Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2022/03195

 

 

 

 

 

 

 

 

      2022       11        03                                                       182/ШШ2022/03195

 

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Х дүүрэг, 0 дугаар хороо, Ү гудамж, 0 тоот хаягт байрлах, “Т.Ө” ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Ч дүүрэг, 0 дүгээр хороо, Ж гудамж, “ЭТТ” ХК-ийн Б байранд байрлах, “ТТТ” ХХК /РД:000000/-д холбогдох,

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 149,564,378 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Хангал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нар оролцов.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

1.Нэхэмжлэгч “Т.Ө” ХХК нь хариуцагч “ТТТ” ХХК-д холбогдуулан 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ТТТ/Н-91 дугаартай “Баруун бүсийн 2 дугаар үйлдвэрийн 2 болон 4 дүгээр шугамын хатаагчинд барих байр, 2 дугаар үйлдвэрийн хэвлэгчинд барих байр, конвер битүүмжлэх ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэгт 149,564,378 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. ...”ТТТ” ХХК-ийн Баруун бүсийн 2 дугаар үйлдвэрийн 2 болон 4 дүгээр шугамын хатаагчинд барих байр, 2 дугаар үйлдвэрийн хэвлэгчинд барих байр, конвер битүүмжлэх ТТТ/Н-91 тоот ажил гүйцэтгэх гэрээг талууд 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан.

Энэхүү гэрээний дагуу захиалагч буюу “ТТТ” ХХК нь хийж гүйцэтгэх ажлын бүх материал, туслах хэрэгслийг 100 хувь хангаж, манай талаас угсралтын ажлыг хийж, 2020 оны 9 дүгээр сарын 17-нд ажлаас хүлээлгэж өгөх байсан.

Графикт хугацаанд манай талаас бүх ажлыг хийж гүйцэтгэсэн ба захиалагч талаас материалын нийлүүлэлт саатсаны улмаас ажил удааширч, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ТТТ/Н-91-1 дугаартай “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” нэмэлт гэрээ байгуулан ажил хүлээлгэн өгөх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгасан...

Манай талаас нэмэлт хугацаандаа багтааж гэрээт ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсэн бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр талууд “Гэрээ дүгнэсэн протокол”-ыг үйлдсэн. Уг протоколын дагуу гэрээт ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл 60 хувийн төлбөр болох 92,967,216 төгрөгийг төлөх шийдвэр гарсан.

Гэрээний дагуу гүйцэтгэлээ 2 хувааж авахаар тохирсон ба 40/60 хувь гэж гүйцэтгэлийг гаргасан. Өмнөх гүйцэтгэлийг авахаар 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хийгдсэн ажил, тайлангийн хамт хүргүүлсэн боловч санхүүгийн хүндрэлтэй байна гэсэн хариуг манай талд хүргүүлж байсан.

Талууд энэ хугацаанд хэд хэдэн удаа уулзаж гэрээт ажлын төлбөрийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцсан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй манай компанийг хохироосоор байна...

Иймд “ТТТ” ХХК-иас 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ТТТ/Н-91 тоот “Баруун бүсийн 2 дугаар үйлдвэрийн 2 болон 4 дүгээр шугамын хатаагчинд барих байр, 2 дугаар үйлдвэрийн хэвлэгчинд барих байр, конвер битүүмжлэх ажил гүйцэтгэх гэрээ”-ний төсөв болох 154,945,360 төгрөгөөс захиалагчийн албаны зардал 2,690,491 төгрөг, магадалшгүй ажлын зардал 2,690,491 төгрөгийг тус тус хасч үлдэгдэл 149,564,378 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Манай компанийн баруун бүсийн үйлдвэр дээр нэхэмжлэгч тал 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ТТТ/Н-91 тоот “Баруун бүсийн 2 дугаар үйлдвэрийн 2 болон 4 дүгээр шугамын хатаагчинд барих байр, 2 дугаар үйлдвэрийн хэвлэгчинд барих байр, конвер битүүмжлэх ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан байсан.

Гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж хүлээлгэж өгсөн гэх боловч манай компанид энэ талаар баримт байхгүй. Санхүүгийн систем дээр өр төлбөрийн ямар нэгэн бүртгэл үүсээгүй байсан учраас өмнөх 7 хоногт нэхэмжлэгчээс баримтуудыг нь авч санхүү дээр тулгаж, баримтуудыг бүрдүүлсэн.

Хамгийн гол нь 2020 онд хийсэн ажлын төлбөр 2022 он хүртэл төлөгдөөгүй асуудал гарч байгаа учраас санхүүгийн систем дээр өр, авлагатай компанийн мэдээлэл бүртгэгдэж орж ирсэн байх ёстой байдаг. Нэхэмжлэгч яагаад тухайн ондоо багтааж, ажил хийсэн баримтуудаа болон ажлын хөлсөө авах талаар хүсэлтээ гаргаагүй, санхүү дээр өр, авлагатай компанийн жагсаалтад бүртгүүлээгүй зэрэг нь ойлгомжгүй байгаа.

 Мөн 2020, 2021 онд аудитын шалгалт орж, манай бүх өр, авлагын асуудал, компанийн тайлан мэдээ бүгд гарсан байгаа болохоор шууд ажлын хөлсийг нь гаргаж өгөх боломжгүй учраас Үндэсний аудитын газар луу манайх хүсэлтээ өгч дахин энэ асуудлыг шалгаж өр авлагын дансандаа нэмж оруулах хүсэлт гаргасан.

Үндэсний аудитын газраас зөвшөөрвөл манай нягтлан бодох бүртгэлийн системд нэхэмжлэгчийн мэдээлэл орж ирвэл гэрээ дүгнэсэн актын дагуу манайх нэхэмжлэгчид 60 хувийг нь төлж барагдуулна, 40 хувийг нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2022.07.27-ны өдөр 932,700 төгрөг төлсөн баримт /хх-ийн 3 х/,

-2022.07.25-ны өдрийн №22/299 дугаартай албан бичгээр Р.Хангалд олгосон итгэмжлэл /хх-ийн 4 х/,

-Улсын бүртгэлийн 9011110040 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 5 х/,

-2020.08.17-ны өдрийн №ТТТ/Н-91 дугаартай “Баруун бүсийн 2 дугаар үйлдвэрийн 2 болон 4 дүгээр шугамын хатаагчинд барих байр, 2 дугаар үйлдвэрийн хэвлэгчинд барих байр, конвер битүүмжлэх ажил гүйцэтгэх гэрээ” /хх-ийн 6-8 х/,

-2020.10.29-ний өдрийн №ТТТ/Н-91-1 дугаартай “Баруун бүсийн 2 дугаар үйлдвэрийн 2 болон 4 дүгээр шугамын хатаагчинд барих байр, 2 дугаар үйлдвэрийн хэвлэгчинд барих байр, конвер битүүмжлэх ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээ /хх-ийн 9 х/,

-2020.12.28-ны өдрийн “Гэрээ дүгнэсэн протокол” /хх-ийн 10-32 х/,

-Төмөр бүтээцийг угсарч гагнасан акт /хх-ийн 33 х/,

-Төсөвт өртөгийн нэгдсэн товчоо /хх-ийн 34 х/,

-2020.08.17-ны өдрийн “Баруун бүсийн 2 дугаар үйлдвэрийн 2 болон 4 дүгээр шугамын хатаагчинд барих байр, 2 дугаар үйлдвэрийн хэвлэгчинд барих байр, конвер битүүмжлэх ажлын гүйцэтгэл №1 /хх-ийн 35 х/,

-2020.08.17-ны өдрийн “Баруун бүсийн 2 дугаар үйлдвэрийн 2 болон 4 дүгээр шугамын хатаагчинд барих байр, 2 дугаар үйлдвэрийн хэвлэгчинд барих байр, конвер битүүмжлэх ажлын санхүүжилтын хуваарь /хх-ийн 36 х/,

-2022.06.17-ны өдрийн №22/290 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоот /хх-ийн 37 х/,

-2020.09.28-ны өдрийн №20/357 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан тоот /хх-ийн 38 х/,

 

Хариуцагч нь хариу тайлбар, татгалзалтайгаа холбогдуулан Улсын бүртгэлийн 9011743088 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 42 х/,

-2022.08.19-ний өдрийн 01/866 дугаартай Т.Батчимэгт олгосон итгэмжлэл /хх-ийн 43 х/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

¯ÍÄÝÑËÝÕ íü:

 

1.Хариуцагч “ТТТ” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 89,735,628 төгрөг гаргуулан “Т.Ө” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 59,825,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч “Т.Ө” ХХК нь хариуцагч “ТТТ” ХХК-д холбогдуулан талуудын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан ТТТ/Н-91 тоот “Баруун бүсийн 2 дугаар үйлдвэрийн 2 болон 4 дүгээр шугамын хатаагчинд барих байр, 2 дугаар үйлдвэрийн хэвлэгчинд барих байр, конвер битүүмжлэх ажил гүйцэтгэх гэрээ”-ний нийт төсөв болох 154,945,360 төгрөгөөс захиалагчийн албаны зардал 2,690,491 төгрөг, магадалшгүй ажлын зардал 2,690,491 төгрөгийг тус тус хасч үлдэгдэл 149,564,378 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3.Хариуцагч нь 2020 онд хийсэн ажлын төлбөр 2022 он хүртэл төлөгдөөгүй асуудал гарч байгаа учраас санхүүгийн систем дээр өр, авлагатай компанийн мэдээлэл бүртгэгдэж орж ирсэн байх ёстой байдаг. Нэхэмжлэгч яагаад тухайн ондоо багтааж, ажил хийсэн баримтуудаа болон ажлын хөлсөө авах талаар хүсэлтээ гаргаагүй, санхүү дээр өр, авлагатай компанийн жагсаалтад бүртгүүлээгүй зэрэг нь ойлгомжгүй байгаа. Мөн 2020, 2021 онд аудитын шалгалт орж, манай бүх өр, авлагын асуудал, компанийн тайлан мэдээ бүгд гарсан байгаа болохоор шууд ажлын хөлсийг нь гаргаж өгөх боломжгүй учраас Үндэсний аудитын газар луу манайх хүсэлтээ өгч дахин энэ асуудлыг шалгаж өр авлагын дансандаа нэмж оруулах хүсэлт гаргасан. Үндэсний аудитын газраас зөвшөөрвөл манай нягтлан бодох бүртгэлийн системд нэхэмжлэгчийн мэдээлэл орж ирвэл гэрээ дүгнэсэн актын дагуу манайх нэхэмжлэгчид 60 хувийг нь төлж барагдуулна, 40 хувийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ТТТ/Н-91 тоот “Баруун бүсийн 2 дугаар үйлдвэрийн 2 болон 4 дүгээр шугамын хатаагчинд барих байр, 2 дугаар үйлдвэрийн хэвлэгчинд барих байр, конвер битүүмжлэх ажил гүйцэтгэх гэрээ” /хх-ийн 6-8 х/, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ТТТ/Н-91-1 дугаартай “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” нэмэлт гэрээ /хх-ийн 9 х/, Гэрээ дүгнэсэн протокол, түүний хавсралт тайлан /хх-ий 10, 11-32 х/, Төмөр бүтээцийг угсарч гагнасан акь /хх-ийн 33 х/, Төсөвт өртөгийн нэгдсэн товчоо /хх-ийн 34 х/, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Баруун бүсийн 2 дугаар үйлдвэрийн 2 болон 4 дүгээр шугамын хатаагчинд барих байр, 2 дугаар үйлдвэрийн хэвлэгчинд барих байр, конвер битүүмжлэх ажлыг гүйцэтгэл №1 /хх-ийн 35 х/, “Т.Ө” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №22/290 тоот, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн №20/357 тоот “ТТТ” ХХК-д тус тус хүргүүлсэн мэдэгдэл /хх-ийн 37, 38 х/ зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ТТТ/Н-91 тоот “Баруун бүсийн 2 дугаар үйлдвэрийн 2 болон 4 дүгээр шугамын хатаагчинд барих байр, 2 дугаар үйлдвэрийн хэвлэгчинд барих байр, конвер битүүмжлэх ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж, энэхүү гэрээгээр хариуцагч “ТТТ” ХХК /захиалагч/ нь “Т.Ө” ХХК /гүйцэтгэгч/-иар

а/ Баруун бүсийн 2 дугаар үйлдвэрийн 2 болон 4 дүгээр шугамын хатаагчинд барих байр, 2 дугаар үйлдвэрийн хэвлэгчинд барих байр, конвер битүүмжлэх ажлын гэрээг байгуулсан өдрөөс эхлэн 31 хоногийн дотор хийж гүйцэтгэх,

б/ Нийт үнийн дүн 154,945,360 байхаар харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулж гарын үсэг зурж, эрх бүхий этгээд баталгаажуулсан.

в/ 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр талууд “Баруун бүсийн 2 дугаар үйлдвэрийн 2 болон 4 дүгээр шугамын хатаагчинд барих байр, 2 дугаар үйлдвэрийн хэвлэгчинд барих байр, конвер битүүмжлэх ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” ТТТ/Н-91-1 тоот гэрээг байгуулан дээрх ажлыг хийж гүйцэтгэх хугацааг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгаж ажиллуулах, “...гүйцэтгэгч ажлын үр дүнг хүлээлгэн өгч тайлагнах бөгөөд Захиалагч ажлын үр дүнг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор ажил үйлчилгээний төлбөрийг ажил гүйцэтгэгчийн ХААН банкны 5082064199 тоот дансанд ажлын тайланг үндэслэн нэхэмжлэхийн дагуу гүйцэтгэлээр тооцож шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

 

4.2. Талууд хэн аль нь 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ТТТ/Н91 тоот Баруун бүсийн 2 дугаар үйлдвэрийн 2 болон 4 дүгээр шугамын хатаагчинд барих байр, 2 дугаар үйлдвэрийн хэвлэгчинд барих байр, конвер битүүмжлэх ажил гүйцэтгэх гэрээ болон 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ТТТ/Н-91-1 тоот “Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэрээний хүчин төгөлдөр эсэх болон гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн талаар маргаагүй.

4.3. Иргэний хуулийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасанд нийцсэн бөгөөд талуудын хооронд мөн хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүсжээ.

 

4.3.а. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” мөн хуулийн 343.2-т “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.” мөн 343.3-т “ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлсийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж хуульчилсан.

 

4.3.б. Гүйцэтгэгч буюу “Т.Ө” ХХК нь “ТТТ” ХХК-ийн Баруун бүсийн 2 дугаар үйлдвэрийн 2 болон 4 дүгээр шугамын хатаагчинд барих байр, 2 дугаар үйлдвэрийн хэвлэгчинд барих байр, конвер битүүмжлэх ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг гүйцэтгэж 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрээ дүгнэсэн протокол үйлдсэн байна. /хх-ийн 10 х/

 

4.3.в. Энэхүү гэрээ дүгнэсэн протоколд “...Баруун бүсийн 2 дугаар үйлдвэрийн 2 болон 4 дүгээр шугамын хатаагчинд барих байр, 2 дугаар үйлдвэрийн хэвлэгчинд барих байр, конвер битүүмжлэх ажил эхэлж, 2020 оны 12 дугаар сарын 20-нд дууссан байх ба “Т.Ө” ХХК нь “ТТТ” ХХК-тай айгуулан гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн. Гүйцэтгэсэн ажлын хуваарийн дагуу 2, 4 дүгээр шугамын хатаагч, хэвлэгч, холигч битүүмжлэлийн ажлыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэсэн. Ажлын нийт явц 100 хувийн гүйцэтгэлтэй байна. Гүйцэтгэсэн ажлын явцыг Баруун бүсийн үйлдвэрийн ерөнхий инженер Д.Болдбаатар, 2 дугаар үйлдвэрийн дарга Ж.Цоожин-Одсэр нарын хамт ажлын гүйцэтгэлд хяналт тавьж гүйцэтгэлийг баталгаажуулж ажилласан” гэжээ.

 

4.3.г. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 343.3-т тус тус заасны дагуу ажлын үр дүнг 100 хувийн гүйцэтгэлтэй хүлээлгэн өгч захиалагчид шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн учраас мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажлын хөлсөө нэхэмжлэх эрхтэй.

 

4.3.д. Гэвч дээрх протоколд гэрээний дүн 154,945,360 төгрөг, өмнөх санхүүжилт 61,978,144 төгрөг..., шийдвэр хэсэгт “иймд гэрээний гүйцэтгэлийн 60 хувийн төлбөр болох 92,967,216 төгрөгөөс захиалагчийн хяналтын зардал 1,614,294 төгрөг, мөн магадлашгүй ажлын зардал болох 1,614,294 төгрөгийг тус тус хасч 89,738,628 төгрөгийн санхүүжилтийг олгохоор шийдвэрлэв” гэж талууд гэрээгээ дүгнэж гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь тогтоогдож байна.

 

4.4. Харин энэхүү гэрээ дүгнэсэн протоколд тусгагдсанаар нэхэмжлэгчийн 40 хувийн гүйцэтгэлийн санхүүжилт болох 61,978,144 төгрөгийг хүлээж аваагүй гэх тайлбар няцаагдаж байна.

 

4.5. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д “Гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” үүргийг захиалагч хүлээнэ гэж заасан. Хариуцагч нь Баруун бүсийн 2 дугаар үйлдвэрийн 2 болон 4 дүгээр шугамын хатаагчинд барих байр, 2 дугаар үйлдвэрийн хэвлэгчинд барих байр, конвер битүүмжлэх ажлыг 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан атлаа ажлын үр дүнг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор ажил үйлчилгээний төлбөрийг ажил гүйцэтгэгчийн ХААН банкны 5082064199 тоот дансанд шилжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул хариуцагч “ТТТ” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 89,738,628 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т.Ө” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 59,825,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

            5. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн учраас Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч “ТТТ” ХХК-иас 606,643 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т.Ө” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 932,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                               

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1-д зааснаар хариуцагч “ТТТ” ХХК-иас 89,738,628 төгрөг гаргуулж, “Т.Ө” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 59,825,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч “ТТТ” ХХК-иас 606,643 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т.Ө” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 932,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                            ÄÀÐÃÀËÀÃ×                                         Х.ДАШДЭЧМАА