Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2023/01705

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2023/01705

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  М-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Ц-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: банк ХХК / 

Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М нь нотариатын үйлдлыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Цд холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна

Үүнд: 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр миний төрсөн эх Ч.Д нь  банк ХХК-тай орон сууцны зээлийн гэрээ, батлан даалтын гэрээ байгуулж 380,000,000 төгрөгийг зээлсэн байх бөгөөд тус зээлийн гэрээ болон батлан даалтын гэрээ байгуулахдаа миний 50 хувийн өмч болох  290 м.кв талбайтай амины орон сууцыг худалдан авсан мэтээр зээлж гэрээ байгуулсан. Миний байраар батлан даалтын гэрээг мөн хийж хамтран зээлдэгчээр намайг байхгүйд оролцуулж, хууль бус үндэслэлийг нь Хан-Уул дүүргийн  тойргийн нотариатч П.Ц гэрчилсэн байна. Миний бие тухайн үед оюутан байсан бөгөөд ээжийгээ банкнаас зээл авсан талаар огт мэдээгүй бөгөөд ээжтэйгээ хамтарч зээл авсан зүйл байхгүй. Гэтэл ээж болон нотариатч П.Ц нь хууль бусаар зээлийн болон батлан даалтын гэрээг харилцан тохиролцож намайг байлцуулаагүй хэлцэлийг баталж нотариатаар гэрчилсэн нь өөрөө хууль бус бөгөөд гэмт хэрэг болно. Миний бие зээл аваагүй болохыг,  банктай ямар ч гэрээ хийгээгүй бөгөөд  банктай хийгдсэн зээлийн гэрээ, Батлан даалтын гэрээн дээрх миний гарын үсэг хуурамч, нотариатын байранд өөрийн биеэр очиж гэрээг бүртгүүлж гэрчлээгүй болох нь тухайн үеийн бүртгэл тэмдэглэлээр нотлогдох учир  банк болон ээж Ц.Д нарын хооронд байгуулсан гэх зээлийн гэрээний нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Иймд банк ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан Ц.Дн орон сууцны зээлийн гэрээ, батлан даалтын гэрээ баталсан Хан-Уул дүүргийн тойргийн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулж өгнө үү, гэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч П.Цс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээг нотариатаар баталсан үндэслэл хууль зөрчөөгүй, хуулийн шаардлага хангасан үйлдэл тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч нь тухайн батлан даалтын болон зээлийн гэрээн дээр өөрийн биеэр ирж гарын үсэг зурсан. Гэрээний дагуу эрх үүргийг  банк ХХК-ийн өмнө хүлээсэн. Зээлийн гэрээ болон батлан даалтын гэрээн дээр ирж гарын үсэг зурсан бөгөөд мөн хэд хэдэн удаа нотариатаар өмнө нь үйчлүүлж байсан. Нэхэмжлэгчийн гарын үсэг зурсан, зураагүйтэй маргаж байсан тул манай талаас шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргаж шүүхийн зүгээс шинжээч томилоод, шинжээчийн дүгнэлтээр Б.Мн гарын үсэг мөн гэдгийг тогтоосон. Тухайн зээлийн гэрээ болон батлан даалтын гэрээн дээр гарын үсэг зурсан хүн мөн болох нь тогтоогдсон. 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шинжээчийг дүгнэлттэй танилцсан. Шүүхээс шинжээчийн дүгнэлт гарсантай холбоотой нэхэмжлэгч талд мэдэгдсэн байсан. Нэхэмжлэгч талаас танилцахгүй явж байгаад өмнөх шүүх хурал дээр танилцах хүсэлтийг гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан. Шүүх хуралдааны дараа хэргийн материал болон шинжээчийн дүгнэлттэй танилцаад ямар нэгэн хүсэлт гаргаагүй нь шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байгаа. Хариуцагч талаас нэхэмжлэгчийг өөрөө ирж гарын үсэг зурсан гэж итгэлтэй хэлдэг. Гарын үсэг зурсан гэдгийг хэлж байгаа тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүхээс эцсийн шийдвэр гарсны дараагаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслээд, хариуцагчийн зүгээс Цагдаагийн байгууллагад гомдол гаргана. Гомдол гаргах үндэслэл нь шүүхэд гаргаж баримтууд нь нотлох баримт болдог. Нэхэмжлэгч талаас хариуцагчийг хуурамч нотлох баримт бүрдүүлж, эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн мэт нотлох баримтыг гаргаж өгч байгаа учраас манай талаас Цагдаагийн байгууллагад хандаад явна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй этгээдээр оролцоод явж байгаа. Хариуцагчийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэгч талаас 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулаад, 180,000,000 төгрөгийн зээлийг авсан байдаг. Зээлийн гэрээгээр барьцаалагдсан эд хөрөнгийг барьцаалсан. Манай талаас үндсэн болон батлан даагчтай байхыг шаардаж байсан. Гэрээ бол хүчин төгөлдөр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасан бичгээр байгуулагдсан. Гэрээ Улсын бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан. Дээрх хугацаа хэтэрсэн гэрээнд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар 2019 онд нэхэмжлэл гаргаж байсан. Энэ хугацаанд нэхэмжлэлийг удаашруулах мөн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээнээс татгалзсан гэдэг агуулгаар өөрт ашигтай байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаад байгаа. Зээлийн гэрээнд зааснаар зээлийн болон батлан даалтын гэрээг байгуулсан гэж бичигдсэн байгаа. Үүнтэй холбоотой манай дээр батлан даалтын гэрээг бол байгуулаагүй. Барьцааны гэрээг байгуулсан. Тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нартай гэрээ байгуулагдсан. Үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа. Хариуцагч бол Төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн байр суурьнаас гэрээг гэрчлэх үүргийг хүлээдэг. Үйлчлүүлэгчид үр дагаврын талаар тайлбарлан өгөх үүрэгтэй. Гэтэл тухайн үед нотариатч дээр Б.М болон Ц.Д нар очсон гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр болон хариу тайлбараар нотлогдож байна гэж үзэж байна. 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч Н.Эн гаргасан шинжээчийн дүгнэлтээр зээлийн болон барьцааны гэрээн дээр гарын үсэг зурсан. Гарын үсэг нь Б.Мн гарын үсэгтэй тохирч байна гэдгийг тогтоосон. Хэрэг маргаан дээр тухайн үед тухайн үеийн Б.М өөрөө гарын үсэг зурсан байна. Нотариат дээр очсон гэдэг нь тогтоогдож байна. Энэ нь бодит бус байдлыг бий болгож, зохиомол зүйлийг зориудиар үүсгэсэн. Нэхэмжлэл үүссэнээс хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн байна. банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг маргаан шийдэгдээгүй байгаа. Нотариатын үйлдэлтэй холбоотой маргаан байгаа гэдэг үүднээс манай талаас гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг хүлээж аваагүй. Энэ хугацаанд  банк ХХК-ний эрх ашиг зөрчигдөж, зээл төлөгдөхгүй байна. Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүй үндэслэлгүй. Нотариатын тухай хуульд зааснаар нь дараах 5 үйлдлийг хийхээс татгалзах үүрэг хүлээдэг. Үүнд үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол улсын гэрээнд харшилж байвал Гэр бүлийн болон хувь хүний нууцтай холбоотой асуудал Эрх зүйн чадамжгүй этгээд байх, төлөөлөх эрхгүй этгээд байвал татгалздаг. Энэ хуульд заасан үндэслэл байхгүй байгаа учраас анхнаасаа энэ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Энэ нь хуульд заасан үндэслэл байхгүй байгаа учраас анхнаасаа энэ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Нэхэмжлэлд авагдсан нотлох баримтууд болон шинжээчийн дүгнэлтээр тухайн гэрээн дээр гарын үсэг зураагүй гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М нь нотариатын үйлдлыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Цд холбогдуулан гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана. Нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. гэж заасан байдаг бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч нь шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудаст гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.М ...миний байраар батлан даалтын гэрээг мөн хийж хамтран зээлдэгчээр намайг байхгүйд оролцуулж, хууль бус үндэслэлийг нь Хан-Уул дүүргийн 348 дугаар тойргийн нотариатч П.Ц гэрчилсэн байна. Миний бие тухайн үед оюутан байсан бөгөөд ээжийгээ банкнаас зээл авсан талаар огт мэдээгүй бөгөөд ээжтэйгээ хамтарч зээл авсан зүйл байхгүй. Гэтэл ээж болон нотариатч П.Ц нь хууль бусаар зээлийн болон батлан даалтын гэрээг харилцан тохиролцож намайг байлцуулаагүй хэлцлийг баталж нотариатаар гэрчилсэн. Иймд  банк ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан орон сууцны зээлийн гэрээ, батлан даалтын гэрээ баталсан Хан-Уул дүүргийн  тойргийн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулж өгнө үү... гэж тайлбарлажээ.

Хариуцагч П.Ц ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээг нотариатаар баталсан үндэслэл хууль зөрчөөгүй, хуулийн шаардлага хангасан үйлдэл тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шинжээчийн дүгнэлтээр Д.Мг тухайн гэрээн дээр гарын үсэг зураагүй гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

 банк ХХК болон Ц.Д, Д.М нарын хооронд байгуулагдсан 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн  дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-1-ээр 380,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлдүүлэхээр, уг зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн  дугаартай Барьцааны гэрээ-ээ Д, М нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн  амины орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээг байгуулсан байна. /х.х 4-8 тал/

Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч П.Ц нь 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн  дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-1, 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн  дугаартай Барьцааны гэрээ-г гэрчлэх үйлдэл хийхдээ Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т зааснаар мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Гэрээ №01 дугаартай бүртгэлийн дэвтэр дугаарт Д, М, /Барьц.зээл/ агуулгаар бүртгэж, Ц.Д, М гэж тус тус бичиж гарын үсэг зурагдсан баримт хэрэгт авагджээ. /х.х 17-19/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн  дугаартай Шинжээчийн дүгнэлтэд архивт хадгалагдаж буй 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн  дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-1 гэсэн баримтны хамтран үүрэг гүйцэтгэгч гэсэн хэсэгт зурагдсан, мөн өдрийн дугаартай Барьцааны гэрээ гэсэн баримтны Барьцаалуулагч Д.М гэсэн хэсэгт зурагдсан гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар Д.Мн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна гэжээ.

Эдгээрээс дүгнэхэд гэрээний талууд болох  банк ХХК болон Ц.Д, Д.М нар нь 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн  дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-1-ээр 380,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлдүүлэхээр, уг зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн  дугаартай Барьцааны гэрээ-ээр Д, М нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн  амины орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байх ба энэ нь Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д нотариатч хуульд заасан болон үйлчлүүлэгчийн хүсэлт гаргасан хуульд харшлаагүй дараахь гэрээ, хэлцлийг гэрчилнэ, 46.1.7-д зээлийн гэрээ гэж заасныг зөрчөөгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч П.Цд холбогдох Д.Мн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан хариуцагч П.Цд холбогдох нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Д.Мн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ