Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2023/00686

 

 

 

 

 

 

 

 

                               2023         02            09

                               184/ШШ2023/00686

              

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 7 дугаар хороо, ******* Б-12-******* тоот хаягт байрлах “******* ******* *******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 13 дугаар хороо, ******* хороолол, 9 дүгээр байр, тоот хаягт оршин суух Боржигин овогт гийн /РД:/-д холбогдох,

Гэрээний үүрэгт 21,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Г., хариуцагч С., гэрч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нарандэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* ******* *******” ХХК нь С.тэй 2021 оны 09 дүгээр сард аман гэрээ байгуулан ресиденс хотхоны нэгдсэн гражын ажил хийлгэхээр тохирсон. Тус ажлыг эхлэхэд урьдчилгаа төлбөр болгон 21,900,000 төгрөгийг хаан банкны данс руу шилжүүлэн өгсөн боловч урьдчилгаа мөнгө аваад утсаа авахгүй залилан алга болсон болно гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С. нь 2021 оны 8 дугаар сард “******* ” ХХК-ийн захирал Г.той иргэн, хуулийн этгээдийн барилга, байгууламж бариулах захиалгын дагуу захиалсан барилгын ажлыг хамтран гүйцэтгэхээр аман гэрээ байгуулсан. Гол нөхцөл нь “******* ” ХХК нь өөрийн барилга угсралтын тусгай зөвшөөрөлд тулгуурлан ажил олж, захиалагч нартай гэрээ байгуулах, миний зүгээс ажиллах хүчээр хангаж, барилгын инженерийн ажлыг өөрийн биеэр удирдан гүйцэтгүүлэх, хянах гэсэн тус тусын оролцоотой, захиалгат ажлын цэвэр ашгаа 50, 50 хувиар хувааж авах, мөн ажлын явцад шаардлагатай тоног төхөөрөмжөө хоёр талаасаа ханган ашиглахаар харилцан тохиролцож дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Үүнд: 2021 оны 8 сард “ ” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, 22-ын товчооны хойно байрлах үйлдвэрийн м2 талбайтай сэндвичэн барилгын суурийн болон зоорийн давхрын ажил, нийт 83,160,000 төгрөгний гэрээний үнийн дүнтэй угсралтын ажлыг хамтран хийж гүйцэтгэсэн. Ингэхдээ миний бие тохиролцооны дагуу ажиллах хүчээр хангаж барилга угсралтын явц дахь инженерийн бүхий л ажлыг гардан хийж гүйцэтгэсэн ба харин ажлын гүйцэтгэлийн хөлс “******* ” ХХК-ийн данс руу шилжин орж байсан. Тиймээс тус компаниар зөвхөн ажилчдын ажлын хөлсийг төлүүлсэн ба тохиролцоо ёсоор өөрт ирэх ашгийн 50 хувийн төлбөр болох 20,790,000 төгрөгийг хүлээж аваагүй байхдаа дараагийн ажил болох “ ” хотхоны нэгдсэн гражийн ажлыг хамтран хийхээр болсон. Өөрөөр хэлбэл өөрт ирэх ашгийн 50 хувь болох 20,790,000 төгрөгийг “******* ” ХХК-иас өнөөг хүртэл хүлээн аваагүй хохирсон.

2021 оны 8 сарын сүүлээр ******* ХХК нь “ ” хотхоны гражийн ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсны дагуу “ ” хотхоны гражийн ажлыг эхлүүлсэн. Тохиролцсон ёсоор миний бие нь барилгын ажилд ашиглагдах өөрийн өмчлөлийн солонгос сапуд 100 ширхэг /тухайн үеийн түрээсийн ханш 1 өдрийн 1 ширхэг сапуд 200 төгрөг/, хом матагч 1 ширхэг /тухайн үеийн түрээсийн үнэ 1 сарын 60,000 төгрөг/ тоног төхөөрөмжийг барилгын талбайд буулган гражийн угсралтын ажилд ашиглуулсан. Ажлын явцад ажилчдын цалинд зориулан миний Хаан банкны тоот дансанд 6,900,000 төгрөг шилжүүлснээс миний бие 6,938,200 төгрөгийг цалин болон ажилчдын хоолонд тавьж олгосон. Гражийн угсралтын 6 удаагийн бетон цутгалтын явцад ын зүгээс гүйцэтгэл дүгнэж тооцоо хийх дөхөж байсан тул удаа дараалан надтай ам муруйх шалтаг гаргаж байсныг миний бие тэвчин өнгөрүүлж байсан. Гэвч инженерийн мэдлэггүй хүн инженерийн ажил руу орж ёс зүйгүй үйлдэлгаргаж байсан тул миний бие дахин той хамтран ажиллах боломжгүй болсон Энэхүү гражийн ажил 280 орчим сая төгрөгний гэрээний үнэтэй байснаас миний биет тус ажлыг орхих үед гэрээний ажлын 50 хувийг ажилчдаараа гүйцэтгүүлж дуусаад байсан. Тиймээс тус гражийн ажлаас авахаар тооцож байсан нийт ашгийн миний хийж дуусгасан гүйцэтгэлд ногдох ашиг болох 17,500,000 төгрөгнөөс 15,000,000 төгрөгийг би “******* ” ХХК-иас хүлээж авсан. Харин “ ” хотхоны гражийн ажлыг гүйцэтгэхэд ашиглуулсан 5,000,000 төгрөгийн үнэ бүхий солонгос сапуд 100 ширхэг, 1,000,000 төгрөгний үнэ бүхий хом матагч 1 ширхэгийг өнөөг хүртэл надад хүлээлгэн өгөөгүй байгаа болно.

Миний бие нь барилгын талбайд ажиллах ажилтныг олж ажиллуулах, ажлыг стандарт шаардлагын дагуу гүйцэтгүүлэх, шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, хэрэгслийг гаргах, гүйцэтгэлд хяналт тавих зэрэг бүхий ажлыг гүйцэтгэж байсан бөгөөд “******* ” ХХК нь ажлын гүйцэтгэлийн төлбөрийг өөрийн дансаар 100 хувь хүлээн авч, “******* ” ХХК нь ажлын гүйцэтгэлд бага зардал гаргаж байсан болно. Харин надаас 21,900,000 төгрөгийг нэхэмжилж байгаад би гайхаж байна. Тиймээс “******* ” ХХК-ийн захирал ын нэхэмжилж буй 21,900,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй учир тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт:  нэхэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, “******* ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г.ын иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн лавлагаа, “******* ” ХХК-ийн төрийн банк дахь дансны хуулга, “******* ” ХХК-ийн дүрэм, “******* ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16/21 дугаартай Акояа Резинденс төсөл, 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ,

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: хариу тайлбар, С.ийн Хаан банк дахь дансны хуулга.

3.3 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтгүй болно.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. “******* ******* *******” ХХК-аас С.эд холбогдуулан “29,100,000 /хорин есөн сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч С. эс зөвшөөрч маргадаг бөгөөд нэхэмжлэгчээс шүүх хуралдааны явцад 6,900,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 15,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. “******* ******* *******” ХХК С. нар нь хамтран ажиллахаар амаар тохиролцож, “******* ******* *******” ХХК-ийн барилгын угсралтын тусгай зөвшөөрөлд тулгуурлан “******* ******* *******” ХХК-ийн захирал Г. барилгын угсралтын ажил олж, гэрээг байгуулан уг компанийн дансаар төлбөр тооцоог авч, С. нь ажиллах хүчээр хангаж, барилгын угсралтын инженерийн ажлыг удирдан гүйцэтгүүлэх, хянахаар харилцан тохиролцож, Иргэний хуулийн 476 дүгээр зүйлийн 476.1 дэх хэсэг “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ”, 476.2 дахь хэсэг “Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно” гэж зааснаар зохигчид ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулжээ.

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн захирал Г. уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гэдэг нь “******* ******* *******” ХХК-ийн дүрэм /хх-10х/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-17х/ баримтуудаар тогтоогдож байна. /цаашид “нэхэмжлэгч” гэх/

 

Зохигчид хамтран ажиллах гэрээний дагуу “******* ******* *******” ХХК нь “Акояа ресиденс энд ” ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 16/21 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээний нөхцөл нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Акояа резиденс” хотхоны граж, гражийн хар шал цутгах угсралтын 1330 м.кв, 1, 2 дугаар давхрын пандусны угсралтын ажлуудыг 248,750,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцож, уг гэрээний 2.6-т гэрээний хугацааг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хийж гүйцэтгэх, гэрээний 2.11-н 17, 4.8-т зааснаар граж угсралтын ажилд 69,825,000 төгрөг, 1, 2 пандусны ажилд 8,000,000 төгрөг нийт 77,825,000 төгрөгийг “******* ******* *******” ХХК захиалагч “Акояа ресиденс энд ” ХХК-аас шилжүүлэн авсан нь “******* ******* *******” ХХК-ийн Төрийн банкны тоот дансанд 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 77,325,000 төгрөг, мөн дансанд 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 5,036,781 төгрөгөөр тогтоогдож байна. /хх-7х/

“******* ******* *******” ХХК болон С. нар нь хамтран ажиллах гэрээний дагуу С.эд граж угсралт, хар шал цутгах ажлын төлбөр 15,000,000 төгрөгийг “******* ******* *******” ХХК-аас 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр С.эд шилжүүлсэн /хх-7х ар тал, 26х/ энэ талаар зохигчид маргаагүй, мөн ажилчдын цалин хөлс, хоол, материалын мөнгөнд “******* ******* *******” ХХК-аас 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 850,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 250,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 250,000 төгрөг, 2.750.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 2,800,000 төгрөг, нийт 6,900,000 төгрөгийг С.эд шилжүүлсэн /хх-8х, 9х/ болох нь тогтоогддог ба зохигчид мөнгө шилжүүлсэн, шилжиж орж ирсэн талаар маргаангүй, хариуцагч С. энэхүү энэхүү ажилчдын цалин хөлс, хоол, материалын мөнгө болох 6,900,000 төгрөгийг зориулалтын дагуу ажилтнуудад зарцуулсан, шилжүүлсэн талаарх ХААН банкны тоот дансны дипозит хуулгыг шүүхэд гаргасан ба уг баримтаар 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийт 6,938,200 төгрөг шилжүүлсэн байна. /хх-28х, 29х, 30х, 31х/

Шүүх хуралдаанд зохигчид мэтгэлцэх явцад нэхэмжлэгч нь 6,900,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, С.ээс хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 15,000,000 төгрөгөө нэхэмжилнэ гэдэг.

 

3. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.2 дахь хэсэгт “хураамжийг мөнгөн эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно” гэж заасны дагуу зохигчдын байгуулсан хамтран ажиллах гэрээний хураамжийг “******* ******* *******” ХХК-аас 15,000,000 төгрөгийг С.эд шилжүүлснээр, үйлчилгээ үзүүлэх хэлбэрийг “******* ******* *******” ХХК нь “Акояа ресиденс энд ” ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 16/21 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний гражийн угсралт, гражийн хар шал цутгах ажлыг С. өөрийн ахлаж ажилладаг бригадаар хийж гүйцэтгэснээр тооцно.

Нэхэмжлэгчээс С.ийг 15,000,000 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн ашгийг урьдчилан авсан хэрнээ ажлыг гүйцэтгэх гэрээний биелэлтийг хангаж гражийн угсралт, гражийн хар шалны цутгалтын ажлыг огт гүйцэтгээгүй тул 15,000,000 төгрөгийг буцаан авах зүйтэй гэж мэтгэлцдэг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, хариуцагч С.ийн тайлбарыг няцааж чадаагүй юм. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.эд 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн байтал 2021 оны 10 дугаар сарын 04-ий өдөр ажил хаяад явахдаа гражийн угсралт, хар шалны цутгалтын ажлыг огт гүйцэтгээгүй тул би өөрөө барилгын ажилтнуудаар 400 м.кв гражийн угсралт, хар шалны цутгалтын ажлыг гүйцэтгүүлж, ажил гүйцэтгэх гэрээний захиалагч “Акояа ресиденс энд ” ХХК-нд 2021 оны 10 сарын дундуур /15-20 өдрийн  хооронд/ хүлээлгэн өгсөн гэж мэдүүлдэг. Хариуцагч С.ээс “би 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг дуустал нийт 1330 м.кв талбайн 50 хувь болох 600 м.кв талбайд хар цутгаж, гражийн угсралтыг ажлыг хийж гүйцэтгэсэн, нэхэмжлэгчтэй хамтран ажиллах гэрээний дагуу цаашид ажиллах боломжгүй болсон тул хамтран ажиллах гэрээний дагуу үйчилгээ үзүүлсэн төлбөрт 15,000,000 төгрөгийн ашгаа авах нь хууль зүйн үндэслэлтэй, үүнээс илүү мөнгө авах ажлыг хийж гүйцэтгэсэн үйлчилгээг нэхэмжлэгчид үзүүлсэн” гэж тайлбарладаг ба түүний тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзсэн.

Учир нь С.ээс ажилчдын цалин хөлс, хоол, материалын мөнгө болох 6,900,000 төгрөгийг зориулалтын дагуу ажилтнуудад зарцуулсан, шилжүүлсэн талаарх ХААН банкны тоот дансны дипозит хуулгад 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийт 6,938,200 төгрөг шилжүүлсэн /хх-28х, 29х, 30х, 31х/ талаар нотлох баримтыг шүүхэд гаргасан бөгөөд хамгийн сүүлд 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “цалин” гэсэн утгатай 5925009519 тоот шилжүүлсэн баримтаар С. нь өөрийн барилгын ажил гүйцэтгэх бригадтай барилга угсралтын талбайд 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл байсан гэж үзэх боломжтой юм. Харин нэхэмжлэгч үүнийг няцааж нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, мөн гражийн угсралт, гражийн хар шал цутгах ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр 69,825,000 төгрөгийн ажлыг буюу 399 м.кв гражийн угсралт, гражийн хар шал цутгах ажлыг захиалагчийн хяналтын инженерт хүлээлгэж өгсөн гэж мэдүүлдэг. Тэгвэл С. барилгын ажил гүйцэтгэх бригадын хамт 600 м.кв гражийн угсралт, гражийн хар шал цутгах хийж гүйцэтгэсэн гэж мэтгэлцдэг бөгөөд тэдгээр ажилтнууддаа цалин, хоол, материалын мөнгө шилжүүлж байсан дээрх баримтаар болон нэхэмжлэгчээс 6,900,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзснаар нотлогдож тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгчээс 2021 оны 10 дугаар сарын дундуур ажил гүйцэтгэх гэрээний өлбөр 69,825,000 төгрөгийн ажлыг буюу 399 м.кв гражийн угсралт, гражийн хар шал цутгах ажлыг захиалагчийн хяналтын инженерт хүлээлгэн өгсөн гэх ажил гүйцэтгэх гэрээний акт, мөн нэхэмжлэгчээс “С.ийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр барилгын талбайгаас ажил хаяж явсан бөгөөд 15.000.000 төгрөгийн гражийн угсралт, гражийн хар шал цутгах ажлыг огт хийгээгүй” гэж шүүхэд мэдүүлдэг ба хариуцагчийн барилгын талбайд ажил хийгээгүй талаарх ажил дүгнэсэн актыг тус тус нотлох баримтаар шүүхэд ирүүлээгүй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хүсэлтээр оролцуулсан гэрч Л. нь ” ХХК-ийн ажилтан бөгөөд “******* ******* *******” ХХК нь “Акояа ресиденс энд ” ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 16/21 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний талаар, “******* ******* *******” ХХК болон хариуцагч С. нарын хамтран ажиллах гэрээний талаар тус тус мэдэхгүй гэж мэдүүлсэн, харин С. нь “******* ******* *******” ХХК-тай хамтран ажилладаг ” ХХК-ийн барилга угсралтын ажилд туслан гүйцэтгэгч компаниар “******* ******* *******” ХХК ажиллахад гүйцэтгэгчийн хяналтын инженерээр ажиллаж байсныг гэрчилдэг. Гэрч Л.гийн мэдүүлгээр С. нь “******* ******* *******” ХХК-тай хамтран ажилладаг, тус компанийн ажил гүйцэтгэх барилгын талбайд хяналтын инженерээр “******* ******* *******” ХХК-ийн өмнөөс барилгын мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдож байна.

4. Мөн “******* ******* *******” ХХК нь “Акояа ресиденс энд ” ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 16/21 дугаартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3.1-т “Хяналт шалгалт: Ажилд тавих хяналтыг БНбД-12-01-09 баримтлан хэрэгжүүлнэ. Захиалагч нь ажлын талбайд гэрээний дагуу ямар ч үед хяналт тавьж шалгах эрхтэй. Гүйцэтгэгч нь хяналт тавих бүх бололцоо, нөхцлөөр хангах үүрэгтэй”, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 107 дугаар тушаалын 5-р хавсралтаар батлагдсан Бетон ба төмөр бетон боомт БНбД 33-08-09 2.7-т “Бетоны шахалтанд үзүүлэх төслийн бат бэхийн анги, түүний ус үл нэвчүүлэлтийн марканд хүрэх бэхжилтийн хугацааг тухайн байгууламжийг барих болон усан санг дүүргэх хугацааг тооцож тогтооно. Бат бэх болон маркаараа боомтын биеийн ангилалд тохирч буй цул бетоны бэхжих хугацааг 180 хоногоор, хүйтэн тэсвэрлэх чанараар нь үнэлсэн хугацааг 28 хоногоор тус тус тогтооно. 60м-ээс дээш өндөртэй, 500 мянган.м3–ээс их бетоны ажилтай бетон боомтын бетон бэхжих хугацааг нэг жил байна”, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 107 дугаар тушаалын 6-р хавсралтаар батлагдсан Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт БНбД 12-01-09 8.6-т “Барилгын захиалагч /хөрөнгө оруулагч/ нь  объектийн чанарын хяналтад дараах үүрэгтэй оролцно.Үүнд: гүйцэтгэгч байгууллагын чанарын алба ба объектийн даамалтай харьцаж ажиллах, барилгын технологи, зохион байгуулалтын баримт бичгийн бүрэлдэхүүний гүйцэд байдал, объектийн талбайг БТЗБЗ – ийн дагуу зөв зохион байгуулж  хашиж хамгаалан  харуул хамгаалалт тавьж инженерийн түр шугам сүлжээг барилгын норм, дүрмийн шаардлагын дагуу байгуулсан байдалтай танилцах, хянах, зохих шаардлага тавих, барилгын материал, эдлэхүүн, бүтээц, тоног төхөөрөмжийн чанарт холбогдох стандарт, техник, технологийн шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавих, гүйцэтгэж байгаа  ажлын хэмжээ ба хугацаа нь гэрээний графиктай нийцэж байгаа эсэх” гэж зааснаар нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа урьдчилгаа төлбөр 69,825,000 төгрөгийн ажлыг буюу 399 м.кв гражийн угсралт, хар шалны цутгалтын ажлыг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 10 дугаар сарын дунд хүртэл /15-20 өдрийн хооронд/ дээрх барилгын норм дүрмээр гүйцэтгэх ямар ч боломжгүй бөгөөд хариуцагч С.ийн хувьд барилгын дээрх норм дүрмийн дагуу 600 м.кв талбайд гражийн угсралт, хар шалны цутгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн, энэхүү ажлыг нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагчийн хяналтын инженерт хүлээлгэн өгсөн байх боломжтой юм. Дээрх барилгын норм дүрмийн дагуу хар шалны цутгалтын ажил төмөр бетон хуучилттай буюу арматур зангидаж, бетон цутгаснаар төмөр бетон бүтээц хийцлэлтэй болно, энэхүү төмөр бетон шалны ердийн хаталт 28 хоногийн дараа М350 маркдаа хэвийн хаталт гэж үздэг тул хаталтын хоног доод тал нь 28 хоног шаардагдахаар байна. Нэхэмжлэгчийн тайлбараар 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр С. ажлаа хаяад явхад нь өөрийн барилгын ажилтнуудаар 399 м.кв гражийн угсралт, хар шалны цутгалтын ажлыг хийж гүйцэтгээд 2021 оны 10 дугаар сарын 15-20 өдрийн хооронд захиалагчид хүлээлгэн өгөх боломжгүй байх тул шүүхээс нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар баримтаар “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2, 477 дугаар зүйлийн 477.2 дахь хэсэгт заасныг үндэслэн “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн

56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2, 477 дугаар зүйлийн 477.2 дахь хэсэгт заасныг баримтлан “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй С.эд холбогдох “29,100,000 /хорин есөн сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.АРИУНБОЛД