Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 131/ШШ2023/00002

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 4 дүгээр хороо, төв байранд байрлах, улсын бүртгэлийн *******, регистрийн ******* дугаартай, “******* банк” ХХК,

Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 3 дугаар баг, дугаар гудамж, 23 тоотод оршин суух, ******* онд төрсөн, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******,

Гуравдагч этгээд: Өвөрхангай аймаг, сум, 11 дүгээр баг, 20 дугаар гудамж, 15 тоотод оршин суух, 1989 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаартай, овогт ын ,

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 21,756,522.27 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Тунгалаг,

Хариуцагч: Т.*******,

Гуравдагч этгээд: Ц.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Номингоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК нь хариуцагч Т.*******эд холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 21,756,522.27 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:                                        

1.1. “Зээлдэгч Т.******* нь тус банкны тооцооны төвөөс 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ/202145965903 дугаартай зээлийн гэрээ болон , БГХ/202145965903 тоот барьцааны гэрээ байгуулан 19,000,000 /арван есөн сая/ төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан юм. Зээлдэгч үндсэн зээлийн төлбөрт 978,568.41 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,841,806.54 нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 нийт 3,820,374.95 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч Т.******* гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч /323 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.7 дэх хэсэгт заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. Үүнд:

1. 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөр тасалбар болгон дараах зээлийн төлбөрийг гаргуулах

a) Үндсэн зээлийн үлдэгдэл 18,021,431.59 төгрөг

b) Зээлийн хүүгийн төлбөр 3,553,677.28 төгрөг

c) Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 165,913.40 төгрөг нийт 21,741,022.27 төгрөг

2. Нотариатын зардал 15500 төгрөг

Нийт 21,756,522.27 төгрөгийг хариуцагч Т.*******ээс гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох Өвөрхангай аймгийн сумын 10 дугаар багийн 53 дугаар гудамжны 31 тоотод байрлах 475,76 м.кв газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах” гэж тайлбарлаж байна.

1.2. “Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* нь  2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хаан банкнаас 19,000,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Үндсэн зээл 978,568 төгрөг, хүү 2,841,807 нийт 3,820,375 төгрөг төлсөн. Хугацаа хэтрээд олон хоносон. Үндсэн зээл 18,021,431.59 төгрөг, хүү 3,553,677.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 165,913.40 төгрөг, нотариатын зардалд 15,500 төгрөг, нийт 21,756,522.27 төгрөгийг нэхэмжилж байна. Зээл хүсэгч зээлээ мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр гүйцэтгэлийг хангуулах хүсэлттэй байна...” гэв.

2. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

2.1.  “...Миний бие Эрдэнэс таван толгойн уурхайн компанид жолоочоор ажилладаг байсан. Тэр үед Өвөрхангай аймгийн харьяат Ц.тэй амьдарч байсан. Ингээд 2021 оны 01 дүгээр сард цалингийн зээл авч, Ц. хашаагаа тавьж бид хоёр 19,000,000 төгрөг авч дундаа хэрэглэсэн. 2021 оны 9 дүгээр сар хүртэл хамтдаа амьдарсан. Би эхэндээ зээлийн төлбөрөө төлж байсан. Гэтэл Ц. намайг Өвөрхангайн шүүхэд өгч одоог хүртэл шүүх дээр байна. Ингээд ажил хийх боломжгүй болж зээлийн төлбөрийг хийж чадахгүйд хүрсэн. Иймд мөнгөө хамтдаа хэрэглэж зарцуулсан болохоор хувааж төлөх хүсэлтэй байна” гэж тайлбарыг гаргасан.

2.2.  Хариуцагч Т.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хаан банкнаас 19,000,000 төгрөгийн цалингийн зээл авсан нь үнэн. Эхэн үедээ төлөөд явж байсан боловч ажилгүй болсноос төлж чадахгүй байна. Цаашид ажилд хийгээд зээлээ төлнө” гэж тайлбарыг гаргасан.

3.  Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц. шүүхэд гаргасан тайлбартаа: “Т.******* хариу тайлбар гаргахдаа нэхэмжилсэн мөнгөнүүдийг намайг хамтран хэрэглэсэн тул хувааж төлнө гэж тайлбарлажээ. Миний хувьд хувааж хэрэглэсэн зүйл байгүй. Зээлж авсан мөнгөний задаргааг баримттай тайлбарлая. Зээлийг хаан банкнаас 2021 оны 01 сарын 20-ны өдөр 30 сарын хугацаатай 19,000,000 төгрөг Т.******* цалингийн зээл авсан. Ингэхдээ барьцаа хөрөнгө байхгүй үндэслэлээр миний нэр дээр байх Өвөрхангай аймаг сумын 10 дугаар багийн 53 дугаар гудамжны 31 тоотод байрлах 475,76 м.кв газрыг барьцаа хөрөнгөөр тавьсан. Ингээд зээл гараад Т.*******ийн эзэмшлийн зээлийн 5244123610 тоот данс руу 19,000,000 төгрөг орсноос 2021 оны 01 сарын 21-ны өдөр 12,950,000 төгрөг шилжүүлж тэр мөнгийг нь би эргүүлээд 5031042052 тоот Х.Эрдэнэбилэг гэх хүний данс руу 12,945,850 төгрөг шилжүүлж гүйлгээний утга дээр “Т.*******ээс зээл хаав” гэж бичин машиных нь өрийг дарсан. Тус саарал өнгийн автомашины банк бусыг төлж дуусгасан. Өөрөө энэ машинаа авч явж зарж үрж захиран зарцуулсан. Зээлж авсан 19,000,000 төгрөгийн үлдэгдлээс өөртөө булган малгай, хром гутал, хувцас авсан миний мэдэж байгаагаар. Мөн хүмүүст өртэй өрөө тарааж байгаа гэж байсан. Өөрийнх нь дансны хуулган дээр энэ нь тодорхой харагдах байх. Тухайн зээлээс миний данс руу тал хувийг хэрэглэхээр мөнгө орж ирж байгаагүй. Т.******* нь миний ээж Шарын ын тэтгэврийн зээлийг 2021 оны 01 сарын 18-ны өдөр 1,416,100 төгрөгийг авч тус өдрөө *******ийн 5226029960 тоот дансанд 1,400,000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 04 сарын 03-ны өдөр Т.******* ээжээс тэтгэврийг нь авч зээлүүлсэн 1,400,000 төгрөгийг шилжүүлээд 2021 оны 04 сарын 05-ны өдөр Т.******* ээжийн картыг нууцаар аван өөрийнхөө данс руу буцаан 1,400,000 төгрөг авсан. 2021 оны 3 дугаар сард саарал өнгийн Toyota Prius-20 маркийн машинаа зараад надад байгаа нь 5,000,000 төгрөг л байна гэсэн. Энэ мөнгөөрөө 5 ханатай гэр авсан. 2021 оны 05 сард намайг зодож нүдчихээд аав дүү хүргэний хамтаар ирж 5 ханатай 2 давхар иж бүрэн гэрээ: хөшиг хулдаас, сандал, ширээ, буйдан, шкаф, 32 инчийн зурагт, толь, чемодан, аяга халбага нарийн ширийн бүх зүйлээ аваад явсан. 2021 оны 06 сард миний 1 ширхэг монет бөгжийг ломбардад 08 сард миний бас нэг бөгжийг ломбардад тавьсан. Буцааж ерөөсөө авч өгөөгүй. Миний аль л үнэд хүрч болох зүйлсийг авч явсан. Миний эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учруулсан. Эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгээр гэмтлийн зэрэг тогтоолгож гэм буруугийн асуудал нь шүүхээр шийдвэрлэгдсэн. Миний нэр дээрх хашааг банкны барьцаанд тавьж Т.*******ийн барьцаанд тавьсан хашааг зээлээ төлөөгүй гэх үндэслэлээр хаан банк хурааж авах дээрээ тулж банк иргэний хэргийн шүүхэд хандсан байсан. Иймд миний хувьд тухайн зээлийг хувааж төлөх ямар ч үндэслэл нотлох баримт байхгүй. Тухайн хашааг барьцаалуулах эрхийг Т.*******эд өгөхдөө зарж, үрж, захиран зарцуулах эрх олгоогүй барьцаанд тавиулж буцааж зээлийг төлүүлсний дараа буцааж авах зорилгоор итгэмжлэл олгосон. Иймд миний хуулиар олгогдсон эрх ашиг хөндөгдөж байгаа тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдээр оролцож Өвөрхангай аймаг сумын 10 дугаар багийн 53 дугаар гудамжны 31 тоотод байрлах 475,76 м.кв газрыг буцаад банкны барьцаанаас чөлөөлүүлж өөрийн өмчлөлийн эд зүйлсээ авах хүсэлтэй байна. Т.*******ийн цалингийн зээлийн гэрээнд Ц. миний хувьд ямар нэгэн эрх эдэлж үүрэг хүлээгээгүй болно” гэжээ.

3.1.  Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ч.*******ийн ажиллаж байсан компанид ажиллаад 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас бууж ирээд Ч.*******тэй чатаар танилцсан. 2020 оны 12 дугаар сарын  01-ний өдөр ажил дээрээ очоод 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ажлаас буухад Ч.******* хот руу очоод уулзъя гэж хэлсэн. 2020 оны 12 дугаар сарын , 18-ны өдрүүдэд уулзсан. Ч.******* би жижиг тэрэгтэй болмоор байна. Хамтран зээлдэгч гээд гарын үсэг зурж өгөх хүн олдохгүй байна гэж хэлсэн. 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр банк бус санхүүгийн байгууллагаас УАР улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Toyota Prius-20 маркийн машин авсан. Бид  2021 оны 01 дүгээр сар дөнгөж гаргаад 2 тийшээ явсан. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ч.******* Өвөрхангай аймагт ирээд чамайг гээд ирлээ, гэр чинь хаана бэ, надад таньж мэдэх айл байхгүй гэж хэлээд манайд ирсэн. Ирснийхээ маргааш нь банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хугацаа болчихлоо, Өвөрхангай аймгийн банкнаас цалингийн зээл авъя гэж хэлсэн. Баянхонгор аймгийн хүнд Өвөрхангай аймгийн банк зээл өгдөг юм уу гэхэд хамаагүй өгдөг гэж хэлсэн би судлаад ирлээ гэж надад хэлсэн. Хаан банк өмнөх зээлээ төлөөд, дараагийн зээлээ авч болно гэж хэлсэн. Ч.******* өмнө нь 1,400,000 төгрөгийн цалингийн зээлтэй байсан. 1,400,000 төгрөгийн зээл дарах мөнгө олдохгүй болохоор миний ээжийн тэтгэврийн зээлийг аваад 1,400,000 төгрөгийн зээлээ хаасан байдаг. Зээлээ хаагаад буцаад 19,000,000 төгрөгийг цалингийн зээл авсан. Ч.******* нь банк бус санхүүгийн байгууллагын зээлээ хаахдаа миний дансаар оруулаад би банк бусын данс мөнгийг нь хийж зээлийг нь хаасан. Банк бус санхүүгийн байгууллагаас тодорхойлолт авч нотлох баримтаар шүүхэд өгсөн. Тухайн машиныг Ч.******* өөрөө унаж зарцуулсан. Зээлээ авсныхаа дараа би хүнд өртэй, хүүхдийн мөнгө төлдөг гэж хэлсэн. Тэр өр, хүүхдийн мөнгөндөө тухайн банкнаас авсан мөнгийг зарцуулсан байх. Би юунд зарцуулсан талаар мэдэхгүй байна. Хамт амьдарч байсан гэж ярьж байна. Бид хоёр 20 хоног хамт байсан. Өр зээлээ дарахад тухайн авсан цалингийн зээл хүрэхгүй байсан. Ч.******* анх надтай танилцахад өөрийн гэсэн хөрөнгөгүй байсан ба барьцаанд тавих зүйл байхгүй намайг хашаагаа тавиад өгчих гэж зөндөө гуйсан. Би хашаагаа барьцаанд нь тавьж өгсөн. Би өрх толгойлсон эх 2 хүүхэдтэй, өвчтэй ээжийнхээ хамт амьдардаг. Надад байгаа хөрөнгө минь барьцаанд байгаа хашаа юм. Би тухайн мөнгөнөөс үрэлцээгүй. Ч.******* надтай танилцаад машин, гэр оронтой болсон. Сүүлд Ч.*******ийн аав, хүргэн, дүү нь ирээд буурин дээр минь миний хувцсыг үлдээгээд, гэрийг тавилгатай нь хамт ачаад аваад явсан. Миний эрх ашиг маш их зөрчигдөж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар гуравдагч этгээдээр оролцож байгаа Өвөрхангай аймгийн сумын 10 дугаар багийн 53 дугаар гудамжны 31 тоотод байрлах 476 метр квадрат газрыг банкны барьцаанаас чөлөөлж, өөрийн өмчийн эд зүйлсээ авахаар чин хүсэлттэй байна. Ч.*******ийн цалингийн зээлийн гэрээний харилцаанд би оролцоогүй” гэв.

4. Нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/12242 болон 29/122993 дугаартай итгэмжлэл, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 5540/791 дугаартай итгэмжлэл, Э.Хосбаяр, Д.Энхбат нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 5540/561 дугаартай итгэмжлэл, Т.*******ийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ/202145965903 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн БГҮ202145965903 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн БГХ202145965903 дугаартай хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, зээлийн өргөдлийн маягтын хуулбар, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх барьцаалуулах тухай хүсэлт, дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 5540/791 дугаартай итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Гуравдагч этгээд Ц.ээс УАР улсын дугаартай авто тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2 ширхэг гэрэл зураг, Ц. болон Ш. нарын Хаан банкны дизопит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022/ДШМ/60 дугаартай магадлал зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн “******* банк” ХХК-ийн “Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 21,756,522.27 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч байгууллага дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

2.1. Зээлдэгч Т.******* нь тус банкны тооцооны төвөөс 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ/202145965903 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 19,000,000 /арван есөн сая/ төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд ирээдүйд олох цалин орлого болон Ц.ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай Өвөрхангай аймгийн сумын 10 дугаар багийн 53 гудамжны 31 тоотод байрлах 475,76 м.кв хэмжээтэй, гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг барьцаалуулсан.

2.2. Хариуцагч нь зээлийн төлөлт хугацааг 323 хоногоор хэтрүүлсэн тул зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, зээлдэгчээс 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 18,021,431.59 төгрөг, хүүгийн төлбөр 3,553,677.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 165,913.40 төгрөг нийт 21,741,022.27 төгрөг болон нотариатын зардал 15,500 төгрөг нийт 21,756,522.27 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах.

3. Хариуцагч Т.*******ийн зүгээс “...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх боловч зээлийн гэрээний 19,000,000 төгрөгийг Ц. бид хоёр хамтдаа хэрэглэж зарцуулсан болохоор хувааж төлөх хүсэлтэй байна” гэж маргасан.

4. Гуравдагч этгээд Ц. зүгээс “...би Т.*******ийн цалингийн зээлийн гэрээний харилцаанд оролцоогүй, тухайн зээлийг хувааж төлөх ямар ч үндэслэл нотлох баримт байхгүй бөгөөд өөрийн өмчлөлийн газрыг банкны барьцаанаас чөлөөлж авах чин хүсэлтэй байна” гэж тайлбарлаж байна.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. Хариуцагч Т.******* нь “******* банк” ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ/202145965903 дугаартай зээлийн гэрээ байгуулан 19,000,000 /арван есөн сая/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. (хавтаст хэргийн 13-18 дугаар хуудас)

5.2. Энэхүү зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор Т.******* нь зээлийн гэрээний барьцаанд ирээдүйд олох цалин орлого болон Ц.ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, Өвөрхангай аймгийн сумын 10 дугаар багийн 53 дугаар гудамжны 31 тоотод байрлах 475,76 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан, барьцааны гэрээг байгуулжээ. (хэргийн 19-30 дугаар хуудас)

5.3. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дуусах байсан боловч зээлдэгч Т.******* нь зээлийн төлбөрийг “Зээл, зээлийн хүү төлөх хуваарь”-ийн дагуу төлж барагдуулах үүргээ зөрчсөн, “******* банк” ХХК зөрчлийг арилгах талаах хариуцагчид мэдэгдэж байсан боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй, гэрээний үүргээ удаа дараа ноцтой зөрчсөн болох нь зохигчдын тайлбар болон Т.*******ийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байхаас гадна зохигчид энэ талаар маргаагүй.

6.  Зохигчдын хооронд зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 18,021,431.59 төгрөг, хүүгийн төлбөр 3,553,677.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 165,913.40 төгрөг нийт 21,741,022.27 төгрөг болон нотариатын зардал 15,500 төгрөг нийт 21,756,522.27 төгрөгийг гаргуулах үйл баримтын тухайд маргаагүй, харин гуравдагч этгээд Ц. зээлийн эргэн төлөлтийг хамтран төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болсон.

7.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч “******* банк” ХХК болон Т.******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсжээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн болон хөдлөх барьцааны гэрээнүүд бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасан агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

8.  Банкнаас зээл олгох гэрээгээр банк буюу зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

а/ Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.3-т зээлдэгчийн 5244123610 тоот төгрөгийн дансанд бэлэн бусаар шилжүүлснээр зээлийг олгосонд тооцохоор заасны дагуу 19,000,000 төгрөгийг шилжүүлснээр зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлжээ.

б/ Уг зээлийн гэрээний 2.1.7-д зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу төлнө гэж зээл буцаан төлөх хуваарийг харилцан тохиролцсон байна.

в/ Мөн гэрээний 6.1-д зааснаар “Дараах тохиолдолд банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардана”. 6.1.7-д “Зээлдэгч энэхүү гэрээ буюу барьцааны гэрээний дагуу хүлээсэн аливаа үүрэг, баталгаа, зөвшөөрөл, гэрээний бусад зүйл, заалтыг зөрсөн, эс биелүүлсэн” гэж заажээ.

9.  Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ.” гэж тус тус заасны дагуу зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

10. Хэдийгээр, зээлийн гэрээний хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дуусах байсан боловч зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлтийн хуваарьт заасан зээлийн төлбөр төлөх үүргээ 323 хоногоор хэтрүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

10.1. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, 221.3-т гэрээний үүргийг зөрсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно, 225.1, 225.2-т талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус хуульчилсан.

Ийнхүү нэхэмжлэгч “******* банк” ХХК нь хариуцагчийн гэрээний үүргийн зөрчлийн улмаас зээлийн гэрээ цуцлах нөхцөл байдал бий болсон гэх үндэслэлээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаанаас өмнө гэрээг цуцалж, зээлдэгчээс 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 18,021,431.59 төгрөг, хүүгийн төлбөр 3,553,677.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 165,913.40 төгрөг нийт 21,741,022.27 төгрөгийг гаргуулахаар тооцон шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

Тухайлбал, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй... бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулсан гэрээний 2.4.3.2, 2.4.4-д зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон, үүний дагуу хариуцагч нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн.

10.2. Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй тул нотариатын зардалд 15,500 төгрөг төлсөн талаарх баримт хэрэгт авагдсан бөгөөд үүнийг зээлийн гэрээний гүйцэтгэлийг шаардахтай холбоотойгоор үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал гэж дүгнэх үндэстэй байна.

11. Иймд зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд, гэрээгээр тохиролцсон эргэн төлөх хуваарийн дагуу зээл, түүний хүүг буцаан төлөх үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийгээгүй байх тул зээлдүүлэгч гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжилсэн нь хууль болон гэрээнд нийцэж байна гэж дүгнэлээ.

12. Харин хариуцагч Т.******* нь “...Ц. барьцаанд хашаагаа тавьж бид хоёр зээл 19,000,000 төгрөг хамтдаа хэрэглэж зарцуулсан болохоор хувааж төлөх ёстой” гэх тайлбар гаргаж байгаа боловч тус зээлийн гэрээнд гуравдагч этгээд Ц. нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож гарын үсэг зурж, нэхэмжлэгчийн өмнө зээлийн гэрээний эргэн төлөлтийг төлөх үүрэг хүлээгээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хамтран хариуцах үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

13. Түүнчлэн, нэхэмжлэгч “******* банк” ХХК болон гуравдагч этгээд Ц. нар 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Ц. өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай Өвөрхангай аймгийн сумын 10 дугаар багийн 53 дугаар гудамжны 31 тоотод байрлах 475,76 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалж, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Барьцааны гэрээг хэрхэн байгуулах талаар Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл,түүний байгаа газар, үнийг заана” гэж тус тус зохицуулсан.

13.1. Гуравдагч этгээд Ц. нь “...өөрийн өмчлөлийн газрыг банкны барьцаанаас чөлөөлж авах чин хүсэлттэй” гэх тайлбар гаргаж байх боловч талуудын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь бичгээр байгуулагдсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн байх тул хүчин төгөлдөр хэлцэл байна.

13.2. Иймд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,655 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******ээс 266,655 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан хариуцагч Т.*******ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 21,756,522.27 /хорин нэгэн сая долоон зуун тавин зургаан мянга таван зуун хорин хоёр төгрөг, хорин долоо мөнгө/-ийг гаргуулж “******* банк” ХХК-д олгосугай.

2.  Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан хариуцагч Т.******* төлбөрийг сайн дураар эс төлбөл “******* банк” ХХК, Ц. нарын хооронд хийгдсэн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн барьцааны гэрээний зүйл болох Ц.ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай Өвөрхангай аймгийн сумын 10 дугаар багийн 53 дугаар гудамжны 31 тоотод байрлах 475,76 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг албадан дуудлага худалдаагаар борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,655 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******ээс 266,655 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  О.БАТДОРЖ