| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/03717/И |
| Дугаар | 183/ШШ2023/00009 |
| Огноо | 2022-12-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2023/00009
2022 оны 12 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2023/00009 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, холбай толгой 00 гудамж, 000 тоот хаягт оршин суух, Ө Н-О /ДЭ00000000/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 00 байр, 0 дугаар орц, 00 тоот хаягт оршин суух, Д. М /УЗ00000000/-д холбогдох,
3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ө.Н-О
Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ө.Н-О нь Д.С-д холбогдуулан 3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ө.Н-Оминий бие 2022 оны 5 дугаар сарын 15-наас Д.С-ийн экскавотарыг 2022 оны 7 дугаар сарын 09-ны өдөр хүртэл нийт 54 хоног барьсан. Ажлын хөлс гэж 5 дугаар сарын 29-нд 1 750 000 төгрөг авсан. Түүнээс хойш дахин 2022 оны 7 дугаар сарын 6-нд 1 000 000 төгрөг авсан. Нийт 54 хоногоос 24 хоногийн ажлын хөлс болох 2 750 000 төгрөг авсан. Одоо үлдсэн 30 хоногийн ажлын хөлс болох 3 500 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагч бичгээр ямар нэг тайлбар өгөөгүй байна.
3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, цахим үнэмлэхний хуулбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 2-4 хуу/
4. Хариуцагчаас ямар нэгэн бичгийн нотлох баримт өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ө.Н-О нь хариуцагч Д.С-д холбогдуулан ажлын хөлс 3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Анх Дарханы зам дээр ажиллаж байх үед Д.С-тэй танилцсан бөгөөд надтай адилхан эксковаторын жолооч хийдэг байсан ба удалгүй өөрөө эксковатор худалдаж авсан гээд нэг сарын 3 500 000 төгрөгийн хөлсөөр жолоочоор ажиллах санал тавьсан. Амралтын өдөр болон ажиллаагүй өдөр зэргийг тооцохгүйгээр 3 500 000 төгрөгийн хөлсөөр ажиллахаар тохиролцсон бөгөөд зах зээл дээр эксковаторын жолоочийн ажиллах хөлс ийм байдаг. Ажил олох үүрэг нь эксковаторын эзний үүрэг ба ажилтай үед ажил амралтын өдрийг үл харгалзан жолооч ажилладаг. 2022.05.15-ны өдрөөс 2022.07.09-ний өдөр хүртэл нийт 54 хоног ажилласнаас 2022.05.29-нд 1 750 000 төгрөг, 2022.07.06-нд 1 000 000 төгрөгийн хөлс авсан. Иймд үлдэх 30 хоногийн ажлын хөлс болох 3 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
2. Хариуцагч Д.С- нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.
3. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3 дугаарт дурдагдсан Ө.Н-О-ын эзэмшлийн Хаан банкин дахь 0000000000 дугаарын дансны хуулгаар 2022.07.06-ны өдөр 0000000000 дугаарын данснаас 1 000 000 төгрөгийг цалин гэх утгатай шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
4. Шүүх, зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа аман хэлцлийн хэлбэрээр байгуулагдсан гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 359.2-т Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно. гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч ажлын хөлсийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Тодруулбал, шүүхээс хариуцагчид 2022.10.04-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хуульд заасан хэргийн оролцогчийн эрх үүргийг тайлбарласан боловч хариуцагч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан ямар нэг тайлбарыг ирүүлээгүй, 2022.12.06-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч цахимаар оролцож, шүүх хариуцагчийн, өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан боловч 2022.12.21-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгааныг дурдсан баримт хүсэлтийг ирүүлээгүй.
Дээрхээс үзэхэд, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүрэг тайлбарласнаас хойш шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд хариуцагч тайлбар татгалзлаа ирүүлэх, нотлох боломжит хугацаа байсан гэж үзэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг хэргийн оролцогч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх эрх үүрэгтэй байхаар тус тус зохицуулсан.
Иймд нэхэмжлэгч Ө.Н-Оын эзэмшлийн Хаан банкин дахь 0000000000 дугаарын дансанд 2022.07.06-ны өдөр 0000000000 дугаарын данснаас 1 000 000 төгрөгийг цалин гэх утгатай шилжүүлсэн үйл баримтаар талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ аман хэлцлийн хэлбэрээр байгуулагдсан болох нь нотлогдож байна гэж дүгнээд 3 500 000 төгрөгийн хөлс төлөх үүргээ биелүүлсэн болохоо хариуцагч нотлоогүй, нотлох эрх үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр хариуцагч Д.С-ээс 3 500 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ө.Н-От олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэлээ.
5. Тухайн өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид 2022.12.06-ны өдөр шүүх хуралдаанд цахимаар оролцох үед биечлэн мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгааныг дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй тул шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Ш овогт Д.М /УЗ00000000/-ээс 3 500 000 /гурван сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б овогт Ө. Н-О /ДЭ00000000/-т олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.Н-Оын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.С-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ
f