Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 134/ШШ2023/00023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ........ аймаг, ........ сум, .... дугаар баг, ..... гэх газар оршин суух Т... овогт Ц....ийн О..... /РД:¬..........., утас ........../

Хариуцагч: ..........аймаг, ........ сум, .... дугаар баг, ......... гэх газар оршин суух М...... овогт Н........ийн Б...... /РД:.............., утас ............../

Нэхэмжлэлийн шаардлага: 700 тооны мал гаргуулах, эд хөрөнгүүдийг дундын өмч болохыг тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох 25,152,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч: Ц.О, түүний өмгөөлөгч З.А /цахимаар/ Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С, түүний өмгөөлөгч Т.М /цахимаар/ Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Энхбаяр

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.О, хариуцагч Н.Бод холбогдуулан 700 тооны мал гаргуулах, эд хөрөнгүүдийг дундын өмч болохыг тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох 25,152,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 1.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Бтой 2011 онд танилцаж, 2012 оны 06 дугаар сараас нэг гэрт орж 9 жил хамт амьдарсан. Бид албан ёсоор гэр бүлээ бүртгүүлж чадаагүй. Учир нь Н.Б өмнө нь гэр бүлтэй байсан ба дээрэлхүү зангаараа гэрлэлтээ батлуулах шаардлагагүй гэдэг байсан. Хамт амьдарч эхлэх үед Н.Б 100 гаруй толгой хонь, ямаатай, 2 тугалтай үнээ, 11 тооны адуу, 1 ботготой ингэтэй байсан. Би аав, ээжээс тасдаж өгсөн 50 гаруй тооны хонь, ямаатай, 4 тооны тугалтай үхэртэй ирж хоёр талаасаа малаа нийлүүлж, хамтдаа малаа маллаж өсгөж, мөн нэмж мал худалдаж авч 2020 оны тооллогоор нийт 1439 малтай болсон. Эдгээр малууд өрхийн тэргүүн Н.Бын нэр дээр тоологдсон. 2017 оноос хойш бүртгэл шинэчлэгдээд миний нэр орж ирсэн. Бид амьдрал ахуйдаа хэрэглэхээр ямааныхаа ноолуураар 18 тооны тэмээ, саарал өнгөтэй фургон маркийн 2 автомашиныг 2013, 2018 онд нэгийг нь 3,000,000, нөгөөг нь 13,000,000 төгрөгөөр, мөн 64, 100 ширхэгтэй малын модон шургааган хашааг 1,900,000 төгрөгөөр, хөлдөөгч 500,000 төгрөгөөр, угаалгын машин 280,000 төгрөгөөр, зурагт 180,000 төгрөгөөр, зурагтын станц 170,000 төгрөгөөр, 380 В хүчдэл гаргадаг цахилгаан мотор 520,000 төгрөгөөр, мал усалдаг насос 50,000 төгрөгөөр, нарны 2 ширхэг толь 2011,2019 онд 400,000 төгрөгөөр, 500 бог малын төмөр хашааг 2021 онд 1,000,000 төгрөгөөр, дугааргүй мотоцикль 2020 оны 12 дугаар сард 3,600,000 төгрөгөөр, оёдлын машиныг 2017 онд хятад улсаас 1,300 юаниар, хормойн мөнгөн боолт 2021 оны 01 дүгээр сард 800,000 төгрөгөөр, 12-ын хэмжээтэй мөнгөн аягыг 2020 оны 12 дугаар сард 1,800,000 төгрөгөөр тус тус худалдан авсан. Мөн өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшиж, тухайн газартаа өөрсдөө том, жижиг 2 машины граж барьсан. Эдгээр эд зүйлүүдийг бид адилхан хөдөлмөр зүтгэлээ гаргаж, малаа маллан, малынхаа ашиг шим, малчны зээлээр худалдан авч бий болгосон. Н.Б нь хамт амьдрах хугацаандаа намайг байнга зодож, харааж зүхэн гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан тул 2021 оны 01 дүгээр сард салсан. Иймээс би эдгээр мал, хөрөнгүүдийг дундын эд хөрөнгө гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар Ц.О гэр бүлийн гишүүн мөн. Биднийг 2012 оноос эхэлж хамт амьдарч байсан талаар миний ах дүү нараас гадна, хөндлөнгийн хүмүүс болох нутгийн ард түмэн гэрчилсэн. Яагаад гэвэл 8-9 жил гэдэг маш их хугацаа, 20 гаран насандаа жинхэнэ ажил хөдөлмөр хийдэг эрч хүчтэй насандаа бид хоёр хамт амьдарч байсан. Ингэж хамт амьдрахдаа 2-3 хүүхдээ золиослон, амьдралын хатууг туулж ирсэн. Би зүгээр ширээний ард суучихаад нэхэмжлэл гаргаагүй. Зовлонтой, жаргалтай цаг хугацааг энэ хүнтэй хамт амьдарч өнгөрүүлсэн байдаг. Би гэр бүл салгаж суугаагүй. Надтай суухаас өмнө салсан байсан. Хэрэгт авагдсан гэрч Ө...., Цагаанхүү, Г......, Б......., М..... нарын мэдүүлгээс хамтран амьдрагч байсан нь харагддаг. Мөн хамтран амьдарч байх хугацаандаа банкнаас хамтран зээл авсан байдаг. Жил жилийн цагаан сараар хамт авахуулсан фото зургийг хүртэл хэрэгт хавсаргаж өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэл гаргаж байгаа бол тухайн эд зүйлийн зах зээлийн үнийн дүнг тодорхойлоход тухайн нэхэмжлэлийн үнэ тодорхой болно. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой гарч байж хэрэг үүсгэгдээд явсан болохоос биш, ямар ч нэхэмжлэлийн бүрдүүлбэр бүрдээгүй нэхэмжлэл гаргасан зүйл байхгүй. Нэхэмжлэгч өөрийнхөө мал, эд хөрөнгө дээр өөрөө зах зээлийнхээ үнэлгээг гаргаж өгөөд нэхэмжлэл гаргасан. 2021 онд Н.Бын нэр дээр мал тоологдоогүй ч гэсэн бусдын эзэмшил, ашиглалтанд шилжүүлээд өгчихсөн мал байж байгаа. Тэгэхээр малгүйдээ биш, зориуд өгөхгүй байх зорилгоор гаргасан баримт үндэслэлгүй. Иймд Н.Боос 700 тооны мал гаргуулж, 18-41 ДГА, 24-50 ДГО фургон маркийн машинууд, малын шургааган хашаа, хөлдөөгч, угаалгын машин, зурагт, зурагтын станц, цахилгаан мотор, мал усалдаг насос, 2 ширхэг нарны толь, оёдлын машин, хормойн мөнгөн боолт, мөнгөн аяга, 500 малын төмөр хашаа, том жижиг граж, улсын дугааргүй мотоцикль, өвөлжөө, хаваржааны газар зэргийг дундын өмч болохыг тогтоож, эдгээр эд хөрөнгийн үнээс 25,152,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Энэ хоёр хүн хамтран амьдрагч биш. Тухайн үед Н.Б гэр бүлтэй байхад Ц.О гэр орноор нь орж, гарч яваад эр, эмийн харилцаатай байхын хувьд байсан. Ц.О энэ айлд өөрийн хуваарьт хөрөнгөтэй ирсэн, аав нь мал тасдаж өгсөн гэх боловч нотлох зүйл байхгүй. Н.Б нь өөрөө бага наснаасаа мал малласан. Малчин байхад нь Ц.О 2011, 2012 онд ирсэн гээд байгаа. Тухайн үеийн мал тооллогоор 369 тооны малтай байсан, Гэтэл гэр оронд нь ирж, малыг нь хамт маллах, өөрийнхөө эрүүл мэндийг асруулах, тусламж гуйх зэргээр эр, эмийн асуудлынхаа хүрээнд хэлж гуйснаар нь эмчлүүлэх, идэж уух, өмсөх зүүх бүх зүйлийг үнэ төлбөргүй биелүүлж байсан. Н.Бын ам бүлийн бүртгэлд нь төрсөн эгчийнх нь хүүхэд, ээж, эмээ нь байгаа. Мөн өвөө Ж.Д........эмээ Ц.Ч........ гээд хүмүүс нь насаараа нэгдэл байгуулагдахаас эхлээд энэ малыг үржүүлж ирсэн. 10 хүүхэдтэй. Дээр үеэсээ уламжлагдаж ирсэн мал. Үүнээс гадна Н.Бын ээж Д.Ц.......энэ малыг маллаж байсан. Эмээ, өвөөгийнхөө бүх малыг маллаж байгаад, эмээ, өвөө нь өндөр насны тэтгэвэрт гараад, Н.Б дээр мал нь үлдсэн. Ж.Д........, Ц.Ч........ нар үр хүүхдүүддээ малаа хуваарилж өгөөгүй байсан. Өвөлжөө, хаваржааны газар угаасаа энэ хүний өвөө, эмээгийнх нь газар байсан, захирамжтай. Энэ өвөлжөө, хаваржаан дээрээ малаа өсгөөд, үржүүлээд явдаг, аварга малчин байсан. Нас нь өндөр болоод Ж.Д..... нь нас барсан. Эмээ нь Дорноговь аймагт төв газар бараадаж эрүүл мэнддээ анхаарч, хөдөлмөрийн чадвар муудсан учраас Н.Бын нэр дээр малаа тоолуулаад, өвөлжөө, хаваржааны газраа наашаа, цаашаа шилжүүлж олон ажил удаж байхаар Н.Бод хамаг хөрөнгөө үлдээгээд байсан. 2019 оны өвөл Н.Б нь аваарт орж, босч ирэхээргүй болж мал ахуй, хамаг юм нь эзэнгүй болж, малын тоо болоход Ц.О малын тоонд өөрийнхөө нэрийг хавчуулж тоолуулаад гэнэтхэн хөрөнгийн асуудлыг шүүхэд өгч, шүүхдээд явж байхдаа янз бүрийн арга хэрэглэж байсан. Ингэж явахдаа Н.Быг номер дугааргүй мотоцикль унуулсан, намайг урьд нь 1-2 жилийн өмнө хутга юмаар цохиж гэмтээсэн, ингэж үг хэллэг хэрэглэж, тэгж, ингэж хэлдэг гээд эрүүгийн хэргийг янз бүрийн байдлаар үүсгэсэн. Мөн өөрсдийнхөө эмэгтэй дүү нарыг хүртэл дараалаад хүчиндсэн гэж хүнд гэмт хэрэгт гүтгэж, энэ нь эрүүгийн хэрэг үүсгэгдээд хэрэгсэхгүй болгоод явсан хүртэл асуудлууд баримтуудаас харагдаад байгаа. Хөрөнгийн тухайд урьд нь гэр бүлтэй байсан, эмээ өвөө, ээжийнх нь монгол гэр байна. Гэр дотор нь тэр хүмүүсийн эдэлж хэрэглэдэг, нэхэмжилсэн бүх хөдлөх хөрөнгүүд байна. Энэ болгоны талыг нь авна, бид хоёрын хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон, бид хоёр хамтран амьдрагч байсан учраас талыг нь авна гэдэг нэхэмжлэлийг өөрөө гаргасан байдаг. Тэгвэл урьдах гэр бүлийн асуудлыг нь чи наадахаа цуцлуулчих, салгуулчих гэдэг асуудлыг 8-9 жил болж байхад яагаад Н.Бод хэлж, гэр бүлээ батлуулаагүй явсан юм бэ? Миний хувьд энэ хүнийг эхнэр болгох шаардлагагүй байсан, эр, эмийн харилцаатай байхын хувьд байсан, би өөрөө эхнэртэй, хүүхэдтэй, Дорноговь аймагт ирж, очоод байдаг гэж Н.Б хэлсэн. Мөн эмээ, өвөө, ээж, М......., М....... гээд эгч, ах нарынх нь тавиул мал байдаг, хоорондоо хэлцлээ хийгээд малладаг нь үнэн. Нэхэмжлэл гаргаад явж байхад 30 эр хонийг чэнжүүдтэй ирээд өөрөө аваад явсан байдаг. Эдний хүсэлтийг хангасан гэрчүүдээс зарим нэг нь хэлсэн байсан. Аав, ээж, ах дүү гээд шүүх хангаж шийдсэн гэрчүүдийн мэдүүлгээс харахад зарим нь 200-300, зарим нь 50-60 мал өгсөн гэдэг. Өөрсдөө бас тийм малтай хүмүүс мөн үү, биш үү. Хэрэг дотор Ц.Ц-ийн болон Н.Бын малын А дансны хуулга тоо бүгд байж байгаа. 200 гаран малаас 60-70 нь хасагдсан тоо баримт, өгсөн мал нь Н.Бын юм уу, Ц.Огийн нэр дээр шилжиж орж ирсэн баримт байхгүй байгаа. Фургон машин гаргуулах гээд нэхэмжлэл гаргасан. Энэ машин 1998 онд байсан. Гэтэл дундын хөрөнгө гээд нэхэмжилсэн байх жишээтэй. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь анхнаасаа хууль зөрчсөн. Яагаад гэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан 62 дугаар зүйлийн 62.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч өөрөө тодорхойлж байгаа. Гэтэл анх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй нэхэмжлэлийг Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээж авсан байдаг. Тийм учраас тухайн шүүгч энэ хүн 65 сая төгрөг нэхэж байгаа нь үндэслэлтэй эсэх талаар үнэлгээ гаргуулъя гээд шинжээч томилсон. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэлийн үнэ тодорхойгүй байгаа. Хоёрт Иргэний хуулийн 108-д зааснаар дундын өмч гэж ярьж байгаа бол Ц.О гэдэг хүн хэдэн сарын хэдэнд ямар хөрөнгө нийлүүлсэн юм бэ гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар огт харагддаггүй. Ц.Ц. гэдэг айлаас мал нийлүүлсэн гэж хэлсэн. Ц.Ц........ийн малын А дансны архивын лавлагаанаас харахад өөрийнхөө бүх малыг хүнд өгчихөөр малгүй болно биз дээ. Төрсөн эгч нь шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө манай дүү 30 хоньтой очсон гэсэн. Гэтэл 30 хонио аваад явчихсан. Сүүлд нь хэдэн үхэр байсныг аваад явчихсан. Н.Б гэдэг хүн чинь малтай байж мал өгнө. Одоо энэ Н.Бод гэдэг хүнд ямар ч мал байхгүй. Дэлхийн нийтийг хамарсан Ковид цар тахал гарахад 350 мал нь алга болсон. Коронагийн комиссийн гишүүдэд үүнийгээ үзүүлж бүртгүүлж баримтжуулсан нь хэрэгт авагдсан байгаа. Журмаар бол тухайн гэрт байгаа хэн нь ч малыг тоолуулж болно. Тиймээс Ц.О гэдэг хүнд энэ мал тоологдсон. Малын А данс бол энэ мал Ц.О гэдэг хүний нийлүүлсэн мал гэдэг баримт биш. Ийм зүйлийг нэхэмжилж, нэн ядуу амьдралын бүртгэлд орж ирж байгаа Н.Боос гаргуулна гээд ярьж байгаа нь өөрөө үндэслэлгүй. Хоёрдугаарт сая өмгөөлөгч нь Гэр бүлийн тухай хууль яриад байна. Энэ хоёр хүн хууль зүйн талаасаа гэрлэсэн хүмүүс биш. Эхнэр, нөхөр биш, хамтран амьдрагч ч биш. Гэр бүлийн хажуугаар эр, эмийн харилцаатай байсан нөхөр орж ирээд, энэ хүнийг танихгүй байхдаа авсан машиныг хүртэл нэхсэн. Энэ машин одоо хогийн цэг дээр байгаа. Зүгээр бүртгэлтэй байгаа болохоос машин гэдэг ойлголт байхгүй. Шургааг хашааны мод гэдэг нь өвөө нь хашааныхаа модыг аваад, тэр газар нь Ж.Д. гэдэг хүнээс гаралтай гэдэг тогтоогдоно. Хормойн боолт гэж яриад байгаа. Энэ хормойн боолт байхгүй. Өөрөө нэг зураг авчираад үнэлүүлсэн. Н.Быг энэ хүн бүтэн 2 жил цагдаа, прокурор гээд явуулсан. Энэ хооронд малгүй болсон. Энд ч зодсон, энд ч нүдлээ гээд эрүүгийн, зөрчлийн хэрэг гээд прокурортойгоо нийлж байгаад 3 сар прокурорын гадаа байлгасан. Шүүхийн тогтоол хэрэгт авагдсан байгаа. Мөн шинжээч үнэлгээ хийхдээ бодит амьдрал дээр яг энэ мал нь байна уу, шургааг мод нь байна уу гэдгийг харахгүй, энэ хүний гаргасан зургаар үнэлгээ хийсэн. Шүүгчийн захирамжид гомдол гаргаад явж байхад “Ашид билгүүн” ХХК үнэлгээ гаргаад ирсэн. Энэ үнэлгээн дээр оролцогчид оролцож чадаагүй. Ийм нөхцөл үүсээд шүүх шударгаар шийдэхгүй гэж үзээд татгалзаад байгаа. Банкны зээлд хамтран зээлдэгчээр орсон асуудлыг өөрөө ярьж байх шиг байна. 10 гаран сая төгрөгөөр Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн. Өөрөө болон банк зөвшөөрсөн учраас зээл аваад төлөөд дуусгасан. Н.Б, би Ц.Отой эр, эмийн харилцааны асуудал байсан, орж гараад явж байсан. Тухайн үед зүрхний өвчний айхтар оноштой, төрж болохгүй, бие муутай, Ц.Ц-ийн талаас олон хүүхэдтэй, амьдралын боломж бололцоо муу, нас нь явчихсан, нөхөр сүүдэргүй ганцаараа учраас манайд толгой хорогдож, мал ахуйгаас туслалцаж, дэмжилцээд, орж гараад явж байсан гэж хэлдэг. Тэгэхээр энэ асуудлуудыг нарийн нэг бүрчлэн тодруулж, дундын хөрөнгө юм уу, хамтран амьдрагч юм уу, гэр бүлийн гишүүд үү, гэдгийг тогтоож байж хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 3.

Нэхэмжлэгчээс: - Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын Тамгын газрын архивын 2021.03.11-ний өдрийн тодорхойлолт /Н.Б/ 1 дүгээр хх-ийн 3, - Ц.Огийн оршин суугаа хаягийн 2021.01.28-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар 1 дүгээр хх-ийн 5,7, - Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай 2021.03.21-ний өдрийн тэмдэглэл 1 дүгээр хх-ийн 8, - Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 3 дугаар багийн 2010, 2014, 2015, 2016 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” данс /Н.Бын/ 1 дүгээр хх-ийн 22-36, - Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын Тамгын газрын архивын 2021.03.16-ны өдрийн 03 дугаартай Н.Бын 2012-2020 оны малын А дансны лавлагаа 1 дүгээр хх-ийн 37, - Н.Бын Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017, 2018, 2019, 2020 онуудын тооллого 1 дүгээр хх-ийн 38-47, - Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021.04.02-ны өдрийн 20 дугаартай Ц.Ц-ийн оршин суугаа хаягийн тодорхойлолт 1 дүгээр хх-ийн 50, - Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын Тамгын газрын архивын 2021.04.01-ний өдрийн 08 дугаартай Ц.Ц-ийн 2012-2020 оны малын А дансны лавлагаа 1 дүгээр хх-ийн 51, - Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 3 дугаар багийн 2009, 2010, 2011 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” данс /Ц.Ц-ийн/1 дүгээр хх-ийн 52-66, - Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын 2015.09.30-ны өдрийн А/63 дугаартай “Иргэдэд газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хуулбар, хавсралтууд 1 дүгээр хх-ийн 67-68, - Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын Тамгын газрын архивын 2021.03.11-ний өдрийн тодорхойлолт /Д.Ц / 1 дүгээр хх-ийн 69, - Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын 2015.09.30-ны өдрийн А/63 дугаартай “Иргэдэд газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хуулбар, хавсралт 1 дүгээр хх-ийн 70, - 18-41 ДГА, 24-50 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн лавлагаа 1 дүгээр хх-ийн 71, - Н.Б, Ц.О нарын 2021.01.25-ны өдөр утсаар ярьсан гэх бичлэгийн тэмдэглэл 1 дүгээр хх-ийн 72-74, - Эд хөрөнгийн гэрэл зургууд 1 дүгээр хх-ийн 89-90, - Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл 1 дүгээр хх-ийн 160-166, - Ц.Огийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 1 дүгээр хх-ийн 184, - Хүний эрхийн үндэсний комиссийн 2021.05.18-ны өдрийн 1/575 дугаартай “Гомдол шилжүүлэх тухай” албан бичиг 1 дүгээр хх-ийн 185, - Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.18-ны өдрийн 2021/ЗШ/146 дугаартай “Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шийтгэвэр 1 дүгээр хх-ийн 220-222, - Мөн шүүхийн 2021.07.30-ны өдрийн 2021/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоол 1 дүгээр хх-ийн 223-225 , - 2021.04.18-ны өдөр СД-ны бичлэгийн тэмдэглэл 1 дүгээр хх-ийн 226-227, - Малын гэрэл зургууд 1 дүгээр хх-ийн 253-254, 2 дугаар хх-ийн 1-7, - Дорноговь аймгийн Хөвсгөл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015.12.14-ний өдрийн 03/13 дугаартай “Сумын газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөг батлах тухай” тогтоол, хавсралт 2 дугаар хх-ийн 101-102, - Ц.О, Ц.Н, Р.А, Г.Г, нарын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 2 дугаар хх-ийн 106-107, 121, 138, - Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын 2015.09.30-ны өдрийн А/63 дугаартай “Иргэдэд газар эзэмшүүлэх тухай” захирамж 2 дугаар хх-ийн 139-141, - Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын 2017.12.23-ны өдрийн А/141 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамж, хавсралт 2 дугаар хх-ийн 142-143 , - Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000691497, 000616529 дугаартай гэрчилгээний хуулбарууд 2 дугаар хх-ийн 148, - 18-41 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа 2 дугаар хх-ийн 149, - Н.Бын хороо, хотны болон 33-38 ДГО тээврийн хэрэгслийн гэрэл зураг 2 дугаар хх-ийн 166, - Ц.О, Н.Б нар хамтын амьдралтай байх хугацаанд авахуулсан гэх гэрэл зургууд 3 дугаар хх-ийн 69-70, - Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022.01.31-ний өдрийн 221900053 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоол 3 дугаар хх-ийн 145, - Н.Б өөрийн малыг өөр бусад хүнд шилжүүлсэн гэх болон Н.Бын амбаарт байсан гэх хөлдөөгч, угаалгын машины гэрэл зургууд 3 дугаар хх-ийн 146-149, - Н.Бын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 3 дугаар хх-ийн 219-232, Хариуцагчаас: - А.М-ийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хэсэг 2 дугаар хх-ийн 194-195, - Ж.Д-ын Дорноговь аймгийн 80 жилийн ойн хүндэт медалийн үнэлмэх, ”Тэргүүний ахмад” медалийн үнэлмэх, “Алтан гадас” одонгийн үнэмлэх, “Тусгаар тогтнол” одонгийн үнэмлэх, “Эх орны төлөө” медалийн үнэмлэх зэргийн хуулбарууд 2 дугаар хх-ийн 196-198, - Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын Тамгын газрын архивын 2022.01.12-ны өдрийн “Малчин-даатгуулагчид олгох архивын лавлагаа /Ж.Донровжамц/ 2 дугаар хх-ийн 199, - Ж.Д-ын 2009-2010 оны мал тоолуулсан баримт 2 дугаар хх-ийн 200-203, - Н.Бын Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын баримт 2 дугаар хх-ийн 204-206, - Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын Тамгын газрын архивын 2022.01.13-ны өдрийн тодорхойлолт /Д.Ц / 2 дугаар хх-ийн 207, - Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022.01.13-ны өдрийн 109 дугаартай Д.Ц-ийнтодорхойлолт 2 дугаар хх-ийн 208, - Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын 2017.12.23-ны өдрийн А/141 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамж, хавсралт 2 дугаар хх-ийн 209-211 , - Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 3 дугаар багийн 2012 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” данс /Ж.Д/ 2 дугаар хх-ийн 212-214, - Ж.Д, Ц.Ч нарын гэр бүлийн бүртгэл 2 дугаар хх-ийн 215, - Ж.Д-ын нас барсны лавлагаа 2 дугаар хх-ийн 216, - Хариулж чадаагүйн улмаас үхсэн, алдагдсан, чЦ.Од орж үхсэн гэх малын гэрэл зургууд 2 дугаар хх-ийн 217, - Ц.Огийн авч явсан 30 тооны эрх хонин болон авч явсан тээврийн хэрэгслийн гэрэл зургууд 2 дугаар хх-ийн 218, - Ц.О 3 тооны үхэр авч явсан гэх гэрэл зураг 2 дугаар хх-ийн 219, - Ц.О, Н.Бын гэрээс хөлдөөгч, зурагт, угаалгын машин бусад эд зүйл авч явсан үеийн болон эд зүйлийг ачсан гэх тээврийн хэрэгслийн гэрэл зураг 2 дугаар хх-ийн 220, - Ц.О 2021 оны 04 дүгээр сард ямааны ноолуур самнаад явсан гэх гэрэл зураг 2 дугаар хх-ийн 221, - Ж.Донровжамц, Ц.Чулуунцэцэг нарын иргэний үнэмлэхийн хуулбар 2 дугаар хх-ийн 222, - Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын 2022.01.19-ний өдрийн 01-31 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан баримтууд /фэйсбүүк группийн мессэж, сумын шуурхай штабын жижүүрийн тэмдэглэл/ 3 дугаар хх-ийн 5-13 зэргийг гаргаж өгсөн. Шүүх, нэхэмжлэгч талын хүсэлтээр, “Ашидбилгүүн” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний 2021.05.03-ны өдрийн тайлан 1 дүгээр хх-ийн 130-149, гэрчээр Ц.Ө, Ц.Ц, Ц.Б, Ц.Г, Ю.М, Ц.О нарыг асуусан тэмдэглэл 2 дугаар хх-ийн 38-47,150-153, “Ашидбилгүүн” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний 2021.10.19-ний өдрийн тайлан 2 дугаар хх-ийн 67-85, нэхэмжлэгч Ц.Огоос ирүүлсэн 3 ширхэг СД-ны бичлэгт үзлэг явуулсан тухай тэмдэглэл 2 дугаар хх-ийн 184-186, ХААН банкны 2022.03.29-ний өдрийн 01/5360/207 дугаартай хариу ирүүлсэн албан бичиг, хавсарган ирүүлсэн Н.Бын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2017.02.09, 2017.10.18, 2018.01.15, 2019.01.04-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээнүүд 3 дугаар хх-ийн 86-106, гэрч Ц.М, Ю.М нарыг асуусан тэмдэглэл 3 дугаар хх-ийн 109-110,114-116, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022.04.13-ны өдрийн 24 дугаартай албан бичиг, хавсарган ирүүлсэн тус хурлын 2015.12.14-ний өдрийн 03/13 дугаартай “Сумын газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөг батлах тухай” тогтоол, хавсралт 3 дугаар хх-ийн 121-123, Төрийн банкны Дорноговь салбарын 2022.04.15-ны өдрийн 46/275 дугаартай албан бичиг, хавсарган ирүүлсэн 2015.06.08, 2018.08.07, 2019.09.02-ны өдрүүдийн малчны зээлийн гэрээнүүд 3 дугаар хх-ийн 124-138, Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.08.04-ний өдрийн 02/744 дугаартай албан бичиг, хавсарган ирүүлсэн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, эд зүйлийн гэрэл зургууд 4 дүгээр хх-ийн 1-23, Хариуцагч талын хүсэлтээр, ХААН банкны Говьсүмбэр салбарын 2022.06.21-ний өдрийн 5990/22/368 дугаартай хариу ирүүлсэн албан бичиг 3 дугаар хх-ийн 209, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022.06.23-ны өдрийн 01/608 дугаартай албан бичиг 3 дугаар хх-ийн 210, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022.06.23-ны өдрийн 32 дугаартай албан бичиг 3 дугаар хх-ийн 211, мөн тасгийн 2022.06.30-ны өдрийн 308, 309 дугаартай архивын магадлагаанууд 3 дугаар хх-ийн 213-214, Дорноговь аймгийн Автотээврийн төвийн 2022.06.28-ны өдрийн 85 дугаартай албан бичиг 3 дугаар хх-ийн 215, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын тамгын газрын 2022.07.01-ний өдрийн 03/228 дугаартай албан бичиг 3 дугаар хх-ийн 216, Төрийн банкны Говьсүмбэр салбарын 2022.07.05-ны өдрийн 48/357 дугаартай албан бичиг 3 дугаар хх-ийн 217 зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. 2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хамтран амьдрах хугацаанд бий болсон дундын эд хөрөнгөнөөс 700 тооны мал гаргуулах, нэр бүхий эд хөрөнгүүдийг дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, уг эд хөрөнгийн үнээс өөрт ногдох 25,152,500 төгрөгийг гаргуулах гэжээ. 3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “Хамтын амьдралтай байгаагүй, Н.Б хууль ёсны гэр бүлтэй байсан. Ц.О гэр орноор нь орж гарч эр, эмийн харилцаатай байсан нь үнэн. Н.Б бага наснаасаа өвөө, эмээгийнхээ малыг маллаж байгаад өвөө, эмээ нь тэтгэвэрт гарахад мал нь нэр дээр нь үлдсэн. Н.Быг 2019 онд осолд орсон үед Ц.О малын тоонд өөрийнхөө нэрийг оруулсан. Айлын эд хөрөнгөн дээр ирчихээд талыг нь авна гэж хэлж болохгүй” гэж маргана. 4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын Тамгын газрын архивын 2021.03.11-ний өдрийн тодорхойлолт, Ц.Огийн оршин суугаа хаягийн 2021.01.28-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай 2021.03.21-ний өдрийн тэмдэглэл, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 3 дугаар багийн иргэн Н.Бын 2010, 2014, 2015, 2016 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” данс, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын Тамгын газрын архивын 2021.03.16-ны өдрийн 03 дугаартай Н.Бын 2012-2020 оны малын А дансны лавлагаа, Н.Бын Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017, 2018, 2019, 2020 онуудын тооллого, 18-41 ДГА, 24-50 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн лавлагаа, Эд хөрөнгийн гэрэл зургууд, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Хүний эрхийн үндэсний комиссийн 2021.05.18-ны өдрийн 1/575 дугаартай “Гомдол шилжүүлэх тухай” албан бичиг, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.18-ны өдрийн 2021/ЗШ/146 дугаартай “Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шийтгэвэр, мөн шүүхийн 2021.07.30-ны өдрийн 2021/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015.12.14-ний өдрийн 03/13 дугаартай “Сумын газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөг батлах тухай” тогтоол, хавсралт, Ц.О, Ц.Н, Р.А нарын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Н.Бын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000691497, 000616529 дугаартай гэрчилгээний хуулбарууд, Ц.О, Н.Б нар хамтын амьдралтай байх хугацаандаа авахуулсан гэх гэрэл зургууд, А.М-ийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хэсэг, Ц.Огийн авч явсан 30 тооны эрх хонин болон авч явсан тээврийн хэрэгслийн гэрэл зургууд, Ц.О 3 тооны үхэр авч явсан гэх гэрэл зураг, гэрчээр Ц.Ө, Ц.Ц, Ц.Б, Ц.Г, Ю.М, Ц.О, Ц.М нарыг асуусан тэмдэглэл, “Ашидбилгүүн” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний 2021.10.19-ний өдрийн тайлан, ХААН банкны 2022.03.29-ний өдрийн 01/5360/207 дугаартай хариу ирүүлсэн албан бичиг, хавсарган ирүүлсэн Н.Бын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2017.02.09, 2017.10.18, 2018.01.15, 2019.01.04-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээнүүд, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022.04.13-ны өдрийн 24 дугаартай албан бичиг, хавсарган ирүүлсэн тус хурлын 2015.12.14-ний өдрийн 03/13 дугаартай “Сумын газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөг батлах тухай” тогтоол, хавсралт, Төрийн банкны Дорноговь салбарын 2022.04.15-ны өдрийн 46/275 дугаартай албан бичиг, хавсарган ирүүлсэн 2015.06.08, 2018.08.07, 2019.09.02-ны өдрүүдийн малчны зээлийн гэрээнүүд, Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.08.04-ний өдрийн 02/744 дугаартай албан бичиг, хавсарган ирүүлсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, эд зүйлийн гэрэл зургууд, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2022.06.23-ны өдрийн 32 дугаартай албан бичиг, мөн тасгийн 2022.06.30-ны өдрийн 308, 309 дугаартай архивын магадлагаанууд, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын тамгын газрын 2022.07.01-ний өдрийн 03/228 дугаартай албан бичиг, талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна. 4.1.Нэхэмжлэгч Ц.О, хариуцагч Н.Б нар нь 2012 оны 06 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэл албан ёсоор гэр бүлийн бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хамтын амьдралтай байжээ. 4.2.Дорноговь аймгийн Хөвсгөл сумын хүн амын бүртгэлийн архивын магадлагаанаас харахад нэхэмжлэгч Ц.О, хариуцагч Н.Б нар нь 2012 оноос эхлэн нэг өрхөд бүртгэгдсэн байна. 4.3.Хамт амьдарч эхлэх үед Н.Б 300 гаруй тооны малтай байсан нь малын лавлагаагаар, Ц.Огийн эцэг Ц.Ц нь 50 гаруй тооны бог мал тасдаж өгсөн гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Мөн хариуцагч тал нь Ц.Огийн ах, дүү нараас нь бэлэглэсэн 30 тооны мал өөрийнх нь малтай нийлсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан. 4.4.Тэдний амьдралын эх үүсвэр нь мал аж ахуй эрхлэх бөгөөд хэн аль нь өөр ажил эрхлэхгүйгээр малаа маллаж байсан. 4.5.Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017-2020 оны тооллогын малчдын мэдээлэл хэсэгт нэхэмжлэгч Ц.О, хариуцагч Н.Б нарыг нэг өрхийн малчин болохыг тэмдэглэсэн байна. 4.6.Хамтын амьдрал дуусгавар болохоос өмнөх жил буюу 2020 оны малын тооллогоор Н.Бын өрх тэмээ 22, адуу 20, үхэр 46, хонь 322, ямаа 1029 бүгд 1439 тооны мал тоолуулсан. Уг малд А.М-ийн 55 оны буюу 5 адуу, 30 ямаа, 20 хонь тоологдсон гэж нэхэмжлэгч Ц.О тайлбарласан. 4.7.Хамт амьдрах хугацаанд малын ашиг шим буюу ямааны ноолуурын орлогоор нэхэмжилж буй 18-41 ДГА, 24-50 ДГО фургон маркийн тээврийн хэрэгслүүд, малын шургааган хашаа, хөлдөөгч, угаалгын машин, зурагт, зурагтын станц, цахилгаан мотор, мал усалдаг насос, 2 ширхэг нарны толь, оёдлын машин, хормойн мөнгөн боолт, мөнгөн аяга, 500 малын төмөр хашаа, том жижиг граж, улсын дугааргүй мотоцикль зэрэг эд хөрөнгүүдийг худалдан авч, ахуйн хэрэгцээндээ ашиглаж байсан нь тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчүүдийн мэдүүлэг, банкны дансны хуулга, шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгийн үнэлгээ зэргээр тогтоогдоно. 4.8.Хариуцагч Н.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэгээс шалтгаалан талууд тусдаа амьдарч, улмаар эрүүгийн болон захиргааны журмаар хариуцлага тооцогдсон байна. 4.9.Төрийн болон ХААН банкны 2015, 2017, 2018, 2019 оны зээлийн болон барьцааны гэрээнүүдэд үндсэн зээлдэгчээр Н.Б, хамтран зээлдэгчээр Ц.О оролцож, мал, зарим маргаан бүхий эд хөрөнгүүдийг барьцаалж байжээ. 4.10.Ц.О 2018 оны багийн шинэ жилийн баяраар сугалаанд эм үхэр хожсон, уг үхрээ өөрийн малдаа нийлүүлж, өсөж үржсэн талаар маргаангүй. 5.Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч нь, хариуцагчтай хамтран амьдрах явцад бий болсон дундын эд хөрөнгийг тэнцүү хуваалгах талаар шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь, нэхэмжлэгчтэй хамтын амьдралтай байгаагүй учир дундын эд хөрөнгө гэсэн ойлголт байхгүй гэсэн агуулгаар маргасан байна. 6.Зохигчид хамтын амьдралтай байсныг тогтоох нь тэдний хооронд үүссэн эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэх үндэслэл болно. Хамтын амьдралтай буюу гэр бүлийн харилцаатай байсан хүмүүсийн хооронд үүссэн эд хөрөнгийн маргааныг тодорхой этгээдүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 108, 119 дүгээр зүйлүүдэд заасны дагуу шийдвэрлэдэг. Зохигчид хамтын амьдралтай байсан хэдий ч гэрлэлтээ батлуулсан хууль ёсны гэр бүл биш тул тэдний хоорондох эд хөрөнгийн харилцааг Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасан зохицуулалтад хамааруулах боломжгүй. Энэ маргаанд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан зохицуулалт үйлчилнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь, нэхэмжилж буй мал, эд хөрөнгөд өөрийн хувийг оруулсан гэдгээ нотолсон тохиолдолд мөн хуулийн 119.3.-т зааснаар өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Түүнчлэн Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт “дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй” гэж заасан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын тайлбартай харьцуулан дүгнэхэд зохигчид 8 жил гаруй хугацаанд эр, эмийн харилцаатай, нэг ам бүлд бүртгэгдэж, нэг гэрт хамтын амьдралтай байсан бөгөөд мал аж ахуй эрхэлж, малын ашиг шимийг хоол хүнс, хувцас, эдлэл хэрэглэл, бусад ахуйн хэрэгцээндээ зарцуулдаг байсан үйл баримтууд хөдөлбөргүй тогтоогдож байна. Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т “Хоёр буюу түүнээс дээш этгээдийн тус тусын өмчлөлийн зүйл болох хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон бол тэдгээр өмчлөгчид нь шинээр бий болсон эд хөрөнгийн хамтран өмчлөгч байна.” гэж, мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардал, татвар, хураамж, бусад үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид нь өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн, дундаа хамтран өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцах дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг дээр дурдсан хувь хэмжээгээр хуваана.” гэж зааснаар анх хамтран амьдарч эхлэх үед нэхэмжлэгч Ц.О эцэг, эхээс тасдаж өгсөн 50 гаруй тооны бог малтай ирсэн ба уг мал нь Н.Бын малтай нийлж өсөж, үржсэн нөхцөл байдал болон хэн аль нь өөр ажил хөдөлмөр эрхлэлгүй, зөвхөн малаа маллаж байсан, малын үр шимээр мал нэмж болон эд хөрөнгө худалдан авч ахуйн хэрэгцээндээ ашиглаж байсан нь хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон байх тул зохигч талууд тэнцүү хэмжээгээр дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Тухайлбал: Гэрч Ц.Өлзийсайханы “...2 талаасаа малтай нийлсэн. Н.Б нь 200 дотор багтах бага малтай байсан. Ц.О 57 бог мал 10 гаруй охин голдуу төлтэй байсан. ...Наймаа хийж айлуудаас мал авдаг байсан” гэсэн, Ц.Ц-ийн “...Н.Бын хөрөнгийг мэдэхгүй. Ц.Од 57 бүдүүн хонь, ямаа 13 билүү хэд билээ төл өгч байсан. Үндсэндээ 60 гаруй мал өгч байсан” гэсэн, Ц.Б-ийн “...Эд нарыг гэр бүл гэж ойлгодог, өчнөөн жил хамт амьдарсан. Уржнан билүү ноднин өвөл байхаа 1,300,000 төгрөгөөр ботготой ингэ зарсан” гэсэн, Ц.Г-ын “...6-7 жил лав хамт амьдарч байгаа. 5 жилийн өмнө Ц.О, Н.Б нарт шүдлэн бух 700,000 төгрөгөөр худалдаж байсан” гэсэн, Ю.М-ын “...Суугаад арваад жил болж байна. Гэр бүл байхад нь 1,300,000 төгрөгөөр нас гүйцсэн цагаан ат худалдаж байсан” гэсэн, Ц.О-ийн “...2018 оны 07 дугаар сард Ц.О, Н.Б нарт 15 тооны ямааг 40,000 төгрөгөөр бодоод 600,000 төгрөгөөр зарж байсан. Төлбөр нь дансаар орж ирсэн. ...Энэ хоёр хамт амьдарч байх үедээ 2018 онд 24-50 ДГА дугаарын фургон машиныг С гэх хүнээс 13,000,000 төгрөгөөр авсан байсан. Мөн 2019 онд 3,800,000 төгрөгөөр мотоцикль худалдаж авсан. ...Ц.Од 20 гаруй хонь, 30 орчим ямаа, 1 үхэр өгсөн. 2019 онд багийн шинэ жилээр сугалаагаар охин үхэр хожсон. Одоо 3,4 үхэр болж байгаа. 2019 онд манай хүргэн ах Г-оос 1,000,000 төгрөгөөр 1000 малын шургаа хашаа худалдаж авсан. Манайх бас хамт хашаа худалдаж авч байсан.” гэсэн, Ц.М-ийн “...Ц.О, Н.Б нарыг тусдаа гарахад манай хадамж ээж мал тасдаж өгч байсан. 2018 оны 06-07 дугаар сард бид хамт Эрээн хот руу явж байхад Тэндээс өөрсдийн ахуйн хэрэглээний хөлдөөгч, усны мотор гээд том том хэрэглээний зүйл авсан санагдаж байна.” гэсэн мэдүүлгүүд, малын албан ёсны тооллогууд, нэхэмжлэгчийн нэрлэсэн эд хөрөнгүүдийн заримыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжилсэн тогтоолоор тогтоогдож байна. Мөн хариуцагч Н.Бын эзэмшлийн ХААН банкны 5372023799 дугаарын данснаас Ц.О-ийн эзэмшлийн 5372015451 дугаарын дансанд 2018.07.10-ны өдөр оруулсан 600,000 төгрөгийн орлогыг 15 ямааны үнэ гэж, Ц.Н-ын 5372002611 дансанд 2021.01.21-ний өдөр оруулсан 750,000 төгрөгийн орлогыг хормойн боолт авсан гэж, Р.-ийн 5372036888 дугаарын дансанд 2020.12.15-ны өдөр оруулсан 2,000,000 төгрөгийн орлогыг 2 ботготой ингэ худалдаж авсан гэж нэхэмжлэгч гараар тэмдэглэснийг хариуцагч тал үгүйсгэсэн баримтыг гаргаагүй тул дээрх хөрөнгүүдийг худалдаж авч, үнийг шилжүүлсэн гэж дүгнэж байна. Иймд, А.М-ийн 50 мал 2020 оны 1439 тооны малд орж тоологдсон үндэслэлээр 20 хонь, 30 ямааг хасаж /322-20, 1029-30/, үлдсэн малыг тэнцүү хувааснаас нэхэмжлэгчийн авч явсан гэх 30 тооны хонь, 3 тооны үхрийг хасаж, 121 хонь х 80,000=9,680,000 төгрөг, 499 ямаа х 70,000=34,930,000 төгрөг, 18 үхэр х 800,000=14,400,000 төгрөг, 10 тэмээ буюу 6 ботготой ингэ х 450,000=2,700,000 төгрөг, 2 ингэн тэмээ х 500,000=1,000,000 төгрөг, 2 эр тэмээ х 600,000=1,200,000 төгрөг нийт 648 мал буюу 63,910,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 52 мал буюу 8,280,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, 24-50 ДГО фургон маркийн тээврийн хэрэгсэл /бусдад худалдсан/ 6,500,000 төгрөг, малын шургааган хашаа 600,000 төгрөг, хөлдөөгч 40,000 төгрөг, угаалгын машин 36,000 төгрөг, зурагт 40,000 төгрөг, зурагтын станц 52,000 төгрөг, цахилгаан мотор 208,000 төгрөг, мал усалдаг насос 20,000 төгрөг, 2 ширхэг нарны толь 80,000 төгрөг, оёдлын машин 52,500, хормойн мөнгөн боолт 250,000 төгрөг, 500 малын төмөр хашаа 300,000 төгрөг, том, жижиг 2 машины граж 5,000,000 төгрөг, улсын дугааргүй мотоцикль 1,800,000 төгрөг зэрэг эд хөрөнгүүдийг зохигчдын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, эд хөрөнгийн үнээс нэхэмжлэгчид ногдох 15,303,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлээс өвөлжөө, хаваржааны газар, улсын бүртгэлээс хасагдсан гэх дугааргүй фургон автомашин зэргийг дундын өмч болохыг тогтоолгож, үнээс нь 2,849,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т зааснаар төрөөс өвөлжөө, хаваржааны бэлчээрийн газрыг малчинд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлснийг зохигчдын дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзэж хуваах үндэслэлгүй. Мөн 18-41 ДГА дугаартай фургон буюу одоо улсын бүртгэлээс албан ёсоор хасагдсан, хэрэглээнээс гарсан гэж тайлбарласан тээврийн хэрэгслийг дундын өмчөөр тогтоож, хуваах шаардлагагүй гэж үзлээ. Хариуцагч тал Н.Бын гэрт байсан хөлдөөгч, зурагт зэрэг эд хөрөнгийг Ц.О авч явсан гэж гэрэл зураг гаргаж өгсөн боловч нэхэмжлэгч үгүйсгэсэн тайлбарыг гаргасан. Тухайн гэрэл зураг нь гэр доторх байдлыг харуулсан байх ба Ц.О эд хөрөнгийг авч явсныг шууд нотлох баримт болохгүй. Хөрөнгийн үнэлгээг нэхэмжлэгчийн шаардлагаа үнэлсэн хэмжээгээр болон нэхэмжлэгч хөндлөнгийн үнэлгээчнээс илүү үнэлсэн тохиолдолд “Ашидбилгүүн” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн үнэлгээний тайланг үндэслэн тогтоосон болно. 7.1.Хариуцагч талаас, “нэхэмжлэлийн шаардлагын бүрдүүлбэр буюу эд хөрөнгийн үнэ тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагч Н.Б одоо ямар ч малгүй болсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар гаргасан нь үндэслэлгүй. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5-д зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэлийн үнийг нэхэмжлэлдээ тусгаснаар бүрдүүлбэр хангагдах ба Ц.Огийн нэхэмжлэлийн үнэ тодорхой байна. Тухайлбал, нэхэмжлэлд 690 мал буюу 65,190,000 төгрөг, 10 тооны тэмээг оролцуулан бусад эд хөрөнгийн үнэ 21,500,000 төгрөг гэжээ. Түүнчлэн нэхэмжлэгч нь, хамтран амьдрагч Н.Боос тусдаа амьдрахаас өмнө буюу 2020 оны мал тооллогын баримтыг үндэслэн, уг малаас нэг ч малыг өөрөө авч яваагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Шүүх 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш өнөөдрийг хүртэл хэргийг шийдвэрлээгүй. Тэгэхээр энэ хугацаанд хариуцагч Н.Бын эзэмшилд үлдсэн мал хэрхэн үрэгдэж, алга болсон, бусдад шилжсэн нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй үйл баримт юм. Мөн шүүх, нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрчээр Ц.Өлзийсайхан /Ц.Огийн төрсөн эгч/, Ц.Ц /Ц.Огийн эцэг/, Ц.Г /хүргэн ах/ зэрэг нэхэмжлэгчтэй хамаарал бүхий хүмүүсийг асуусан, уг ажиллагаанд зохигч талуудыг оролцуулаагүй байх боловч шүүх, Дорноговь аймгийн Хөвсгөл суманд нүүдэллэн ажиллаж Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар тэднийг зөвшөөрсний үндсэн дээр хууль сануулан гэрчийн мэдүүлэг авсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй. 7.2.Шинжээчийн дүгнэлт хэт нэг талыг барьсан, эд хөрөнгийг бодитоор хараагүй, зургаар үнэлгээ хийсэн учраас хууль бус гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Учир нь, Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 136/ШЗ2021/00580 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэн шинжээч хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан боловч дээрх захирамж хүчингүй болсон. Мөн шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 136/ШЗ2021/01341 дугаартай захирамжийг үндэслэн “Ашидбилгүүн” ХХК хөрөнгийн үнэлгээ хийж, тайлангаа шүүхэд ирүүлсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар тайланд зохих мэдээллүүд тусгагдсан, мөн хуулийн 11.1.3 дахь хэсэгт зааснаар тайлан үндэслэлгүй, хуульд нийцээгүй асуудлаар гомдол гаргасан гэх баримт хэрэгт авагдаагүй. Түүнчлэн тухайн эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгч өөрөө үнэлэхийг хуулиар хориглоогүйгээс гадна тусгайлсан хууль буюу Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар гэрээгээр болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр үнэлэх боломжтой байдаг. Шинжээч, эд хөрөнгийг үнэлэхдээ хэргийн материалыг үндэслэж эсхүл нүдээр үзэж үнэлсэн эсэхийг тодруулж, гэрчээр асуулгахаар талууд хүсэлт гаргах эрхтэй болохыг хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжаар тайлбарласан боловч талууд хүсэлт гаргаагүй. Иймд, шүүх 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ТХҮ-421/1177А тайлангийн дугаартай үнэлгээний тайланг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. 7.3.Хэрэгт авагдсан, Ц.Ц-ийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, 2009-2020 оны малын А данс лавлагаа, Д.Ц-ийн мал тооллогын Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын Тамгын газрын архивын 2021.03.11-ний өдрийн тодорхойлолт, Ц.Огийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Г.Г-ийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021.04.18-ны өдөр СД-ны бичлэгийн тэмдэглэл, малын гэрэл зургууд, Н.Бын хороо, хотны болон 33-38 ДГО тээврийн хэрэгслийн гэрэл зураг, Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022.01.31-ний өдрийн 221900053 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоол, Н.Б өөрийн малыг өөр бусад хүнд шилжүүлсэн гэх болон Н.Бын амбаарт байсан гэх хөлдөөгч, угаалгын машины гэрэл зургууд, Ж.Д-ын шагнал урамшилтай холбоотой баримтууд болон Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын Тамгын газрын архивын 2022.01.12-ны өдрийн “Малчин-даатгуулагчид олгох архивын лавлагаа, 2009-2010 оны мал тоолуулсан баримт, Д.Ц-ийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын Тамгын газрын архивын 2022.01.13-ны өдрийн тодорхойлолт, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022.01.13-ны өдрийн 109 дугаартай тодорхойлолт, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын 2017.12.23-ны өдрийн А/141 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамж, хавсралт /кЦ.Одсан скайнер/ Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 3 дугаар багийн 2012 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” данс /Ж.Д/, Ж.Д, Ц.Ч нарын гэр бүлийн бүртгэл, Ж.Д нас барсны лавлагаа, Ж.Д, Ц.Ч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын 2022.01.19-ний өдрийн 01-31 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан баримтууд /фэйсбүүк группийн мессэж, сумын шуурхай штабын жижүүрийн тэмдэглэл/ нэхэмжлэгч Ц.Огоос ирүүлсэн 5 ширхэг СД-ны бичлэг, ХААН банкны Говьсүмбэр салбарын 2022.06.21-ний өдрийн 5990/22/368 дугаартай хариу ирүүлсэн албан бичиг, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022.06.23-ны өдрийн 01/608 дугаартай албан бичиг, Н.Бын Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын баримт, хариулж чадаагүйн улмаас үхсэн, алдагдсан, чЦ.Од орж үхсэн гэх малын гэрэл зургууд, Ц.О, Н.Бын гэрээс хөлдөөгч, зурагт, угаалгын машин бусад эд зүйл авч явсан үеийн болон эд зүйлийг ачсан гэх тээврийн хэрэгслийн гэрэл зураг, Ц.О 2021 оны 04 дүгээр сард ямааны ноолуур самнаад явсан гэх гэрэл зураг, Дорноговь аймгийн Автотээврийн төвийн 2022.06.28-ны өдрийн 85 дугаартай албан бичиг, Төрийн банкны Говьсүмбэр салбарын 2022.07.05-ны өдрийн 48/357 дугаартай албан бичиг зэрэг баримтууд нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай холбоогүй, цаг хугацааны хувьд хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй баримтууд байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. 8.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 828,595 төгрөгнөөс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ногдох 624,217 /554,017+70,200/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 204,378 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагчаас хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 624,217 төгрөг, мөн шинжээчийн зардлын тал хувь болох 300,000 төгрөг нийт 924,217 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов. 9.Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч М.Орхоны 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 346-01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор 12 нэр төрлийн эд хөрөнгийг битүүмжилсэн арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэхийг талуудад болон шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 119 дүгээр зүйлийн 119.3, 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар хариуцагч Н.Боос 121 тооны хонь буюу 9,680,000 төгрөг, 499 ямаа буюу 34,930,000 төгрөг, 18 тооны үхэр буюу 14,400,000 төгрөг, 10 тооны тэмээ буюу 4,900,000 төгрөг, нийт 648 тооны мал буюу 63,910,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Од олгох, хариуцагч Н.Бын өмчлөлд байсан 24-50 ДГО улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгсэл, одоо өмчлөлд нь байгаа малын шургааган хашаа, хөлдөөгч, угаалгын машин, зурагт, зурагтын станц, цахилгаан мотор, мал усалдаг насос, 2 ширхэг нарны толь, оёдлын машин, хормойн мөнгөн боолт, 500 малын төмөр хашаа, том, жижиг 2 машины граж, улсын дугааргүй мотоцикль зэрэг эд хөрөнгүүдийг Ц.О, Н.Б нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, уг эд хөрөнгийн үнээс 15,303,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 52 тооны мал буюу 8,280,000 төгрөг, ...... ДГА улсын дугаартай байсан фургон маркийн тээврийн хэрэгсэл болон өвөлжөө, хаваржааны газрыг дундын өмч болохыг тогтоолгох, тухайн эд хөрөнгийн үнээс 2,849,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 828,595 төгрөгнөөс 324,217 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 204,378 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж, шинжээчийн зардал нийт 924,217 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай 3.Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч М.О-ны 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 346-01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор 12 нэр төрлийн эд хөрөнгийг битүүмжилсэн арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэхийг талуудад болон шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдсүгэй. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй. 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ