Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баяраагийн Баярмаа |
Хэргийн индекс | 184/2022/05453/И |
Дугаар | 184/ШШ2023/01972 |
Огноо | 2023-05-16 |
Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 184/ШШ2023/01972
2023 05 16 184/ШШ2023/01972
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны 8 тоот хаягт оршин суух ******* овогт ******* *******/РД-*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 33 дугаар хороо, Сургуулийн 1 дүгээр гудамжны 7д тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн /РД-/-д холбогдох
******* дүүрэг, 33 хороо, Тахилтын ам хаягт байршилтай нэгж талбарын дугаартай, эзэмших эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 4.996 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай газрын 643 м.кв талбай бүхий газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч /ШТЭҮ-/, хариуцагч Р., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Гэрэлтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.******* нь ******* дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн тоот захирамжаар ******* дүүрэг, 33 дугаар хороо, Тахилтын аманд байрлах нэгж талбарын дугаартай, Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 4.996 м.кв талбайтай, аж ахуйн зориулалт бүхий газрыг хууль ёсны дагуу өнөөдрийг хүртэл эзэмшиж байна. Харин хариуцагч Р. нь тус газарт огт зөвшөөрөл авалгүйгээр дураараа ирж буусан үйлдлээс болж нэхэмжлэгч талын зүгээс хууль ёсны эзэмшил бүхий газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байна. Мөн хариуцагч Р.г газраа чөлөөлөхийг удаа дараа сануулсан боловч шаардлагыг хүлээж авдаггүй. Улмаар хариуцагч Р. нь асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхгүйгээр явдаг газраа явна гээд ******* дүүргийн Засаг даргын тоот захирамжийн Н.*******од холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин гурван шатны шүүхээс тухайн газрын хууль ёсны эзэмшигч нь Н.******* мөн болохыг тогтоосон. Тиймээс ******* дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын аманд байрлах нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, 4,996 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай газраас хариуцагч Р.гийн хууль бусаар эзэмшиж буй 643 м.кв талбай бүхий газрыг чөлөөлүүлж өгнө үү. Хариуцагчийн хүсэлтийг хүлээж авах боломжгүй байна. Манай талаас газраа чөлөөлүүлэх хэрэгтэй байна. Бид энэ газар дээр Спорт заал барих гээд гэрээ байгуулсан. Спорт заал барих талбай нь хүрэлцэхгүй байна. Тиймээс хариуцагчтай тохиролцох боломжгүй байна. Одоо ажил эхлэх гэхээр хүмүүс нь газраа чөлөөлж өгөхгүй байна. Спорт заал барих ажлаа сул чөлөөтэй газарт нь чөлөөлүүлээгүйгээс болоод ажил эхлээгүй байгаа, хүмүүс нь газраа чөлөөлөөгүй байгаа. Бид ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Р., , , гэх дөрвөн хүнд холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Н.*******ын эзэмшлийн талбай нь 4,996 м.кв гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ талбайнаас тухайн дөрвөн хүний эзэмшиж байгаа талбайг хасахаар 1,848 м.кв сул талбай үлдэж байгаа, гэтэл энэ талбайд ямар нэгэн байдлаар барилгын ажил эхлэх боломжгүй байна. Тиймээс нэхэмжлэгч талаас яаралтай газраа чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Заалны хэмжээ 40х25 байх ёстой. Үүнд дээр нэмэгдээд хувцас солих өрөө, угаалгын өрөө гэх мэт өрөөний хэмжээ нэмэгдэнэ. Нийслэлийн газрын албанаас тус дөрвөн этгээдтэй уулзаж, газрын албанаас газар зааж өгч, газар авах бүрэн боломжтой гэж хэлсэн. Энэ талаар хурлын протоколд тэмдэглэгдсэн байдаг. Өөр нэмж гаргах тайлбар байхгүй гэв.
Хариуцагч Р. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус газар дээр манайх удаан амьдарч байсан болохоор 2017 оны намар 9 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 01-ний орчим энэхүү газрыг эзэнгүй гэж ойр хавийн айлууд гэрчилж, санал болгосон учраас буусан билээ. Хашаа хороо байсныг буулгасан гэж биднийг хэргийн давж заалдах шатны шүүх дээр гүжирдэж байсан. Огт тийм юм байгаагүй бөгөөд тус газар нутгийг сансраас дээрээс нь авсан он оны зураг гэрчлэн байдаг юм билээ. Хашаа хайс, тэмдэг, самбар ч ядаж байрлуулаагүй байсан. 2011 онд Н.******* нь эхнэр н.Тогтмолынхоо нэр дээр уг газрыг авсан байдаг ч 2015 он хүртэл бараг 4 жил огт ашиглаагүй байдаг. 2015 оны 01 юм уу 02 дугаар сард шүүхээр гэр бүлээ цуцлуулж, өмч хөрөнгөө хуваан шийдвэрлүүлсэн байдаг ч 2015, 2016, 2017 онуудад бүхэл бүтэн 3 жил өнгөрч байхад ч уг газрыг ашиглаагүй хоосон хэвээрээ л байсан. Ямар ч хашаа хайс, ямар ч эзэнтэй шинж тэмдэг байгаагүй гэжээ. Уг газар маш том хэмжээний газар. Миний хувьд тэр газраас 0,6 га газрыг л ашигладаг. Заавал миний газрыг чөлөөлөх хэрэг байхгүй. Эргэн тойронд нь асар их хэмжээний газар байхад миний газрыг чөлөөлөх шаардлагагүй гэж бодож байна. Спорт заал барьсан ч гэсэн нэг айл багтах хэмжээний зай гарна гэж бодож байна. Би энэ талбайнд амьдарч болно гэж бодож байна. Надад хэсэг талбай гаргах боломж байхгүй юм уу гэж хүсэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар дээр нэмж хэлэхэд газрын албанаас Н.*******од бас өөр газар зааж өгч байсан. гуай тэрийг анзаарсан эсэхийг мэдэхгүй байна. Тэр газар дээр манай хоёр талт хашаа, жижиг амбаар, амбаарын тал шиг жижиг төмөр авдар гэх зэрэг эд хогшил байдаг. Газрын албанаас яагаад бидний өргөдөл гарч ирэхгүй байх нь ойлгомжтой. Газрын албаны байцаагч , нар нь Н.*******ын талд үйлчилдэг байсан. Бидний гаргасан өргөдлийг огт хүлээж авдаггүй байсан гэв.
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага/ХХ-68/, оршин суух хаягийн тодорхойлолт/ХХ-4/, иргэний үнэмлэхийн лавлагаа/ХХ-5, 28/, 2020 оны 07 сарын 01-ний өдөр Н.*******од олгосон дугаар иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ/ХХ-7/, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2022/0157 дугаар шийдвэр/ХХ-8-10/, хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 308 дугаар магадлал/ХХ-11-14/, Монгол Улсын шүүхийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар тогтоол/ХХ-15-16/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ/ХХ-17-18/, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын кадастрын зураг/ХХ-19/, Нийслэлийн ******* дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17/163, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17/6407 дугаартай албан бичгүүд/ХХ-18, 19/ зэргийг гарган өгсөн.
Хариуцагч талаас хариу тайлбар/ХХ-26/-аас өөр нотлох баримт гарган өгөөгүй.
Нэхэмжлэгч Н.*******ын өмгөөлөгчийн хүсэлтээр шинжээч томилж, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2023/02 дугаартай Шинжээчийн дүгнэлт/ХХ43-45/ зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* хариуцагч Р.д холбогдуулан ******* дүүрэг, 33 хороо, Тахилтын ам хаягт байршилтай нэгж талбарын дугаартай, эзэмших эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 4.996 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай газрыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан ******* дүүрэг, 33 хороо, Тахилтын ам хаягт байршилтай нэгж талбарын дугаартай, эзэмших эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 4.996 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай газрын 643 м.кв талбай бүхий хэсгийг хариуцагч Р.гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай болгон өөрчилсөн.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж холбогдох хуулийн дагуу газар эзэмшсэн боловч хариуцагчийн хууль бус үйлдлээс газраа ашиглах, захиран зарцуулах боломжгүй болсон тул Р.гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндэслэлтэй гэж,
Хариуцагч Р. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж татгалзах ба тухайн газрыг хэн ч эзэмшээгүй, хашаа хайс бариагүй хоосон байхад нь 2017 оноос хашаа барьж амьдарч эхэлсэн, газрын албаны байцаагч, захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгч талд үйлчилдэг тул зөвшөөрөхгүй гэжээ.
Гэвч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган нэхэмжлэгчийн эзэмшлийн хариуцагч Р.гийн амьдарч буй 643 м.кв талбай бүхий газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
******* дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дугаар захирамжаар ******* дүүрэг, 33 хороо, Тахилтын ам хаягт байрлах нэгж талбарын дугаартай, эзэмших эрхийн дугаартай, 4996 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай газрыг 15 жилийн хугацаатай иргэн Н.*******од эзэмшүүлжээ.
Хэрэгт авагдсан 00091694 дугаартай газар эзэмших эрхийн улсын гэрчилгээ, газрын байршлын кадастрын зургаар нэхэмжлэгч нь тус газрын хууль ёсны эзэмшигч болох нь тогтоогдсон.
******* дүүргийн Засаг даргын 2020 оны 06 сарын 10-ны өдрийн дугаар захирамжийн Н.*******од холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Р. болон нэр бүхий 4 иргэн Нийслэл дэх хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж, тус шүүхийн 2022 оны 03 сарын 03-ны өдрийн 128/ШШ2022/0157 дугаар шийдвэр, хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 сарын 10-ны өдрийн 308 дугаар магадлалаар ******* дүүргийн Засаг даргын 2020 оны 06 сарын 10-ны өдрийн дугаар захирамжийн Н.*******од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг.
Тус шүүхийн шийдвэрт тус маргаан бүхий газрыг 2008 оноос иргэн Л.Лхагвадорж эзэмшиж, түүнээс хойш иргэн 2011 оноос эрх шилжүүлэх гэрээний дагуу эзэмшиж, 2020 оноос Н.******* эзэмшиж байгаа болохыг дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар газрын эзэмшигч нэгэнт тогтоогдсон гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзэмшиж буй газрын хариуцагч Р.гийн эзэмшиж буй газрын хэмжээг тодорхойлохоор “” ХХК-ийг шинжээчээр томилон 2023 оны 02 сарын 17-ны өдрийн 2023/04 дугаар шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Н.*******ын эзэмшлийн ******* дүүрэг, 33 хороо, Тахилтын ам хаягт байрлах нэгж талбарын дугаартай, эзэмших эрхийн дугаартай, 4996 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай газарт хариуцагч Р. нь 643 м.кв талбайг эзэмшиж ашиглан амьдарч байгаа нь тогтоогджээ.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27-1-т газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл зөвхөн эрхийн гэрчилгээг үндэслэн газар эзэмшүүлэх бөгөөд нэхэмжлэгч Н.******* нь эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу газар эзэмшиж байгаа болох нь тогтоогдсон.
Хариуцагч Р. нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр маргааны зүйл болох газрыг эзэмшиж байгаа болох нь түүний шүүхэд гаргасан ... тухайн газрыг эзгүй, хоосон байхад нь хашаа барьж, амьдарсан ... гэх тайлбараар тогтоогдож байна.
******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан бичгүүдэд Н.*******од газар эзэмших эрх олгосон шийдвэр хүчин төгөлдөр бөгөөд хариуцагч буюу нэр бүхий 5 иргэд зөвшөөрөлгүй амьдарч байгааг тодорхойлжээ.
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, 91 дүгээр зүйлийн 91.1-д гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно, 92 дугаар зүйлийн 92.1-д шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй.
Хариуцагчийн 2014 оноос нойл ухаж 2017 оноос уг газарт амьдарсан гэх татгалзал нь түүнийг уг газрыг эзэмших эрхтэйг нотлохгүй тул татгалзал үндэслэлгүй байна.
Иймээс нэхэмжлэгч Н.******* нь газрын шударга эзэмшигч бөгөөд түүнийг гуравдагч этгээд Р.гийн хувьд газар өмчлөгч гэж үзэх тул тэрээр газраа ашиглахад нь саад болж буй Р.гаас арилгуулахаар шаардах эрхтэй.
Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ын эзэмшлийн ******* дүүрэг, 33 хороо, Тахилтын ам хаягт байршилтай нэгж талбарын дугаартай, эзэмших эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 4.996 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай газрын 643 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Р.гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.гаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******од олгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ын эзэмшлийн ******* дүүрэг, 33 хороо, Тахилтын ам хаягт байрлах нэгж талбарын дугаартай, эзэмших эрхийн дугаартай, 4996 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай газрын 643 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Р.гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.гаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******од олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.Б