Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 138/ШШ2024/00446

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* ******* өөрийн байранд байрлах, ******* регистрийн дугаартай, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багт оршин суух бүртгэлтэй, ******* аймгийн сумын 1 дүгээр багт түр оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн т холбогдох

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 272 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц. нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр манай компанитай БҮГ-0317/22 тоот гар утас төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ байгуулан Samsung A22 маркийн гар утсыг урьдчилгаа төлбөргүйгээр, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд, сар бүр 95 250 төгрөг төлөх нөхцөлтэй зээлээр худалдан авсан. Гэвч Ц. нь сар бүрийн хуваарьт төлөлтийг хийхгүй, гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж 848 333 төгрөг 33 мөнгөний үлдэгдэл төлбөртэй байна. Иймд үлдэгдэл төлбөр 848 333 төгрөг 33 мөнгө, гэрээний 3.4-т заасны дагуу алданги 427 166 төгрөг 67 мөнгө, нийт 1 272 500 төгрөгийг Ц.аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “******* *******” ХХК багасгасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Манай компани нь нэхэмжлэлийн шаардлагаас 665 576 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 606 924 төгрөг болгон багасгаж байна гэжээ.

Хариуцагч Ц. /утас: / шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* аймгийн сумын Ерөнхий болосролын сургуульд багш ажилтай. “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тус компанийн нэхэмжилсэн 606 924 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны дотор бүрэн барагдуулж дуусгана. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Ц.т холбогдуулан “зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 272 500 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагаа 665 576 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 606 924 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг “хариуцагчаас гэрээний үүрэгт 606 924 төгрөг гаргуулах”-аар нэхэмжилсэн гэж үзнэ.

Хариуцагч Ц. нь нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 606 924 төгрөгийг төлж барагдуулаагүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн багасгасан шаардлага, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 606 924 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц. нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Ц. нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 606 924 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 090 /гучин таван мянга ер/ төгрөгийн 50 хувь болох 17 545 /арван долоон мянга таван зуун дөчин тав/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 17 545 төгрөгийг, хариуцагч Ц.аас улсын тэмдэгтийн хураамжид 9 429 төгрөг /606 924 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 18 858 төгрөгийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч  сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.БАЙГАЛМАА