Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2024/02155

 


 

202 0 22

18/ШШ202/021**************

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* талбай MN тауэр, 190******* тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /рд:6062*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* гудамж, тоот хаягт оршин суух, овогт  /рд:УУ9000**************/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт *******88,88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202 оны 0 сарын 17-ны өдөр хүлээн авч, 202 оны 0 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Я. нь 2019 оны 0******* сарын 08-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын KMOBIMN цахим зээлийн үйлчилгээнд №1930 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 290,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 16,8*******0 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын хувийн хүүтэй тохиролцож зээлсэн. Гэтэл зээлдэгч Я. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна. 202 оны 0 сарын 1*******-ны өдрийн байдлаар зээлдэгч нь дараах зээлийн өр төлбөртэй байна. Үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 290,000 төгрөг, шимтгэл үлдэгдэл 16,8*******0 төгрөг, хүүгийн үлдэгдэл 282,03 төгрөг, нийт *******88,88 төгрөг байна. Хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Я. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Я.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт *******88,88 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Я. би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага болох *******88,88 төгрөгийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх болохыг ойлгосон тул хэргийг хялбаржуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Я.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт *******88,88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Я. нь нэхэмжлэлийн шаардлага *******88,88 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.2, 7******* дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Я.д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт *******88,88 төгрөг гаргуулах тухай ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь *******88,88 төгрөгийг бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,320 төгрөгөөс 9,160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 9,160 төгрөг, хариуцагч Я.гаас 9,160 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ