Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1227

 

 

 

 

 

 

 

 

 

                                     “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/00940 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ, БХЗХТБААнарт холбогдох

 

Үл хөдлөх хөрөнгүүдийг хураан авахаар битүүмжилснийг хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн төлөөлөгч Г.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 153/1 тоот тогтоолоор манай компанийн өмчлөл, эзэмшилд байдаг улсын эрхийн бүртгэлийн Ү-2201009711 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон/18135/, Товчооны зам, ШТС-100 тоот үл хөдлөх хөрөнгө,

-153/2 тоот тогтоолоор манай компанийн өмчлөл, эзэмшилд байдаг Улсын эрхийн бүртгэлийн Ү-2205016935 дугаартай, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Ажилчны гудамж, ШТС-58 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө,

-153/4 тоот тогтоолоор манай компанийн өмчлөл, эзэмшилд байдаг улсын эрхийн бүртгэлийн Ү-2205017207 дугаартай, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москвагийн гудамж, ШТС-20 тоот үл хөдлөх эд хөрөнгө,

-153/5 тоот тогтоолоор манай компанийн өмчлөл, эзэмшилд байдаг улсын эрхийн бүртгэлийн Ү-2205018225 дугаартай, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол /16052/, Нарны зам, ШТС-37 тоот үл хөдлөх эд хөрөнгө,

-153/6 тоот тогтоолоор манай компанийн өмчлөл, эзэмшилд байдаг улсын эрхийн бүртгэлийн Ү-2205019169 дугаартай, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хувьсгалчдын зам гудамж, ШТС-1 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө,

-153/7 тоот тогтоолоор манай компанийн өмчлөл, эзэмшилд байдаг Ү-2204029547 дугаартай, Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Амгалан 13270, Цагдаагийн академийн өргөн чөлөө, ШТС-75 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгөнүүдийг ... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэрийн дагуу төлбөр төлөгч “Ж Г” ХХК-аас төлбөр авагч Э.Сүрэнд олгох ёстой 51 855 668.321 төгрөгийн төлбөрт ... хураан авахаар битүүмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

Тухайлбал: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгч хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс, эсхүл гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад хөрөнгөнөөс төлбөрийг суутгана гэж заасан.

Төлбөр төлөгч “Ж Г” ХХК нь манай компанитай хамаарал бүхий аж нэгж биш бөгөөд тус компанийн өр төлбөрийг манай компани хариуцах, мөн манай компанийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах хууль зүйн үндэслэл огт байхгүй.

Дээр дурдсан тогтоолын дагуу битүүмжлэгдсэн үл хөдлөх хөрөнгүүд нь “Ж Г” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа боловч тус компанийн өмчлөлийн хөрөнгө биш юм.

Тодруулбал: 2013 онд “Ж Г” ХХК нь өөрийн үүсгэн байгуулсан “Ж” ХХК-ийн 100 хувийн хувьцаагаа иргэн Г.Дашнямд Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу шилжүүлсэн.

Иймд дээрх дурдсан үндэслэлийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн:

-153/1 тоот тогтоолоор манай компанийн өмчлөл, эзэмшилд байдаг улсын эрхийн бүртгэлийн Ү-2201009711 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон/18135/, Товчооны зам, ШТС-100 тоот үл хөдлөх хөрөнгө,

-153/2 тоот тогтоолоор манай компанийн өмчлөл, эзэмшилд байдаг Улсын эрхийн бүртгэлийн Ү-2205016935 дугаартай, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Ажилчны гудамж, ШТС-58 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө,

-153/4 тоот тогтоолоор манай компанийн өмчлөл, эзэмшилд байдаг улсын эрхийн бүртгэлийн Ү-2205017207 дугаартай, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москвагийн гудамж, ШТС-20 тоот үл хөдлөх эд хөрөнгө,

-153/5 тоот тогтоолоор манай компанийн өмчлөл, эзэмшилд байдаг улсын эрхийн бүртгэлийн Ү-2205018225 дугаартай, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол /16052/, Нарны зам, ШТС-37 тоот үл хөдлөх эд хөрөнгө,

-153/6 тоот тогтоолоор манай компанийн өмчлөл, эзэмшилд байдаг улсын эрхийн бүртгэлийн Ү-2205019169 дугаартай, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дугаар хороолол, Хувьсгалчдын зам гудамж, ШТС-1 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө,

-153/7 тоот тогтоолоор битүүмжлэгдсэн Ү-2204029547 дугаартай, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Амгалан 13270, Цагдаагийн академийн өргөн чөлөө, ШТС-75 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгөнүүдийг

... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэрийн дагуу төлбөр төлөгч “Ж Г” ХХК-аас төлбөр авагч Э.Сүрэнд олгох ёстой 51 855 668.321 төгрөгийн төлбөрт хураан авахаар битүүмжилснийг хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлж өгнө үү.

Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1073 дугаар магадлалаар төлбөр төлөгч “Ж Г” ХХК-аас зээлийн гэрээний төлбөрт тооцуулан тус компанийн нэр дээр байгаа эд хөрөнгүүдийг шилжүүлж, төлбөр авагч Олон улсын хамтын ажиллагааны банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Уг төлбөрт шилжүүлэхээр шийдвэрлэгдсэн эд хөрөнгүүд дотор “Ж Г” ХХК-ийн нэр дээр байдаг боловч “Ж” ХХК-д өмчлөх эрх нь шилжиж ирсэн үндсэн нэхэмжлэлд заасан үл хөдлөх хөрөнгөнүүд хамаарч байна.

Дээрх хөрөнгүүдийг нь “Ж Г” ХХК-ийн төлбөрт тооцуулан Олон улсын хамтын ажиллагааны банкинд олгохоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжлэх хөрөнгийн жагсаалтад оруулж, төлбөр гаргуулах ажиллагааг хийж байгаа нь манай компанийн өмчлөх эрхээ хууль ёсоор хэрэгжүүлэхэд саад болж байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасан журмын дагуу нэхэмжлэлд заагдсан Ү-2201009711 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон/18135/, Товчооны зам, ШТС-100 тоот үл хөдлөх хөрөнгө, 153/2 тоот тогтоолоор битүүмжилсэн эрхийн бүртгэлийн Ү-2205016935 дугаартай, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Ажилчны гудамж, ШТС-58 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө,

153/4 тоот тогтоолоор битүүмжилсэн эрхийн бүртгэлийн Ү-2205017207 дугаартай, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москвагийн гудамж, ШТС-20 тоот үл хөдлөх эд,

153/5 тоот тогтоолоор битүүмжилсэн эрхийн бүртгэлийн Ү-2205018225 дугаартай, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол /16052/, Нарны зам, ШТС-37 тоот үл хөдлөх эд хөрөнгө,

153/6 тоот тогтоолоор битүүмжилсэн эрхийн бүртгэлийн Ү-2205019169 дугаартай, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хувьсгалчдын зам гудамж, ШТС-1 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө,

153/7 тоот тогтоолоор битүүмжилсэн Ү-2204029547 дугаартай, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Амгалан 13270, Цагдаагийн академийн өргөн чөлөө, ШТС-75 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгөнүүдийг битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас хасуулахаар, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 3639 дугаар шийдвэр, Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 29-ний өдрийн 1019 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 09 дугаар тогтоолоор төлбөр төлөгч “Ж Г” ХХК-аас 4 749 270 862 төгрөг гаргуулж, төлбөр авагч Хадгаламж банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийн дагуу Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны “Ж” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд байдаг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1200 м.кв талбайтай, Ү-1902001439 гэрчилгээний дугаартай шатахуун түгээх станцыг Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын\алба даалгаврын дагуу Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, 21 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад М.Амарсайханы 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15280011/03 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн.

Уг битүүмжлэгдсэн шатахуун түгээх станцыг “Ж Г” ХХК нь “Ж” ХХК-ийн өмчлөлд 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн бөгөөд барьцааны гэрээний улмаас улсын бүртгэлд бүртгэгдэхгүй өнөөдрийг хүрсэн.

Хэдийгээр уг үл хөдлөх хөрөнгө нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд “Ж” ХХК-ийн нэр дээр бүртгэгдээгүй боловч “Ж” ХХК нь эзэмшиж, ашиглан, үйл ажиллагаа явуулсаар ирсэн “Ж” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө юм.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны даалгаврын дагуу Говьсүмбэр аймгийн 21 тойргийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15280011/03 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай, 15280011/04 тоот Эд хөрөнгө хураах тогтоолуудыг хүчингүй болгож, Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1200 м.кв талбайтай, Ү-1902001439 гэрчилгээний дугаартай шатахуун түгээх станцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэхээр тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Тэгэхээр энэ шилжүүлж авсан хөрөнгө нь өөрийнхөө өр төлбөрт мэдэгдэхгүй байдлаар шилжүүлсэн үйл баримт нь мөн өмчлөх эрхийн хүрээнд энэ хөрөнгүүдийг дур мэдэн шийдвэрлэх эрх байхгүй. Тийм учраас одоохондоо битүүмжлэх ажиллагаа хийгдээгүй байгаа. Гэхээ битүүмжлэх хөрөнгийн жагсаалтад орсон гэдэг асуудлыг тавьж байгаа. Тийм учраас энэ битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас хасуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж, дараах тайлбарыг гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэрээр “Ж Г” ХХК-аас 32 855 296.74 ам доллар буюу 51 596 943 659.3 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 258 142 668 төгрөгийн хамт гаргуулж, Э.Сүрэнд олгож, Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1-д зааснаар хариуцагч “Ж Г” ХХК нь нэхэмжлэгч Э.Сүрэнд 32 855 296.74 ам.доллар буюу 51 596 943 659.3 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны гэрээний дагуу хариуцагч Төрийн банкнаас дээрх төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Сүрэнд олгохоор шийдвэрлэгдсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2014 оны 2 дугаар сарын 4-ний өдөр үүсгэж, төлбөр төлөгч “Ж Г” ХХК болон 100 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Батхүүд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч төлбөрийг барагдуулаагүй.

Иймд төлбөр төлөгчийн өмчлөлд хөрөнгө бүртгэлтэй эсэх холбогдох бүртгэлийн байгууллагаас авсан лавлагаагаар “Ж Г” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй Ү-2205016935, Ү-2205017207, Ү-2205018225, Ү-2205019169, Ү 2204029547, Ү-2201009711 дугаар бүртгэлтэй шатахуун түгээх станцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө Олон Улсын хамтын ажиллагааны банкны үүргийн гүйцэтгэлд давхар барьцаалагдсан холбогдох байгууллагын лавлагаагаар тогтоогдсон тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 84 дүгээр зүйлийг тус тус үндэслэн хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 153/1, 153/2, 153/3, 153/4, 153/5, 153/6 шатахуун түгээх станцыг тус тус битүүмжилсэн.

Мөн тус газарт 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1073 дугаар магадлалаар “Ж Г” ХХК-аас 17 932 743 евро буюу 42 045 183 593 төгрөгийг гаргуулж, Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкинд олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна.

Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Бид нар шүүхийн шийдвэрийн дагуу бүх шийдвэрийг биелүүлнэ, нэгэнт “Ж Г” ХХК-ийн нэр дээр гарсан бүх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрөөр бүрэн барагдуулна өөр төлбөрийг төлөх боломж байхгүй гэж өөрсдөө удаа дараа бичгээр болон амаар хэлж байсан. Тийм учраас энэ талаар “Ж Г” ХХК-аас тодруулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Ийм учраас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хуулийн дагуу биелүүлээд хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа тул энэ ажиллагааг хүчингүй болохыг хүссэн нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Банк хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төлбөр төлөгч “Ж” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцан дараах тайлбарыг гаргаж байна.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 3639 дугаартай шийдвэр, Давж заалдах шатны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1019 дугаар магадлалтай, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 09 дугаар тогтоолоор “Ж Г” ХХК-аас 4 749 270 896.02 төгрөг гаргуулж, Хадгаламж банкинд олгох, мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 10547/с дугаартай шүүгчийн захирамжаар “Ж Г” ХХК-ас 985 688 200 төгрөгийг гаргуулж, Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газарт, Улсын тэмдэгтийн хураамж 5 086 391 төгрөгийг Улсын орлогод тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-ийг тус тус баримтлан “Ж Г” ХХК-ийн зээлийн өрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан доорх хөрөнгүүдийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гүйцэтгэх баримт бичигт тусгасан.

1. Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг /17110/ Наадамчдын зам, ШТСтанц 109-д байршилтай 247 м.кв, Ү-2206010848 гэрчилгээний дугаартай ШТСтанц /газарт орсон/ НШГАлбаны 2015 оны 3/42380 тоот тогтоолоор түдгэлзүүлсэн /одоо юу ч байхгүй/

2. Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, НТД:8026/0039, Шатахуун түгээх станцын зориулалттай газар эзэмших эрх/газарт орсон/,

3. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 865.1 м.кв, №0203586, НТД:3051/0086 гэрчилгээний дугаартай Авто засварын зориулалттай газар НШГАлбаны 2005 оны 3/42375 тоот албан бичгээр түдгэлзүүлсэн.

4. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 1800 м.кв талбайтай №0203576, НДТ:8028/0185 гэрчилгээний дугаартай ШТСтанцын зориулалттай газар эзэмших эрх

5. Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо, ЭТӨЧ 131/3 дугаар байрны 17 тоотод байрлах, 65.76 м.кв, Ү-2201016698 гэрчилгээний дугаартай 2 өрөө байр НШГАлбаны 2017 оны 3/9945 тоот албан бичгээр түдгэлзүүлсэн. /Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 00199 дугаар шийдвэрээр орон сууцны өмчлөгчөөр Д.Лхамсүрэнг тогтоосон/

6. Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо, ЭТӨЧ 131/3 дугаар байрны 7 тоотод байрлах 65.76 м.кв, Ү-2201016697 гэрчилгээний дугаартай 2 өрөө байр

НШГАлбаны 2017 оны 3/9945 тоот албан бичгээр түдгэлзүүлсэн. /Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 00199 дугаар шийдвэрээр орон сууцны өмчлөгчөөр О.Хашчулууныг тогтоосон/

7. Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо, ЭТӨЧ 131/3 дугаар байрны 27 тоотод байрлах 65.76 м.кв, Ү-2201016696 гэрчилгээний дугаартай 2 өрөө байр

НШГАлбаны 2017 оны 3/9945 тоот албан бичгээр түдгэлзүүлсэн. /Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 00199 дугаар шийдвэрээр орон сууцны өмчлөгчөөр О.Отгонболдыг тогтоосон/

8. Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ЭТӨЧ 49/Б байрны 29 тоотод байрлах 61.25 м.кв,Y-2204027092 гэрчилгээний дугаартай 2 өрөө байр НШГАлбаны 2015 оны 1/42370 тоот албан бичгээр түдгэлзүүлсэн.

9. Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ЭТӨЧ 49/Б байрны 23 тоотод байрлах 61.25 м.кв,Y-2204027091 гэрчилгээний дугаартай 2 өрөө байр НШГАлбаны 2015 оны 1/42370 тоот албан бичгээр түдгэлзүүлсэн.

10. Архангай аймгийн Тариат сумын төвд байршилтай 35 м.кв, Ү-0104002267 гэрчилгээний дугаартай ШТСтанц 2015 онд түдгэлзүүлсэн, Оросын холбооны улсын хамтын ажиллагааны банктай байгуулсан гэрээ бүртгэлтэй. /2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийн албан даалгавар явуулсан/

11. Архангай аймгийн Тариат суманд байрлах 1000 м.кв, №0127798, НТД:8020800292 гэрчилгээний дугаартай ШТСтанцын зориулалттай газар эзэмших эрх НШГАлбаны 3/13179 тоотоор түдгэлзүүлсэн/2018.11.12-нд шийдвэр гүйцэтгэгчийн албан даалгавар явуулсан/

12. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутагт байрлах 1200 м.кв талбай, Ү-1902001439 гэрчилгээний дугаартай ШТСтанцын барилга. НШГАлбаны 2015 он 3/42373 тоот албан бичгээр түдгэлзүүлсэн./2018.11.12-нд шийдвэр гүйцэтгэгчийн албан даалгавар хүргүүлсэн/

Шийдвэр гүйцэтгэгчийн 15280611/02 дугаартай албан даалгаврыг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1/11479 тоот албан бичгээр Говьсүмбэр аймаг руу хүргүүлсэн.

Албан даалгаварт дурдсан битүүмжлэх, хураах ажиллагааг Говьсүмбэр аймгийн шийдвэр гүйцэтгэгч хошууч М.Амарсайхан 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15280611/03 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор хөндлөнгийн гэрчээр Ж.Мэндсайхан, П.Отгонжаргал, “Ж Г” ХХК-ийн эрхлэгч Э.Энхчимэг нарыг байлцуулан битүүмжилж, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 15280611/04 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хөндлөнгийн гэрчээр Ж.Мэндсайхан, П.Отгонжаргал, Баярмагнай, “Ж Г” ХХК-ийн эрхлэгч Э.Энхчимэг нарыг байлцуулан хураасан.

Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Энэ хураах ажиллагаа явагдсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ж Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнхтариа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулж буй ... Сүхбаатар дүүргийн иргэний анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэрийг үндэслэн, төлбөр төлөгч “Ж Г” ХХК-аас төлбөр авагч Э.Сүрэнд олгох ёстой 51 855 668 321 төгрөгийн төлбөрийг гаргуулах ажиллагааны явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 151/1-ээс 151/7 хүртэлх шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг хэргийн материалаас судалж үзэхэд: Жаст группийн 100 хувь хөрөнгө оруулалттай “Ж” ХХК-д бэлэглэлийн гэрээгээр 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлж, гэрээг нотариатаар батлуулан эзэмших эрхийн гэрчилгээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлж авах тухай гэрээнд тус бүрт нь заасан байна.

Гэвч “Ж” ХХК нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн аль нь ч гаргах эрхтэй гэж заасан байхад “Ж” ХХК энэ үүргээ биелүүлээгүй байна.

“Ж Г” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банктай хууль ёсны хүчин төгөлдөр зээлийн хязгаартай 10К/08 гэрээг байгуулахдаа үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор эдгээр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдээ барьцаалжээ.

2008 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 281.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж, эхний удаа 7 200 000 евро, 800 000 еврог нийт 17 932 743 еврог “Жаст” ХХК-д шилжүүлсэн байна. “Жаст групп” зээлдэгч нь эргэн төлөлтийн үүргээ биелүүлээгүй учир харилцан тохиролцож зээл төлөлтийн хугацааг 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулсан боловч зээл төлөгдөөгүй учир ЭЗХА-ны Олон улсын банкны нэхэмжлэлээр дүүргийн иргэний хэргийн 1 дүгээр шүүхийн шүүх хуралдаан 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр болсон шүүх хуралд “Ж Г” ХХК-ийн төлөөлөгч Атармаа оролцож, хуралд тайлбарлахдаа: “Ж Г” ХХК санхүүгийн хүндрэлтэй болж, 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ж” ХХК-ийг иргэн Дашнямд 2013 оны 1 дүгээр сарын 01-нд худалдаж, ЭЗХА Олон улсын банкинд төлөх ёстой зээлийг “Ж” ХХК-аар төлүүлэхээр тохиролцсон юм.

Зээлийн гэрээнд барьцаалагдсан хөрөнгүүд Жаст группийн нэр дээр байдаг ч “Ж” ХХК-ийн санхүүгийн тайлан тэнцэлд бүртгэгдсэн, тус компанийн үйл ажиллагаанд зөвхөн хэрэглэгдэх зориулалттай тул компаниас салгаж үл болох хөрөнгүүд юм гэж тайлбарласнаас үзэхэд зээл төлөлтийн гэрээнд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгүүд нь “Ж Г” ХХК-ийн хөрөнгө гэж тодорхойлсон байна.

“Жаст групп” зээлийн гэрээний үүргийн биелэлтээ хангах зорилгоор ЭЗХАОУ-ын банкинд барьцаалуулсан эд хөрөнгүүдээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн нь одоо хүчинтэй байна.

Давж заалдах шатны 10 дугаар шүүх 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хэргийг хэлэлцээд зээлдүүлэгч, зээлдэгч хоёрын зээлийн төлбөрийг барьцаалагдсан үл хөдлөх хөргүүдээр тооцож зээлийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Барьцааны гэрээнд заагдаж битүүмжлэгдсэн хөрөнгүүд нь “Ж Г” ХХК-д өмчлөх эрхийн болон, барьцаалагдсан хөрөнгийн бүртгэлтэй учир “Ж Г” ХХК ЭЗХА-ны Олон Улсын банктай байгуулсан зээлийн гэрээний 2.1.1, 2.1.2-т зааснаар барьцааны зүйлийг банкны барьцаанд байх хугацаанд аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх үүргийг хүлээсэн байна.

Иймээс “Жаст” ХХК-ийн зээлийн төлбөрт тооцогдсон нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаа болон битүүмжлэлээс чөлөөлөх үндэслэлгүй байна.

Мөн Иргэний хуулийн 162 дугаар зүйлийн 162.1.2-т зааснаар барьцаалуулагч нь барьцааны зүйлийн хувьд гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бол барьцаалагчаас зөвшөөрөл авах үүрэгтэй гэж заасан байна.

“Ж Г” ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох эрүүгийн хэрэгт Э.Сүрэнгээс 51 855 668 321 төгрөгийн зээл авсан, түүнийгээ төлөх асуудалд Хадгаламж банкаар баталгаа гаргуулсан гэх асуудал нь хамт шалгагдаж, эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тул иргэний хэрэгт тайлбар өгөх боломжгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.2.8 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Улсын бүртгэлийн Ү-2201009711 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Сонсголон/18135/, Товчооны зам, ШТС-100 тоотод байрлах, үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2205016935 дугаартай, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс/16100/, Ажилчны гудамж, ШТС-58 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2205017207 дугаартай, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс/16100/, Москвагийн гудамж, ШТС-20 тоот үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2205018225 дугаартай, Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол/16052/, Нарны зам, ШТС-37 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2205019169 дугаартай, Баянгол дүүрэг, 11-р хороо, 4-р хороолол, Хувьсгалчдын зам гудамж, ШТС-1 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2204029547 дугаартай, Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Амгалан 13270, Цагдаагийн академийн өргөн чөлөө, ШТС-75 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг, хариуцагч Банк хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1200 м.кв талбайтай, Ү-1902001439 гэрчилгээний дугаартай шатахуун түгээх станцыг битүүмжилснийг хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлүүлэх нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүүн давж заалдах гомдолдоо:

... Шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага тус бүрт нь үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр нэгтгэн шийдвэрлэхдээ дараах нөхцөлийг анхаарч үзсэнгүй.

Нэхэмжлэгч нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан "Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэрийн дагуу төлбөр төлөгч "Жаст групп" ХХК-аас төлбөр авагч Э. Сүрэнд олгох ёстой 51 855 668.321 төгрөгийн төлбөрт" битүүмжлэгдсэн эд хөрөнгүүд болох Улсын эрхийн бүртгэлийн Ү-2205016935 дугаартай, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Ажилчны гудамж, ШТС-58 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр,

  • Улсын эрхийн бүртгэлийн Ү-2204029547 дугаартай, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Амгалан 13270, Цагдаагийн академийн өргөн чөлөө, ШТС-75 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө нь 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр,
  • Улсын эрхийн бүртгэлийн Ү-2205019169 дугаартай, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хувьсгалчдын зам гудамж, ШТС-1 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгө нь 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр,
  • Улсын эрхийн бүртгэлийн Ү-2205018225 дугаартай, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2-Р хороолол /16052/,Нарны зам, ШТС-37 тоот үл хөдлөх эд хөрөнгө нь 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр,

• Улсын эрхийн бүртгэлийн Ү-2205017207 дугаартай, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москвагийн гудамж, ШТС-20 тоот үл хөдлөх эд хөрөнгө нь 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр

• Улсын эрхийн бүртгэлийн Ү-2201009711 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон /18135/, Товчооны зам, ШТС-100 тоот үл хөдлөх эд хөрөнгө нь 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр

• Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1200 м.кв талбайтай, Ү-1902001439 гэрчилгээний дугаартай шатахуун түгээх станц-ыг 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээний дагуу тус тус “Ж” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байгааг анхаарч үзсэнгүй.

Эдгээр гэрээнүүд нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3 дахь хэсэгт "Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ" гэж зааснаар хэлбэрийн шаардлага хангасан буюу бичгийн хэлбэрээр хийгдэж, нотариатаар гэрчлүүлсэн хүчин төгөлдөр гэрээ юм.

Ингээд дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх бүрэн эрхээ баталгаажуулахаар гэрээнд заасан хугацааны дотор харьяалах эд хөрөнгийн улсын бүртгэлд хандсан боловч нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар бүртгэл хийж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгоогүй болно. Хэдийгээр эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар бүртгэл хийгээгүй боловч манай компани нь тус шатахуун түгээх станцуудыг эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж, үйл ажиллагааг нь хэвийн явуулсаар байсан.

Өөрөөр хэлбэл бүртгэлийн байгууллага нь аливаа хуулийн этгээд, эд хөрөнгийн талаарх мэдээллийг баталгаажуулж, бүртгэх, нотлох чиг үүрэгтэй болохоос өмчлөх эрхийг бий болгох, дуусгавар болгох эрх зүйн үндэслэлгүй тул манай компани нь дээр дурдсан эд хөрөнгүүдийг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авч шударгаар өмчлөх болон эзэмших эрх олж авсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгч хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс эсхүл гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад хөрөнгөнөөс төлбөрийг суутгана гэж заасан.

Төлбөр төлөгч "Жаст групп" ХХК нь нэхэмжлэгч компанитай хамаарал бүхий аж ахуйн нэгж иш бөгөөд тус компанийн өр төлбөрийг хариуцах компанийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах хуулийн үндэслэл огт байхгүй.

Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэртэй холбоотойгоор хуурамч нотлох баримт бүрдүүлж, шийдвэр гаргуулсан гэх эрүүгийн хэрэг үүсэн шийдвэрлэгдэж байгаа байдалд шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх байдлыг нотлох зорилгоор улсын бүртгэлийн байгууллагаас маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэх бүртгэл хэрхэн хийгдэж байсан ямар шалтгааны улмаас хийгдээгүй талаарх баримтыг тодруулах зорилгоор баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч хэрэгт ач холбогдол бүхий биш гэж үзэж нотлох баримтаар гаргаагүй болно.

Гэтэл анхан шатны шүүхээс дээрх байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1073 дугаар магадлалаар төлбөр төлөгч "Жаст групп" ХХК-аас зээлийн гэрээний төлбөрт тооцуулан тус компанийн нэр дээр байгаа эд хөрөнгүүдийг шилжүүлж, төлбөр авагч Олон улсын хамтын ажиллагааны банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг төлбөрт шилжүүлэхээр шийдвэрлэгдсэн эд хөрөнгүүд дотор "Жаст групп" ХХК-ийн нэр дээр байдаг боловч “Ж” ХХК-д өмчлөх эрх нь шилжиж ирсэн дээрх хөрөнгүүд багтсан байгаа бөгөөд уг хөрөнгийг төлбөрт тооцуулах хөрөнгийн жагсаалтаас хасуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ байдалд шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Шийдвэр гүйцэтгэх албанаас уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор ямар нэгэн битүүмжлэх хураах ажиллагаа явуулаагүй болно.

Иймд 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар 181/ШШ2019/00940 дугаартай шийдвэр бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч НШШГГ, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгүүдийг хураан авахаар битүүмжилснийг хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэсэн тайлбар гаргажээ.  

 

            Нэхэмжлэгч “Ж” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...төлбөр төлөгч “Ж Г” ХХК нь манай компанитай хамаарал бүхий аж ахуйн нэгж биш бөгөөд тус компанийн өр төлбөрийг манай компанийн хариуцах, мөн манай компанийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах үндэслэлгүй” гэж тайлбарласан байна. 

 

            Хэрэгт Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 3225 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1073 дугаар магадлал авагдсан байх бөгөөд “Ж Г” ХХК нь Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкинд 17 932 743 евро буюу 42 045 183 593 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг магадлалд нэрлэн заасан эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн.

  /1 хавтас 113-147, 151-194 дүгээр тал/

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 3638 дугаар шийдвэрээр “Ж Г” ХХК-аас 4 749 270 896.02 төгрөгийг гаргуулж Хадгаламж банкинд олгохоор шийдвэрлэсэн. /1 хавтас 231-234 дүгээр тал/

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дүгээр шийдвэрээр “Ж Г” ХХК-аас 32 855 296.74 ам.доллар буюу 51 596 943 659.3 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид 258 142 668 төгрөг гаргуулан Э.Сүрэнд олгохоор шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэрүүд хэрэгт авагдсан байна. /1 хавтас 60-62 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд  “Ж Г” ХХК нь 2013 онд өөрийн үүсгэн байгуулсан “Жаст Ойл” ХХК-ийн 100 %-ийн хувьцаагаа “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний дагуу иргэн Г.Дашнямд, /3 дугаар хавтас 127-128/

мөн “Ж Г” ХХК нь “Жаст Ойл” ХХК-ийн хооронд 2013 оны 6 дугаар сарын 19-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэл”-ийн гэрээгээр Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо, Амгалан 13270, Цагдаагийн академийн өргөн чөлөө ШТС-75, Говь-Сүмбэр аймаг Сүмбэр сум 2 дугаар баг ШТС -ыг, 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ”-гээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Сонсголон /18135/ Товчооны зам ШТС-100, Баянгол дүүрэг 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс /16100/Ажилчны гудамж ШТС-58, Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, /16052/ Нарны зам ШТС-37, Баянгол дүүрэг 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хувьсгалчдын зам ШТС-1 станцуудыг “Жаст Ойл” ХХК-д тус тус шилжүүлсэн байна.

  /1 хавтас 22-23, 26-27, 30-31, 38-39, 44-45, 205-206 дугаар тал/

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан бөгөөд төлбөр төлөгч “Ж Г” ХХК-ийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг “Ж” ХХК-д шилжүүлсэн байгаа боловч хуульд заасан журмын дагуу шилжүүлээгүй, тус компани өмчлөгчөөр бүртгэгдээгүй байна.

 

Нийслэлийн Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1717 тоот, Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэс 2015 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 261 тоот албан бичгүүдээс үзэхэд Баянгол дүүрэг 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс /16100/ Ажилчны гудамж ШТС-58-ыг тоот хаягтай ШТС-ын барилга нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016935 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс /16101/ Ажилчны гудамж ШТС-20 тоот хаягтай шатахуун түгээх станцын барилга нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017207 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, /16052/ Нарны зам ШТС-37 тоот хаягтай шатахуун түгээх станцын барилга нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018225 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Сонсголон /18135/ Товчооны зам ШТС-100 тоот нефть хадгалах зориулалттай барилга нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2201009711 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүд нь 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банктай байгуулсан 12 000 000 еврогийн зээлийн гэрээний барьцаанд,

Баянгол дүүрэг 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хувьсгалчдын зам ШТС-1 тоот хаягтай шатахуун түгээх станцын барилга нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2205019169 дугаарт бүртгэлтэй бөгөөд 2008 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Хадгаламж банктай байгуулсан 1 300 000 000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд тус тус бүртгэлтэй байна.        

/1 хавтас 64, 68 дугаар тал/

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Барьцааны зүйлийг энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан бөгөөд барьцааны зүйл болох эд хөрөнгийн өмчлөгч солигдсон нь барьцааны эрх дуусгавар болох хууль зүйн үндэслэл байхгүй юм.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 3638 дугаар шийдвэрээр “Ж Г” ХХК-аас 4 749 270 896.02 төгрөг гаргуулж “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр шүүхийн шийдвэрүүдэд нэрлэн заагдсан Говь-Сүмбэр аймаг, Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1200 м.кв талбайтай, Ү-1902001439 гэрчилгээний дугаартай шатахуун түгээх станцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15280611/03 тоот тогтоолоор битүүмжилсэн байна. /1 хавтас 237 дугаар тал/

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас “Ж Г” ХХК-ийн хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрт нэрлэн заагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 153/1 тогтоолоор Ү-2201009711 дугаарт бүртгэлтэй, 153/2 тогтоолоор Ү-2205016935 дугаарт бүртгэлтэй, 153/4 тогтоолоор Ү-2205017207 дугаарт бүртгэлтэй, 153/5 тогтоолоор Ү-2205018225 дугаарт бүртгэлтэй, 153/6 тогтоолоор Ү-2205019169 дугаарт бүртгэлтэй, 153/7 тогтоолоор Ү-2204029547 дугаарт бүртгэлтэй шатахуун түгээх станцуудыг битүүмжилсэн ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Төлбөр төлөгч “Ж Г” ХХК нь шүүхийн шийдвэрүүдийг сайн дураараа биелүүлээгүйгээс албадан гүйцэтгүүлэхээр шийдвэр тус бүр дээр гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагааг явуулж төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-т заасныг зөрчөөгүй байна.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дүгээр шийдвэрээр “Ж Г” ХХК-аас 32 855 296.74 ам.доллар буюу 51 596 943 659.3 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид 258 142 668 төгрөг гаргуулан Э.Сүрэнд олгохоор шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон ба “Ж Г” ХХК-ийн захирал, Хадгаламж банкны ТУЗ-ийн дарга Ш.Батхүү, Г.Алтан, Э.Сүрэн нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 1802002660003 тоот тогтоол хэрэгт авагдсан байна.

  /2 хавтас 29-58 дугаар тал/

 

            Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн зөв дүгнэж хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.       

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/00940 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Ж” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.ТУЯА

 

                                                      ШҮҮГЧИД                              Э.ЗОЛЗАЯА

 

     Ц.ИЧИНХОРЛОО