| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2026/0011/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/14 |
| Огноо | 2026-02-09 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | М.Алтангэрэл |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2026/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоогоор тэмдэглэл хөтлүүлэн, улсын яллагч М.Алтангэрэл, шүүгдэгч Б.Т, Д.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Гомборагчаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************* дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 2007 оны 7 дугаар сарын 12-ны өдөр *********, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ********** тоотод оршин суух хаягтай, *********** регистрийн дугаартай, С овогт Б.Т.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр **********, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, *********** оршин суух хаягтай, ******* регистрийн дугаартай, Г овогт Д.Б.
Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т хамаарч байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Т, Д.Б нар нь бүлэглэн 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд ******* гэх газрын ойгоос ***** улсын байцаагчаас олгосон 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн **** дугаартай эрхийн бичигт заасан тоо хэмжээг хэтрүүлж шинэс төрлийн 4.7563 метр куб мод бэлтгэж, сумын ойн санд 939,692 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь хуудас/, мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-11 дэх хуудас/, мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-15 дахь хуудас/, иргэний нэхэмжлэгч Г.Б 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх хуудас/, гэрч Э.О 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь хуудас/, гэрч Э.О 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь хуудас/, гэрч З.Э 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх хуудас/, гэрч З.Э 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь хуудас/, гэрч Г.Х 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь хуудас/, гэрч Д.М 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь хуудас/, гэрч С.О 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь хуудас/, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Ойн ангийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаартай экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн дүгнэлт, тоолуурын хүснэгт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 66-72 дахь хуудас/, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 31 дугаартай экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн дүгнэлт, тоолуурын хүснэгт /хавтаст хэргийн 80-82 дахь хуудас/, “Буфа үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 164 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 89-90 дэх хуудас/, Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын Улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09,01-24-02/217 дугаартай акт /хавтаст хэргийн 95 дахь хуудас/, мөрдөгчийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14 дугаартай магадалгаа /хавтаст хэргийн 97-99 дэх хуудас/, иргэн О.Б 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Завхан аймгийн Их-Уул сумын байгаль хамгаалагчид гаргасан хүсэлтийн хуулбар /хавтаст хэргийн 143 дахь хуудас/, Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн засаг дарга Г.Б 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 319 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 142 дахь хуудас/, ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн ****** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 160 дахь хуудас/, 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ***** дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг /олгох тасалбар/ /хавтаст хэргийн 146 дахь хуудас/, тарвагатайн нурууны Байгалын цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ***** гэх газар нь Улсын тусгай хамгаалалтай газар нутагт хамаарахгүй болно” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 148 дахь хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зөвшөөрөлгүйгээр бүлэглэж ойд мод бэлтгэсэн буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Т, Д.Б нар нь өөрсдөд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт байгаль орчинд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар хуульчилсан.
Энэ хэргийн улмаас ойн санд 2,819,076 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Б.Т, Д.Б нар нь 2,819,076 төгрөгийг Төрийн сангийн 100900013040 тоот дансанд буюу Байгаль, орчин уур амьсгалын сан гэсэн дансанд төлж барагдуулсан байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүй тэнсэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч тус бүр 100 ширхэг мод тарьж Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангид хүлээлгэн өгөх үүрэг хүлээлгэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Т, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар 1 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж хуульчлагдсан.
Үүнээс үзвэл шүүгдэгч Б.Т, Д.Б нарын хууль бусаар бэлтгэсэн шинэс төрлийн хэрэглээний 4 метрийн урттай 77 ширхэг мод, иргэн З.Э эзэмшлийн ******** улсын дугаартай “********” маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг, 6 метр, 30 см-ын урттай цагийн ремин уяа 1 ширхэг, 2 метр, 40 см-ын урттай сур 1 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ногоон алаг шар өнгийн гинжит цахилгаан хөрөөг тус тус гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ногоон алаг шар өнгийн гинжит цахилгаан хөрөө, 6 метр 30 см-ын урттай цагийн ремин уяа 1 ширхэг, 2 метр 40 см-ын урттай сур 1 ширхгийг тус тус улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин гэмт хэрэг үйлдэж олсон 4 метрийн урттай 77 ширхэг модоор хашаа барьсан, ******** улсын дугаартай “*********” маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг нь иргэн З.Э эзэмшилд байх тул тэдгээрийн үнийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Б.Т, Г овогт Д.Б нарыг бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Т, Д.Б нарт хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч тус бүр 100 ширхэг мод тарьж Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангид хүлээлгэн өгөх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Т, Д.Б нарт хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх энэхүү шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Б.Т, Д.Б нарт анхааруулсугай.
6. Шүүгдэгч Б.Т, Д.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ногоон алаг шар өнгийн гинжит цахилгаан хөрөө 1 ширхэг, 6 метр 30 см-ын урттай цагийн ремин уяа 1 ширхэг, 2 метр 40 см-ын урттай сур 1 ширхгийг, мөн шүүгдэгч Б.Т, Д.Б нараас тус бүр 3,612,500 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан прокурорын 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН