Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
Хэргийн индекс | 131/2023/00900/И |
Дугаар | 131/ШШ2024/00045 |
Огноо | 2024-01-16 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 131/ШШ2024/00045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* банк ХК,
Хариуцагч: ******* ургийн овогтой *******ын *******,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,236,366.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Бат-Эрдэнэ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч О.*******т холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,236,366.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Иргэн ******* овогтой ******* нь 2014 оны 05 сарын 07-нд ******* тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 4,000,000.00 /дөрвөн сая/ төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй авсан. 2015 оны 02-р сарын 10-ны өдөр харилцагчийн хүсэлтийг үндэслэн 3,221,297.00 / гурван сая хоёр зуун хорин нэгэн мянга хоёр зуун ерэн долоон төгрөг тэг мөнгө/ төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байхад зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлтийг дараах байдлаар оруулсан. Үүнд: нэмэлтээр 1,200,000 төгрөгийн зээл олголт хийсэн, зээлийн хугацааг 9 сараар сунгасан. 2015 оны 11 сарын 05-ны өдөр харилцагчийн хүсэлтийг үндэслэн 3,561,737.66 / гурван сая таван зуун жаран нэгэн мянга долоон зуун гучин долоон төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байхад зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлтийг дараах байдлаар оруулсан. Үүнд: нэмэлтээр 1,000,000 төгрөг, зээлийн хугацааг 10 сараар сунгасан. 2016 оны 09-р сарын 02-ны өдөр харилцагчийн хүсэлтийг үндэслэн 2,903,987.26 / хоёр сая есөн зуун гурван мянга есөн зуун наян долоон төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байхад зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлтийг дараах байдлаар оруулсан. Үүнд: нэмэлтээр 500,000 төгрөгийн зээл олголт хийсэн, зээлийн хугацааг 10 сараар сунгасан. 2017 оны 06 сарын 17-ны өдөр харилцагчийн хүсэлтийг үндэслэн 2,301,533.76 /хоёр сая гурван зуун нэг мянга таван зуун гучин гурван төгрөг далан зургаан мөнгө/ төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байхад зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлтийг дараах байдлаар оруулсан. Үүнд: нэмэлтээр 2,000,000 төгрөгийн зээл олголт хийсэн, зээлийн хугацааг 21 сараар сунгасан. 2017 оны 08 сарын 10-ны өдөр харилцагчийн хүсэлтийг үндэслэн 4,129,766.98 / дөрвөн сая нэг зуун хорин есөн мянга долоон зуун жаран зургаан төгрөг ерэн найман мөнгө/ төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байхад зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлтийг дараах байдлаар оруулсан. Үүнд: нэмэлтээр 4,000,000 төгрөгийн зээл олголт хийсэн, зээлийн хугацааг 16 сараар сунгасан. 2018 оны 07 сарын 19-ны өдөр харилцагчийн хүсэлтийг үндэслэн 6,928,580.05 / зургаан сая есөн зуун хорин найман мянга таван зуун наян төгрөг тэг таван мөнгө/ төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байхад зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлтийг дараах байдлаар оруулсан. Үүнд: нэмэлтээр 2,000,000 төгрөгийн зээл олголт хийсэн, зээлийн хугацааг 11 сараар сунгасан. 2020 оны 07-р сарын 31-ны өдөр Коронавирус (Ковид 19)-ийн тархалтын улмаас харилцагчийн зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг үндэслэн 5,933,125.25 /таван сая есөн зуун гучин гурван мянга нэг зуун хорин таван төгрөг хорин таван мөнгө/ төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байхад зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлтийг дараах байдлаар оруулсан. Үүнд: үндсэн зээлийн төлбөрийг 12 сараар чөлөөлсөн. Зээлийн хугацааг 12 сараар сунгасан. Зээлийн гэрээг удаа дараа зөрчсөн, зээлээ төлөхөөс зайлсхийдэг зэргээс шалтгаалан байнга хугацаа хэтэрч байна. Зээлдэгч О.*******тэй олон удаа холбогдсон боловч төлөхгүй байгаа тул 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүү, төлбөрийг хариуцагч талаас нэхэмжилж байна. Үүнд: үндсэн зээл 3,349,290.72 төгрөг, үндсэн зээлийн хуримтлагдсан хүү 795,169.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,906.76 төгрөг болж байна. Иймд төлөгдөөгүй байгаа 4,236,366.64 төгрөгийн зээл, зээлийн хүү, торгуулийн хүүгийн өр төлбөр, улсын тэмдэгтийн хураамж, нотариатын зардлын төлбөрийг иргэн О.*******өөс гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байна.
1.2. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч О.******* нь 2014 оноос хойш 6 удаагийн давтамжтай 14,700,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Тухайн үедээ баруун бүсийн худалдааны төвд харуулын ажил хийдэг байсан. Анх зээлэхдээ хамтран зээлдэгчээр эхнэр нь бүртгүүлсэн байсан. Сүүлийн гэрээнд ээж нь хамтран зээлдэгч болсон боловч 2023 онд нас барсан учраас нэг харилцагчтай зээл байгаа. Зээл нь 531 хоног төлөгдөөгүй хэтэрсэн бөгөөд хамгийн муу түвшинд байна. Манай ажилчдын зүгээс холбогдох гэж оролдсон боловч өөртэй нь холбогдож чадахгүй байна... гэв.
2. Нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* банк ХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/677 дугаар итгэмжлэл олгосон албан бичиг, ******* банк ХК-ийн Баянхонгор аймаг дахь салбарын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 40/54 дугаар итгэмжлэл олгосон албан бичиг, *******, 2015/15, 241, 341, 427, 452, 13 дугаар барьцаат зээлийн гэрээний хуулбар, хариуцагчийн иргэний үнэмлэхийн мэдээлэл, Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 131/ШШ2023/00674 дугаар шийдвэрийн хуулбар, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 31/5/4293 дугаар албан бичгийн хуулбар, ******* банк ХК-ийн Баянхонгор аймаг дахь салбарын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 40-01/06 дугаар итгэмжлэл олгосон албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч ******* банк ХК-ийн гаргасан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,236,366.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....Зээлдэгч О.*******тэй олон удаа холбогдсон боловч зээлээ төлөхгүй байгаа тул 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр, хүү, төлбөрийг хариуцагч талаас нэхэмжилж байна. Үүнд: үндсэн зээл 3,349,290.72 төгрөг, үндсэн зээлийн хуримтлагдсан хүү 795,169.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,906.76 төгрөг болж байна. Иймд нийт төлөгдөөгүй байгаа 4,236,366.64 төгрөгийг хариуцагч О.*******өөс гаргуулна.... гэж тодорхойлсон.
3. Хариуцагч О.*******т 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 10 минутад болох шүүх хуралдааны товыг утсаар болон шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн болох нь шүүхийн ажилтны тэмдэглэлээр нотлогдоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтан биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна гэж заажээ.
Хариуцагч О.******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг түүний эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж,
Энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж тус тус заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4. Талууд анх 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/ байгуулж зээлдүүлэгч ******* банк ХК нь 4,000,000 төгрөгийг О.*******т зээлдүүлсэн, 36 сарын хугацаанд жилийн 21.6 хувийн хүүтэй байхаар тохиролцож, улмаар харилцагчийн хүсэлтээр 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2015/15 дугаартай, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр №241 дугаартай, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр №341 дугаартай, 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр №427 дугаартай, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 452 дугаартай, 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдөр №13 дугаартай, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр №13-01 дугаартай зээлийн нэмэлт гэрээ тус тус байгуулан зээлийн гэрээний хугцаааг 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл сунгасан байна.
4.1. Зохигчид энэ талаар маргаагүй бөгөөд уг нэмэлт гэрээнд зээлийн гэрээний хугацааг 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан байх боловч гэрээний хавсралтаар хугацааг 114 сараар тогтоож, гэрээний хугацааг 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дуусахаар харилцан тохиролцжээ.
4.2. Нэхэмжлэгч ******* банк ХК, хариуцагч О.******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн, нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцагчид 14,700,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Барьцаат зээлийн гэрээ, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна. Энэ үйл баримтад хариуцагч маргадаггүй.
5.Талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээгээр нэхэмжлэгч ******* банк ХК, хариуцагч О.******* нар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 3,349,290.72 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 795,169.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 91,906.76 төгрөг, нийт 4,236,366.64 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.
6. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч О.*******өөс үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 3,349,290.72 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 795,169.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 91,906.76 төгрөг, нийт 4,236,366.64 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,732 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******өөс 82,732 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан хариуцагч О.*******өөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 4,236,366.76 төгрөгийг гаргуулж ******* банк ХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,732 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******өөс 82,732 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр
зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр
танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН