Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сангибатын Сайнбилэг |
Хэргийн индекс | 111/2020/0023/З |
Дугаар | 111/ШШ2023/0005 |
Огноо | 2023-03-13 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 111/ШШ2023/0005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, тус шүүхийн 103 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д., Ч.
Хариуцагч: Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,
Гуравдагч этгээд: *******, Б.******* нарын хоорондын
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай “Нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх тухай" тогтоолын МАН-аас нэр дэвшигч *******, Б.******* нарыг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд тойрогтоо хамгийн олон санал авч сонгогдсонд тооцсон хэсгийг хүчингүй болгуулах, МАН-аас нэр дэвшигч *******, Б.******* нарын нэр дэвшиж өрсөлдсөн Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 6 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг Аймгийн сонгуулийн хороонд даалгах” тухай сонгуулийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д., Ч., хариуцагч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , гуравдагч этгээд Б.*******, ******* /цахимаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д., Ч. нар нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны даргад холбогдуулан ““Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай “Нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх тухай" тогтоолын МАН-аас нэр дэвшигч *******, Б.******* нарыг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд тойрогтоо хамгийн олон санал авч сонгогдсонд тооцсон хэсгийг хүчингүй болгуулах, МАН-аас нэр дэвшигч *******, Б.******* нарын нэр дэвшиж өрсөлдсөн Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 6 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг Аймгийн сонгуулийн хороонд даалгах”-аар маргаж байна.
2. Мөн аймгийн сонгуулийн хороо анхнаасаа энэ нэр дэвшигчдийн талд байсан бөгөөд мөнгө тараасан баримт нь байна, энэ нэр дэвшигчийн нэрийг өргөн мэдүүлэхгүй байхыг хүсэж хүсэлт тавьж гомдол гаргасан боловч хүсэлт, гомдлыг шийдвэрлээгүй байхдаа 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дүгээр тогтоолоор *******, Б.******* нарын нэрийг өргөн мэдүүлсэн нь буруу юм гэж маргаж байна.
3. Нэхэмжлэгч нар уг тогтоолыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд 2020 оны 10 сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.
4. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“ овогтой , овогтой бид Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 6 дугаар тойрогт Баянхонгор аймгийн Ардчилсан намаас нэр дэвшиж, өрсөлдсөн.
Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай “Нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх тухай” тогтоолоор Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуулийн 6-р тойрогт МАН-аас нэр дэвшигч ийн , *******гийн ******* нарыг тойрогтоо хамгийн олон санал авч сонгогдсонд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
1. МАН-ын нэр дэвшигч ийн нь сонгогчдын саналыг татах зорилгоор иргэн *******ар зуучлуулан өөрийн данснаас сонгогчдын данс руу 200,000 төгрөг шилжүүлсэн нь мөнгө авсан иргэдийн дансны хуулгаар, мөн бэлнээр мөнгө тараасан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон.
2. МАН-ын нэр дэвшигч *******гийн ******* нь сонгуулийн үеэр сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараасан үйл баримтыг гэрчүүд баримттайгаар нотолж байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шиидвэр гарснаас хоиш санап авах өдрииг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 47.1.1-д “мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх” гэж заасан байх тул Монгол Ардын намаас нэр дэвшигчдийн мөнгө тараасан дээрх үйлдлүүд нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар хориглосон хууль бус сурталчилгаанд хамаарч байна.
Эдгээр нэр дэвшигчдийн гаргасан үйлдэл хууль бус болох нь нийтэд илэрхий үйл баримтаар нотлогдсоор байтал аймгийн сонгуулийн хороо ямар нэгэн арга хэмжээ авч, таслан зогсоогоогүй байна. Энэ нь аймгийн сонгуулийн хороо сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулах үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Сонгуулийн хорооны энэхүү эс үйлдэхүй нь тухайн МАН-ын нэр дэвшигчидтэй нэг тойрогт АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн нэхэмжлэгч бидний сонгуульд шударгаар өрсөлдөх, сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаж чадаагүй явдалд гомдолтой байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэр дэвшигч мөн хуулийн 47.1-т заасан хориглосон үйлдлийг гаргавал тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгож, нэрсийн жагсаалтаас хасах үүрэгтэй. Гэтэл Баянхонгор аймгийн Сонгуулийн хороо нь сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн МАН-ын нэр дэвшигчдийг хасахгүйгээр санал хураалт явуулж, улмаар хууль зөрчсөн нэр дэвшигчдийн авсан саналыг хүчинтэйд тооцож, хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон нь хууль бус байна. Хууль зөрчсөн нэр дэвшигчдийг хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон энэхүү шийдвэр нь тус тойрогт АН-аас нэр дэвшигч нэхэмжлэгч бидний Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.
Баянхонгор аймгийн сонгуулийн хороо хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, санал хураалтын дүнг гаргахаасаа өмнө дээрх нэр дэвшигчдийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгож, нэрсийн жагсаалтаас хасах ёстой байсан. Гэвч, сонгуулийн хороо хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс санал хураалтын дүн гарсан тул нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй болсон байна. Харин хууль зөрчсөн нэр дэвшигчдийг хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шиидвэрийг хүчингүй болгож, тухайн тойрогт дахин сонгууль явуулах зайлшгүй шаардлага үүсээд байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1, 7.4.2, 7.4.3-т зааснаар сонгууль зохион байгуулах төрийн байгууллага, албан тушаалтан сонгууль зохион байгуулахдаа хууль дээлдлэх, ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих зарчмыг баримтална гэж заасан. Баянхонгор аймгийн Сонгуулийн хороо нь хууль дээдлэх, ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих зарчмыг баримтлан сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж, санал хураалтын дүн гарахаас өмнө хууль зөрчсөн нэр дэвшигчдийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгож, нэрсийн жагсаалтаас хасаж болох байсан. Энэ нь нийтийн ашиг сонирхолд ч нийцэхээр байсан. Учир нь, “сонгууль” бол нийтийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа юм. Хэрэв сонгуулийн хороо санал хураалтын дүнг гаргахаасаа өмнө хууль зөрчсөн нэр дэвшигчдийг хассан бол дахин сонгууль зохион байгуулах хэрэгцээ шаардлага үүсэхгүй байж болох байсан. Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд нэр дэвшигч хууль зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарахаас өмнө тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгох, санал хураалтын дүн гарсны дараа тогтоогдсон бол тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, дахин сонгууль явуулах гэсэн хоёр л боломжийг хуульчилж өгсөн. Эхний боломжийг аймгийн сонгуулийн хороо хэрэгжүүлээгүй тул, хоёр дахь боломжийг ашиглах сонголт үлдээд байна.
Иймд сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тарааж, сонгуулийн хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан МАН-ын нэр дэвшигчдийг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай “Нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх тухай" тогтоолын МАН-аас нэр дэвшигч Д-ийн Б, Б-ийн Н нарыг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд тойрогтоо хамгийн олон санал авч сонгогдсонд тооцсон хэсгийг хүчингүй болгож, МАН-аас нэр дэвшигч Д-ийн Б, Б-ийн Н нарын нэр дэвшиж, сонгогдсон Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 6 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг Аймгийн сонгуулийн хороонд даалгаж өгнө үү.
Нэхэмжлэгч нарын сонгогдох эрхийг зөрчсөн хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлнэ гэдэгт найдаж байна.
Жич: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т “Сонгуулийн хороо шатлан захирагдах зарчмаар ажиллах бөгөөд сонгуулийн хороодын шийдвэртэй холбогдуулан энэ хуулийн 14.10-т заасан дээд шатны сонгуулийн хороонд гомдол гаргана.”, 81.4-т “Сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, нэхэмжпэлийг хүлээн авахгүй.”, 14 дүгээр зүйлийн 14.10-т “Аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн тухайд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь; сум, дүүргийн Хурлын сонгуулийн тухайд сум, дүүргийн сонгуулийн хороо нь дээд шатны сонгуулийн хороо байна.” гэж тус тус зааснаас үзэхэд Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны шийдвэрт холбогдох гомдлыг шүүхэд шууд гаргах боломжтой байх тул энэхүү нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
5. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б., Ч. нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Бид өнөөдөр шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд үйл баримт, нотлох баримтуудыг шинжлэн судалсан. Мөн гуравдагч этгээд нараас асуулт асуух бусад нотлох баримтыг шинжлэн судлаад шүүх хуралдаан өндөрлөх шатанд орж байна. Бидний маргаан нь хуульд заасан хэм хэмжээг зөрчсөн асуудал байгаа эсэхэд маргаж байна. Хуульд заасан хэм хэмжээ гэх ойлголт нь “Хуульд хориглосон зүйлийг хийсэн үү, энэ хууль зөрчсөн асуудал уу, түүнээс үүссэн үр дагавар нь юу вэ гэх асуудал яригдана. Харамсалтай нь хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлэгдээгүй 3 жил гаруй хугацаа өнгөрч байна. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшиж, энэ хуулийг дагаж мөрдөх ёстой гэж үзэж байна. Сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг хүртэл товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйл ажиллагаа хийхийг хориглоно гэж заасан. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т мөнгө эд зүйл тараах, бараа эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах аливаа үйлчилгээг үнэ төлбөргүйгээр үзүүлэхийг хориглосон. Гэтэл сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш өөрийн багийн сонгогчид болох Гантулга, Батбаяр,Баянмөнх, гэх хүмүүсээс баримт олж авсан. Эдгээр хүмүүс данс руу 200,000 төгрөгийг тараасан үйлдлээ тайлбарлахдаа “Хамтран ажиллая, намайг дэмжээрэй гэх байдлаар мөнгийг өгсөн нь тогтоогдож байна. Гуравдагч этгээдээс нэхэмжлэгч давуу эрхтэй байна гэх тайлбарыг хэлж байна. Нэхэмжлэгч нотлох баримтыг бүрдүүлж чадсанаар давуу эрх эдэлж байна. Түүнээс биш шүүхээс нэхэмжлэгч талд давуу эрх олгоогүй. Гуравдагч этгээдээс асуулт асуухад мэдэн будилсан байдалтай хариултыг хэлж байна. Мөн хуульд дахин сонгууль явуулах үндэслэлийг дурдсан. 74 дүгээр зүйлийн 3-т энэ хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ. Шүүх энэ байдлаар 74 дүгээр зүйлийн 6-т Энэ хуулийн 74.3-т заасны дагуу Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол дахин сонгууль явуулахыг даалгах нөхцөл бий болно. Мөн хуулийн 4.7-т Дахин сонгууль” гэж төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол тухайн тойрогт энэ хуульд заасны дагуу шинээр явагдах сонгуулийг ойлгоно гэсэн хэллэгээр *******, Б.******* нар нь хууль бусаар төрийн эрх мэдэлд 2 хүний зөрүүтэйгээр Монгол ардын нам эрх барьж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчигдсөн эрхийг сэргээх, үйл баримтыг тогтоох боломжтой учраас энэ эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү. Нэр дэвшигч нар сонгуулийн жил болон сонгуулийн хугацаанд ядарсан нэгэнд куртикний мөнгө шилжүүлэх эрхгүй байдаг. Өнөөдөр манай улсын хувьд дуу хоолойгоо хүргэж, дугарсан нэгнийгээ нухчин дардаг нийгэм болон хувирч байна. Мөнгө шилжүүлэн бусдын саналыг худалдаж авдаг нийгэмд үр хүүхдээ үлдээж байгаад харамсаж байна. Энэ зүй бус үйлдлүүдийг хууль хүчний байгууллагууд таслан зогсоох хэрэгтэй. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай тогтоолд Д.Б, Б.Н гэх хүнийг 12 дугаарт бичигдсэн эдгээр хүмүүс нь хууль бусаар төрийн эрх мэдэл нөлөөлсөн сонгогчийн саналыг худалдсан авсан. Хуульд заасан 47 дугаар зүйлийн 1-т заасан үндэслэлийг зөрчсөн тул 74 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу тухай сонгуулийн Дэмбэрлийн , *******гийн ******* нарт холбогдох Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны тогтоолыг хүчингүй болгож, дахин сонгууль явуулахыг даалгаж өгнө үү. Мөн эрүүгийн журмаар тогтоогоогүй асуудлыг шүүхийн журмаар тогтоох асуудал байж болдог. Цагдаа, тагнуулын байгууллагаар тогтоогдсон байхыг шаардахгүй. Харин Захиргааны хэргийн шүүх үйл байдлыг тогтоож дүгнэлт хийх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэв.
6. Хариуцагч Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны дарга шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д., Ч. нарын нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч ******* миний бие нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн "Нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх тухай” дүгээр тогтоолын МАН-аас нэр дэвшигч Д.Б, Б.Н нарыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд тойрогтоо хамгийн санал авч сонгогдсонд тооцсон хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.
Учир нь аймгийн Сонгуулийн хороо нэхэмжлэлд дурдсан асуудал гарсныг мэдэх боломжгүй нь дээрх нэр дэвшигчидтэй холбоотой гомдол мэдээлэл орон нутгийн сонгууль явагдахаас өмнө нь ч, явагдсаны дараа ч албан ёсоор гаргаагүйгээр нотлогдоно. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1,7-ын дагуу нэр дэвшигчид хориглосон үйл ажиллагаа явуулсан нь шүүхээр тогтоогүй байхад нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй. Аймаг, нийслэл сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74.3 дахь заалтад энэ хуулийн 74.5.1-д заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо тухайн этгээдийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тух а й шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлэх хуулийн заалттай ч өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэр гараагүй байна.
Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5 дахь заалтаар бэлэн мөнгө, эд зүйл тараасныг цагдаагийн байгууллагад хандах эрх олгосон байтал аймгийн сонгуулийн хороог мэдсээр байж МАН-ын нэр дэвшигч нарын нэрийг дэвшүүлсэн гэж гүтгэж байгаа нь Аймаг, нийслэл, сум. дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан аймгийн Сонгуулийн хорооны бүрэн эрхэд халдаж байна гэж үзэхээр байна.
Иймд Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ”Нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх тухай ” дүгээр тогтоолын МАН- аас нэр дэвшигч ийн , *******гийн ******* нарыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд тойрогтоо хамгийн олон санал авч сонгогдсонд тооцсон хэсэг нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасанчлан санал хураалтыг хүчингүйд тооцох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
7. Гуравдагч этгээд Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д., Ч. нарын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр Б.******* миний бие оролцож байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа:
Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн дугаартай “Нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх тухай” тогтоолын МАН-ын нэр дэвшигч Д , *******гийн ******* нарын Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд тойрогтоо хамгийн олон санал авч сонгогдсонд тооцсон хэсгийг хүчингүй болгуулах
МАН-аас нэр дэвшигч Д.Б, Б.Н нарын нэр дэвшиж өрсөлдсөн Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 6 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг Аймгийн сонгуулийн хороонд даалгах гэжээ.
Тухайн сонгуулийн санал хураах үйл ажиллагаа нь Сонгуулийн тухай хуульд заасны дагуу хуулийн хүрээнд явагдсан гэж үзэж байна. Нэр дэвшигч миний зүгээс Сонгогчдын санал өгөхөд нөлөөлсөн хийсэн зүйл байхгүй. Мөн энэ сонгуультай холбоотойгоор эрх бүхий байгууллага болох аймгийн Тагнуулын хэлтэс, Прокурорын газраас шалгаж хуулийн хүрээнд явагдсан тухай шийдвэр гарсан байдаг. Иймд нэхэмжлэгч Б., Ч. нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
8. Гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д., Ч. нарын нэхэмжлэлтэй Захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр ******* миний бие оролцож байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа:
Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн дугаартай “Нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх тухай” тогтоолын МАН-ын нэр дэвшигч Д.Б, Б.Н нарын Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд тойрогтоо хамгийн олон санал авч сонгогдсонд тооцсон хэсгийг хүчингүй болгуулах
МАН-аас нэр дэвшигч Д.Б, Б.Н нарын нэр дэвшиж өрсөлдсөн Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 6 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг Аймгийн сонгуулийн хороонд даалгах гэжээ.
Тухайн сонгуулийн санал хураах үйл ажиллагаа нь Сонгуулийн тухай хуульд заасны дагуу хуулийн хүрээнд явагдсан гэж үзэж байна. Нэр дэвшигч миний зүгээс Сонгогчдын санал өгөхөд нөлөөлсөн хийсэн зүйл байхгүй. Мөн энэ сонгуультай холбоотойгоор эрх бүхий байгууллага болох аймгийн Тагнуулын хэлтэс, Прокурорын газраас шалгаж хуулийн хүрээнд явагдсан тухай шийдвэр гарсан байдаг. Иймд нэхэмжлэгч Б., Ч. нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч нар нь дараахь үндэслэлээр “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай “Нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх тухай” тогтоолын МАН-аас нэр дэвшигч *******, Б.******* нарыг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд тойрогтоо хамгийн олон санал авч сонгогдсонд тооцсон хэсгийг хүчингүй болгуулах, МАН-аас нэр дэвшигч *******, Б.******* нарын нэр дэвшиж өрсөлдсөн Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 6 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг Аймгийн сонгуулийн хороонд даалгах”-аар маргаж байна.
2/1. Нэхэмжлэгч нар тайлбартаа ...”Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 6 дугаар тойрогт нэр дэвшигч *******, Б.******* нарын мөнгө тараасан үйлдэл нь ” Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн “тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д ”Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 47.1.1-д ”мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх”. гэсэн хориглосон үйл ажиллагаа явуулсан хууль зөрчсөн үйлдэл юм . Бид дээрх үйлдлийг хууль зөрчсөн байна гэж үзэж аймгийн Тагнуулын газарт гомдол гаргасан бөгөөд аймгийн Ерөнхий прокурорын орлогч прокурор ******* нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж эрүүгийн хэргийг хаасан. Тухайн үед нь бид хүлээн зөвшөөрөөгүй учраас аймгийн Ерөнхий прокурорт гомдол гаргасан. Дахин эрүүгийн хэргийг хянан үзэх нь зүйтэй байна гэж үзээд дахин эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулсан боловч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж 2 дахь удаагаа эрүүгийн хэргийг хаасан нь хууль бус юм. Сонгуульд нэр дэвшигч нар нь мөнгө тараасан гэдэг нь ******* *******, ******* нарт тус бүрт нь 200.000 төгрөг, Б.******* нь ******* 200.000 өгсөн байдаг. Энэ нь банкнаас мөнгө шилжүүлсэн тухай дансны хуулгаар тогтоогдсоор байтал гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хүчингүй болгосон нь буруу юм. Энэ дансны хуулгыг хавтаст хэрэгт хавсарган өгсөн. Тагнуулын байгууллага хэт нэг талыг барьсан үйлдэл гаргаж байсан. Энэ үйлдэлд бид өөрсдөө дээд шатны албан тушаалтанд нь гомдлоо гаргаагүй, харин манай төв намаас бидний өмнөөс Тагнуулын төв газарт гомдол гаргасан гэсэн. Бид 2 дахь удаагаа хэргийг хаасан прокурорын тогтоолд гомдол гаргаагүй учир нь яаж ч байсан манай талд гаргахгүй гэдэг нь ойлгомжтой байсан учраас захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэж үзсэн юм гэж маргаж байна.
2/2. Мөн аймгийн сонгуулийн хороо анхнаасаа энэ нэр дэвшигчдийн талд байсан бөгөөд мөнгө тараасан баримт нь байна, энэ нэр дэвшигчийн нэрийг өргөн мэдүүлэхгүй байхыг хүсэж хүсэлт тавьж гомдол гаргасан боловч хүсэлт, гомдлыг шийдвэрлээгүй байхдаа 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дүгээр тогтоолоор *******, Б.******* нарын нэрийг өргөн мэдүүлсэн нь буруу юм гэж маргаж байна.
2/3. Бид нэр дэвшигч нарыг мөнгө, эд зүйл тараасан гэдгээс бусад үндэслэлээр сонгууль буруу явагдсан гэж маргахгүй байгаа гэв.
3. Мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлсэн эсэхийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй, захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш бөгөөд эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоолоор уг үйлдлийг зөрчсөн болохыг тогтооно гэж үзлээ.
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн” тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т ”Энэ хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ.гэж заасан байна. 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр санал хураалтын дүн гарсан байх бөгөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэл нэр дэвшигч нарын тус хуулийн 47 дугаар зүйлийн 47 1.1.-д “мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлсэн” гэх үйлдэл нь шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй байна.
4.Хэрэгт авагдсан Баянхонгор аймгийн цагдаагийн газрын 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 31-2/407 дугаар албан бичиг болон Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 1/275 дугаар *******, Б.******* нартай холбоотой сонгуулийн хууль зөрчсөн эсэх талаар гомдол одоогийн байдлаар шалгагдаагүй байна “...гэсэн албан бичиг, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 31 дүгээр “..Д.Б, Б.Н нартай холбоотой Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэгдээгүй байна”... гэсэн албан бичиг, Баянхонгор аймгийн прокурорын газрын 2021 оны дүгээр сарын 23-ны өдрийн “хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор нэр дэвшигч нар нь “Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн” тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан ... “.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлсэн”... гэх үйлдэл нь тогтоогдоогүй учраас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үйл баримт тогтоогдсонгүй .
5. Баянхонгор аймгийн сонгуулийн хороо нь тайлбартаа Баянхонгор аймгийн Ардчилсан намаас 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 53 дугаартай албан бичгээр сонгуулийн хороонд хандан Баянхонгор аймгийн Гэгээн шавь 6 дугаар багт нэр дэвшсэн нэр дэвшигчдийн нэрийг өргөн мэдүүлэхгүй байхыг хүссэн хүсэлтийг ирүүлснийг шийдвэрлэж хариу бичгээр хүргүүлээгүй. Учир нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийг өргөн мэдүүлэх нь хуульд заасан хугацаатай байдаг бөгөөд хугацаа нь богино байсан, сонгуулийн хороо нь өөрсдөө мөнгө тараасан үйлдлийг шалгаад тогтоодог байгууллага биш үүнийг шийдвэрлэхэд цаг, хугацаа их зарцуулах нь ойлгомжтой байсан учраас аймгийн сонгуулийн хороо хуралдаад хүсэлт, гомдлыг хүлээн аваагүй, шийдвэрлээгүй нь үнэн гэж шүүх хуралдаанд тайлбар гаргасан. Энэ нь “Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн” тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.19-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доод шатны сонгуулийн хорооны шийдвэр, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар дээд шатны сонгуулийн хороонд гомдол гаргаж болох бөгөөд зохих шатны сонгуулийн хороо гомдлыг хүлээж авснаас хойш гурван хоногийн дотор хянан шийдвэрлэж, гомдол гаргагчид хариуг бичгээр мэдэгдэнэ., 19.20-д “Сонгуулийн хороо сонгууль зохион байгуулахтай холбогдсон, түүнчлэн хууль зөрчсөн тухай асуудлыг шалгуулах, эсхүл зөрчлийг таслан зогсоох асуудлаар сонгуулийн тухай хууль тогтоомжоор үүрэг хүлээсэн аливаа байгууллага, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавих эрхтэй. Уг шаардлагыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан ажлын гурван өдрийн дотор шийдвэрлэж, хариуг бичгээр мэдэгдэнэ.19.21-д Сонгуулийн хорооноос бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийг тухайн нутаг дэвсгэрийн бүх байгууллага, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй.гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Энэ нь хэдийгээр хууль зөрчсөн үйлдэл боловч сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох, дахин санал хураалт явуулах үндэслэл болохгүй юм.
6. “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх” тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна, 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн.” гэж заасан байна. Нэхэмжлэгч Д. шүүх хуралдааны явцад ” ард түмний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа тухай” тайлбарыг удаа дараа гаргасан. Шүүх хуралдааны явцад даргалагчаас, нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж байгааг тодруулж асуухад ” нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолын талаар дурьдалгүйгээр 6 дугаар багийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж тайлбарласан. “Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн” тухай хуулийн 5 дугаар зүйлийн “5.2.-д “18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч өөрийнхөө сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлоо тодорхойлсонгүй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч нар ... “Бид нэр дэвшигч нарыг мөнгө, эд зүйл тараасан гэдгээс бусад үндэслэлээр сонгууль буруу явагдсан гэж маргахгүй”... гэж тайлбар гаргасан учраас сонгуулийн бусад үйл ажиллагаа, явцын талаар дүгнэлт өгөөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.”Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн” тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар Д., Ч. нарын “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай “Нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх тухай" тогтоолын МАН-аас нэр дэвшигч *******, Б.******* нарыг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд тойрогтоо хамгийн олон санал авч сонгогдсонд тооцсон хэсгийг хүчингүй болгуулах, МАН-аас нэр дэвшигч *******, Б.******* нарын нэр дэвшиж өрсөлдсөн Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 6 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг Аймгийн сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн 3 дугаар зүйлийн 3.2-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч ,өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ