Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 131/шш2022/00735

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 131/ШШ2022/00735

Баянхонгор аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, тус шүүхийн шүүгч О.Батдорж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар   Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг 46-23 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, *******ын ******* , Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг 21-21 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай,*******, захирал С.*******,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 88 дугаар байр, 25 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ******* Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 6-32 тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт гийн  

Нэхэмжлэлийн шаардлага: Тээврийн хэрэгсэл ашиглах явцад бусдад учруулсан гэм хорын хохирол 7.202.348 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Иргэдийн төлөөлөгч ,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч Н.*******, Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Номингоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч*******, С.******* нар нь хариуцагч Н.*******, Б. нарт холбогдуулан тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад учруулсан гэм хорын хохирол 7.202.348 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. С.******* миний бие 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өөрийн*******-ийн эзэмшлийн маркийн ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр гэр бүлийн хүмүүсийн хамт Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум орох зорилгоор аймгийн сумын Хөшөөт 2-р багийн нутаг гэх газар аймаг явах А0301 чиглэлийн 60 км-н асфальтан зам дээр зорчин явж байсан. Тухайн зам нь сөрөг урсгалтай зам бөгөөд уг хэсэгт 2 талд хөдөлгөөнтэй том оврын тээврийн хэрэгслүүд цуваагаар явж, замд ачаалал үүссэн хөдөлгөөний эрчим удааширсан, өмнөх тээврийн хэрэгслүүд түр зогсолт хийж байсны дагуу би ч торомз гишгэж зогсох хөдөлгөөн хийсэн. Гэтэл Тоёота Камри маркын БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Н.******* манай машины хойд талаас гэнэт хүчтэй мөргөсөн тул машин доргилтын улмаас өмнө зогсож байсан Тоёото Аква маркийн машиныг мөргөсөн, мөн уг Аква маркийн тээврийн хэрэгсэл нь өмнөө зогсож байсан Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг тус тус мөргөсөн осол болсон. Уг осолд Тоёота Камри маркын БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Н.******* нь Замын хөдөлгөөний тухай хууль, дүрэм зөрчсөн болох нь аймаг дахь Замын цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас шалгасан зөрчлийн хэрэгт авагдсан 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2932 дугаартай Эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар тогтоогдож, 2022 оны 08 сарын 28-ны өдөр 0027100 дугаартай Шийтгэлийн хуудсанд зааснаар 100 000 төгрөгөөр торгуулсан. Уг ослын улмаас манай гэр бүл болон компаний хөрөнгөд дараах хохирол учирсан. Үүнд: Эрүүл мэнд, эмнэлэг үйлчилгээтэй холбоотой зардал. Машинд зорчиж явсан охин 13 настай болон 9 настай , 1 настай , , С.******* бид нарт толгой өвдөх, дотор муухайрч бөөлжих, хүзүү, нурууны өвдөлт зовиур илэрч байсан тул 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзлэг хийлгэж, зөвлөгөө, эмнэлгийн анхан шатны тусламж авсан. Улмаар 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр , С.******* бид хоёр толгой болон нуруу нугасны комьютер томографи шинжилгээнд тус бүр 240 000 төгрөгөөр нийт 480 000 төгрөгөөр хамрагдсан. Мөн түүнчлэн бүгд тархи доргисон гэх оноштойгоор толгой бариулах эмчилгээнд хамрагдсан. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндтэй холбоотойгоор КТФ шинжилгээний 480 000 төгрөгийн зардал гарсан. Анунхангай ХХК-ийн эзэмшлийн маркийн  ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ослын улмаас 5 721 550 төгрөгийн хохирол учирсан. Тухайлбал: 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Мастер Үнэлгээ ХХК-иас маркийн ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд осолд өртсөнөөс үүссэн эвдрэл, хохирлын үнэлгээ хийгдсэн ба дүгнэлтэд манай машины урд буфер, копут, хойд буфер, багажны хаалга, нөөц дугуйн цүнхэл, ар тал/панел, баруун, зүүн хойд лонжером, дунд болон хойд яндан, улсын дугаар,түүний хүрээ, баруун хойд шаврын хаалт, хойд хоёр под крелан, хойд хэвтээ тэнцүүлэгч гэмтсэн. Энэхүү гэмтлийг засах, солих зардал нь 4 826 050 төгрөг, будах зардал нь 384 300 төгрөг, задлах угсрах зардал 100 000, лакдаж өнгөлөх зардал нь 73 200 төгрөг, нийт 5 383 550 төгрөг гэжээ. Түүнчлэн уг гэмтлийг оношлуулах ажиллагааны хөлсөнд Мастер Үнэлгээ ХХК-д 300 000 төгрөг, Делта авто сервес ХХК-д 38 000 төгрөг, Яндан засварын газар /иргэн /-т яндангийн оношилгоо 30 000 төгрөг, компьютер оношилгоо 30 000 төгрөг нийт 398 000 төгрөг болсон. Ингээд тээврийн хэрэгсэлд ослын улмаас нийт 5 781 550 төгрөгийн зардал гаргасан.

Осол түүнээс улбаалан дараах нэмэлт зардал гарсан байна. С.******* би осол болсны дараа нөхрийнхөө найз С.Баяндэлгэрийг Улаанбаатар хотоос Ланд крузер 200 маркийн / УБҮ улсын дугаартай/ авто машинтай нь дуудан ирүүлж ослын газраас, гэр бүлийнхээ хүмүүсийг Гэмтэл согог судлалын үндэсний төврүү хүргүүлж, эмнэлэгийн анхан шатны тусламж авсан. Мөн Б.Анхбаярын 32-41 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022.08.13-2022.09.07-ны өдрийг хүртэл хугацаанд хөлслөн авч эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах, ослын улбаатай зөрчлийн хэрэг хянан шийдвэрлүүлэх зорилгоор аймгийн Лүн сумын Цагдаагийн хэсэг болон аймгийн шүүх эмнэлэг, цагдаа, прокурорын газар явах, осолд өртсөн машиныг чирч Улаанбаатар оруулах, ослын үнэлгээ, оношилгоо хийлгэх, засвар үйлчилгээний газар хүргэх, Хөвсгөл аймгийн Мөрөн сумруу хүүхдүүд гэр бүлээ хүргэх зэрэгт ашигласан ба түүний бензин тосны зардал, ажлын хөлс, Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотруу автобусаар зорчих зардал, нотариатын зардал зэрэгт 940 798 төгрөгний зардал гаргасан. Ийнхүү дээрх байдлаар ослын улмаас С.******* надад болон манай гэр бүлийн эрүүл мэнд, эм эмчилгээний зардал,*******-ийн тээврийн хэрэгсэлд учирсан зардал, нэмэлт зардал зэрэгт нийт 7 202 348 төгрөгийн хохирол учирсан байна. Гэвч осол гаргагч Н.******* нь зөрчлийн хэргийг хааж шийдвэрлэснээс хойш ослын улмаас С.******* надад болон гэр бүлд учруулсан хохирол зардал,*******-ийн тээврийн хэрэгсэлд учруулсан хохирол, зардлыг төлөхгүй, утсаа ч авахгүй байна. дугаартай зөрчлийн хэрэгт авагдсан холбогдогч Н.*******ийн тайлбар мэдүүлэг болон Гялс төгрөг ББСБ ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 170 дугаартай албан бичиг зэргээс үзвэл осол гаргагч Н.*******ийн жолоодож явсан Тоёота Камри маркийн БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь түүний эхнэр Б.ийн өмч болох нь тогтоогддог. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ... бусдын эрүүл мэнд ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 499.1-д зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгсэлийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж. Мөн Иргэний хуулийн 499-р зүйлийн 499.3, 449,4-д хэн нэгэн этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учруулсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгсэлийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй, тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэжээ. Иймд дээрх хуульд заасныг удирдлага болговол Б. нь нөхөр Н.*******ид өөрийн эзэмшлийн Тоёота Камри маркын БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхийг олгосон байх тул Н.*******ийн 2022.08.12-ны өдөр гаргасан зам тээврийн ослын зөрчлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан гэм хор, хохирлыг хамтран хариуцна гэж үзэж байна.

Иймээс ИХ-ийн 497.1, 499.1, 499.3, 499.4 дэх хэсгийн заалт болон мөн хуулийн 505.1, 510.1 дэх хэсгийн заалтыг үндэслэн С.******* миний болон гэр бүлийн эрүүл мэнд учирсан гэм хорын хохиролд 480 000 төгрөг, Анунхангай ХХК-ийн эзэмшлийн маркын ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн эвдрэл хохиролд 5 781 550 төгрөг, нэмэлт зардалд 940 798 төгрөг, нийт 7 202 348 төгрөгийг хариуцагч Н.*******, Б. нараас гаргуулж өгнө үү ... гэжээ. 1.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бодь даатгалаас 2022 оны 09 сарын сарын 07-ны өдөр*******-ийн дансанд 2.358.000 төгрөг, хариуцагч Н.*******оос 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр миний хувь данс руу Н.******* гэсэн утгатай 1.000.000 төгрөг тус тус төлөгдсөн байсан. Нэхэмжлэлийн мөнгөн дүнгээс 3.358.000 төгрөгийг хасаж тооцоод үлдэгдэл 3.844.348 төгрөгийг нэхэмжилж байна. 3.844.348 төгрөг дээр эвлэрнэ. Н.******* гэх хүнээс болж бид нарт учруулсан гэм хор, хохирлыг төлүүлэх талаар нэхэмжлэл гаргасан. Н.******* тайлбартаа мушгин гуйвуулсан маягтай зүйл бичсэн байсан. Надад учирсан бодит хохирлыг нэхэмжилж байна. Осол болсон үед хариуцагч Н.******* ахаа машиныг чинь гоё янзлуулаад өгье хэргээ тохиролцоод хаачиж болох уу гэж ярьж байсан. Тухайн үед би болохгүй би болон манай гэр бүлийн хүмүүст ямар гэмтэл учирсан талаар мэдэхгүй шүүх эмнэлгээр явж байж дараагийн асуудалдаа орно гэсэн тайлбарыг өөрт нь өгч байсан. Шүүх эмнэлгээр явж үзүүлэхэд компьютер томографкийн нарийн шинжилгээ хийж байж осол гэмтэлтэй холбоотой зүйл мэдэгдэнэ нарийн шинжилгээ хийлгэ гэж зөвлөгөө өгсөн. Эхнэр бид хоёр нарийн шинжилгээнд орсон, хүүхдүүдийг оруулаагүй. Тухайн үед бүгдэд нь толгой өвдөж байна гэсэн зовуурь илэрч байсан. Дараа нь бид нар бүгдээрээ толгойгоо бариулсан, Толгой хөдөлсөн байсан. Толгой барьдаг газар ямар нэгэн баримт өгөөгүй. Одоо манай охин Нарангоо үе үе толгой өвдөөд байна гэж эхнэр бид хоёрт хэлээд байгаа. Шүүх хурлын дараа Улаанбаатар хот руу явж охиноо нарийн шинжилгээнд хамруулна. Компьютер томографын шинжилгээнд 2 хүний 480.000 төгрөг болсон. Ниссан маркийн машин нь*******-ийн эзэмшлийн машин юм. Машинд мастер үнэлгээ хийлгэсэн үнэлгээ нь задаргаатайгаа 5.383.550 төгрөг гарсан. Явах эд ангийн оношилгоо хийлгэж ирээд манайх үнэлгээ хийнэ гэж хэлэхэд Дельта сервис компаниар ослын оношилгоо хийлгэсэн. Ослын оношилгооны дүгнэлтээр багажийн хайрцгийн дотор салон комоороо эвдэрсэн, хойд яндан, дунд яндан гулзайсан, дээрх эд ангиудыг сэргээн засах боломжгүй, солих шаардлагатай гэх дүгнэлтийг ерөнхий инженер нь хийж өгсөн. Бүх бичиг баримтуудыг бүрдүүлээд мастер үнэлгээ гэх компаниар үнэлгээгээ хийлгүүлээд нийт 5.383.550 төгрөгийн үнэлгээ гаргаж өгсөн. Миний урд талын Акуа машин 4.000.000 гаруй төгрөгийн хохирол гарсан байсан. Даатгалаас 5.000.000 төгрөг гарсан 2 машинд хувааж мөнгө өгсөн. Манайд 2.358.000 төгрөг даатгалын компаниас орж ирсэн. Энэ мөнгө бодит зардалд хаана ч хүрээгүй. Машин засуулах бүх юмыг би өөрөө хийж явсан. Нөхөр Н.*******оос анх оношилгоо хийлгэх гээд мөнгө асуухад мөнгө байхгүй, манай эгч зээл хөөцөлдөж байгаа эгчийнхээ зээлийг бүтэхээр би танд мөнгө өгнө, танд мөнгө байвал мөнгийг нь төлөөд баримтаа аваад явчих дараа нь би танд баримтын дагуу төлбөрөө төлье гэж хэлсэн. Засвар үйлчилгээ, оношилгоо гэх мэт бүх л мөнгийг би өөрөөсөө гаргасан. Үнэлгээний компанид төлсөн 200.000 төгрөгийг Н.*******ийн нэрийг бичээд би гарын үсэг зураад төлсөн. Нэхэмжлэлд дурдсан мөнгөн дүн бол бодит зардал байгаа. Тухайн зардлын баримт хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. *******ийн тайлбарт дахин үнэлгээний асуудал гэдэг нь машины яндантай холбоотой асуудал үүссэн. Учир нь тухайн үед яндан худалдаж явъя гээд Ниссан мотор компаниас үнийг нь асуухад 3.200.000 төгрөг яаралтайгаар 7.000.000-8.000.000 төгрөгийн хооронд авна гэсэн хариу өгсөн. Би аргаа бараад авто засварын хүмүүсээс асууж байгаад Хужир буланд байдаг Орос хүнийг олж уулзахад миний машины янданг комоор нь солих шаардлагатай 2.700.000 төгрөгөөр комоор нь яндангаа засуулсан. Баримтыг нь хэрэгт хавсаргаж өгсөн. Машины осолтой холбоотой хөөцөлдөж явахад өөрийн найзын машиныг хөлслөөд авч явсан. Учир нь би Улаанбаатар хотод амьдардаггүй, машингүй болсон байсан. Бензин, тос, жолоочид хэдэн төгрөг өгөөд 940.798 төгрөг гарсан. ******* утсаа авахгүй, холбогдохгүй байсан. Хэргийн явцад 2 удаа надтай холбогдсон. Миний хохирлыг барагдуулж үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2022 оны 08 сарын 12 ны өдөр өөрийн тоёото камри маркийн тээврийн хэрэгслийг жолоодон эхнэр хүүхдийн хамт явж байтал төв зам дээр эгнээ байраа зөв байрлуулж зогсоогүй, ослын дохио асаагаагүй, ослын зогсоолын тэмдэг төв зам дээр байрлуулаагүй зогссон байсан *******ын Ниссан даулис маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн осол гарсан. Тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан бүх хүмүүсээс ямар нэг байдлаар бэртсэн хүн байгаагүй. Тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх ******* нь баруун гар даагдахгүй байна хүзүү нугас хөшөөд байна гэх шалтгаан хэлсэн. аймгийн Лүн сумын пост хүртэл *******ын нөхөр Найдансүрэн нь жолоо бариад 1655ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Лүн сумын цагдаагийн пост ороод Лүнгийн ЗЦТ ийн байцаагч нь таны бие өвдөөд байгаа бол Лүн сумын эмнэлэг дээр очиж үзүүлээд анхны үзлэгийн тодорхойлолтоо аваарай хэрэг болно гэж хэлсэн. Найдансүрэн нь эхнэр *******аа аваад явсан. Удалгүй ирсэн. Тэгээд үзүүлж харуулав уу гэхэд үзүүлсэн, юм аа мэддэггүй эмч нар байна, бид нар хотод үзүүлнэ гэж хэлсэн. Лүн сумын цахилгаан тэр өдөр тасарсан шалтгаанаар замын цагдаагийн байцаагч нь мэдүүлэг аваагүй. Тэр хугацаанд ******* нь баруун гар өвдсөн гэхэд өдөржин гар утсаараа ярьсан. Ярихдаа баруун зүүн гараа ээлжлээд бариад байсан. Орой нь 19 цагийн үед тог ирж ******* нь нөхөр Найдансүрэнтэйгээ мэдүүлгээ өгөөд ******* нь нөхөр Найдансүрэнгийн хамт Улаанбаатар хотруу өөрийнхөө машинруу хотруу явлаа гээд явсан. Би явахад нь Улаанбаатар ороод нэгдсэн нэг газар очиж тээврийн хэрэгслийнхээ үнэлгээг гаргуулья гэж хэлсэн. Маргааш нь буюу 2022 оны 08 сарын 13 ны өдөр би Найдансүрэн гэх хүнрүү залгаад үнэлгээгээ гаргуулах уу юу болж байна гэхэд бид нар өөрсдөө үнэлгээний компани олсон гэж хэлсэн. Тэгээд машины үнэлгээг гаргууллаа нийт эвдрэл нь 2826050 төгрөг болж байна, дээр нь будаг замаск хийлгэх засвар гээд 557500 төгрөг орох юм байна. Нийт 3383550 төгрөг болох юм байна гэж хэлсэн. Би за ойлголоо би даатгалын компаниар эхний ээлжинд хохирлыг чинь гаргуулна гэж тохирсон. Хэсэг хугацааны дараа Найдансүрэн гэх хүн надруу хашигчиж пизда наахуу минь чи энэ машинаа өөрөө ав би энийг чинь засуулах гэж зовж байна гэж нэг удаа ярьж дарамталсан. Дараа нь бас хэд хоногоос нөгөө үнэлгээний үнэнд өөрчлөлт орсон. Манай машины яндан эндээс олдохгүй байна, гаднаас захиалгаар 3000000 төгрөг болоод байна, би энд хүнээр янзлуулсан чинь 2700000 төгрөг болж гэж утсаар ярьсан. Чи тэр мөнгө төгрөг хурдан гаргаж өг гэж утасны цаанаас орилоод байсан. Би өмнөх төлбөрөө зөвшөөрч төлбөрөө төлсөн байсан тул яндангийн 2700000 төгрөгийг нэмж төлөх талаар дахин яриагүй. Яндангийн үнэлгээг 2700000 төгрөгөөр тогтоосон үнэлгээч байхгүй юм. Эрүүл мэндийн холбогдолтой зардал гэж 480000 төгрөг нэхэмжилсэн байна. Энэ нэхэмжилсэн мөнгө төгрөгийг төлөх шалтгаан байхгүй. Осол гарсан газарт иргэний биеийн байдлаас шалтгаалж нэн даруй эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлнэ гэж заасан байдаг ч осол болох үед тээврийн хэрэгсэл дотор сууж явсан жолооч зорчигч нарын биеийн байдал хэвийн байсан. ******* нь гар өвдөөд бадаарайд байна гэх боловч сүүлд нь толгойны зураг авахуулсан. Нөхөр Найдансүрэнгийн биеийн байдал бас хэвийн байсан. Тухайн өдрөө Лүн сумын эмнэлэгт очиж үзүүлсэн гэж өөрсдөө хэлж байсан. Тэгээд зүгээр байна гэнэ юу ч мэдэхгүй эмч нар байна гэж хэлсэн. Хэрэв тухайн өдөр тэр олон цагаар хамт байхад биеийн байдал муудсан ямар нэг зовиур илэрсэн бол би өөрийн биеэр Улаанбаатар хотруу ямар ч зардал гарсан хамаагүй аваачиж үзүүлэх байсан. Би иргэнийхээ үүргийг мэднэ. Зүгээр байсны баталгаа нь шүүх шинжилгээний албанаас гаргуулсан шинжээч эмчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд гэрчилнэ. Ослын улмаас******* ийн эзэмшлийн Ниссан даулис маркийн 1655ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5721550 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилсэн байна. Би тухайн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нь эхлээд миний бие өөрийн биеэр үнэлгээ гаргахад оролцоогүй хамт явж үнэлгээ гаргуулна гэж тохиролцоод явсны дараа сайн дураараа үнэлгээгээ 2022 оны 08 сарын 15 ны өдөр гаргуулсан ба би тухайн үеийн үнэлгээ 3383550 төгрөг болсон гэхэд нь хүлээн зөвшөөрөөд тухайн үеийн үнэлгээний мөнгийг Бодь даатгалаас 2380000 төгрөгийг тухайн байгууллагын дансруу нь орсон гэж мэдэгдсэн ба дараа нь би өөрийн сайн дураар 1000000 төгрөгийг Найдансүрэн гэх хүний дансруу өөрийн 5225268693 гэсэн данснаасаа хийсэн. Ийм байхад 2022 оны 09 сарын 12 ны өдөр нэхэмжлэл гаргахдаа ямар ч мөнгө төгрөг өгөөгүй утсаа авахгүй байгаа гэх мэтээр хүний эрх зүйн байдлыг дордуулсан байдлаар нөхөж бичсэн. Мастер үнэлгээ гэх газар нь цагдаагийн байгууллагаас хууль сануулж шинжээч томилсон тогтоол бичиж үнэлгээ хийлгүүлэхэд 3383550 гаргасан мөртлөө дараа нь хэрэг хаагдсаны дараа дахин ямар ч үндэслэлгүй үнэлгээ гаргуулсан. Энэ нь зөвхөн гэмтлийг солих засварлах зардал гэж 4826050 төгрөг болсон гэж бичсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт зөрүүтэй үнэн зөв болох нь эргэлзээтэй байна. Анх Мастер үнэлгээ ХХК аас гаргасан 2022 оны 08 сарын 15 ны өдрийн 32231№№23983874 тоот үнэлгээний тайлангийн хавсралтын 14,15,16 дугаар хүснэгтэнд эд ангийг будах, эд анги задлах угсрах будаг, туслах материал, лак өнгөлгөө зэргийн ажлын хөлсийг 557500 нэг бүрчлэн үнэлсэн боловч дахин 4826050 гэж хэт өндөр үнэлгээ гаргасан нь хууль бус юм. Иймд тухайн үеийн цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр гаргасан үнэлгээ нь хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байна. Ингээд аймгийн ЦГ ын ЗЦТ ийн байцаагч шалгаад намайг 100000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Энэ нь зөвхөн араас нь орсон юм чинь чи торгуулиа төлчих машины эвдрэл гэмтлийнхээ асуудлыг даатгалаараа шийдүүл гэж хэлсэн. Би тухайн үед тогтоосон үнэлгээгээр гарсан зардлыг төлнө гэж цагдаагийн хэсэг дээр гарын үсэг зурсан. Гэхдээ МУ ын ЗХД д тээврийн хэрэгсэл нь аюул учруулж болзошгүй бусад тохиолдолд ослын зогсолтын тэмдгийг дүрэмд заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох, шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд /ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран/ хэрэглэнэ, мөн дүрмийн 9.5 д ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулна, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м ээс, суурин газрын гаднах замд 30 м ээс, тууш замд 50 м ээс багагүй замд байрлуулна. Дүрмийн 14 т түр ба удаан зогсох, 14.1 д жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4 т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унжуулж зогсооно гэсэн заалтыг зөрчиж зогссон нь ЗХД ийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзэж болохоор байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй..гэжээ. 2.1. Хариуцагч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Би 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мастер үнэлгээгээр гаргуулсан эхний үнэлгээг хүлээн зөвшөөрнө. Замын цагдаагийн байцаагч чи араас нь орсноор буруудна гэж хэлсэн. Би тайлбар мэдүүлэгт замын хөдөлгөөний дүрэмд хамгийн ард зогсож байгаа тээврийн хэрэгсэл урд аюул учирч болзошгүй тохиолдолд нэн даруй авораа татна, авор татах боломжгүй бол ослын тэмдэг, ямар нэгэн эд зүйл байршуулна гэсэн зүйл байгаа шүү. Араас нь мөргөснөө хүлээн зөвшөөрнө, хохирлыг төлнө гээд нийт учирсан хохирол 3.800.000 гаруй төгрөг гарсан. Даатгалаас 2.358.000 төгрөг, миний зүгээс сайн дураараа 1.000.000 төгрөг хийгээд би хохиролгүй болсон гэж бодож байтал удаач үгүй нэхэмжлэл гаргасан байна. Цагдаагийн байгууллагаар шалгуулж байх явцад гарсан хохирлуудыг би нөхөн төлнө. Байцаагч нэг нь Хөвсгөл аймаг, нөгөө нь Баянхонгор аймгийн хүмүүс хэрэг удаашраад байна, үнэлгээнд гарсан хохирлыг чи нөхөн төлнө гэж хэлсэн. Хэргийн хугацаа дуусах гээд байна чи ирээд гарын үсэг зураадах гэсэн 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр очиж гарын үсэг зурж байсан. Гарын үсэг зурснаас хойш нэхэмжлэл, мөнгөн дүн гарсан. Төлөх ёстой мөнгөө сайн дураараа төлсөн. 2.700.000 төгрөгийн яндан гэж ярьж байна. Анхны гаргасан үнэлгээнд яндангийн үнэ 700.000 гаруй төгрөг байсан. Өөрийн учруулсан гэм хорыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, нөхөн төлбөр төлөөд явсан. Хаанаас эвлүүлээд тавьсан нь мэдэгдэхгүй баахан нэмэгдсэн өртгийн албан татварын баримт хавсаргасан байсан. Эдгээр баримт мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед эдгээр хүмүүст ил шарх үүссэн байсан бол би өөрөө эрх үүргийнхээ хүрээнд нэн түрүүнд эмнэлэгт үзүүлэх цаашид урсгал зардал надаас гарах бүх зардлыг гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. эмнэлэгт үзүүлсэн гэж яриад байна. Би Улаанбаатар яваад машиныг чинь асуудалгүй 100 хувь янзлаад өгье гэж хэлж байсан. Цагдаагаас тохиролцчих гэхээр нь би тэй гараад уулзахад манай эхнэрийн толгой өвдөж байна би эхнэрээ үзүүлэх шаардлагатай гэсэн дараа нь өөрөө үзүүлсэн байна. Хувь хүн эрүүл мэнддээ анхаараад үзүүлсэн нь зөв гэж бодож байна. Би учруулсан хохирлоо төлсөн гэж үзэж байгаа. Ослын газрын зургаас харахад 5.000.000 гаруй төгрөгийн зардал гарахаар хэмжээний хохирол учраагүй. Би Ветнам засварын газруудаас асуухад миний өгсөн 3.000.000 төгрөгөөс бага зардал хэлж байсан гэв. 3. Хариуцагч Б.Шүрэнчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Утсаа аваагүй гэж худлаа хэлж байна. Манай нөхрийг утсаа авахад хэл амаар доромжилсон, бичлэгийг нь хураагаад авсан байсан. Хүн хэл амаараа ойлголцдог нэхэмжлэгчтэй болохоор ойлголцохооргүй юм байна лээ. Бүгдээрээ дүгнэлтээ цуг явж байгаад үнэлгээгээ гаргая гэхэд хэн нь ч зөвшөөрөөгүй. Урд талын машин болохоор хуучин гэмтлүүдээ нэмээд бичсэн байсан. Осол гарахад Н.*******ийн жолоодож явсан БНА тоёото камри автомашин бол манай гэр бүлийн эзэмшлийн автомашин бөгөөд осол болох үеэр Гялс төгрөг ХЗХ-ийн зээлийн барьцаанд байсан юм. Одоо бол бидний эзэмшилд байгаа, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон.. гэв.

4. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч Ч.*******оос үнэлгээний байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон төлбөрийг хэсэгчлэн төлүүлэх шаардлагатай гэж үзэж байна..гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар,*******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, С.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, Мастер үнэлгээ ХХК-ийн 2022 оны 08 сарын 15-ны өдрийн орлогын баримт 2 ш, Мастер үнэлгээ ХХК-ийн 2022 оны 08 сарын 14-ний өдрийн №32231/ДД№23983874 дугаар тайлан, Дельта авто сервис ХХК-ийн төлбөрийн баримт, ажлын хуудас, 0027100 дугаартай аймгийн ЗЦТ-ийн зөрчлийн материал, Гялс төгрөг ХЗХ-ний 2022 оны 08 сарын 15-ны өдрийн 170 дугаар тодорхойлолт, зарлагын баримтууд, Шунхлай ШТС-ын НӨАТ баримтууд, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2022 оны 08 сарын 15-ны өдрийн , С.******* нарын нэр дээр гарсан шинжилгээний дүгнэлт, Мастер үнэлгээ ХХК 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Ниссан 1655 ХӨҮ улсын дугаартай автомашинд хийгдсэн хохирлын үнэлгээний тайлан, автомашины гэрэл зургууд,*******-нд Бодь даатгал ХХК-аас мөнгө шилжүүлсэн тухай албан бичиг, гийн Хаан банкны дансны хуулга, итгэмжлэл,******* дансны мэдээлэл, шинжилгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, 1655 ХӨҮ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Бодь даатгалаас нөхөн төлбөр шилжүүлсэн тухай шилжүүлгийн баримт, Н.*******ийн дансны хуулга, 1352 БНА тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Анунхангай ХХК, С.******* нар нь хариуцагч Н.*******, Б. нарт холбогдуулан автомашинд болон эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 7.202.348 төгрөг гаргуулахыг  хүсэн шаарджээ. 1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэгч*******, С.******* нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв. 2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: 2.1. 2022 оны 08 сарын 12 ны өдөр аймгийн сумын гэх газарт нэхэмжлэгч нь өөрийн гэр бүлийн хамт******* ийн өмчлөлийн Ниссан дуалис маркийн 1655ХӨҮ улсын дугаартай автомашинаар зорчиж явахад Н.******* нь Тоёото камри маркийн 1352БНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөж зам тээврийн осол гаргаснаас шалтгаалан , С.******* нарын эрүүл мэндэд 480000 төгрөг,*******-ийн өмчлөлийн автомашинд 5.781.550 төгрөг, бусад зардалд 940.798 төгрөг нийт 7.202.348 төгрөгийн хохирол учруулсан тул тээврийн хэрэгслийн эзэмшигч болох Б. автомашиныг жолоодож явсан Н.******* нараас нэхэмжилнэ гэжээ. 2.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Автомашинд учруулсан хохирол 3.358.000 төгрөгийг хариуцагч талаас төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3.844.348 төгрөг гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон байна. 3. Хариуцагч нар нь зам тээврийн осол болоход нэхэмжлэгчийн хууль бус үйлдлүүд шалтгаалсан, хохирол тогтоосон Мастер үнэлгээ ХХК ийн 2022 оны 08 сарын 14 ний өдрийн 32231№№23983874 дугаар тайлангаар тогтоогдсон 3383550 төгрөгийг төлөхийг зөвшөөрч даатгалын байгууллагаас болон өөрийн зүгээс төлж барагдуулсан, Мастер үнэлгээ ХХК ийн 2022 оны 08 сарын 14 ний өдрийн 32231№№23983874 үнэлгээ эргэлзээтэй, хэт өндөр тогтоогдсон тул үнэлгээгээр тогтоогдсон 5.383.550 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. 4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Хариуцагч Н.******* нь 2022 оны 08 сарын 12 ны өдөр аймгийн сумын гэх газарт өөрийн эхнэр Б.ийн эзэмшлийн Тоёото камри маркийн 1352БНА улсын дугаартай автомашин жолоодож явахдаа******* ийн өмчлөлийн Ниссан дуалис маркийн 1655ХӨҮ улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хариуцагчийн хууль бус үйлдэл нь нэхэмжлэгч нарын эд хөрөнгөнд хохирол учирсан хор уршигтай шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогджээ.

4.2. Иймд нэхэмжлэгч нь Н.*******ийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хууль бус үйлдлээс шалтгаалан өөрийн эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэх, шаардах эрхтэй гэж үзнэ. 4.3. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5гэм хор учруулсан үйлдлээс шалтгаалан иргэний эрх зүйн харилцаа үүснэ гэсэн бол мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно..гэж тус тус нэхэмжлэгчийн шаардах эрхийг хуулиар тодорхойлсон байна.

4.4. аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2022 оны 08 сарын 28 ны өдрийн 2932 дугаартай эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар Н.******* нь 2022 оны 08 сарын 12 ны өдөр аймгийн сумын гэх газарт өөрийн эхнэр Б.ийн эзэмшлийн Тоёото камри маркийн 1352БНА улсын дугаартай автомашин жолоодож явахдаа******* ийн өмчлөлийн Ниссан даулис маркийн 1655ХӨҮ улсын дугаартай автомашиныг мөргөж МУ ын ЗХД ийн 11.14 д заасан жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасан гэж дүгнэн 0027100 дугаартай шийтгэлийн хуудсаар Н.*******ийг 100000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

4.5.Түүнчлэн нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж ирүүлсэн Мастер Үнэлгээ ХХК ийн 2022 оны 08, сарын 14, 15 ны өдрийн Авто машин техникийн үнэлгээгээр Анун хангай ХХК ийн өмчлөлийн Ниссан дуалис маркийн 1655ХӨҮ улсын дугаартай автомашины эвдрэл, хохирлын үнэлгээг 5383550 төгрөг гэж тогтоосон тайлан, Delta service засварын газрын 1555985 дугаартай ажлын хуудас, дүгнэлт, Nissan garage зарлагын баримт, Авто крафт граж ХХК ийн төлбөрийн нэхэмжлэх зэргээр нэхэмжлэгч*******-ийн Ниссан дуалис маркийн 1655ХӨҮ улсын дугаартай автомашинд учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээг бодитойгоор тооцон гаргахад ач холбогдолтой, нотлох баримтыг шүүхээс үнэлэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрөх, нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн цуглуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4.6. Нэхэмжлэгч нь автомашинд учруулсан эвдрэл гэмтлийг засварлуулах, сэлбэг хэрэгслийг солих зардалд нийт 5.781.550 төгрөгийг Мастер Үнэлгээ ХХК ийн 2022 оны 08 сарын 14, 15 ны өдрийн Авто машин техникийн үнэлгээг үндэслэн шаардсан бөгөөд дээрх үнэлгээг анх гаргахдаа 3.383.550 төгрөг гэж хохирлыг тогтоосон ч нэхэмжлэгчийн хүсэлтээр Ниссан дуалис автомашины дунд болон хойд яндангийн үнэлгээг дахин өөрчлөн тогтоож, үнэлгээг 5.383.550 төгрөг гэж тогтоожээ.

4.7. Ниссан дуалис автомашины яндангийн үнэлгээнд өөрчлөлт оруулж дахин тогтоосон үнэлгээг хариуцагч талаас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ч нэхэмжлэгч нь Delta service агреат засварын цехээр 2022 оны 08 сарын 13-ны өдөр автомашинд оношлогоо хийлгэн ..хойд яндан гулзайсан, дунд яндан гулзайсан... дээрх эд ангиудыг сэргээн засварлах боломжгүй учир солих шаардлагатай гэсэн дүгнэлтийг үндэслэн Мастер Үнэлгээ ХХК аас үнэлгээнд өөрчлөлт оруулсан гэх үндэслэл тогтоогдож байна.

4.8. Түүнчлэн нэхэмжлэгч нь өөрийн Ниссан дуалис автомашинд учирсан эвдрэл, гэмтлийг оношлуулах ажиллагааны хөлсөнд Мастер Үнэлгээ ХХК-д 300 000 төгрөг, Делта авто сервес ХХК-д 38 000 төгрөг, Яндан засварын газар /иргэн /-д яндангийн оношилгоо 30 000 төгрөг, компьютер оношилгоо 30 000 төгрөг нийт 398 000 төгрөг төлсөн тухай баримтыг хэрэгт гаргаж ирүүлснээр тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 5 781 550 төгрөг гэж тооцон нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж үзэв. 4.9. Улмаар шүүхийн урьдчилсан шатанд хариуцагч Н.*******оос 2022 оны 09 сарын 12-ны өдөр нэхэмжлэгч талд 1.000.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн, Бодь даатгал компаниас*******-нд автомашины жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын нөхөн төлбөрт 2022 оны 09 сарын 07-ны өдөр 2.358.000 төгрөг нийт 3.358.000 төгрөг төлөгдсөн байна. Уг төлбөрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хүлээн авснаа зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаас 3.358.000 төгрөгийг хасаж шаардлагаа багасгасан тул шүүх нэхэмжлэгчийн автомашинд учруулсан хохирол 5.781.550 төгрөгөөс 3.358.000 төгрөгийг хасаж, энэ шаардлагаас 2,423,550 төгрөгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 4.10. Нэхэмжлэгч талаас автомашины ослоос шалтгаалан эрүүл мэндэд учруулсан гэм хорын зардалд 480.000 төгрөг гаргуулахыг хүсэн шаардаж, Ниссан дуалис автомашины зорчигч буюу нэхэмжлэгч С.*******ын гэр бүлийн хүн гэх , нэхэмжлэгч С.******* нарын Гэмтэл согог судлалын үндэсний төвд шинжилгээ хийлгэсэн 2022 оны 08 сарын 15-ны өдрийн компьютер томографийн дүгнэлтийг нотлох баримтаар гарган ирүүлжээ. Гэвч нэхэмжлэгч нь энэ шаардлагаа нотлоогүй, томографийн шинжилгээнд нэг хүний 240.000 төгрөгийн төлбөр төлсөн гэх НӨАТ баримт болон мөнгө төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байна. 4.11. Нэхэмжлэгч нар нь зам тээврийн ослоос шалтгаалан Ниссан дуалис автомашиныг Улаанбаатар хотруу зөөвөрлөх, осолд өртсөн хүмүүсийг эмнэлгийн болон хуулийн байгууллагаар үйлчлүүлэхэд автомашин, шатахууны зардал, Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотруу нийтийн тээврийн хэрэгслээр зорчих тасалбарын үнэ зэрэг 940.798 төгрөг гаргуулахыг хүсэн шаарджээ. 4.12. Шүүх 940.798 төгрөгийн шаардлагаас хэрэгт хамааралгүй, үндэслэл бүхий эргэлзээтэй гэж үзсэн С.*******, Найдансүрэн нарын Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотруу 2022 оны 08 сарын 26-ны өдөр нийтийн тээврийн хэсэгслээр зорчихдоо төлсөн 121600, Петро стар ХХК аас 2022 оны 08 сарын 17, 2022 оны 09 сарын 03-ны өдөр худалдан авалт хийсэн 181,698 төгрөг нийт 303,298 төгрөгийн шаардлагыг хангах боломжгүй байх тул 940798 төгрөгөөс хасаж тооцох нь зүйтэй гэж үзэв.

4.13 Ингэснээр шүүх нэхэмжлэгчийн 3.844.348 төгрөгийн шаардлагаас 783,298 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 3,061,050 төгрөгийг гэм хорын хохиролд тооцон хариуцагч Н.*******оос гаргуулж, нэхэмжлэгч******* нь олгох нь зүйтэй гэж дүгнэв. 5 Шүүх нэхэмжлэгч С.*******ын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 480.000 төгрөгийг хангах боломжгүй гэж үзэн******* ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учирсан эд хөрөнгийн хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн тул 3.061.050 төгрөгийг нэхэмжлэгч******* нд олгох нь зүйтэй гэж үзлээ.

6. Хэрэгт авагдсан баримтаар Н.*******ийн зам тээврийн осол гаргахдаа жолоодож явсан Тоёото камри БНА улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Гялс төгрөг ХЗХ-ний нэр дээр бүртгэлтэй байх ч Гялс төгрөг ХЗХ-ний 2022 оны 08 сарын 15-ны өдрийн 170 дугаар албан бичгээр Авто тээврийн үндэсний төвд хандан Гялс төгрөг ХЗХ-ний нэр дээрх БНА улсын дугаартай авто машиныг барьцаалан авсан зээлийн үүрэг дуусгавар болсон тул Б.Шүрэнчимэгийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн албан бичгийг хүргүүлсэн байна. Түүнчлэн хариуцагч нарын тайлбараар уг автомашин нь хариуцагч Б.Шүрэнчимэгийн эзмшилд байсан, осол болох цаг хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ний үүргийн гүйцэтгэлд Гялс төгрөг ХЗХ-ний нэр дээр бүртгэлтэй байсан нь тогтоогдож байх тул гэм хорын хохирлыг Гялс төгрөг ХЗХ-нд давхар хариуцуулах шаардлагагүй гэж үзнэ. Иймд хариуцагч Н.******* нь зам тээврийн осол болох үеэр гэр бүлийн гишүүний өмчлөлийн автомашиныг түүний зөвшөөрлөөр жолоодож явсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч Б.Шүрэнчимэгт Иргэний хуулийн 499.3, 499.4 дэх хэсэгт зааснаар давхар хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 7. Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Н.*******оос нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж марган 2022 оны 08 сарын 12-ны өдөр болсон зам тээврийн ослыг хариуцагч Н.*******ийн үйлдлээс болоогүй, зам тээврийн осол болоход нэхэмжлэгч С.*******ын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалт зөрчсөнөөс шалтгаалсан гэж маргаж байгаач зам тээврийн ослыг шалгаж шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаанд холбогдогч Н.******* нь гомдол гаргаагүй, ослын акт, дүгнэлтийг дахин гаргуулаагүй, тухайн үедээ хариуцагч Н.******* нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, шийтгэл хүлээсэн, зөрчлийн хэргийг шалгаж шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

8. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Н.*******оос холбогдох төлбөрийг хэсэгчлэн гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгох дүгнэлт гаргасныг хүлээн авч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэв. 9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна...57 дугаар зүйлийн 57.1Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно..гэснээр нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 130188 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******оос улсын тэмдэгтийн хураамж 63926 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Анунхангай ХХК-нд олгов.


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Н.*******оос тээврийн хэрэгсэл ашиглах явцад бусдад учруулсан эд хөрөнгийн хохирол 3,061,050 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч*******-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 783.298 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130188 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.*******оос улсын тэмдэгтийн хураамж 63926 төгрөг гаргуулж нэхэмжлэгч*******-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ч.БАЯРЦЭНГЭЛ

ШҮҮГЧ  О.БАТДОРЖ

ШҮҮГЧ  А.ҮҮРИЙНТУЯА