Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 145/ШШ2022/00469

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 14*******/ШШ2022/00469

Өвөрхангай аймаг

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

    Нэхэмжлэгч: “Хустын ургац” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Өвөрхангай аймаг, Арвайхээр сумын ******* дугаар баг*******00-23 тоотод оршин суух, ******* овгийн ******* *******т холбогдох,

     төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч “Хустын ургац” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааП.******* нь 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “Хустын ургац” ХХК-аас 100/161 тоот зээлийн гэрээнд өөрийн эзэмшлийн 02-*******0 ӨВЕ улсын дугаартай Toyota crown-s180 авто машин барьцаалан зээлийн гэрээг байгуулан 3000000 төгрөг сарын 3.9 хувийн хүүтэй 8 сарын хугацаатай зээлийн болон барьцааны гэрээг байгуулж “Хаан банк”-ны **************40341824 тоот дансаар дамжуулан зээлийг бүтэн дүнгээр шилжүүлэн авсан болно. Зээлийн гэрээний хавсралт 1 дагуу зээлийг 2022 оны ******* дугаар сарын 27-ны өдөр төлж дуусгах байсан боловч хугацаа хэтрэн зээл төлөлтөө хийхгүй байгаа тул 100/161 тоот гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 1874117.64 төгрөг, хүү 1**************0294.68 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 16-ны байдлаар нийт  төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээ байгуулахдаа фидуцийн гэрээ байгуулж, хөдлөх хөрөнгийг буюу машиныг манай байгууллага нэр дээрээ шилжүүлэн авсан. Фидуцийн гэрээтэй боловч манайх мөнгөө гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Үндсэн зээл болон хүүгийн төлбөрөө төлчихвөл манайх барьцаа хөрөнгийг шилжүүлэн  өгөхөд татгалзах зүйл байхгүй. Энэ барьцаанд тавьсан машиныг хариуцагч өөрөө ашиглаж байгаа гэв.

 

№000237*******08 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарт: Хуулийн этгээлийн нэр гэх хэсэгт Хустын ургац хязгарлагдмал хариуцлагатай компани, гүйцэтгэх захиралаар Дүгэрсүрэн овогтой Ганзоригийг томилов гэсэн,

2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай зээлийн гэрээний хуулбар, гэрээний зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар,

“Хаан банк-ны **************640*******4*******38 тоот дансны “Хустын ургац” ХХК-ийн депозит дансны хуулгын баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

“Хустын ургац” ХХК нь хариуцагч П.*******т холбогдуулан төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч П.Ганбатарт нэхэмжлэлийн хувийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар гардуулсан ба хариуцагч тус хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд хариу тайлбараа шүүхэд гаргаж өгөөгүй,  хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ. 

 

Нэхэмжлэгч “Хустын ургац” ХХК нь хариуцагч П.*******тай 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулж, 3000000 төгрөгийг  сарын 3.9 хувийн хүүтэй,  8 сарын хугацаатай зээлсэн байх ба үндсэн зээлийн үлдэгдэл 1874117.64 төгрөг, хүү 1**************0294.68 төгрөг, нийт  төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн үнийн дүнтэй хариуцагч маргаагүй.

 

Иргэний хуулийн 4*******1 дүгээр зүйлийн 4*******1.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх  хэсэгт “Иргэний хуулийн 4*******1.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэж заасан байх ба  хариуцагч П.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

   1. Иргэний хуулийн 4*******1 дугаар зүйлийн 4*******1.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч П.*******аас . төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хустын ургац” ХХК-д олгосугай.

  

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.*******аас *******3741 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******3741 төгрөгийг орон нутгийн орлогод оруулсугай.

 

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        

                          

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА