Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Банзайн Манлайбаатар |
Хэргийн индекс | 166/2021/0098/Э |
Дугаар | 2021/ДШМ/52 |
Огноо | 2021-10-20 |
Зүйл хэсэг | 11.6.2., 12.1.1., 17.1.2.1., 17.2.2., 10.1.2.6., |
Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 2021/ДШМ/52
Б.Наранбаатарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 166/2021/0098/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Д.Буянжаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Б.Батсүх /онлайн/
Хохирогч Г.Солонго /онлайн/
Шүүгдэгч Б.Наранбаатар /онлайн/
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолтой, Батдоржийн Наранбаатарт холбогдох, 2008030711522 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Наранбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засалч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Жастын 53а-4 тоотод оршин суух хаягтай,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 709 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дах хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 145 дугаар зүйлийн 145.4 дахь хэсэгт зааснаар 12 жил, 6 сарын хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 03 жил, 06 сар хорих ялаар,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ний өдөр 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хорих ялаар,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн ба нийт 6 удаагийн ял шийтгэлтэй, ЧГ81091016 регистрийн дугаартай, Боржигон овогт Батдоржийн Наранбаатар,
Шүүгдэгч Б.Наранбаатар нь 2020 оны 10 сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Хайрханы 17 дугаар гудамж 5 тоотод оршин суух иргэн Ц.Цэндийн гэрт цонхоор нэвтрэн орж “Hisense” маркийн 32 инчийн зурагтыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 290,000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 10 дугаар сарын 10-с 2020 оны 10 дугаар сарын 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 65 дугаар байранд иргэн Д.Ганцэцэгийн үйл ажиллагаа явуулдаг үсчин гоо сайхны салоны хаалгыг эвдэж, орон байранд нэвтэрч гоо сайхны эд зүйл нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 104,000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 09 дүгэр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Солонгын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн, хүчиндэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Г.Солонгын Ридми А-8 маркийн гар утас, бэлэн 280.000 төгрөг цүнхнээс бор гэртэй түлхүүр, жижиг тэмдэглэлийн дэвтэр, зэрэг эд зүйлийг илээр, хүч хэрэглэн хууль бусаар авсан,
2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг, 15 дугаар 06 дугаар орцны зоорины давхарт Д.Нямхүүгийн сүүжин хэлбэртэй, алтан ээмгийг хүч хэрэглэн авахаар довтлон дээрэмдэж, 783.700 төгрөгийн хохирол учруулсан, дээрэмдэх явцдаа Д.Нямхүүг зодож эрүүл мэндэд нь баруун зовхи, хоншоорт цус хуралт, баруун хацарт зулгаралт, баруун хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр түүнээс дээш хүний эрүү мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолоор:
Боржигон овогт Батдоржийн Наранбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан “хоёр түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, 2 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч, нийт 394,000 төгрөгийн хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон; 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ' дээрэмдэх”гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч Боржигон овогт Батдоржийн Наранбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил,02/хоёр/ сарын хугацаагаар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн2.1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жил, 06 /зургаан/ сар хугацаагаар хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 /гурван/ жил хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наранбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийг 1 хоногийн хугацаагаар тооцож 02 /хоёр/ сар хорих ялаар тооцож, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жил 02 / хоёр/ сарын хугацаагаар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жил, 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 03 /гурван/ жил хугацаагаар хорих ялуудыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 06 /зургаан/ жил, 10 /арван/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наранбаатарт оногдуулсан нийт 06 /зургаан/ жил, 10 /арван/ сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510-р зүйлийн 510.1 дэх дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наранбаатараас 1,363,600 төгрөг гаргуулж, хохирогч Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 33-73 тоотод оршин суух хаягтай, утас: 99997855, 99006658 Шавилан овогт Гантөмөрийн Солонгод /569,600 / таван зуун жаран есөн мянга зургаан зуун/ төгрөг, хохирогч Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 54-28 тоотод оршин суух хаягтай, утас: 91170607 Даваагийн Ганцэцэгт 104,000 /нэг зуун дөрвөн мянган/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 2-р байрны 269 тоотод оршин суух хаягтай, утас: 99894123 Номч Ганбатын Наранбатад 690,000 /зургаан зуун ерэн мянган/ төгрөг тус тус олгож, хохирогч Г.Солонго, Д.Нямхүү нар нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Наранбаатарын энэ хэрэгт цагдан хоригдсон 187 хоногийг хорих ялын 187 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж,
Шүүгдэгч энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-диг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Наранбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Наранбаатар давж заалдах гомдолдоо:
...миний бие өмнө ял эдэлж байх хугацаанд олон архаг хууч өвчинтэй болж өнөөдрийг хүртэл тогтмол эмчилгээ хийлгэж байна. Сахрын өвчин, элэг, ходоод, нойр булчирхайн архаг үрэвсэлтэй бөгөөд хаалттай хорих ангиас эмчилгээнд явахад маш хүнд байна. Мөн эдгээр өвчнөөс болж хоолны дэглэм барих шаардлагатай. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа болон биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан дэглэмийг бууруулж нээлттэй хорих ангид ялыг минь эдлүүлж өгнө үү. Шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлттэй... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Наранбаатар тайлбартаа:
Өнөөдрийн байдлаар миний сахрын өвчин 26.5 байна. Цаашид энэ байдлаар удаан байвал маш хүндрэлтэй байна. Хорих байранд байхдаа Ковид-19 туссан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Элэг хатуурсан ходоодны гуравны нэгийг тайруулсан маш хүндрэлтэй байна. Иймд дэглэмийг өөрчилж нээлттэй хорих ангид хорих ялыг эдлүүлж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Г.Солонго тайлбартаа:
Шүүгдэгчид маш их гомдолтой байна. Хохирлын мөнгө авмаар байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн. Мөн урьд 6 удаа ял шийтгүүлсэн байдаг. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд түүнд хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байгаа. Дэглэм бууруулах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч Б.Наранбаатар нь 2020 оны 10 сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Хайрханы 17 дугаар гудамж 5 тоотод оршин суух иргэн Ц.Цэндийн гэрт цонхоор нэвтрэн орж “Hisense” маркийн 32 инчийн зурагтыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 290,000 төгрөгийн хохирол учруулсан,
-2020 оны 10 дугаар сарын 10-с 2020 оны 10 дугаар сарын 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 65 дугаар байранд иргэн Д.Ганцэцэгийн үйл ажиллагаа явуулдаг үсчин гоо сайхны салоны хаалгыг эвдэж, орон байранд нэвтэрч гоо сайхны эд зүйл нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 104,000 төгрөгийн хохирол учруулсан,
-2020 оны 09 дүгэр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Солонгын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн, хүчиндэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Г.Солонгын Ридми А-8 маркийн гар утас, бэлэн 280.000 төгрөг цүнхнээс бор гэртэй түлхүүр, жижиг тэмдэглэлийн дэвтэр, зэрэг эд зүйлийг илээр, хүч хэрэглэн хууль бусаар авсан,
-2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг, 15 дугаар 06 дугаар орцны зоорины давхарт Д.Нямхүүгийн сүүжин хэлбэртэй, алтан ээмгийг хүч хэрэглэн авахаар довтлон дээрэмдэж, 783.700 төгрөгийн хохирол учруулсан, дээрэмдэх явцдаа Д.Нямхүүг зодож эрүүл мэндэд нь баруун зовхи, хоншоорт цус хуралт, баруун хацарт зулгаралт, баруун хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр түүнээс дээш хүний эрүү мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн нотлогджээ.
Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, хооронд нь харьцуулан үнэлэхэд
шүүгдэгч Б.Наранбаатарт сонсгосон зүйл анги тохирсон байхаас гадна анхан шатны шүүх, шүүх хуралдаанд оролцсон оролцогч нарын тайлбар, мэдүүлэг, дүгнэлтүүд, бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн түүнийг үйлдсэн гэмт хэргүүдэд нь гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгч Б.Наранбаатар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо ”... биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид элдүүлэх хүсэлттэй” байгаагаа дурдсан байна.
Шүүгдэгч Б.Наранбаатар 2 удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан,
-Иргэн Б.Солонгын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн, түүнийг эд зүйлийг авах зорилгоор бие махбодод нь халдаж гэмтэл учруулан эд зүйлийг нь дээрэмдэж авсан,
-Иргэн Д.Нямхүүгийн эд зүйлийг авах зорилгоор бие махбодод нь халдаж гэмтэл учруулан эд зүйлийг нь дээрэмдэж авсан зэргээс үзэхэд:
Шүүгдэгч хүнд болоод хөнгөн гэмт хэргүүдийг давтан шинжтэйгээр үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад эд хөрөнгө, бие махбод, сэтгэл санааны хохирол учирсан хохирогч нар гомдолтой, бусдад учруулсан хохирлоо төлөөгүй, шүүгдэгч Б.Наранбаатар урьд 6 удаа хулгай, дээрэм, танхай, хүчиндэх, хүний биед гэмтэл учруулах зэрэг гэмт хэргүүдийн үйлдэж байсан хувийн байдлыг харгалзан шүүгдэгчийн эдлэх хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугийн санаатай хэлбэрт нь тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.
Мөн шүүгдэгч Б.Наранбаатар давж заалдах журмаар гаргах гомдол болон давж заалдах шатны шатны шүүх хуралдаанд “... Би сахрын өвчтэй, элэг, ходоодны архаг үрэвсэлтэй, энэ өвчнөө эмчлүүлэх боломж хаалттай хорих ангид байхгүй” гэж мэдүүлжээ.
Хоригдож буй этгээд Архаг өвчтэй, удаан хугацааны эмчилгээ шаардлагатай эсэхийг хорих байрны эмнэлгийн мэргэжилтэн өдөр бүр эрүүл мэндийн үзлэг хийж, амь тэмцэх үед тусламж, үйлчилгээ эмчилгээг цаг алдалгүй хийх ,түүнчлэн Хорих байгууллага нь үзлэг, оношилгоо, тусламж, үйлчилгээ үзүүлэх, халдвар хамгааллын шаардлагад нийцсэн өрөө, яаралтай тусламж үзүүлэхэд шаардагдах эм, эмнэлгийн багаж хэрэгсэл, эмийн байнгын нөөцтэй байхаар Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтарсан 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн А/142, А/47 тоот тушаалуудаар батлагдсан “Хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, Хорих байранд эмнэлгийн мэргэжилтэн ирж үйлчлэх тухай “,
2019 оны 07 дугаар сарын 26 өдрийн А/156, А/366 тоот тушаалуудаар батлагдсан “Хүнд өвчтэй хоригдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх” журмуудад тус тус заасан байна.
Энэхүү журмууд нь цагдан хорих байр, нээлттэй болон хаалттай хорих ангиудад бүгдэд үйлчлэх тул шүүгдэгч Б.Наранбаатарт шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг хаалттай хорих ангийн эмнэлгийн ажилтан үзүүлэх бүрэн боломжтой гэж үзээд шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авахгүй байхаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Наранбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ
Б.МАНЛАЙБААТАР