дахь хэсэгт заасан дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий баримт, мөн хуулийн  4.1.13 нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, мөн хуулийн 4.1.20-т заасан нэгдсэн системийг ашиглан Мөнгөт-Оюу ХХК-д баримтаа илгээж байсан. Үүгээр ямар үнэтэй бараа авсан нь тогтоогдож байгаа.  Бараа хүлээн авсан нь үнэн учраас та нар бараагаа шивээд өг, тайландаа тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татвараа авъя гэсэн хүсэлтийг Ньюремеди ХХК-д хариуцагч гаргаж байсан учраас нэхэмжлэгч НӨАТ-ын баримт гаргаж өгсөн. Мөнгөт-Оюу ХХК НӨАТ авсан учраас хариуцагч бараа худалдан авснаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:

Ньюремеди ХХК нь Мөнгөт-Оюу ХХК-тай 2016 оны 05 сарын 30-ны өдрөөс эхлэн хамтран ажиллаж эхэлсэн. Тухайн үед Ньюремеди ХХК, Мөнгөт-Оюу ХХК нь нутаг дэвсгэрийн хувьд хоорондоо хол байдгаас шалтгаалан Мөнгөт-Оюу ХХК утсаар захиалгаа өгч, Ньюремеди ХХК нь бараа материалаа нийлүүлдэг байсан. Ньюремеди ХХК, Мөнгөт-Оюу ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээнд эм эмнэлгийн хэрэгсэл дутуу ирэх, сав баглаа боодол нь алдагдсан, эм эмнэлгийн хэрэгслийн хадгалалтын хугацаа ойртсон, хугацаа нь дууссан эм эмнэлгийн бүтээгдэхүүн ирсэн тохиолдолд тухайн цаг үед нь эргэж холбогдоод шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон. 2018 оны 11 сард Ньюремеди ХХК-ийн төлөөлөгч ирж Мөнгөт-Оюу ХХК-иас 47,000,000 төгрөгийн авлагатай байгаа талаар хэлсэн. Тухайн үед манай захирал өвчтэй эмнэлэгт хэвтэж байсан мөн би өр авлагын талаар шүүж үзэх боломжгүй байсан болохоор Ньюремеди ХХК-ийн төлөөлөгчид хандаж Мөнгөт-Оюу ХХК нь танай байгууллагад өртэй нь өртэй гэхдээ 47,000,000 төгрөгийн өр байхгүй учраас танайхтай тооцоо нийлэхгүй, манайх шалгаж үзээд араас чинь тооцоогоо явуулъя гэж хэлсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 246 дугаар зүйлийн 246.1, гэрээний 3.4 дэх заалтаар тухайн барааг худалдан авагчид хүлээлгэн өгөөд, барааг худалдаж авсан талаарх баримтыг үйлдэх, хэрвээ бараа дутсан зөрүүтэй байгаа тохиолдолд тухайн зарлагын баримт дээр тэмдэглэл үйлдснээр барааг худалдсан, худалдан авсан нөхцөл хангагдсанд тооцно. Нэхэмжлэгч, хариуцагч талууд гэрээ байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Зээлээр эм ханган нийлүүлэх гэрээний 3.4 дэх хэсгийн “Эм эмнэлгийн хэрэгслийг хүлээн авахдаа нэр төрөл, тоо ширхэг, бүрэн бүтэн байдал, хадгалалтын хугацаа, хаяглалт шошго, үнэ зэргийг шалгаж, барааны нэр төрөл баталгаат хугацаа, тоо ширхэг зөрж байвал баримтыг шинэчлэн бичүүлж авах бөгөөд эсхүл баримт дээр зохих залруулгыг хийж, нийлүүлэгч талын тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулж болно” гэсэн заалтын дагуу хариуцагч тал анхан шатны баримтууд дээр дутуу ирсэн эмийн нэр төрлийг тодорхойлж энэ талаар гараар тэмдэглэл үйлдэж анхан шатны баримтаа бүрдүүлээд өгсөн нь хэрэгт байдаг. Ньюремеди ХХК-иас сав баглаа боодол алдаатай, эм эмнэлгийн бүтээгдэхүүнүүд савлагаанаасаа дутуу ирэхэд нь Мөнгөт-Оюу ХХК нь нэхэмжлэгчтэй холбогдож падаанаас хасалт хийлгэх талаар хүсэлт өгдөг байсан боловч нэхэмжлэгч хассан падааныхаа дүнг хариуцагч руу явуулдаггүй байсан. Ньюремеди ХХК НӨАТ-ийн баримтад үндэслэн Мөнгөт-Оюу ХХК-иас төлбөр нэхэмжилдэг. НӨАТ-ын тайлан анхан шатны баримтад үндэслэж гардаг. Мөнгөт-Оюу ХХК-д байгаа падаанаас түүж үзэхэд нийт 1,133,155 төгрөгийн буцаалт хийгдсэн байгаа. Нэхэмжлэгч талын өгсөн анхан шатны баримтуудад болон хариуцагч талын өгсөн анхан шатны баримтууд тоо, үнэ мөн дугаараараа зөрүүтэй байгаа. Хариуцагч талын гаргаж өгсөн баримтууд нь янз бүрийн тамга тэмдэгтэй боловч бүгд нэхэмжлэгч талд ирсэн баримтууд бөгөөд эдгээр баримтууд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу бүрдүүлсэн анхан шатны баримтууд юм. НӨАТ-ын падаан бодитоор худалдсан, хүлээлгэн өгсөн гэдгийг нотлохгүй, энэ нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар тогтоогдоно. Худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч хүлээн авсан барааны төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч тухайн төлбөрөө бүрэн төлсөн. Хариуцагч талаас нягтлан бодох бүртгэлийн баримт болох зарлагын падаанаар 98,585,566 төгрөгийн эм хүлээж авсан гэдэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн 97,540,475 төгрөг төлсөн баримтыг шүүхэд өгсөн. Нийт 12 ширхэг падаанд бичигдсэн 1,133,155 төгрөгийн бараа дутуу ирсэн байдаг бөгөөд энэ талаар гараар тэмдэглэгдсэн баримт хэрэгт эх хувиараа авагдсан байдаг. Эдгээрээс тооцоход хариуцагч нэхэмжлэгчийн нийлүүлсэн барааны үнийг бүрэн төлсөн байна.Нэхэмжлэгчийн худалдсан бараа НӨАТ-д шивэгдсэн барааны үнийн дүнгээс бага үнийн дүнтэй байдаг. Хариуцагч 2,000,000 төгрөгөөр нэг удаа, 1,000,000 төгрөгөөр нэг удаа нийт 3,000,000 төгрөгийг төлбөрт тооцон шилжүүлсэн гэдэг нь сүүлд өгсөн баримтаар тогтоогддог. Санхүүгийн тайланд Ньюремеди ХХК нь Мөнгөт-Оюу ХХК-иас авлагатай байсан бол гүйлгээ, санхүүгийн авлага гэсэн хэсэгт бүртгэгдэх байсан. Гэтэл нэхэмжлэгчийн өр авлагын тухайд 2018 оны эхэнд 62,241,300 төгрөг байсан боловч оны эцэст 25,919,400 төгрөг болж багассан байдаг нь Мөнгөт-Оюу ХХК-с авлагагүй байсан гэдэг нь харагдаж байна. Мөнгөт-Оюу ХХК нь нийт 98,585,566 төгрөгийн барааг, падааны хамт Ньюремеди ХХК-иас хүлээж авсан. Хариуцагчийн эх хувиар гаргаж өгсөн зарлагын баримтууд бол үнэн зөв бодитой баримт. Нэхэмжлэгч НӨАТ-ын баримтад бичигдсэн үнэ бүхий барааг хүлээлгэн өгсөн болон 52,000,000 төгрөгийн авлагатай гэдгийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Мөнгөт-Оюу ХХК нь Ньюремеди ХХК-с 98,585,566 төгрөгийн бараа хүлээн авч үнийг төлсөн нь дансны хуулгаар тогтоогдож байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Мөнгөт-Оюу ХХК-иийн 2018 оны 11 сарын 13-ны өдрийн 34/2018/ дугаар Ньюремеди ХХК-ийн захиргаанд гаргасан хүсэлт, тооцооны үлдэгдлийн баталгаа, Ньюремеди ХХК, Мөнгөт-Оюу ХХК-ийн 2017 оны 05 сарын 29-ний өдрийн 17/05/29 дугаар “эм эмнэлгийн хэрэгсэл зээлээр ханган нийлүүлэх гэрээ”, Ньюремеди ХХК-иас Мөнгөт-Оюу ХХК-д шаардлага хүргүүлсэн 2018 оны 11 сарын 09-ний 11/09 тоот албан бичиг, Мөнгөт-Оюу ХХК-ийн Голомт банкны 6255100188 тоот данснаас 2018 оны 11 сарын 13-ны өдөр н.Баяржавхлангийн Голомт банкны 5020196809 тоот данс руу эмийн үнэ 3,000,000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримт, Ньюремеди ХХК-ийн 2017 оны 01 сарын 01, 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс хойшх хугацааны бараа материалын зарлагын баримтын товчоо, Мөнгөт-Оюу эмийн сангийн 2016 оны 06 сарын 30, 2016 оны 07 сарын 30, 2016 оны 08 сарын 31, 2016 оны 09 сарын 30, 2016 оны 10 сарын 31, 2016 оны 11 сарын 30, 2017 оны 01 сарын 31, 2017 оны 02 сарын 28, 2017 оны 03 сарын 31, 2017 оны 06 сарын 30, 2017 оны 07 сарын 31-ний өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын жагсаалт, Ньюремеди ХХК-ийн 2020 оны 04 сарын 28, 2021 оны 01 сарын 14-ний өдөр тус тус гаргасан Мөнгөт-Оюу ХХК-д холбогдох өглөг, авлагын тооцоо, Ньюремеди ХХК-ийн 2016 оны 11 сарын 29-ний 2924, 2017 оны 07 сарын 29-ний 2319, 1715, 61199, 4679 дугаар орлогын падаан, Н.Баяржавхлангийн ХААН банкны 5020196809 тоот дансны 2019 оны 02 сарын 01-ний дэлгэрэнгүй хуулга, Мөнгөт-Оюу ХХК-ийн 2016 оны 05 сар, 2016 оны 08 сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, Гүнгийн шивэрт аудит ХХК-ийн Мөнгөт-Оюу ХХК-ийн 2019 оны жилийн санхүүгийн тайланд хийсэн дүгнэлт, Мөнгөт-Оюу ХХК, “Ньюремеди” ХХК-ийн өглөг, авлагын тооцоо, Мөнгөт-Оюу ХХК-ийн 2016 оноос 2017 оны бараа материалын орлогын падаан Мөнгөт-Оюу ХХК-ийн ХААН банкны 5135055676 тоот дансны 2020 он 09 сарын 01-ний дэлгэрэнгүй хуулга, Мөнгөт-Оюу ХХК-ийн 2016 оны 06 сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, Мөнгөт-Оюу ХХК-ийн 2017 оны 04 сар, 2018 оны 04 сар, 2019 оны 04 сарын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, 2017-2019 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, Ньюремеди ХХК-ийн 2017 оны 04 сар, 2018 оны 04 сар, 2019 оны 04 сарын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, 2017-2019 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, Мөнгөт-Оюу ХХК-ийн 2017-2019 оны санхүүгийн тайлан, Ньюремеди ХХК-ийн 2017-2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, Ньюремеди ХХК-ийн 2016 оны 05 сарын 30-ны

21124, 29186, 2016 оны 06 сарын 03-ны 21111, 2016 оны 06 сарын 12-ны 29187, 2016 оны 06 сарын 28-ны 30307, 2016 оны 07 сарын 16-ны 39578, 2016 оны 07 сарын 19-ний 41869, 41870, 2016 оны 07 сарын 29-ний 41871, 2016 оны 08 сарын 01-ний 52750, 2016 оны 08 сарын 02-ны 52751, 2016 оны 08 сарын 05-ны 52752, 2016 оны 08 сарын 09-ний 52753, 51754, 2016 оны 08 сарын 12-ны 52896, 2016 оны 08 сарын 17-ны 52921, 2016 оны 08 сарын 27-ны 53006, 53007, 2016 оны 08 сарын 28-ны 53041, 2016 оны 08 сарын 29-ний 53042, 2016 оны 09 сарын 04-ний 33196, 33200, 33213, 2016 оны 09 сарын 11-ний 34302, 2016 оны 09 сарын 20-ны 35792, 2016 оны 10 сарын 06-ны 38056, 38082, 2016 оны 10 сарын 13-ны 39463, 39567, 2016 оны 10 сарын 14-ний 39628, 2016 оны 10 сарын 18-ны 40315, 2016 оны 11 сарын 01-ний 42373, 2016 оны 11 сарын 12-ны 44331, 44347, 2016 оны 11 сарын 13-ны 44374, 2016 оны 11 сарын 15-ны 44792, 2016 оны 11 сарын 29-ний 46962, 46984, 2017 оны 01 сарын 11-ний 2087, 2017 оны 01 сарын 13-ны 2168, 2017 оны 02 сарын 15-ны 7119, 2017 оны 02 сарын 24-ний 8489, 2017 оны 03 сарын 17-ны 10984, 2017 оны 06 сарын 20-ны 29547, 2017 оны 07 сарын 02-ны 30405, 2017 оны 07 сарын 08-ны 30214, 2017 оны 07 сарын 21-ний 31632 дугаар зарлагын падаан, Ньюремеди ХХК-ийн 2021 оны 01 сарын 14-ний Ньюремеди ХХК-д Мөнгөт-Оюу ХХК-иас төлсөн төлбөрийн товчоо, Н.Баяржавхлангийн ХААН банкны 5020196809 тоот дансны 2016 оны 05 сараас 2019 оны 12 сарын 17-ны дэлгэрэнгүй хуулга, С.Оюунсүрэнгийн ХААН банкны 5135309688 тоот дансны 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 сарын 31-ний, 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 сарын 30, 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 сарын 31, Хас банкны 5000520120 тоот дансны 2016 оны 05 сарын 30, Голомт банкны 6255100188 тоот дансны 2018 оны 11 сарын 13, 2019 оны 12 сарын 17, 2019 оны 03 сарын 22, 2019 оны 01 сарын 31, Капитал банкны 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 сарын 31, 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 сарын 28-ны хүртэлх дансны хуулга, Н.Баяржавхлангийн ХААН банкны 5020196809 тоот дансны 2019 оны 03 сарын 22, 2019 оны 01 сарын 31-ний дэлгэрэнгүй хуулга, 2016 оны 05 сарын 30-ны 19259, 19237, 2016 оны 06 сарын 03-ны 19676, 2016 оны 06 сарын 28-ны 23247, 2016 оны 07 сарын 19-ний 25479, 2016 оны 07 сарын 29-ний 27024, 2016 оны 08 сарын 01-ний 27497, 2016 оны 08 сарын 02-ны 27618, 2016 оны 08 сарын 05-ны 28045, 2016 оны 08 сарын 09-ний 28707, 2016 оны 8 сарын 09-ний 28672,  2016 оны 08 сарын 12-ны 29093, 2016 оны 08 сарын 17-ны 30131, 2016 оны 08 сарын 27-ны 32023, 32016, 2016 оны 08 сарын 28-ны 32116, 2016 оны 08 сарын 29-ний 32300, 2016 оны 09 сарын 04-ний 33200, 2016 оны 10 сарын 06-ны 38056, 2016 оны 10 сарын 13-ны 39463, 2016 оны 10 сарын 14-ний 39628, 2016 оны 11 сарын 01-ний 42373, 2016 оны 11 сарын 13-ны 44374, 2016 оны 11 сарын 29-ний 49962, 2017 оны 01 сарын 11-ний 1793, 2017 оны 02 сарын 24-ний 8489, 2017 оны 03 сарын 17-ны 10984, 2017 оны 06 сарын 20-ны 26975, 2017 оны 07 сарын 02-ны 29152, 2017 оны 07 сарын 08-ны 30214, 2017 оны 07 сарын 21-ний 31632 дугаар зарлагын падаан, 2016, 2017 оны НӨАТ суутган төлөгчийн тайлан, Э.Гэрэлт-Эрдэнэ, Г.Ариунзаяа нараас авсан мэдүүлэг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч Ньюремеди ХХК нь хариуцагч Мөнгөт-Оюу ХХК-д эм, эмнэлгийн хэрэгсэл 2016 оны 05 сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд худалдан борлуулахаар 2017 оны 05 сарын 29-ний өдрийн 17/05/29 дугаар эм, эмнэлгийн хэрэгсэл зээлээр ханган нийлүүлэх гэрээ /1-р хавтас 8-9х/ байгуулжээ.

Гэрээнд нийлүүлсэн эд хөрөнгийг нэхэмжлэгч талын нийлүүлсэн үнээр, түүний нэрийн өмнөөс борлуулах үүргийг хариуцагч тал хүлээхээр заагаагүй, Ньюремеди ХХК нь Мөнгөт-Оюу ХХК-г үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлж болохоор гэрээний 6.4-т, энэ тохиолдолд эд хөрөнгийн үнийг төлөх талаар гэрээний 3.2-т тохиролцсон ба хүү төлөхөөр тохиролцоогүй байна. Иймд зохигчийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч Ньюремеди ХХК нь Мөнгөт-Оюу ХХК-с гэрээнд заасан хугацааны буюу 2016 оны 5 сараас 2017 оны хугацаанд худалдсан эм, эмнэлгийн хэрэгслийн төлөгдөөгүй үнэ 49,451,214 төгрөг нэхэмжилж, хариуцагч Мөнгөт-Оюу ХХК худалдан авсан эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг төлж барагдуулсан гэж маргаж байна.

Худалдагч Ньюремеди ХХК нь худалдан авагч Мөнгөт-Оюу ХХК-д нийт 147,677,138 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдсанаас 685,449 төгрөгийн бараа буцаагдаж 146,994,690 төгрөгийн үнэтэй эд хөрөнгө худалдсан гэж, худалдан авагч Мөнгөт-Оюу ХХК 98,585,566 төгрөгийн эм, хэрэгсэл худалдан авсан гэж эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн болон хүлээн авсан үйл баримт, үнийн дүнтэй маргаж байна.

Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч, хариуцагч талууд анхан шатны баримтыг үндэслэн тооцоо нийлээгүй, тооцоо нийлэх саналыг нэхэмжлэгч талаас гаргадаг боловч хариуцагч тал тооцоо нийлдэггүй гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарладаг.

Хэргийн 3-р хавтасны 1-49-р талд нэхэмжлэгч Ньюремеди ХХК-ийн гаргаж өгсөн Мөнгөт-Оюу ХХК-д бараа нийлүүлсэн зарлагын падаан /бараа олгосон нярав гэсэн гарын үсэг компаний санхүүгийн тэмдэгтэй/, мөн хавтасны 92-131, 4-р хавтасны 71-108 талд хариуцагч Мөнгөт-Оюу ХХК-ийн гаргаж өгсөн зарлагын падаан /хүлээн авсан гэсэн гарын үсэг, заримд нь нэхэмжлэгч компаний тэмдэг дарагдсан/ авагдсан.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Түвшинжаргал “НӨАТ-ын баримт бодитоор худалдсан, хүлээлгэн өгсөн гэдгийг нотлохгүй, энэ нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар тогтоогдоно. Хариуцагч тал анхан шатны баримтыг эх хувиар гаргаж өгсөн нь үнэн зөв бодитой баримт бөгөөд уг баримтаар 98,585,566 төгрөгийн эм хүлээж авсан байдаг” гэж, харин нэхэмжлэгч тал “цахим бүртгэлд бүртгэгдсэн санхүүгийн баримт үндэслэлтэй” гэж тайлбарлаж байна.  Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн дээрх баримтууд дахь зарим падааны барааны нэр үнийн дүн тохирдог боловч нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зарим падаан хариуцагч талын гаргаж өгсөн баримтад байхгүй, 2 талын падааны нийт үнийн дүн зөрүүтэй байна. Эдгээр баримтын тухайд аль нэг талын гаргаж өгсөн падааныг үнэн зөв гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал төлбөрийн баримтын цахим системээс НӨАТ-ын баримт болон татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаас хариуцагч, нэхэмжлэгч нарын 2016, 2017 оны НӨАТ суутган төлөгчийн тайланг гаргаж өгсөн.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Отгонбаяр “Тухайн үед байгууллагууд бие биеэсээ илүү баримт байвал шивээд өгөөч гээд ашигтай байдлаар баримт шивж өгдөг байсан. Иймдээ ч “Ньюремеди” ХХК-ийн нягтлантай харилцаж НӨАТ-ын баримт гуйгаад авсандаа хохирчихоод байна” гэж тайлбарлаж байгаа үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т “төлбөрийн баримт гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг ойлгоно” гэж, баримт бичгийн албан ёсны хүчинтэй байдлыг Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “цахим баримт бичиг стандартаар тогтоосон баримт бичгийн бүрдэл, цахим гарын үсэг, эсхүл давтагдашгүй дугаараар баталгаажна” гэж тус тус заасан мөн тухайн баримтын огноо, үнийн дүн татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаас хэвлэсэн Мөнгөт-Оюу ХХК-ийн НӨАТ суутган төлөгчийн 2016 оны тайлан /4-р хавтас 202-243х/, Ньюремеди ХХК-ийн НӨАТ суутган төлөгчийн 2017 оны тайлан /5-р хавтас 17-34х/-тай тус тус  тохирдог тул нэхэмжлэгч Ньюремеди ХХК-ийн төлбөрийн баримтын цахим систем https://invoice.ebarimt.mn//-ээс  гаргаж  нотлох баримтаар өгсөн 2-р хавтаст хэргийн 241-253 талд авагдсан төлбөрийн баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв нотлох баримт гэж үзлээ.

Иймд: Борлуулагч Ньюремеди, ТТД5278465, хаяг: Монгол, Улаанбаатар, Сүхбаатар, 5-р хороо, 23, 35; худалдан авагч Мөнгөт-Оюу, ТТД2002582, хаяг: Монгол, Архангай, Эрдэнэбулган өөрийн байр, 0, барааны нэр: төлбөр болон гэрээгээр хийгддэг эмийн бүтээгдэхүүний бөөний худалдаа гэсэн, тус бүр дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай, нэгдсэн системээр баталгаажсан нэр хаяг, татвар төлөгчийн дугаартай,

  1. 2016 оны 6 сарын 30-ны 5,407,780 төгрөг,  5,357,100 төгрөг, 2,120,006.90 төгрөг
  2. 2016 оны 7 сарын 30-ны 11,070,143 төгрөг
  3. 2016 оны 8 сарын 31-ний 29,897,165 төгрөг
  4. 2016 оны 9 сарын 30-ны 15,113,230 төгрөг
  5. 2016 оны 10 сарын 31-ний 18,512,790 төгрөг
  6. 2016 оны 11 сарын 30-ны 20,357,750 төгрөг
  7. 2017 оны 01 сарын 31-ний 4,305,200 төгрөг
  8. 2017 оны 02 сарын 28-ны 9,827,433 төгрөг
  9. 2017 оны 3 сарын 31-ний 2,012,590 төгрөг
  10. 2017 оны 6 сарын 30-ны 4,479,265 төгрөг

11. 2017 оны 7 сарын 31-нд 12,946,175  төгрөгийн баримтаар  нийт 141,406,627.9 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг худалдагч Ньюремеди ХХК нь худалдан авагч Мөнгөт-Оюу ХХК-д худалдсан нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ньюремеди ХХК хариуцагч Мөнгөт-Оюу ХХК-с худалдсан эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар шаардах эрхтэй.

Худалдан авсан эм, эмийн хэрэгслийн үнэ 97,540,475 төгрөг хариуцагч Мөнгөт-Оюу ХХК төлсөн гэж зохигч тайлбарладаг боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Баяржавхлангийн данс руу /3-р хавтас 57-89х, 6-р хавтас 140-141х/ 2016 онд 37,338,000 төгрөг, 2017 онд 46,002,475 төгрөг, 2018 онд 3,000,000 төгрөг, 2019 онд 13,000,000 төгрөг нийт 99,340,475 төгрөгийг хариуцагчаас шилжүүлсэн нь ХААН банкны дансны хуулгаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн худалдсан барааны үнэ 141,406,627.9 төгрөгөөс төлөгдсөн 99,340,475 төгрөгийг хасахад /141,406,627.9-99,340,475=42,066,152.9/ 42,066,152.9 төгрөг төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

Хариуцагч Мөнгөт-Оюу ХХК “худалдан авсан эм, эмнэлгийн хэрэгслээс 1,133,155 төгрөгийн бараа дутсан, буцаалт хийсэн нь хариуцагчийн гаргаж өгсөн падаанаар нотлогдоно” гэж тайлбарладаг. Талууд гэрээний 3.4-т “эм, эмнэлгийн хэрэгслийг хүлээн авахдаа нэр төрөл, цуврал, тоо ширхэг, бүрэн бүтэн байдал, хадгалалтын хугацаа, хаяглалт, шошго, үнэ зэргийг шалгаж авна. Барааны нэр төрөл баталгаат хугацаа, цуврал, тоо ширхэг зэрэг зөрж байвал баримтыг шинэчлэн бичүүлж авах бөгөөд эсвэл баримт дээр нь зохих залруулгыг хийж нийлүүлэгч талын тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулж болно” гэж тохиролцсон ба хариуцагч тал бараа дутсан, буцаалт хийснийг гэрээнд заасны дагуу баталгаажуулсан, баримтыг шинэчлэн бичүүлж авснаа нотолж чадахгүй байх тул нэхэмжлэгчид төлөх барааны үнээс 1,133,155 төгрөг хасагдахгүй.

 

Иймд хариуцагч Мөнгөт-Оюу ХХК-с худалдах худалдан авах гэрээний үүрэг буюу эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ 42,066,152.9 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ньюремеди ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.385.061 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна

6. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,206 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Мөнгөт-Оюу” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 368,281 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ньюремеди” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.  

7. Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 96-104 дэх талд авагдсан зарлагын падаанууд 3 дугаар хавтасны 1-49 дахь талд, мөн хавтасны 92-131 дэх талд авагдсан зарлагын падаанууд хавтаст хэргийн 4 дүгээр хавтасны 69-108 дахь талд, 2 дугаар хавтасны 240-253 дугаар талд авагдсан НӨАТ-ын баримт 4 дүгээр хавтасны 185-198 дахь талд, 4-р хавтасны 202-243 дугаар талд авагдсан НӨАТ суутган төлөгчийн тайлан мөн хавтасны 247-250, 5-р хавтасны 1-16 талд тус тус давхардсан байгаа болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч М ХХК-иас 42,066,152.9 /дөчин хоёр сая жаран зургаан мянга нэг зуун тавин хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,206 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 368,281 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.

 

            3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАЙГАЛМАА