Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2023/03022

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 13

101/ШШ2023/03022

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүгч Д.Батцэцэг, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 0000 оршин байрлах, ТАЗийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин суух, Гурван цохиот овогт Э.Б /рд:0000/-д холбогдох

 

Төрд учруулсан хохирол 15,744,187 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л, хариуцагчийн өмгөөлөгч Д.М, иргэдийн төлөөлөгч Ц.Хаш нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганчимэг хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах гэж; Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөблж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан.

Тодруулбал, дээрх хуулиудад /2002 болон 2017 оны/ ТАЗ төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилсан бөгөөд төрд хохирол учруулсан буруутай албан тушаалтан 2019 оноос өмнө хууль бус шийдвэр гаргасан эсэхээс үл хамааран төрд учруулсан хохирлыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах чиг үүргийг 2002 оноос хойш хэрэгжүүлж байна. Э.Б нь НГА-ныны даргаар ажиллаж байхдаа 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0000 дугаар тушаалаар М.Оыг газрын т х мний албан тушаалаас халах шийдвэр гаргасан байна. Иргэн М.О нь дээрх 2018 оны 0000 тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 0000 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 0000 дугаар магадлалаар НГА-ныны даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0000 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Оыг урьд эрхэлж байсан НГЗБА-ныны газрын т х мний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, бусад нэмэгдлийг зохих журмын дагуу бодож олгон, түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0000, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 000 дугаар магадлалаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгохоор тус тус шийдвэрлэсэн байна. Шүүхийн дээрх шийдвэрүүдийн дагуу НГЗБА-нынаас 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 11,311,638 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 4,432,549 төгрөг нийтдээ 15,744,187 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинд хөлсөнд тус тус М.Од олгосон байна. Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 15,744,187 төгрөгийг /төлбөр төлөх дансны дугаар төрийн банк 0000 буруутай албан тушаалтан Э.Баас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд ТАЗөөс хариуцагч Э.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Э.Б нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр НГА-ныны даргаар томилогдож, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалаар ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулсан М.О нь хууль шүүхийн байгууллагаар тасралтгүй 6 жил маргаан үүсгэж явдаг ба энэ талаараа ч өөрөө Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан байдаг.

НГА-ны /хуучнаар/ нь 19 хэлтэс, албатай нийт 348 албан хаагчтай байсан. Миний хувьд ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэх М.Оыг хариуцсан хэлтсийн дарга, албаныхны судалгаа шинжилгээ хийсний дагуу ажил үүрэгтээ хариуцлагагүй ханддаг, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан алдаа дутагдал илэрсэн гэх, мөн Улсын дээд шүүхийн тогтоол зэргийг биелүүлж түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Нэхэмжлэгч ТАЗ нь нэхэмжлэлийн шаардлагадаа Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т заасныг тус тус үндэслэсэн байна. Шүүхийн шийдвэрийн дагуу НГЗБА-ны нь 2020.12.18, 2021.10.15-ны өдөр тус тус шүүхийн шийдвэр биелүүлсэн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа дурджээ. Төрийн албаны тухай хууль (2002он)-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах гэж, Иргэний хуулнйн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж тус тус заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Э.Б нь ТАЗийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх, төлөх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 02/2261 тоот албан бичиг, НГА-ныны даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0000 тоот ажлаас халах тухай тушаал, төлбөрийн хүсэлтүүд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0000 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 0000 дугаар магадлал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 00000 дугаар магадлал,

3.2 хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл,

3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0000 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 0000 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101 дүгээр тогтоол, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0000 дугаар шийдвэр зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ТАЗ нь хариуцагч Э.Бд холбогдуулан төрд учруулсан хохирол 15,744,187 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

2. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

3. Хариуцагч Э.Б нь НГА-ныны даргаар ажиллаж байх хугацаанд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0000 тоот ажлаас халах тухай тушаалаар М.Оыг Б дүүргийн газрын албаны газрын т х мний албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн байна. /хх-10/

Дээрх тушаалыг ажилтан М.О нь эс зөвшөөрч НГЗБА-ныны даргад холбогдуулан ажилд томилох тухай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулж, ГЗБА-ныны газрын т х мний албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтрүүдэд бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0000 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 0000 дугаар магадлалаар М.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, НГА-ныны даргын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн М.Оыг ажилд томилох тухай 0000 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, мөн газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн М.Оыг ажлаас халах тухай 0000 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Оыг Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн аль нэг ГЗБА-ныны газрын т х мний албан тушаалд эгүүлэн томилохыг НГЗБА-ныны даргад даалгаж,

ажилгүй байсан хугацааны цалин хөлс 11,311,638 төгрөгөөс зохих татвар суутгалыг хийж нэхэмжлэгч М.Од олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч НГЗБА-ныны даргад даалгаж шийдвэрлэсэн байна. /хх-55-68/

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 0000 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0000 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор хариуцагч НГЗБА-ныны гомдлыг хүлээн авахаас татгалзсан захирамжийг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэсэн байна. /хх-69-75/

 

3.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр хариуцагч Э.Б нь Б дүүргийн газрын албанд газрын т х мний орон тоо байхгүй байхад ажилтан М.Оыг уг албан тушаалд томилсон үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн, илт хууль бус захиргааны акт гаргасан үйл баримтыг тогтоожээ.

 

3.2 Уг захиргааны шүүхийн шийдвэрийг үндэслэн М.Оыг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ажилд томилогдсон байх ба ажилд томилсон шүүхийн шийдвэр гарсанаас хойш ажилд томилогдох хүртэл хугацааны цалин хөлс гаргуулахаар нэхэмжилснийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 00000 дугаар магадлалаар НГЗБА-нынаас 4,279,132 төгрөгийг гаргуулж М.Од олгож шийдвэрлэсэн нь хуулийн төгөлдөр болсон байна. /хх-31-40, 79-83/

 

4. Дээрх шийдвэрүүдийн дагуу НГЗБА-нынаас ажилтан М.Од 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 11,311,638 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 4,432,549 төгрөг, нийт 15,744,187 төгрөгийг тус тус олгосон болох нь төлбөрийн хүсэлтийн баримтуудаар тогтоогдсон, зохигчид уг үйл баримтад маргаагүй.

 

5. Нэхэмжлэгч ТАЗ нь төрийн албан хаагчийг хууль бусаар чөлөөлснөөс төрд учирсан хохирол буюу ажилтан М.Од төрийн төсвөөс олгосон 15,744,187 төгрөгийг хууль бус тушаал гаргасан хариуцагч Э.Баас гаргуулахаар шаардсан нь Төрийн албаны тухай хууль/2002/-ийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

5.1 Хариуцагчаас төрийн албан хаагчийн бусдад учруулсан хохирлыг төр хариуцан арилгах үүрэгтэй тул түүний төрийн алба хааж байх хугацаанд гаргасан хууль бус тушаалаас үүдэлтэй хохирлыг хариуцах үүрэггүй гэж маргасан нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, 498.5 дахь хэсэгт Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус заасан.

Уг хуулийн зохицуулалтаас дүгнэхэд төрийн албан хаагчийн бусдад учруулсан гэм хорыг төр хариуцах боловч тухайн албан хаагч нь шууд санаатай үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага нь өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

Хариуцагч Э.Бы Нийслэлийн газрын даргаар ажиллаж байхдаа М.Оыг хууль бусаар ажлаас халсан нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор тогтоогдсон, улмаар шүүхийн шийдвэрт заасан 15,744,187 төгрөгийг ажилтанд олгож, төрд хохирол учирсан нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон байх тул хариуцагчаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

 

Иргэдийн төлөөлөгч Ц.Хашаас ...Хариуцагч үндэслэлгүй М.Оыг ажлаас чөлөөлсөн байна. Э.Бы төрд учруулсан хохирлыг түүнээс гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Э.Баас 15,744,187 төгрөгийг гаргуулж Төрийн сан банк дахь 100900021501 тоот дансанд оруулж шийдвэрлэв.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй тул 15,744,187 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 236,671 төгрөгийг хариуцагчаас гаргуулж орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Баас 15,744,187 төгрөг гаргуулж Төрийн сан банкны улсын төсвийн 0000 тоот дансанд оруулсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 236,671 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧИД Д.БАТЦЭЦЭГ

 

 

Л.ЭНХЖАРГАЛ