Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2022/03472

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 сар 23 өдөр

Дугаар 183/ШШ2022/03472

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: байранд байрлах, **** ХХК  итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.Э/,

 

Хариуцагч:  тоотод оршин суух,  төрсөн, , Б овогт Н.Т /РД:/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 16,375,779.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г,

Хариуцагч Н.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч **** ХХК нь Н.Тт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,375,779.83 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Иргэн Н овогтой Т нь ****тай 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр дугаар *** тоот зээлийн гэрээ байгуулан 21,000,000 төгрөгийг жилийн 18%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан зээлийн гэрээний хугацааг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сунгасан. Зээлдэгч нь зээлээ төлөхгүй байгаа тул Зээлийн гэрээний 3.3.4-т заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан, Н.Тт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 11,868,648.79 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 4,352,041.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 155,089.46 төгрөг, нийт 16,375,779.83 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: ...Н овогтой Т миний бие нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ****наас 21,000,000 төгрөгийн цалингийн зээл авч байсан бөгөөд Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ажлаас чөлөөлөгдөж одоог хүртэл эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа билээ. Нийтдээ 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 9,131,351 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу төлж барагдуулсан. Одоо үндсэн зээл болон хүүгийн төлбөр болох 16,375,779 төгрөгийг ****тай харилцан тохиролцож төлөх хүсэлтэй байна. гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас итгэмжлэл /хх-2, 8-9/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-03/, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн **** дугаартай цалингийн зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь /хх-4-5/, **** тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-6-7/, хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-08/, магадлагаа /хх-12/

Хариуцагчаас хариу тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч **** ХХК нь хариуцагч Н.Т-т холбогдуулан 16,375,779.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

1.Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэн Н овогтой Т нь ****тай 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр дугаар *** тоот зээлийн гэрээ байгуулан 21,000,000 төгрөгийг жилийн 18%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан зээлийн гэрээний хугацааг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сунгасан. Зээлдэгч нь зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байгаа тул Зээлийн гэрээний 3.3.4-т заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан, Н.Тт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 11,868,648.79 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 4,352,041.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 155,089.46 төгрөг, нийт 16,375,779.83 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дараах тайлбарыг гаргасан. Үүнд: ...Н.Т би ****наас 21,000,000 төгрөгийн зээл авсан. Ковидтой холбоотой ажлаасаа чөлөөлөгдөөд авсан зээлээ төлж чадахгүй болсон бөгөөд одоогоор ажилгүй байгаа. Зээл авсан тал дээр маргахгүй хүүтэй нь хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс эргэн төлөлт дээр хугацааг нь сунгах хүсэлтэй байна гэжээ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ЗГ**** тоот зээлийн гэрээ /цалингийн зээл/ байгуулагдаж, тус гэрээгээр 21,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй Н.Тт зээлдүүлэхээр тохиролцжээ. 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ЗГ****-А тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ мөн байгуулж, зээлийн гэрээнд заасан зээлийн хугацааг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сунгажээ. Зээлдэгч Н.Т нь дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчээс шүүхэд ханджээ.

 

Хариуцагчаас зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлсэн, зээлийн тооцоолол болох үндсэн зээлийн төлбөрт 11,868,48.79 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 4,352,041.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 155,089.46 төгрөг, нийт 16,375,779.83 төгрөг гаргуулах талаар хариуцагч хүлээн зөвшөөрч байх ба талууд энэ талаар маргаагүй.

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан банк, эрх бүхий хуулийн этгээдээс мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүрэг хүлээсэн зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Хариуцагч Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасны дагуу зээлийн гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

5.Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Таас зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 11,868,648.79 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 4,352,041.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 155,089.46 төгрөг, нийт 16,375,779.83 төгрөгийг гаргуулж **** ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,779.83 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 239,779.83 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **** ХХК-д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Таас зээлийн төлбөрт 11,868,648.79 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 4,352,041.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 155,089.46 төгрөг, нийт 16,375,779.83 төгрөгийг гаргуулж **** ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,779.83 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 239,779.83 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **** ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА