| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2023/03516/И |
| Дугаар | 183/шш2024/00157 |
| Огноо | 2024-01-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 183/шш2024/00157
| 2024 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 183/ШШ2024/00157 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т банк ХК-ийн нэхэмжлэлтэй ,
Хариуцагч: Н ХХК,
Хариуцагч: О.Д нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 505.402.925,5 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, С.Б, П.О, хариуцагчийн төлөөлөгч Ю. М, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагч О.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т банк ХК нь хариуцагч Н ХХК, О.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 505.402.925,5 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. Н ХХК нь Т банктай 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ***** тоот дугаартай Зээлийн гэрээг байгуулж, 440.000.000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг сарын 1,4 хувь, жилийн 16,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан. Мөн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ***** тоот Барьцааны гэрээг байгуулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар О.Д /регистрийн дугаар ******/-ийн өмчлөх эрхтэй дараах үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: 1. Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Хүүшийн ам /***/, Наадамчдын зам гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт байршилтай, *** м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаартай, ****** тоот гэрчилгээний дугаартай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө. 2. Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Хүүшийн ам /***/, Наадамчдын зам гудамж, *** дугаар байр, ** тоот хаягт байршилтай, *** м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******** дугаартай, ***** тоот гэрчилгээний дугаартай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө. Зээл олгосноос хойш Н ХХК нь үндсэн зээлийн төлбөрөөс төлөлт хийгээгүй, үндсэн хүүний төлбөрт 49.021.184,1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1.939.753,6 төгрөг, нийт 50.960.937,7 төгрөгийн төлбөр төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүрэг биелүүлээгүй тул Төрийн банкны зүгээс 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлж байсан боловч өнөөдрийн байдлаар 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн **** тоот дугаартай Зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байна. Зээлдэгч нь 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 440.000.000 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 59.327.309,1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 6.075.616,5 төгрөг, нийт 505.402.925,5 төгрөгийн зээл, хүүний төлбөрийн үлдэгдэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгүүдэд заасны дагуу Н ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор нэхэмжлэл гаргаж байна. Иймд 1. Н ХХК-иас зээлийн төлбөрт 505.402.925,5 төгрөгийг гаргуулж Төрийн банканд олгуулах, 2. Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 04/21-255 тоот Барьцааны гэрээнд тусгагдсан О.Д /регистрийн дугаар ********/-ын өмчлөх эрхтэй дээрх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Н ХХК-ийн өмгөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний нэхэмжлэлийн шаардлагад маргаан байхгүй. Харин тооцооллын тухайд хийгдсэн эсэхэд Ю.М хянуулж үзсэн ямар нэгэн зөрүү байхгүй гэж хэлсэн. Тийм учраас хариуцагч талын зүгээс ямар нэгэн нэмэлт тайлбар байхгүй гэжээ.
3. Хариуцагч О.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний холбоотой үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд байгаа Н ХХК нь зээлээ төлнө гэж байгаа болохоор барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэх шаардлага гаргахгүй байх гэж бодож байна. Нэмэлт тайлбар байхгүй гэжээ.
4. Нэхэмжлэгч Т ХК-иас П.О-т олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 2.755.164 төгрөг төлсөн баримт, Т банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Т банк ХК-иас гаргасан төлбөр тооцооны баримт, Т банк ХК болон Н ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ***** дугаартай Зээлийн гэрээний хуулбар, мөн өдрийн ***** дугаартай Батлан даалтын гэрээний хуулбар, Т ХК болон Н ХХК-ийн төлөөлөгч, О.Д нартай байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ****** дугаартай Барьцааны гэрээний хуулбар, Н ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Н ХХК-ийн дүрмийн хуулбар, эрхийн улсын бүртгэлийн ****** дугаартай, үл хөдлөх эд хөрөнгөгийн гэрчилгээний хуулбар, эрхийн улсын бүртгэлийн ********** дугаартай, үл хөдлөх эд хөрөнгөгийн гэрчилгээний хуулбар, ********* дугаартай барьцаалбар, ********* дугаартай барьцаалбар, Т ХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ********** дугаартай Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ********** дугаартай Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай албан бичгийн хуулбар, Н ХХК-ийн Т банк ХК-д гаргасан хүсэлтүүд, Зээлдэгчийн анкетийн хуулбар, Мемориалын баримтын хуулбар, Ю.М-ын иргэний үнэмлэхийн хуулбар, О.Д-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Н ХХК-ийн ******** дугаартай Т банк ХК-ийн зээлийн дансны харилцагчийн хуулга, нэхэмжлэгчээс Б.Х, С.Б нарт олгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн.
5. Хариуцагч Норбу-Агко ХХК-иас Ц.Э-д олгосон итгэмжлэл, хариуцагч О.Д-с Б.М-д олгосон итгэмжлэл, Н ХХК-ийн төлөөлөгч Ю.М-ын өмгөөлөгчөөр Ц.Э-г оролцуулах тухай хүсэлт зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй хэмээн шүүх үзэв.
2. Нэхэмжлэгч Т ХК болон хариуцагч Н ХХК-ийн хооронд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ****** дугаартай Зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр Н ХХК нь 440.000.000 төгрөгийг сарын 1,4 хувь, жилийн 16,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан байна.
Мөн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******** дугаартай Барьцааны гэрээ-ний дагуу О.Д-ын өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Хүүшийн ам /******/, Наадамчдын зам гудамж, *** дугаар байр, ** тоотод байрлах, *** м.кв талбай бүхий ** өрөө, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Хүүшийн ам /****/, Наадамчдын зам гудамж, ** дугаар байр, ** тоотод байрлах, *** м.кв талбай бүхий ** өрөө, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалжээ.
3. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас гэрээний үүрэг шаардах эрхтэй.
4. Хариуцагч О.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М зээлийн гэрээг хариуцагч Н ХХК-д хамааралтай тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагагүй хэмээх боловч хариуцагч О.Д болон Н ХХК нь нэхэмжлэгч Т банк ХК-тай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, холбогдох бүртгэлийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн ******, ******* дугаар бүхий барьцаалбарыг бүртгүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
Тухайн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгч нь барьцааны гэрээнд дурдсан 2 үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардах эрхтэй байна.
5. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н ХХК-иас зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 440.000.000 төгрөг, хүү 59.327.309,1 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.075.616,5 төгрөг, нийт 505.402.925,5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т банк ХК-д олгож шийдвэрлэв.
6. Мөн Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар хариуцагч нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд иргэн О.Д-ын өмчлөлийн, Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Хүүшийн ам /****/ Наадамчдын зам гудамж ** дугаар байр, ** тоотод байрлах, **** м.кв талбай бүхий ** өрөө, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө, мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Хүүшийн ам /*****/ Наадамчдын зам гудамж ** дугаар байр, ** тоотод байрлах, *** м.кв талбай бүхий ** өрөө, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай, үл хөдлөх эд хөрөнгөөс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.755.164,6 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-иас 2.684.964,6 төгрөгийг, хариуцагч О.Д-с 70.200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т банк ХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н ХХК-иас зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 440.000.000 төгрөг, хүү 59.327.309,1 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.075.616,5 төгрөг, нийт 505.402.925,5 /таван зуун таван сая дөрвөн зуун хоёр мянга есөн зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т банк ХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар хариуцагч нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд иргэн О.Д-ын өмчлөлийн, Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Хүүшийн ам /****/ Наадамчдын зам гудамж ** дугаар байр, ** тоотод байрлах, **** м.кв талбай бүхий ** өрөө, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө, мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Хүүшийн ам /*****/ Наадамчдын зам гудамж ** дугаар байр, ** тоотод байрлах, *** м.кв талбай бүхий ** өрөө, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай, үл хөдлөх эд хөрөнгөөс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.755.164,6 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-иас 2.684.964,6 төгрөгийг, хариуцагч О.Д-с 70.200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА